Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/01

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Б.Төрболд, 

Хохирогч Э.*******,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* суманд  төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* компанийн .... ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  Завхан аймгийн ******* сум ******* баг ******* хэсэг ******* тоот оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт , *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* баг, ..... хэсгийн ******* тоотод байрлах монгол гэрт хохирогч Э.*******г “хамтран амьдрагч Р.г өмөөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр, цээж хэсэгт гараараа цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүд, баруун бугалгад цус хуралт, дээд уруулын дотор талд шарх, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл:

 Шүүгдэгч А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* баг, хэсгийн ******* тоотод байрлах монгол гэрт хохирогч Э.*******г “хамтран амьдрагч Р.г өмөөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр, цээж хэсэгт гараараа цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүд, баруун бугалгад цус хуралт, дээд уруулын дотор талд шарх, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч Э.*******гийн “...Би Улаанбаатар хотоос 2023 оны 10 дугаар сарын 25-26-ны орчим гийн гэрт ирсэн. Тэндийд ирээд хэд хоносон. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэнэт уурлаад байсан. Тэгэхээр нь яагаад уурлаад байгаа юм гэхэд “Та надад гай болоод байна. Энэ гэрээс зайл” гээд намайг хөөсөн. Тэгэхээр нь уурлаад г янхан гээд хэл амаар доромжилчхоод гараад явсан. Бид 2 муудалцах үед гийн найз залуу  гэх залуу байсан. Тэгсэн орой 20 цагийн үед над руу яриад “Манай найз залуу явчихлаа, сайхан байна уу” гэж ярьсан. Тэгээд удаагүй дахиад над руу залгаад анай намайг хэл амаар доромжилж байгаад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би л буруу зүйл хийсэн юм байна найз залуугийнх нь хажууд янхан гээд хэлдэг гэж бодоод эргээд гийн гэрт очсон. гийн гэрт очиход болон гурван хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Намайг очоод удаагүй байхад найз залуу нь архи уусан ороод ирсэн. Тэгэхээр нь би өдөр буруу зүйл хийсэн байна та 2 учраа ол гэж гуйсан. Тэгсэн чинь намайг дүүгээ аваад зайл гэж хэлсэн. Тэгээд байж байхад , нарын найз гэх нэг эмэгтэй ирсэн. нэг тал шил архи задалсан. Тэгээд тэр архийг , түүний найз гэх эмэгтэй бид нар уусан. Архи ууж дуусаад 2 том пиво авч ирж ууцгаасан. Би тухайн пивоноос уугаагүй. Тэд нарыг пиво ууж байхад гадаа утсаар ярьж сууж байгаад ороод ирсэн чинь нар муудалцаж байсан. Тэгэхээр нь би г өмөөрсөн чинь “Та янханаа өмөөрлөө” гэж хэлээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиод гэдэс рүү 2-3 өшиглөөд, гэрийн униар цээж хэсэгт цохиод тэгээд нүүр хэсэг рүү мод шидсэн чинь уруул хэсэгт оночихсон юм. Тэгээд би тэднийхээс явсан. Цагдаагийн байгууллагад хандахгүй гэж бодож байгаад бие өвдөөд байхаар нь хандсан. ...Миний уруул сэтэрсэн, баруун гар хөхөрсөн, нүд хавдсан, цээж хөндүүр байна. Би одоо 3 сар гарантай жирэмсэн. Намайг жирэмсэн гэдгийг болон нар мэдэж байсан. Уг гэмтлийг нь нь гараараа болон модоор, униар миний биед үүсгэсэн. Манай найз залуу намайг 2 сартай байхад , нартай уулзаж манай найз охин жирэмсэн би аав болно гэж хэлж байсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. А. миний эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Р.гийн “...Манай нагац эгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны үед Улаанбаатар хотоос ирээд манай гэрт байж байсан юм. Тэгээд тухайн өдөр 16 цагийн үед манай нөхөр ******* бид хоёр гадаа гэрийн өрхөө янзлаад хашаа хороо цэвэрлэж байгаад гэртээ ороод ирсэн чинь ******* эгч илдээд тавьчихсан гурил хайраагүй орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би ******* эгч рүү та зүгээр хэвтэж байхаар энэ гурилыг жигнээд янзалчихгүй гэж хэлээд уурласан. Тэгсэн чинь намайг хэл амаар доромжилж байгаад гараад явчихсан. ******* эгчийг гараад явах үед манай нөхөр мөн араас нь гараад явчихсан. Тэгснээ ойролцоогоор 2 цаг орчмын дараа ******* эгч буцаад манайд орж ирсэн түүний араас мөн манай нөхөр дэлгүүр орчоод ирлээ гэж хэлээд юм уучихсан орж ирсэн. Тэгээд манай нөхөр орж ирээд унтаж байхад ******* эгч сэрээгээд чи харанхуй шөнө том гэдэстэй хүн хөөж гаргаад гэж хэлэхэд босож ирээд ******* эгчийг чи дүүгээ аваад зайл гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байх үед манай найз манайд ирсэн. Тэгээд , *******г одоо зүгээр бай гэж хэлээд тайвшруулсан. Тэгээд ******* нэг шил архи гаргаж ирээд бид 4 хувааж уусан. Тухайн архийг хувааж ууж дууссаны дараа дэлгүүрээс 2.5 литрийн 2 том пиво авчирсан. Тэгээд бид 4 мөн тухайн пивыг хувааж ууцгаасны дараагаар би нөхөр *******г одоо амарчих гэсэн чинь унтахгүй гээд бид хоёр маргалдсан. Тухайн үед ******* эгч утсаар ярьчхаад орж ирээд бид хоёрыг салгах үед манай нөхөр ******* уурлаад ******* эгч рүү мод аваад шидээд нүүр хэсэгт нь цохичихсон. Мөн гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон, мөн хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед бид хоёр салгасан. Тэгсэн ******* эгч гараад явчихсан. ...******* эгчийн уруулнаас цус гарсан мөн зүүн нүд нь хөхөрсөн харагдаж байсан. Өөр гэмтэл шарх гэхээр зүйл харагдаагүй. ...Тухайн хэрэг учрал 2023 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн орой 20 цаг орчмын үед ******* сум ******* баг ******* хэсэг тоотод байх манай гэрт болсон асуудал байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.....-ын 2023-11-02-ны өдрийн 000000 дугаартай “...1. Э.*******гийн биед: Зүүн нүд, баруун бугалгана цус хуралт, дээд уруулын дотор талд шарх, дээд уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

2. Э.*******гийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлчлэлээр үүснэ.

3. Э.*******гийн биед учирсан гэмтлүүд нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой.

4. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Э.*******гийн биед: Зүүн нүд, баруун бугалган цус хуралт, дээд уруулын дотор талд шарх, дээд уруулд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/,  

Шүүгдэгч А.*******гийн “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* баг, хэсгийн ******* тоотод байрлах монгол гэрт хохирогч Э.*******г “хамтран амьдрагч Р.г өмөөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр, цээж хэсэгт гараараа цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүд, баруун бугалгад цус хуралт, дээд уруулын дотор талд шарх, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч А.******* бусдын биед халдах нь хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******г согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, ёс зүйгүй, зүй бус зан араншин гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч А.*******г хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 190,000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 Шүүх шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.         

Иймд шүүгдэгч А.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч    овогт н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.                                                                                

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ