Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

   2024        01         10                                   2024/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2311000001529 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, Зүрх-Уул ..................тоотод хохирогч С.Аийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд найз охинтойгоо маргалдаж, улмаар түүний биед халдсан байсан. Би тухайн өдрөөс өмнө гурван жил орчим архи уугаагүй байсан” гэв.

Эрүүгийн 2311000001529 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/

            Хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 08 цагийн үед би хүүхдээ сургуульд нь автомашинаар хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ харьж явтал миний танил Д.Б  над руу гар утсаараа холбогдон залгаж би автомашинаа очиж авах гэсэн унаагүй болчхоод байна чи намайг хүргээд өгөөч гэж Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороонд байдаг гэртээ дуудсан юм. Би автомашинтайгаа яваад гэрт нь очтол Д.Б гэртээ нэг эрэгтэй хүнтэй цуг архи хуваагаад уугаад сууж байсан. Би очоод Д.Б гээс автомашин руугаа явахгүй юм уу гэтэл би уучихсан автомашин руугаа очихгүй ээ харин намайг С гээд найзынх руу хүргээд өгөөч гэж хэлхээр нь би Баянхошуу тийшээ явсан санагдаж байна. Яг хаана очсон гэдгээ би сайн мэдэхгүй байна. Д.Б  С гээд найзынхаа гэрт очоод буцаад цуг Д.Б гийн гэр лүү явахаар болсон. Буцаж явах үед С өөрийнхөө автомашинтайгаа дагаж явсан. Замд явж байхад Д.Б  хүнсний дэлгүүр орж 2 шил цагаан архи авч гартаа найзтайгаа бууж үлдсэн бөгөөд би тэр үед гэртээ харьсан. Би гэртээ хариад байж байтал 15-16 цагийн үед Д.Б  над руу залгаж ярьж намайг гэртээ дуудсан. ...Бид хоёр гэрт нь орох үед Д.Б  намайг ор руу түлхээд орилоод байсан. Би чамаас айгаад байна гэж хэлтэл гэрт нь байсан С эмэгтэй хүн болиоч гэж хэлсэн. Тэр үед Д.Б уурлаж миний биед халдаж, цохисон. Д.Б г эгчтэйгээ утсаар ярьж байх хооронд би гарч гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

 [D1] Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12961 дугаартай “С.Аийн биед баруун хацарт цус хуралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-p xyудас/,

Яллагдагч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед би С.А рүү өөрийн гар утсаараа холбогдож би Сонгинохайрхан дүүрэгт байдаг Алтан-Овоо гэдэг газарт амьдардаг С гэдэг найзынхаа гэрт нь хүргүүлэхээр би С.Аийн би дуудсан юм. С.А автомашинтайгаа ирж намайг авч, Стай уулзаж бид гурав манайх руу явахаар болсон. Тэр үед С өөрийнхөө автомашинаар явж харин би С.Аийн автомашинд сууж явсан юм. Би С.Аээр гэртээ хүргүүлж байхдаа хүнсний дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн хэмжээтэй цагаан архи авч би гэртээ Стай хувааж уусан. С.А намайг гэрт хүргэж өгөөд гэр рүүгээ харих шиг болсон. Би 2 шил цагаан архийг Стай хувааж ууж байтал С.Атэй над руу ярьж хоол унд идсэн юм уу, би идээгүй гэж хэлээд С.А ирэхээр болсон. Намайг унтаж байхад 2 цагдаагийн алба хаагч сэрээж намайг босгосон бөгөөд би тэрний дараа удалгүй С.Атэй хүнсний дэлгүүрийн ойролцоо уулзалдсан. Би тухайн үед С.Атэй согтуу уулзалдаж намайг сэрээдэг 2 цагдааг С.А явуулж шалгууллаа гэж бодон С.Атэй автомашинд нь үл ойлголцож маргалдсан. Би С.Атэй цуг манай гэрт ороход С найз маань гэрт согтуу орон дээр унтаж байсан ба С.Атэй гэртээ орон дахин ул ойлголцсон асуудлаараа дахин маргалдаж би С.Ат уурласан уурандаа би нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа хүчтэй алгадсан юм. Тэр үед би согтуу байсан болохоор тухайн болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар С.А надад алгадуулсны дараа манай гэрээс гарч явсан шиг санагдаж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/

Шүүгдэгч Д.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх баримт /хх-ийн 40-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Д.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, Зүрх-Уул ..................тоотод хохирогч С.Аийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/

            Хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 08 цагийн үед би хүүхдээ сургуульд нь автомашинаар хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ харьж явтал миний танил Д.Б  над руу гар утсаараа холбогдон залгаж би автомашинаа очиж авах гэсэн унаагүй болчхоод байна чи намайг хүргээд өгөөч гэж Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороонд байдаг гэртээ дуудсан юм. Би автомашинтайгаа яваад гэрт нь очтол Д.Б  гэртээ нэг эрэгтэй хүнтэй цуг архи хуваагаад уугаад сууж байсан. Би очоод Д.Б гээс автомашин руугаа явахгүй юм уу гэтэл би уучихсан автомашин руугаа очихгүй ээ харин намайг С гээд найзынх руу хүргээд өгөөч гэж хэлхээр нь би Баянхошуу тийшээ явсан санагдаж байна. Яг хаана очсон гэдгээ би сайн мэдэхгүй байна. Д.Б  С гээд найзынхаа гэрт очоод буцаад цуг Д.Б гийн гэр лүү явахаар болсон. Буцаж явах үед С өөрийнхөө автомашинтайгаа дагаж явсан. Замд явж байхад Д.Б  хүнсний дэлгүүр орж 2 шил цагаан архи авч гартаа найзтайгаа бууж үлдсэн бөгөөд би тэр үед гэртээ харьсан. Би гэртээ хариад байж байтал 15-16 цагийн үед Д.Б  над руу залгаж ярьж намайг гэртээ дуудсан. ...Бид хоёр гэрт нь орох үед Д.Б  намайг ор руу түлхээд орилоод байсан. Би чамаас айгаад байна гэж хэлтэл гэрт нь байсан С эмэгтэй хүн болиоч гэж хэлсэн. Тэр үед Д.Б  уурлаж миний биед халдаж, цохисон. Д.Б г эгчтэйгээ утсаар ярьж байх хооронд  би гарч гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12961 дугаартай “С.Аийн биед баруун хацарт цус хуралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-p xyудас/,

Яллагдагч Д.Бгийн “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед би С.А рүү өөрийн гар утсаараа холбогдож би Сонгинохайрхан дүүрэгт байдаг Алтан-Овоо гэдэг газарт амьдардаг С гэдэг найзынхаа гэрт нь хүргүүлэхээр би С.Аийн би дуудсан юм. С.А автомашинтайгаа ирж намайг авч, Стай уулзаж бид гурав манайх руу явахаар болсон. Тэр үед С өөрийнхөө автомашинаар явж харин би С.Аийн автомашинд сууж явсан юм. Би С.Аээр гэртээ хүргүүлж байхдаа хүнсний дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн хэмжээтэй цагаан архи авч би гэртээ Стай хувааж уусан. С.А намайг гэрт хүргэж өгөөд гэр рүүгээ харих шиг болсон. Би 2 шил цагаан архийг Стай хувааж ууж байтал С.Атэй над руу ярьж хоол унд идсэн юм уу, би идээгүй гэж хэлээд С.А ирэхээр болсон. Намайг унтаж байхад 2 цагдаагийн алба хаагч сэрээж намайг босгосон бөгөөд би тэрний дараа удалгүй С.Атэй хүнсний дэлгүүрийн ойролцоо уулзалдсан. Би тухайн үед С.Атэй согтуу уулзалдаж намайг сэрээдэг 2 цагдааг С.А явуулж шалгууллаа гэж бодон С.Атэй автомашинд нь үл ойлголцож маргалдсан. Би С.Атэй цуг манай гэрт ороход С найз маань гэрт согтуу орон дээр унтаж байсан ба С.Атэй гэртээ орон дахин ул ойлголцсон асуудлаараа дахин маргалдаж би С.Ат уурласан уурандаа би нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа хүчтэй алгадсан юм. Тэр үед би согтуу байсан болохоор тухайн болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар С.А надад алгадуулсны дараа манай гэрээс гарч явсан шиг санагдаж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

Шүүгдэгч Д.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх баримт /хх-ийн 40-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч С.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “ямар нэгэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй, гэмтэл шархаа өөрөө эдгээсэн. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Д.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Г.УУГАНБААТАР

 

 

 

 

 


 [D1]Шарлуулсан хэсгүүдийг Нөхөж бичих