Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/15

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ю.*******д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                              З.Ганцоож

 Улсын яллагч                                                              Б.Алтанцэцэг

 Хохирогч                                                           Ч.*******                      

 Шүүгдэгч                                                                Ю.******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1964 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 53 настай,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр Ч.*******, 4 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 8 дугаар гудамжны 1 тоот хашаанд оршин суух, ял шийлтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай То ван овгийн *******ийн *******//

  Шүүгдэгч Ю.******* нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 8 дугаар гудамжны 1 тоот хашаанд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 02 цагийн үед хувийн маргааны улмаас хамтран амьдрагч Ч.*******гийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж улмаар тамхины сав дух руу нь шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би өчигдөр орой 19 цагийн үед гэртээ иртэл манай эхнэр ******* архи уучихсан согтуу байсан. Тухайн үед манай эхнэр унтаж байгаад босч ирээд надад найз нь найз нөхөдтэйгээ жаахан уучихлаа чи гараад нэг шил архи аваад ирээч гэж хэлсэн. Ингээд би эхнэрээс 10.000 төгрөг аваад 20 цагийн үед Ахиц-1 дэлгүүрээс очиж 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи худалдаж аваад гэртээ буцаж ирээд архиа эхнэр *******гийн хамтаар уусан. Архиа ууж дуусаад гар нүүрээ угаах гээд байж байтал ******* намайг архичин, адууны гуя зарж архи уулаа гэж над руу агсам тавьж дайраад байсан. Ингээд ******* над руу хэрүүл маргаан хийж байгаад дайрч гүйгээд ирэхээр нь гараараа цааш нь түлхтэл ******* ширээний булан мөргөөд унаж духаа хагалчихсан. Духнаас нь цус гарсан. Тэгтэл манай хүү Ганням цагдаад дуудлага өгч би эрүүлжүүлэгдсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ю.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр архи уусан үедээ эхнэр *******тай маргалдаж муудалцсан нь үнэн. Архи ууж согтуурсан үедээ эхнэрийнхээ нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, мөн үнсний саваар дух руу нь цохиж гэмтээсэндээ их харамсаж байна…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Хохирогч Ч.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...шөнө 01 цагийн үед ******* гэртээ буцаж орж ирээд намайг гичий янхан гэх мэтээр хэл амаар доромжилсон. Намайг орон дээр хэвтэж байтал ******* гараараа миний шүд рүү цохьсон. Тэр үед миний дээд эрүүний үүдэн 1 ширхэг шүд хугарч унасан. Ингээд намайг мөн л хэл амаар доромжилсон. Улмаар  ширээн дээр тамхи хийсэн байсан цагаан өнгийн хуванцар савыг аваад над руу чулуудахад шидсэн сав нь миний духан дээр оносон. Тэр үед миний духнаас цус гарч эхэлсэн. Тэр үед манай хүү Ганням гаднаас орж ирсэн. Ингээд би хүүгээ ороод ирэхэд нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Манай хүү цагдаа дуудаж цагдаа нар ч удалгүй ирж *******г авч явсан. Би цагдаа нартай хамт явж эмнэлэг дээр очиж духан дээрээ 3 оёдол тавиулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

           Хохирогч Ч.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр ******* нь архи ууж ирээд бид хоёр маргалдаж ******* миний дух руу тамхины үнс хийдэг саваар цохьсон. Тухайн үедээ духнаас цус гарсан бөгөөд эмнэлэгт очиж оёдол тавиулсан байгаа. Би мөнгө төгрөг нэхэмжлээгүй, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Бын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Намайг гэрээс гарч бие засаад орж ирэхэд аав, ээж хоёр нэг нэгнээ хэл амаар доромжлоод хэрэлдэж байсан. Улмаар аав ширээн дээр байсан шаазан таваг аваад зуух руу шидэж хагалсан. Мөн ширээн дээр байсан тамхи хийдэг хуванцар савыг аваад ээж рүү чулуудахад шидсэн сав нь ээжийн духан дээр онож духыг нь хагалсан. Шидсэн сав нь гэрийн баруун хойд талд газар унасан. Тэр үед ээжийн духнаас цус гарч утсаараа цагдаад дуудлага өгөөд буцаад гэр рүү ороход ээж амаа гараар дарчихсан шүд рүү цохьчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч И. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, Ю.******* түүний эхнэр Ч.******* нарын талаар мэднэ. Ю.******* нь архидан согтуурсан үедээ эхнэр Ч.*******д агсам тавьж танхайран орчин тойрондоо түгшүүр төрүүлдэг этгээд байгаа юм. Миний бие Ю.*******гээс гаргасан удаа дараагийн зөрчлүүдийг шалгаж захиргааны хариуцлагын тухай хуулиар гаргасан удаа дараагийн зөрчлүүдийг шалгаж захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байсан. Ю.******* нь эхнэр Ч.*******гаа бусадтай хардаж архидан согтуурсан үедээ агсам тавьдаг. Мөн *******, ******* нар нь байнгын хамт архи ууж маргалддаг. Миний санаж байгаагаар ******* нь *******г цохиж зодож байсан удаа байхгүй, харин агсам тавьж зөрчил гаргаж байсан удаа олон бий....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Ч.*******гийн биед духны баруун дээд хэсэгт оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хурц ир үзээртэй зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж буй хугацаатай тохирч байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь учирсан үед амь насанд аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн 09шэ/031 тоот дүгнэлт /хх-ийн 22 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Ю.*******г ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Ю.******* нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 8 дугаар гудамжны 1 тоот хашаанд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 02 цагийн үед хувийн маргааны улмаас хамтран амьдрагч Ч.*******гийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж улмаар тамхины сав дух руу нь шидэж бие махбодид нь духны баруун дээд хэсэгт ташуу чиглэлтэй 4х0.2 см шарх гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Дээрх хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 09шэ/031 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Ю.******* нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь түүний “...эхнэрийнхээ нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, мөн үнсний саваар дух руу нь цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Ч.*******гийн духыг нь  хагалж гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Иймд Ю.******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй гэж үзнэ.

Хохирогч Ч.*******, шүүгдэгч Ю.******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн “...Ч.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан боловч хохирогч Ч.******* нь нөхөр Ю.*******тэй эвлэрсэн тул эмчилгээний зардал нэхэмжлээгүй болно. Бид хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно…” гэсэн гэрээ /хх-ийн 64 дүгээр хуудас/, мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ю.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.  

 Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус

                                  удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. То ван овгийн *******ийн *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан То ван овгийн *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар То ван овгийн *******ийн *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Ю.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч Ю.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч Ю.*******д урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ