| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01866/И |
| Дугаар | 101/ШШ2020/03935 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2020/03935
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 117.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн 50 хувь, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Э, охин Д.Э нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн 100 хувиар Я.Д-гээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96,140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол төлөгдөх тэтгэлэгт жил ногдох улсын тэмдэгтийн хураамж 96,140 төгрөгийг Я.Д-гээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх нь саад учруулахгүй байх үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан Я.Д-гийн нэхэмжлэлтэй Б.О-д холбогдох 15,582,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Зохигчид шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтыг эс зөвшөөрвөл тухайн шатны шүүхэд 10 хоногийн дотор, бусад заалтыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ