| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал аргалж,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Я.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2323001050185 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******овогт *******ы *******, регистрийн дугаар .
Шүүгдэгч Я.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Я.******* нь 2023 оны оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 05 цаг 23 минутын үед улсын дугаартай, цагаан өнгийн Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Завхан аймгийн сумаас Завхан аймгийн ******* сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож яваад Завхан аймгийн ******* сумын багийн Оргихын ам гэдэг газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.11 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Х.ийн эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарамхай хэсгийн бүрэн бус хугарал, духны баруун хэсэгт, дунд хэсэгт зулгаралт, зүүн шилбэний дотор хэсэгт цус хуралт зэрэг хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
- Хохирогч Х.ийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө Завхан аймгийн ******* сумаас сум руу Л., Ц., Я.******* нарын хамт манай төрсөн ахын хүүхдийн хүүхний гуйлгад явсан. сумаас хойд зүгт нуурын ойролцоо гуйлга өгөх айлдаа очиж гуйлгаа өгчхөөд орой 17 цагийн үед буцаад сум руу гарч замдаа төөрч явж байгаад 01 цагийн үед сумд очсон. Тэгээд сумд бид 4 машин дотроо 04 цаг хүртэл хэсэг унтаж байгаад сэрээд ******* сум руу хөдөлсөн. Тухайн үед машиныг Я.******* жолоодоод явж байсан. 07 дугаар сарын 24-ний 05 цаг өнгөрч гэгээ орж байх үед бид нар уруудаад ******* сумын баг Оргихын ам гэх газарт явж байгаад машин гэнэт замын хажуу хөвөөнд байх гэрэл ойлгогчтой шонг мөргөхөөр нь өндийгөөд урд суудлаа тэвэрсэн. Тэгтэл машин гэрэл ойлгогчтой хоёр ширхэг шонг мөргөөд замын баруун гар талын далан руу доош орж урд хэсгээрээ газар мөргөөд зогссон. Тэгээд дараа нь бид нар машинаас гараад байж байтал удалгүй эмнэлгийн машин ирээд Ц. бид хоёрыг авч яваад Л., Я.******* хоёр үлдсэн. ...Осол болсны дараа миний баруун гарын шуу өвдөөд байсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд шууны яс хугарсан байсан. Ц. хэлээ хазчихлаа гээд амнаас нь цус нь гарсан өөр ямар нэг ил харагдах гэмтэлгүй байсан. ...Би жолоочийн харалдаа арын суудалд, миний хажууд Ц., урд жолоочийн хажуу талын суудалд Л. сууж явсан. ...Машин жолоодож явсан Я.******* согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Бид 3 гуйлга өгсөн айлд байх үедээ жаахан архи уусан согтсон зүйл бол байхгүй. Осол болсны дараа бид нар машинаас гарч ирээд байж байх үед машин жолоодож явсан Я.******* үүрэглэж байгаад гэнэт замын хажуу орчихлоо гэж хэлж байсан. Би Я.ийг нойр нь хүрээд зүүрмэглэх үедээ осол гаргасан юм байна гэж бодоод өнгөрсөн. Надад учирсан хохирлын талаар ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 53-55-р хуудас/,
- Хохирогч Ц.ын “...07 дугаар сарын 24-ний 05 цаг өнгөрөөд 06 цаг дөхөж байсан байх гэгээ орж байх үед бид нар уруудаад ******* сумын багт явж байсан. Яг ямар нэртэй газар явж байсныг нь мэдэхгүй. Би тухайн үед унтаж байгаад сэрээд даараад байхаар нь цамцаа аваад одоо удахгүй аймаг орох гэж байгаа юм байна гэж бодоод цамцаа толгой дээгүүрээ нөмрөөд хойшоо налаад хэвтээд хэсэг унтсан. Тэгтэл гэнэт машин юм дайрах чимээ гарахаар нь хартал машин дээш доош ойж замын баруун гар талын хэсгээр явж байгаад тэр чигээрээ замын далан руу орж урд хэсгээрээ чулуу мөргөөд зогссон. Тэгээд гарч ирээд харахад замын хажуу талын гэрэл ойлгогчтой шонг мөргөчихсөн шонгууд уначихсан харагдаж байсан. Осолд орох үед би хэлээ хазчихсан амнаас цус гараад тогтохгүй би юм ярьж чадахгүй байсан. ахын баруун талын гар өвдөөд байна гэж хэлээд өөр биед нь ил харагдах гэмтэлгүй байсан. Жолооч Я.******* болон Л. хоёрын биед ил харагдах гэмтэлгүй зүгээр байна гэж хэлж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирээд Х. ах бид хоёрыг авч яваад П., Я. хоёр үлдсэн. ...Би жолоочийн эсрэг талын харалдаа арын суудалд, миний хажууд Х., урд жолоочийн хажуу талын суудалд Л. сууж явсан. ...Машин жолоодож явсан Я.******* согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Бид 3 гуйлга өгсөн айлд байх үедээ бага зэрэг архи амссан согтсон зүйл бол байхгүй. Машин жолоодож явсан Я.******* ер нь нэг их хурдтай явахгүй байсан. *******гаас орох үед ер нь хурд хэтрүүлж явсан зүйл байхгүй. Даваа уруудаад явж байх үед нь би нэг удаа урагшаа харахад 50 км/ц хурдтай явж байсан. Яг осол болох үед хэдэн км/ц хурдтай явсныг мэдэхгүй би унтчихсан байсан. ...Цаг агаар өглөө гэгээ орчихсон цэлмэг, тогтуун, бороо ороогүй, шуурга шуураагүй зам хуурай байсан. ...Жолооч болон урд сууж явсан Л. хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Х. ах бид хоёр суудлын бүс хэрэглээгүй явж байсан. ...Надад Я. эмчилгээний зардал 1.800.000 мянган төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 59-61-р хуудас/,
- Гэрч Л.ийн “…ээс 07 дугаар сарын 24-ний шөнийн 03 цаг өнгөрөөд 4 цаг дөхөж байх үед гараад 40 орчим км яваад гийн гуанзны гадаа очоод Я.******* нойр нь хүрээд байна гэж хэлээд машин дотроо 40 минут орчим унтаж сэрээд ******* сум руу хөдөлсөн. ******* руу явж байгаад уруудаад ******* сумын багийн нутаг дэвсгэр Оргихын ам гэх газарт явж байх үед би тамхи татчихаад тамхиныхаа хожуулыг ууж явсан ундааны савандаа хийчхээд машинд явж байсан цагийг харахад 05 цаг өнгөрөөд 23 минут болж байсан. Би замдаа гэртээ буух гэж байсан учир цаг харсан юм. Тухайн үед манайх ******* сумын багийн Мухарын ам гэх газарт буюу Оргихын ам гэх газартай ойрхон байсан. Тэгээд гэртээ очих дөхөж байна гэж бодоод хойшоогоо суудлаа жаахан налаад явж байтал гэнэт тас тас гэж дуугараад юм дайрах чимээ гараад замын баруун гар тал руу буюу жолоочийн талаар далан руу орж урд хэсгээрээ чулуу мөргөөд зогссон. Тэр үед миний урдаас нэг юм элэгдэх шиг болсон. Машинаас хурдхан бууя гэж бодоод хаалгаа онгойлгоод буусан. Нөгөө хэд ч мөн адил машинаас гарч ирсэн. Машинаас гарч ирсний дараа харахад миний урдаас элэгдсэн зүйл нь машины аваарын дэр байсан байна лээ. Тас тас хийх чимээ нь замын хажуу талд байсан гэрэл ойлгогчтой шонг дайрсан учир дуугарсан юм шиг байна лээ. 2 ширхэг гэрэл ойлгогчтой шон уначихсан харагдаж байсан. Машинаас гарсны дараа би биеэ шалгаж үзэхэд зүгээр ямар нэгэн гэмтэл учраагүй цээж хэсгээр жаахан улайсан байсан. Тэр нь хамгаалах бүсний ором юм шиг байна лээ. Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан учир ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. Харин Ц.ын амнаас цус гараад хэлээ хазчихсан байх шиг байсан. Х.ийн баруун гар нь өвдөөд байна гэж хэлж байсан өөр ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй байсан. Жолооч Я.******* бид хоёрын биед ил харагдах гэмтэлгүй зүгээр байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирээд Х., Ц. хоёрыг авч явсан. Би тэнд байж байгаад цагдаа ирэхээр нь ******* сум орсон. Цагдаа ирэхээс өмнө Х.******* бид хоёр зам янзалж байсан машинаар машиныг далангаас чирүүлж гаргаж замын хажууд байрлуулсан байсан. ...Би урд суудал жолоочийн хажуу талд, хойд талын суудалд Х., Ц. хоёр сууж явсан. ...Машин жолоодож явсан Я.******* согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Би машины цагийг харах үедээ машины милийг харахад 59 юм уу 69 км/ц хоёрын л аль нэг байсан. Би 59 км/ц хурдтай явж байсан байх гэж бодож байна. ...Осол болсны дараа Я.******* үүрэглэж байгаад замын хажуу руу орчихлоо гэж хэлж байсан. Осол болох үед зам дээр ямар нэгэн саад учруулах зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 63-65-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.гийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 000000269 дугаартай “...1. Иргэн Л.ийн биед баруун бугалгын дотор дээд хэсэгт, баруун хөх махны хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь авто аваарын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Иргэн Л.ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /х.х-ийн 71-72-р хуудас/ ,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.гийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 000000274 дугаартай “...1. Иргэн Х.ийн биед баруун гарын шуу ясны хугарамхай хэсгийн бүрэн бус хугарал, духны баруун хэсэгт, дунд хэсэгт зулгаралт, зүүн шилбэний дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь авто аваарын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Иргэн Х.ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /х.х-ийн 81-82-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.гийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 000000270 дугаартай “...1. Иргэн Ц.ын биед тархи доргилт, хэлний урд 3/1 хэсэгт шарх, дээд баруун 1, 2-р шүднүүд үзүүр хэсгээрээ эмтэрсэн, доод баруун 1-р шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй, баруун доод 2-4-р шүд, зүүн доод 1, 2-р шүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, хэвлийн хэсэгт, зүүн хөхний дээд хэсэгт, баруун ташаан толгойн дээд хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт, зүүн шилбэний дотор хэсэгт, баруун гуяны дотор хэсэгт, баруун өвдөгний үений дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь авто аваарын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Иргэн Ц.ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт/х.х-ийн 92-94-р хуудас/
- “” НҮТББ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Б.ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23/140 дугаартай “...1. Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
2. Toyota prius-30 маркийн улсын дугаартай автомашины жолооч Я.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.11 “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Toyota prius-30 маркийн улсын дугаартай автомашины жолооч Я.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.11 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 2 дугаар хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
4. Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт/х.х-ийн 112-113-р хуудас/,
- Зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 9-12-р хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /х.х-ийн 14-р хуудас/,
- Хохирогч Ц.ын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 28-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Я.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.11 “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Я.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд учирсан хохиролд шүүгдэгч 1,800,000 төгрөгийн хохирол шүүгдэгч Я.******* төлж барагдуулсан, хохирогч Х. хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Я.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Я.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 508188 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Я.*******т буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Я.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ