Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/222

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Агийн Бт холбогдох 2312....................... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1979 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт ........... аймгийн ..... сумын .......... баг, .......... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Агийн Б /РД:............/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд А аймгийн Ч сумын Х багийн Ц эх газарт байсан хохирогч Л.Мгийн 1 тооны үхрийг хулгайлан авч, хохирогч Л.Мд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:       

 

Хохирогч Л.Мгийн мэдүүлсэн “...Би Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг дэвсгэр Арбулаг гэх газраас 2023 оны 06 дугаар сарын 13-нд нэг тооны үхэр хулгайд алдаад, тухайн үед уг үхрээ ойр орчмын газруудаар хайгаад олоогүй юм. Тэгээд уг алдсан үхэр 2023 оны 06 дугаар сарын 21-ний үед Чулуут сумын Халуун-Ус багийн Баганаран гэх газраас ганцаараа үхэртээ гүйж ирсэн юм. Тэгээд уг үхэр үхэртээ байж байтал маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 22-нд Ч гээд залуу манай үхрээс уг гүйж ирсэн үхрийг авах гээд байх үед нь манай малыг маллаж байсан Ц.Ц гээд залуу над руу гар утсаар залгаад энэ талаар хэлсэн юм. Тэгээд би тэр үхэр дээр очсон чинь Ч явчихсан байсан. Би Ч руу утсаар залгаад асуутал Баас дөрвөн шүдлэнгийн оронд авах байсан юм гэж байсан. Миний алдсан гэх нэг тооны үхэр нь ортоомын үхэр байсан. Буруу талын чих нь урдаасаа дөрвөлжин имтэй байсан юм. Би нэг тооны үхрээ ойр орчмын газруудаар нэлээд ирж сураглаж хайгаад ойр хавиараа айлуудын үхрээр хайж, сураглаж байсан боловч сургийг нь гаргаж чадаагүй байсан. Манайх нэг тооны үхрээ алдсан талаар манай эхнэр болон айл саахалтын болон манай ойр хавиар нутагладаг хүмүүс мэдэж байсан. Би Быг сэжиглэж байгаа юм. Миний хувьд одоо үхрээ олсон учир гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл тухайн үед дээрх хулгайд алдсан 1 тооны үхрээ ирж хайсан зардлаа нэхэмжилнэ. Миний алдсан гэх нэг тооны үхэр нь ортоомын нас гүйцсэн үхэр байсан болохоор зах зээлийн ханшаар буюу 1.800.000 төгрөгөөр үнэлэх болно..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/, 

 

Гэрч  Ц.Ягийн мэдүүлсэн "...2023 оны 06 дугаар сарын эхээр би тухайн өдрийг сайн санахгүй байна. Манай нөхөр болох Б Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын эхээр тус багийн иргэн П.Б буюу Б нэг тооны үхэр зарсан байсан юм. Тухайн үед нь би гэртээ байсан юм. Тэгээд манай нөхөр болох Б өөрийнхөө үхрийг гэж бодоод үхрүүдээ хашаанд хашиж байгаад барьж аваад зарсан байсан. Гэтэл сүүлд нь уг үхэр нь М гээд хүний үхэр байсан юм билээ. Тэр үхэр сүүлд нь үхэртээ гүйгээд очсон байсан, тухайн үхэр манай үхэрт нийлээд 20-иод хоноод байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Гэрч П.Бийн мэдүүлсэн "...Би 2023 оны 06 дугаар сарын 13-ны үед Архангай аймгийн Чулуут сумын Товгор гэх газар байдаг Б нь надаас урьдчилсан байдлаар 7 шүдлэн эр үхрийн мөнгө авсан байсан. Тэр үед Бтай нас бие гүйцсэн эр үхрийн наймаа хийхээр ярилцсан. Харин тэр үед авах ёстой үхрээ аваад явъя, дараа нь би махны үхэр байвал авна, идшинд гэж хэлтэл Б ортоомын бор тарга хүч сайтай үхэр зааж өгсөн. Тэгээд би тэр үхрийг авахаар тохирсон. Бын гэрт ирээд уяж орхисон бор ортоомын үхрээ Портер дээрээ ачиж аваад өөрийн гэр болох Чулуут сумын Халуун-Ус багт очиж өөрийн үхэртээ тавьсан. Тэр бор үхэр М гэх хүний үхэр байсан талаар мэдсэн....” гэх мэдүүлэг,/хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч  Э.Чийн мэдүүлсэн "...Б нь манай төрлийн ах байгаа юм. 2023 оны 06 дугаар сарын 20-н өнгөрсөн байхад манай үхэрт бор зүсмийн ортоомон үхэр авч ирж тавьсан..., манай үхэрт хоёр хоносон ба өглөө нь би босоод хартал байхгүй, гүйгээд явсан байсан..., Халуун-Усан дээр Ц гэх айлын үхэрт байж байсан. Ц гэх хүн дээр очоод бор ортоом манай үхэр байна Б манай ах Бид зарсан үхэр гэсэн гэж асуутал Ц энэ үхэр Мгийн үхэр байна гэсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн  29-30 хуу/

 

Гэрч Ц.Цийн мэдүүлсэн "... Тэр үед Ч манай гэрт ирээд манай бор ортоом ирсэн байна уу гэж асуусан. Харин би хариуд нь ирсэн байна. Харин танайх биш гэж хэлээд Чийг явуулсан ба өөр зүйл би мэдэхгүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 31-32 хуу/

 

А.Бын мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “ ...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна. Би хохирогч Л.Мгийн 1 тооны хязаалан насны үхэр байх бор зүсмийн хайнагийн ортоом буюу эрлийз үхрийг хулгай хийсэн үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/, 

 

Дамно ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн АЦ23-140 дугаартай “Алдагдсан үхрийн үнийг 1.200.000 төгрөгөөр тогтоосон” дүгнэлт /хх 39-41 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Л.Мд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч А.Б нь хохирогч Л.Мгийн 1 тооны үхрийг буюу малыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Б хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн

хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                                                                                              Иймд шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн

1.2 дахь хэсэгт хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                                                            Шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь

хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,  шүүгдэгч  А.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

                                                                                                                                                            Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх

тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

         

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт Агийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч А.Бт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ