| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/01056/И |
| Дугаар | 138/ШШ2020/01094 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2020/01094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ний ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ний ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.той 2007 онд танилцаж, 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин , 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин , 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү хүү нар төрсөн. Б. нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Б. нь их хартай, хажуунаасаа холдуулахгүй, ажил хийлгэхгүй байсан. Мөн бага насны хүүхдүүдтэй байсан учраас хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан. Хааяа архи дарс уудаг. Гэхдээ эрүүлдээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон, хааяа гар хүрдэг, хөөж туугаад чиний юм гэж байхгүй гэж дээрэлхдэг байсан. Ер нь амьд явах хүсэлгүй болтол авир төрх гаргаж байсан учир арга буюу 2018 оны эхээр би зугтаагаад гарсан. Түүнээс хойш хүүхдүүд маань аав дээрээ байсан. Бид нэг удаа эргээд нийлсэн боловч сарын дотор нөхрийн ааш хэвээрээ байсан бөгөөд намайг дээрэлхдэг хэвээр байсан. Би хүүхдүүдээ авна гэж хичээсээр орон гэртээ болж айлд хэрэгтэй бүхнийг цуглуулсан. Иймд хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Охин , , хүү хүү нарыг эхийнх нь асрамжид үлдээнэ гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Д.*******, Б. нар нь 2007 онд танилцан гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2009 оноос хамт амьдарсан байх бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин , 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин , 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү хүү нарыг төрүүлсэн болох нь 0000581694, 2140000033, 2101000223 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.******* нь 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин , 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү хүү нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч байх тул охин , , хүү хүү нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин , 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү хүү нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээсүгэй.
2. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШЗ2020/02958 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Б.гоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ