| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0226/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/226 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Сд холбогдох 2312................ дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Р” гэх П.Эгийн фэйсбүүк хаягийг хакердаж хувь чатаар түүний танил болох Б.Бгээс “зээл төлөх гэсэн чинь хүрдэггүй ээ” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” 56.................тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 300.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан залилан авч Б.Бд 300.000 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Бгийн мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 05 минутад найз П овогтой Эгийн “Р” гэх фэйсбүүк хаягнаас сайн уу гэсэн чат ирсэн. Би хариуд нь чат бичээд бид хоёр чатаар мэнд мэдэлцээд байж байхад нь чамаас нэг юм гуйх гэсэн юм гэхээр нь юу юм гэж асуухад хэдэн төгрөг зээлээч гэсэн хариу ирэхээр нь хэд юм болоо гэхэд 100.000 төгрөг хэзээ өгөх юм бэ дансаа өг гэж хэлсэн. Тэгсэн 04 сарын 20-нд буцаагаад өгнө гээд 56.................дугаарын данс өгсөн. Би тухайн данс руу 100.000 төгрөг интернэт банкаар шилжүүлэг хийх гэхэд С.Г гэсэн хүний данс гарч ирэхээр нь би чатаар С.Г гэдэг хүний данс байна гэхэд тиймээ хө гэсэн хариу ирэхээр нь шилжүүлэг хийсэн. Тэгээд би найз П.Эы гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. 15 цаг 15 минутын үед дахин найз П.Эгийн “Р” гэх фэйсбүүк хаягнаас чамаар өөр юу байна гэсэн чат ирээд бид хоёрын хаврын цаг үеийн байдал болон дулаан орохоор зоорь буулгах ажлынхаа талаар чат бичээд би П.Эы эхнэр Янжааг асуухад байж л байна гэснээ найздаа ахиад мөнгө зээлээч гээд чат ирэхээр нь яагаад байгаа юм бэ чи гэхэд зээл төлөх гэсэн чинь хүрдэггүй ээ гэхээр нь хэд хэрэгтэй байгаа юм гэж асуухад 200.000 төгрөг хэрэгтэй байна гэхэд нь би 04 сарын 25-ны өдөр зээл төлнө тэр үед өгөөрэй гэж хэлээд ямар дансанд хийх юм гэхэд мөнгө явуулсан 56.................тоот дансаа дахин явуулсан. Би тухайн дансанд 200.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлээд С.Г гэж хэн юм чиний дансаар мөнгө аваад байгаа юм бэ гэхэд лайк дараад байсан. Тэгээд би дахиж чат явуулаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний орой 19 цаг 20 минутын үед найз П.Эгийн 99338870 гэсэн утас руу мөнгө авахаар залгахад эхнэр Янжаа утсыг нь аваад П.Э унтаж байна гэхээр нь цаадах чинь нөгөө мөнгөө өгөхгүй бол би маргааш зээл төлнө гэхэд юун мөнгө бэ чамаас хэдэн төгрөг авсан юм би мэдээгүй гээд байхаар нь би өө цаадах чинь надаас хэдэн төгрөг авсан юм сэрэхээр нь яриулаарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд удалгүй 2 минутын дараа П.Э миний утас руу өөрөө залгаад би чамаас мөнгө аваагүй шүү дээ хө хэзээ авсан юу болоод байгаа гэхээр нь би гайхаад хүүшээ чи надаас 2 удаа Г гэдэг хүний дансаар 300.000 төгрөг авсан шүү дээ итгэхгүй бол чи чатаа харахгүй юу би мөнгө шилжүүлж байхдаа скрийншот хийгээд зургийг нь чиний чат руу явуулсан байгаа чатаа хар гэж хэлэхэд миний фэйсбүүк хакердуулсан байгаа гэхээр нь ямар баларсан юм бэ чамайг байна гэж бодоод 300.000 төгрөг шилжүүлсэн байгаа хоёулаа цагдаа дээр очиж бүртгүүлье гэж хэлээд утсаа салгаад найзын фэйсбүүк хаягийг хакердаж надаас мөнгө залилсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Э бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. Нэг нэгэндээ мөнгө болон эд зүйлс өгөлцөж авалцаад л явж байсан. Би 2 удаа гүйлгээ хийхдээ монголоор Э 6-р баг гэсэн утгаар шилжүүлэг хийсэн. Би гомдолтой байна, бусдад залилуулсан 300.000 төгрөгөө авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
Хохирогч Б.Бгийн дахин өгсөн "...Би өөрийн шилжүүлсэн 300.000 төгрөгийг бүрэн буцааж авсан одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/,
Гэрч П.Эгийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн үед гэртээ унтаж байхад эхнэр намайг дуудаад Б.Б залгаад чамайг мөнгөө хийгээч гээд байхын чи мөнгө авсан юм уу гэж асуухаар нь би юу гэж Бгээс мөнгө авах юм бэ гээд Б рүү утсаар залгаад юу мөнгө юм гэхэд чи надаас 100.000, 200.000 нэг удаа авсан шүү дээ би чиний фэйсбүүк хаяг руу чинь чат бичсэн байгаа гэхээр нь чи хэзээ миний ямар фэйсбүүк хаяг руу чат явуулсан юм бэ гэсэн чинь миний латинаар нээсэн фэйсбүүк хаяг руу чат бичиж манай нагац дүүгээс мөнгө гуйсан болохоор нь би монголоор “Э П” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг нээсэн байгаа гэхэд Б чиний латинаар П Э гэсэн хаягаас над руу чат бичээд 100.000 төгрөг зээлээч гээд байхаар нь би чам руу залгахад чиний утас холбогдохгүй байсан учир над руу явуулсан 56.................тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлээд хүрэхгүй байна дахиад 200.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь дахин 200.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлэхээр нь би дансны эзэмшигч нь хэн гэж байна гэхэд Г гэж хүний нэр гарч ирж байна гэхээр нь наадах чинь тэгвэл миний фэйсбүүкээр чамайг залилсан байна гэж хэлээд маргааш цагдааг тэмдэглүүлье гээд утсаа салгасан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “ ...тогтоолтой танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
Хаан банкны депозит дансны дэлгэргүй хуулга (хх-ийн 17-18 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Бд 300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Сгийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн
хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор
бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Сг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ