Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ийн *******д холбогдох эрүүгийн *******3*******7000000159 дугаартай хэргийг *******0*******3 оны 1******* дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

          ******* дүүргийн шүүхийн *******005 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар ******* жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ******* нь *******0*******3 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Орхон голоос зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг Хадран, 4 ширхэг Зэвэг агнаж байгаль экологид 398,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тус хэрэгт манай байгууллагаас 7 ширхэг хадран, 4 ширхэг зэвэг загасны нийт үнэлгээ 398,600 төгрөгийн акт тавьсан байсан. Актад заасан төлбөрийг төлсөн учраас нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-р хуу/,

          гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******0*******3 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз *******, нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийн хойгуур урсах Орхон гол дээр загас барих зорилгоор очоод загасчилж эхэлсэн. *******, нар өөрсдийн эзэмшлийн уургаар загас барьсан. Хэн хэн хэдэн ширхэг загас барьсныг би мэдэхгүй байна Ямар ч гэсэн нийт 38 ширхэг загас барьсан, би 4 зэвэг, 7 хадран нийт 11 ширхэг загас барьсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн *******7-р хуу/

          гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******0*******3 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ах *******, нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийн хойгуур урсах Орхон гол дээр загас барих зорилгоор ахын 9475 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ингээд хүн тус бүр загасчлах уургатай байсан бөгөөд нийт 38 ширхэг загас барьсны дараа Хужирт сумын цагдаа нар ирсэн. Бид гурав тус тусдаа уургатай байсан бөгөөд гурвуулаа л загас барьсан бөгөөд миний хувьд 16 ширхэг загас барьсан...’ гэх мэдүүлэг /хэргийн 31-р хуудас/,

          гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******0*******3 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хужирт сумын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч ын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын *******, 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед Хужирт сумын Бэрх 3 дугаар багийн нутаг Бэрхийн булан гэх газраар урсах Орхон голоос , Б *******, нар зөвшөөрөлгүй загас барьж байх үед нь шалгахад нийт 38 ширхэг загас барьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-р хуу/.

          Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны *******0*******3 оны 10 дугаар сарын *******7-ны өдрийн 1******* дугаартай “...Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг Орхон голын тус солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно...” гэсэн албан бичиг /хэргийн 35-р хуу/

          Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн *******0*******3 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01-00-03-38*******-10 дугаартай “...Дээрх зэвэг, хадран загас нь Монгол Улсын засгийн газрын *******01******* оны 07 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор болон ховор амьтны төрөлд хамрагдахгүй болно. Орхон голд байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын *******0*******3 оны 07 дугаар сарын *******5-ны өдрийн *******60 тоот тогтоолоор 1 ширхэг зэвэг загас *******9,000 төгрөг. 1 ширхэг хадран загас 11,900 төгрөг, 7 ширхэг хадран загас 11,900=83,300 төгрөг. 4 ширхэг зэвэг загас *******9,000=116,000 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 5*******-53-р хуу/,

          Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн *******0*******3 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01-00-03-38*******-1******* дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн *******-р заалтыг үндэслэн учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 4 ширхэг зэвэг загас *******3*******,000 төгрөг, 7 ширхэг хадран загас 166,600 төгрөг. нийт 398,600 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэсэн акт /хэргийн 56-р хуу/,

          Эд зүйлийг хураан авсан, хүлээн авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Speci-dorch загварын уурга 1 ширхгийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон 7 ширхэг хадран загас, 4 ширхэг зэвэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                    *******.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

        4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Speci-dorch загварын уурга 1 ширхгийг улсын орлого болгосугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 7 ширхэг хадран загас, 4 ширхэг зэвэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

          7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН