Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 18

 

            дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох **************6*******070*******96 дугаартай эрүүгийн хэргийг **************7 оны ******* дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                                       *******

           Иргэдийн төлөөлөгч:                                               *******

           Улсын лагч:                                                      *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                         *******

           Хохирогч                                                              *******

           Шүүгдэгч:                                                               *******  нар оролцов. 

  

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, , хэрэгт холбогдох үедээ “Онон ” ХХК-нд ажиллаж байсан, ам бүл , дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: аймгийн ******* дугаар , , дүгээр гудамжны *******7/ , *******0**************7 регистерын дугаартай, овгийн .

 

Холбогдсон хэргийн талаар /лах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

          Яллагдагч ******* нь согтуугаар **************6 оны дүгээр сарын *******9-ний орой дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марал” нэртэй хүнсний дэлгүүрийн дэргэд буюу гудамж талбайд дыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж иргэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр  хэвлийн тус газар  нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хутга хэрэглэн хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би **************6 оны сарын *******9-ний өдөр Хэрлэнгийн гүүрнээс гурил будаагаа авахаар т ирж “Найман Наран” хүнсний дэлгүүрээс ******* литрийн пиво аваад гарч ирэхэд залуу намайг дуудахаар нь очтол надад архи өгсөн. Би авсан пивоо тэд нартай хувааж уугаад дахин нэг шил архи авч ууцгаасан. Ингээд би гурил будаагаа авахаар 6 цагийн үед Марал дэлгүүр рүү явж байхад нэг хүн дагаад байгаа юм шиг санагдсан бөгөөд гэнэт араас нэг хүн цохихоор нь унаад босохдоо гутлын түрийнд байсан хутгаа дэлгэж байгаад тэр залууг айсандаа хутгалсан. Би хиймэл шүдтэй учир байнга хутгатай явдаг. Надад хутгалуулсан залуутай хамт нэг өндөр залуу байсан. Хэн нь намайг цохьсоныг хараагүй. Би нилээн согтсон байсан, буруу хэрэг хийснээ мэдэж байна. Хохирогчийг танихгүй. Хохирогчийн шархыг боолгохоор Сувилал руу ороход тэнд бүжиг болж байсан. Би хохирогчоос зугатсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 7 цагийн үед ******* дугаар байранд дэлгүүр ажиллуулдаг эгчтэйгээ уулзахаар очоод буцаад явж байтал “Марал” дэлгүүрийн тэнд ******* хүн намайг дуудахаар нь би юм бодолгүй очтол дээлтэй хүн нь юу ч хэлэлгүй намайг шууд хутгалсан. Нударгатай дээлтэй байсан болохоор хутгатай байсныг нь мэдээгүй. Би тухайн үед энгэр явж байсан. Гэтэл хажууд нь байсан залуу “ ахаа та хүн андуурчихлаа ш дээ” гэж хэлэхэд дээлтэй ах надад хандаж “уучлаарай” гээд байсан. Би эмнэлэг явъя гэхэд дээлтэй ах сувилал руу яваад бүжгэнд ороод бүжиглэж байхаар нь би дуудаж гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр сувилалаас гараад явж байхад дээлтэй ах зугатахаар нь эрүүлжүүлэхийн үүдэнд цагдаа зогсож байхаар нь би хашгирсан. Эмчилгээний зардал *******00.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад гэрч өгсөн “... **************6 оны дүгээр сарын *******9-ний орой ******* цаг ******* минутын үед би эргүүлийн цагдаа дэд ахлагч хамт саатуулах байранд согтуу хүн хүргэж өгөөд саатуулах байрны шатан дээр зогсож байхад уурхайн нийтийн байрны хойд талаар сувилалын зүгээс саатуулах байр руу чиглээд ******* хүн ар араасаа алхаад явж байгаа харагдсан. Тэгэхэд миний хажуугаар дээрхи ******* хүний урд нь явж байсан хүрэн өнгийн монгол дээлтэй хүн нь 3 дугаар хорооны ажлын байр тойроод гүйгээд явчихсан. Тэгэхэд ард нь явж байсан бараан өнгийн кепкин малгайтай 30 гаруй насны залуу над дээр ирээд “тийшээ зугтаасан хүн намайг хутгалчихлаа зугтах гээд байна” гэж хэлэхээр нь би дээрх дээлтэй хүний араас гүйж очоод 3 дугаар хорооны урд явж байхад барьж аваад эрүүлжүүлэх байр руу оруулж биед нь үзлэг хийж цагдаагийн хэлтэс рүү мэдэгдсэн. Монгол дээлтэй нь зэргийн согтуу байсан. Хутгалуулсан гэх г саатуулах байрны эмч дэслэгч Эрдэнэтуул куртикийг нь тайлж үзэхэд хэвлийдээ хутгалуулсан шархтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн *******0/

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн **************6 оны ******* сарын *******-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/ тоот актын “... биед хэвлийд оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  /хх-ийн *******6/

 

Согтуурлын зэрэг шалгасан тухай “*******г драгер ажаар үлээлгэж согтуурлын зэргийг шалгахад 0.06 % байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 08/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “9. см урттай бор өнгийн модон оруулгатай иштэй, *******6. см урттай эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан” гэх тогтоол, гэрэл зураг /хх-ийн 6-7/

        

******* нь Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд урьд бүртгэгдээгүй гэх урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8/ болон ад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн 09 шэ/ тоот дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой, эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай төдийгүй гэмт үйлдлийг хангалттай, нотолжээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

       Шүүгдэгч ******* нь согтуугаар **************6 оны дүгээр сарын *******9-ний орой 7 цагийн үед дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марал” нэртэй хүнсний дэлгүүрийн өмнөх гудамжинд иргэн дуудаж, ямар ч шалтаг шалтгаангүйгээр шууд хэвлийн тус газар  нь хутгаар хутгалж хэвлийд *******.х0.******* см зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би унаад босч ирэхдээ гутлынхаа түрийнээс хутгаа авч дэлгэж байгаад хутгалсан” гэсэн мэдүүлэг, хохирогч н “намайг дуудахаар нь би юм бодолгүй яваад очиход шууд хутгалчихсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч “хоёр хүн ар араасаа явж байснаа дээлтэй нь гүйгээд явчихсан. Тэгээд ард нь явж байсан залуу нь намайг хутгалсан хүн зугтаачихлаа гэхээр нь би араас нь очиж барьж авчирсан” гэсэн мэдүүлэг /хх-н *******0/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 09шэ/ дугаартай дүгнэлт /хх-н *******6/, шүүгдэгчийг 0.06 % согтолттой байсныг тогтоосон согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 8/, эд мөрийн баримт зэрэг бичгийн баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

*******гийн үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу гудамж талбайд ямарч шалтаг, шалтгаангүйгээр танихгүй хүнийг дуудан ирүүлж шууд хутгалж биед нь гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан нийгэмд аюултай үйлдэл юм. Үйлдэлдээ хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэсэн нь танхайн үйлдлийг нь илүү аюултай болгож байна. Мөн танхайрах явцдаа хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болно.

          Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч *******г дыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийг архидан согтуурсантай холбоотой гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас дад учруулсан материаллаг хохирлын тухайд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “эмчилгээний зардалд *******00.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн, шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

            *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдов.  /хх-н 8/

******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн ..3, ..9 дэх хэсгүүдэд зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл болж байна.

Шүүхээс *******д оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдал, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр зүйлийн . дэх хэсгийг журамлан хорих ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан аас доош татаж хөнгөрүүлэн оногдуулах, мөн дээрх үндэслэлээр хорих эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  *******83 дугаар зүйл,  *******90 дүгээр зүйлийн *******90.3 дахь хэсэг, *******9-*******97 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн г дыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсэг хэрэглэж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр зүйлийн . дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар овгийн г 3 /гурван/ жил /дөрвөн/ сар 0 /арав/ хоногийн хугацаагаар хорих  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ******* дугаар зүйлийн *******.0 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ******* дугаар зүйлийн *******. дахь хэсэгт зааснаар *******гийн эдлэх ыг жирийн дэглэмтэй чүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   
  4. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч н эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд *******00.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлснийг, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.. дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9. см урттай бор өнгийн модон иштэй, *******6. см урттай эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан дын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303., 30 дүгээр зүйлийн 30. дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг тан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын лагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОЮУНБАТ

                                                  ШҮҮГЧИД                                       Б.БАЙГАЛМАА

                                                                                                            А.БЯМБАЖАВ