| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01950/И |
| Дугаар | 102/ШШ2020/02040 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2020/02040
| 2020 06 25 | 102/ШШ2020/02040
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦД55555555, Б овогт Д-гийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 25-р хороо, 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УХ63636363, Б овогт Ж-н О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 329 640 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.О-т 2019 оны 05-р сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч Ж.О элдэв шалтаг тоочсоор гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 956 300 төгрөг, алданги 391 260 төгрөг нийт 7 329 640 12 600 000 төгрөгийг Ж.О-ээс нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О-ээс 5 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Мөнгөө аваад буцаагаад 800 000 төгрөгийг өөрт нь өгсөн. Өнгөрсөн хугацаанд ээж маань хөлөө хугалаад би сар сахисан, нөхөр маань нас бараад лангуугаа ажиллуулж чадаагүй. Энэ бүгдийг О мэдэж байгаа. Би зээлсэн 5 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь Ж.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 329 640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5 961 260 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.Онь Ж.О-тэй 2019 оны 5-р сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр /хх 5/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 5 000 000 зээлдэгчид бэлнээр шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 570 000 төгрөг нийт 5 570 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Харин зээлдэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 800 000 төгрөг буцааж өгсөн гэх ба энэ нь талуудын хооронд өмнө нь үүссэн барааны төлбөр тооцоотой холбоотой байжээ.
Иймд хариуцагчаас зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 570 000 төгрөг, алданги 391 260 төгрөг нийт 5 961 260 төгрөгийг гаргуулахаар хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж-ийн О-ээс 5 961 260 /таван сая есөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун жар/ төгрөг гаргуулж Д-ийн О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 368 380 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 224 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-ээс 110 330 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА