Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Хохирогч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймаг суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдийн хамт *******-******* аймгийн ******* сум 0-р баг Партизан 6-000 тоотод оршин суух, урд 1 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт ******* /РД:*******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

. нь Сэлэнгэ аймгийн сумын булан гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн 17 га газраас 2021 оны 05 дугаар сард *******ид 10 га газрыг 10 сая төгрөгөөр зарахаар тохиролцож улмаар 9.750.000 төгрөгийг бэлнээр авч газраа худалдсан ба бусдад зарсан энэ газраа 2023 оны 06 сард өөрийн газар гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарж иргэн *******ид 9.750.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сумын булан гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн 17 га газраас 2021 оны 05 дугаар сард *******ид 10 га газрыг 10 сая төгрөгөөр зарахаар тохиролцож улмаар 9.750.000 төгрөгийг бэлнээр авч газраа худалдсан ба бусдад зарсан энэ газраа 2023 оны 06 сард өөрийн газар гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарж иргэн *******ид 9.750.000 төгрөгийн хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч *******ын өгсөн: “... нэг удаа явж байгаад шаварт суугаад гэрт нь очиж цай уугаад ******* руу шилжиж магадгүй гэж яриад явсан. Дараа нь манайд эхнэртэйгээ очиж чи газраа зарах юм уу, газар чинь сайн юм уу үзье газрыг чинь авъя мөнгөө аваарай гэсэн. Эхлээд 10 га газрын мөнгийг нь өгөөд 7 га газрын мөнгийг ноолуурын мөнгө аваад өгье гэхээр нь тохироод 17 га газраа өгсөн. Би 10 га газрын мөнгө авсан. 7 га газраа ноолуурын мөнгө аваад өгнө гэсээр 3 жил хүртэл харлаа. Энэ жил үлдэгдэл 7,250,000 төгрөгөө өгөх болов уу гэж хараад байсан гэнэт цагдаад өгөөд мөнгө төгрөг болсон. Цагдаад газар гэж очсон. Намайг гэж цагдаа дуудаад 3 хоногийн дотор ирээрэй гэхээр нь очсон чинь чи юу гэж ирсэн юм бэ гэсэн. Чи өөрөө дуудчихаад яагаад юу гэж ирсэн юм бэ гэсэн гадаа хүлээлгийн өрөөнд сууж бай гэсэн. Дараа нь цагдаа чи энэ хүний газрыг өгөхгүй яасан юм бэ? Гэж хэлээгүй байж шууд гадаа гаръя гэсэн. Дараа нь намайг байж бай гэхээр нь би хүлээгээд л сууж байсан. Дараа нь өрөөндөө ороод гэнэт одоо хуралтай хурдан гарын үсэг зур гэж хэлээд л салсан өөр зүйл байхгүй. Дараа нь над руу утсаар ярьсан. 3 хоногийн дотор энэ газрын гэрчилгээг нь гаргаж өг гэж цагдаа хэлсэн. 3 хоног д газраа хөөцөлдөж болгоод газрын гэрчилгээгээ ав гэж ярихад газрын гэрчилгээг авна гэж байсан. Сүүлдээ цагдаагийн утсаар яриад газраа авахаа болилоо гэсэн д хүлээж байсан хүн авахаа болчихсон гэхээр нь шилжүүлэхээ болчихсон. Газраа авахаа болчихсон гэж байгаа юм чинь би мөнгөө өгөх болчхож байгаа юм. Тэгээд юу болж байна гээд гайхаад хоцорсон. Цагдаа руу утасдаад газраа авахгүй гэнэ одоо яах вэ гэсэн утсаа таслаад тэрнээс хойш утсаар яриагүй өдий хүрсэн. Ажил явдал болоод би хэргээ ч мэдэхгүй гайхаад явж байна. Мөнгө төгрөг өгөөрэй гэсэн бол би аль эрт учраа олно. Гэнэт газар гэж явж байснаа авахгүй гэхээр учраа ч олохгүй гайхаад яахаа мэдэхгүй өдийг хүрсэн. Байр авна газраа авахгүй гэж надаас мөнгө нэхсэнд тулгамдсан. Тэрнээс хойш холбогдохгүй өдийг хүрч ийм явдал болсон. Дараа нь мөрдөгч дуудсан. Цагдаад миний хэргийг үнэн зөвөөр чи гаргаж өгөх байх гэж хэлсэн. Сүүлдээ ингэж явсаар байгаад өдийг хүрсэн. Би газраа өгсөн нь үнэн. Мөнгийг нь авсан нь үнэн. Над руу газраа өгч мөнгөө авмаар байна гэж яриагүй цагдаад өгөөд өдийг хүрч ийм байдалд хүрчхээд байна. 7 га газрын 7,250,000 төгрөг өгөх болов уу гэхэд өгөөгүй. Тэрийг би ч тоосонгүй яах учраа мэдэхгүй хаясан. Учраа ололцоод мөнгийг нь төлөх ёстой гэж ойлгосон. Ийм газар явж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Эхлээд 10 га газар өгсөн. Дараа нь өөрөө 7 га газрыг чинь авъя. Ноолуураа өгөөд мөнгийг нь өгье гэсэн. 7 га газраа ашиглаж байгаа юм чинь дутуу мөнгөө өгөх байх гэж өдийг хүртэл харсан 3 жил барааг нь ч хараагүй сая л уулзалдлаа...” гэх мэдүүлэг,

2.Хохирогч *******ийн өгсөн: “...2021 оны 5 сард бид 2 10 га газрын наймаа хийж 10,000,00 төгрөгөөр тохиролцсон. Мөнгөө бэлнээр тоолоод 9,750,000 төгрөгийг өгөөд 250,000 төгрөгийг нэр шилжүүлсний дараа өгөхөөр болсон. Тэр үедээ нэр шилжүүлэх гэхэд банканд барьцаанд байгаа. Барьцаанаас чөлөөлж байгаад шилжүүлье гэсэн. Тэрнээс хойш шилжүүлж чадалгүй явсаар байсан. Энэ 7 га газрын талаар яриагүй. Энэ жилийн 6 сард газраа үзье гээд яваад очсон хагалаад юм тарьчихсан байсан. Энэ юу болов гээд хүнээс асуухад газрыг би худалдаж авсан гэсэн. Тэгээд би энэ хүн рүү утсаар яриад чи юу болов газрыг чинь хүн авчихсан байна юм тарьчихсан байна шүү дээ гэж хэлээд би сүлжээтэй газар хайж явж байгаад энэ хэдтэй сайн ойлголцоогүй. Би мөнгөө буцааж авъя нэгэнт хүнд зарчихсан юм бол гэсэн. Дараа нь баараггүй мэдье гэж бодоод би эгчтэй талбай дээр нь очиж уулзсан. Энэ баараггүй боллоо зарсан нь үнэн боллоо гээд би мөнгөө авахын тулд цагдаад хандсан.

... Би 10 газар аваад тэр үед ямаагаа самнасан байсан учир 5 сард мөнгийг нь өгсөн. Ноолуурын хугацаа ч дууссан. 7 га газар гэж бид 2 яриагүй. Өөрөө 7 га газар байгаа шүү л гэж хэлж байсан. Би хүнээс асууж байгаад яг 2 газар байгаа юу гэдгийг мэдсэн. Гэрчилгээ тухайн үед байгаагүй... гэх мэдүүлэг,

3.Гэрч өгсөн: ... юу ярьсан талаар мэдэхгүй. Өөртэйгөө ярьсан яриаг ярья. Би хавар 6 сард “Бэст” дэлгүүрээс гараад явж байхадийн эхнэр 5 дугаар байрны ард талын сандал дээр сууж байхаар нь би очоод танайх яагаад газраа тарихаа больсон бэ гэхэд бид 2 техник ч байхгүй ажил ихтэй хүмүүст хэрэггүй юм байна лээ буцаана гэсэн. Тэгээд байж байталийн эхнэр цонхоор далласан гараад ирсэн. Намайг чи өвөлжөөний газрыг нь авчихсан уу гэхэд би авсан гэж хэлсэн. Би хэдэн жил малтай байсан. Эзэнгүй байгаа өвөлжөөний газар байдаг юм. Тэгээд би бодохдоо ах маань энэ хүний газрыг буцааж өгөх болж байгаа юм байна даа гэж бодсон. Манай ах надаас төрсөн дүү нь болохоор нэг төгрөг ч аваагүй. 3 жилийн хугацаатай зээлээр өгсөн. Би дэлгүүрээ түрээслээд 5,500,000 төгрөг надад байсан. Тэгээд энэ хүний мөнгийг өгөх юм байна гэж бодоод надад  5,500,000 байна. Нэгэнт өвөлжөөний газрыг нь авчихсан юм чинь би өөрөө энэ хүнд санал болгосон. Энэ хавар мал их муу орсон. Намар мөнгийг нь өгье гэж энэ хоёрт санал болгосон. Өвөлжөөнийх нь газрыг авчихсан гэсэн эхнэртэйгээ нүдээрээ ярилцаж байгаад миний саналыг ч хүлээж аваагүй надаас хэдэн төгрөгөөр ахаасаа авсан бэ ч гэж асуугаагүй эхнэр нь гүйгээд явчихсан. 20, 30 алхмын цаана цагдаа явж байхад даллаж дуудаад над руу хараад юм яриад байсан. Ярьж байснаа тэгээд явчихсан. Шүүхэд өгөх асуудал эхэлж байсан юм байна. Энэ газрыг танай хүүхэд хашаалсан юм уу гэхэд тийм ээ ахынхаа газрыг хашаалсан юм гэсэн. Тухайн үед ийм л яриа болсон. гэж хүнээс өмнө гэж цагдаа дуудсан. цагдаад энэ газрыг би сайн мэдэхгүй байна гэсэн. Хэдэн төгрөгөөр авсан юм гэж хэлсэн. Тэгсэн та мэдэхийн дээдээр мэдээд байгаа юм биш үү гэсэн... гэх мэдүүлэг,

4.Гэрч Б.гийн: “...2023 оны 5 сарын 21-ний өдөр би Хөтөлд ирсэн. Тэрнээс өмнө Улаанбаатар төмөр замын толгойт өртөөнд гэж ах надтай таарсан. Авах санаа байна олон жилийн хугацаатай төлөлт хийнэ гэсэн. Газрыг авсан уу гэхээр нь авна гэсэн бодолтой байна гэж хэлсэн. Газрыг буцааж өгнө гэсэн. 2023 оны 7 сарын 7-ны өдөр ногоон тэжээл... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

5.Гэрч : “...Анх 2021 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна. Манай нөхөр ******* 10 гаран га газар зарах юм шиг байна. Хоёулаа ногоон тэжээл тарьж үзье гэж хэлсэн. Эхлээд манай нөхөр тай хамт очиж үзсэн санагдаж байна. Тэгээд дараа би газрыг нь очиж үзэх гээд нөхөртэйгөө хамт ын гэрт очоод нөхөр бид хоёрыг " булан" гэх газар байдаг газар дээр авчирсан. Тэгээд бид хоёрт зарах газраа зааж өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тухайн газрыг нь авахаар болоод бэлэн ноолуур зарсан 5-6 сая төгрөг байсан санагдаж байна. Тэгээд банкнаас нэмж хэдэн төгрөг аваад бэлнээр нь гэртэй бэлдээд тавьсан байсан. Тэгсэн 2021 оны 05 дугаар сарын дундуур манай гэрт ирээд бэлнээр 9.750.000 төгрөг авсан. Тэгээд нэрээ шилжүүлэх гэсэн чинь бичиг баримт банканд байгаа энэ мөнгөөр банкны өрөө дараад дараа нь нэрээ шилжүүлье гээд нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 250.000 төгрөгийг авахаар тохирсон. Тэгээд нөхөр бид хоёр эхний жил өөрсдөө ногоон тэжээл тарьсан боловч мал ахуй гээд авч чадаагүй. Тэгээд 2022 онд хүн гуйгаад байхаар нь тариулсан. Тэгээд саяхан манай нөхөр малдаа явж байгаад газар дээр очиход аас худалдаж авсан газрыг хашаалсан байсан гайхаад манаачаас нь асуухад хүү худалдаж авсан газар гэж хэлсэн байсан.

Ууг нь анх 2021 онд газраа аваад мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье гэж тай холбогдоход нэг удаа ирсэн боловч сүлжээгүй гээд шилжүүлж чадаагүй байсан. Тэрнээс хойш ажил болохгүй байна гээд ирээгүй.

Энэ онд газар хашаалсан гэдгийг нь мэдээд тай холбогдоход танайх газраа ашиглаагүй болохоор хүнд тариулж байгаа гэж манай нөхөрт хэлсэн байсан. Тэгээд газар худалдаж авсан гэх гэдэг хүнтэй таарахад эгч танайх газрынхаа мөнгийг авсан юм уу? Манайх хоёр сая төгрөгийг нь өгчихсөн байгаа үлдэгдэл мөнгийг нь намар ногоо тариад өгөхөөр болсон гэж хэлсэн тул нөхөр бид хоёр ярилцаж байгаад цагдаад хандах болсон. Ер нь бол газрын ойр орчмын хүмүүс мэдэж байгаа. Яг мөнгө егсний дараа манай хүү /*****/, бэр /****/ нар орж ирсэн. Тэр хоёр бас мэдэж байгаа. Ноолуур мөнгө гээд мөнгө нь бэлэн байсан болохоор хэдэн төгрөг нэмээд бэлэн болгоод бэлдчихсэн байсан юм аа... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 11-р дүгээр тал),

6.Гэрч : “...Би дээрх хоёр хүнийг танина ******* нь миний төрсөн ах *******той нэг дор зам дагуу тул ерөнхийдөө мэднэ. Би яг ерөнхийдөө газрын наймаа хийсэн талаар мэдэхгүй хүнээс бол *******, ******* хоёрыг газрын наймаа хийсэн. Эхэндээ 10 га газар зарсан гэж сонссон. Уг нь ******* гэдэг айл 17 га газар авна гэж байгаад 10 га газрын мөнгө өгөөд 17 га газрыг нь тэр чигт нь ашигласан юм шиг байсан. Манай ах Сэлэнгэ аймгийн сумын " булан" гэх газарт байдаг газраа зарсан юм шиг байна лээ. Манай хүү г ******* ах газар дээр нь юм таривал тарь гээд манай хүү хашаалсан юм шиг байна лээ. Манай хүү бол юм тарих гээд хашаалсан байгаа гэхдээ юм тарьсан эсэхийг мэдэхгүй байна. Манай хүү ******* ахын 30 сот газар өөрийнхөө идэх тарвасыг тарьсан гэж байсан нэг га хүрэхгүй газар. Уг газар нь ******* ахын газар уу? *******ийн газар уу? Гэдгийг нь мэдэхгүй. Миний бодлоор ашиглахад муу газар байсан тул ахын газар байх аа...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-р дүгээр тал),

7.Гэрч : “...Би дээрх хоёр хүнийг танина ******* нь Сэлэнгэ аймгийн сумын " булан" гэх газарт ногоо тарьдаг мэнд устай явдаг хүн өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Манай мал " булан”-гийн наана "" гэдэг газарт байдаг хоорондоо 1-2 км зайтай ******* /000000000/ нь " " мал малладаг гэдгийг нь мэднэ бас л мэндийн зөрүүтэй явдаг өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би 2021 оны хавар ногоо, ногоон тэжээл тарих гээд ганц нэг хүмүүсээс газар сураглаж байсан. Тэр үед ******* гэдэг хүнийг газар зарах гэж байгаа гэдгийг нь сонсоод очиж уулзсан. Тэгээд би ******* ахад та газраа зарах гэж байгаа юм уу? Ямар үнэтэй юм бэ? гэхэд 1 га газар нь 1 сая төгрөг гэж байсан. Тэгэхээр нь үхэр мал оролцуулж болох уу? Гэхэд өөрөө үхэр малаа зараад *******-******* аймаг руу нүүх гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ мөнгөний боломжгүй байсан болохоор аваагүй өнгөрсөн. Дараа жил нь 2022 онд ойр зуур хүмүүстэй юм яриад явж байхад ******* газраа ******* /00000000/-д зарсан гэдгийг нь сонссон. Яг хэдэн га газар зарсан талаар нь сонсоогүй. Тэрнээс хойш 2022 оны 04 дүгээр сард би Хөтөлд төвд явж байгаад *******той тааралдсан тэгээд ойр зуурын юм ярьж байгаад танайх нодлин ногоон тэжээл тарьсан юу болсон бэ? гэж асуухад ******* ...Өө юм авч чадаагүй малд идүүлээд дууссан... би энэ жил тарихгүй чи зүгээр байж байхаар тарих юм уу? Намар надад ганц портер ногоон тэжээл өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэр үед ******* *******аас 10 га газар авсан гэж байсан. Тэгээд тэжээл тарих газар дээрээ очиход 2 га газарт нь Түмнээ /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ гэх залуу лууван тарьчихсан байх шиг байсан. Тэгээд би *******ийг дагуулаад газар дээр нь ирээд 10 га газрын чинь 2 га газар дээр хүн лууван тарьчихсан байна гээд харуулсан. Тэгсэн ******* нэгэнт тарьсан юм чинь гээд нөгөө хүнтэйгээ уулзаад байсан. Би Түмнээгээс хэн тарь гэсэн юм бэ? гэж асуухад аас зөвшөөрөл аваад тарьж байна гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд нэгэнт Түмнээ 2 га газар нь тарьчихсан байсан болохоор би үлдсэн 7-8 га газарт нь ногоон тэжээл тарьсан. Тэрнээс хойш 10 сардаа ******* өөрөө ирээд портер ногоон тэжээлээ аваад явсан. Би өөрөө нийтдээ 20 гаран га газар ногоон тэжээл тарьсан. Үүнээс 7-8 га газар нь *******ийнх үлдсэн газрууд нь Уугаа/99398296/ болон нэг *******ы залуугийн газрыг түрээслээд ногоон тэжээл тарьсан. ******* нь надад хэлэхдээ аас 10 га газар 10 сая төгрөгөөр авсан гэж хэлсэн. Тэгээд өөрөө тарихгүй гээд намайг тарьчих гэхээр нь би 7-8 га газарт нь тарьсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18-р дугаар тал),

8.Гэрч Б.гийн: “...Би танина ******* нь нутгийн малчин ах мэнд устай л явдаг. ******* нь манай нагац ах байгаа юм аа. ******* ах Сэлэнгэ аймгийн сумын " булан” гэх газарт 17 га газар эзэмшдэг. Одоогоос 3 жилийн өмнө өөрөө хүнсний ногоо тарьдаг байсан. Одоо өөрөө *******-******* аймаг руу нүүгээд ногоо тарихгүй байгаа. Би газар сонирхоод сураглахад ******* ахын газрыг ******* авсан гэдгийг нь хүнээс сонсоод ******* ахтай хөдөө таараад ...Сайн байна уу? Ах та ахын газрыг тэр чигт нь авчихсан юм уу?.... гэж асуусан тэгсэн ******* ах ... Тиймээ ах нь бүгдийг нь аваад ногоон тэжээл тарьсан... гэж хэлсэн. Тэгэхээр нь за болждээ гэж хэлээд явсан. *******ын ахын газар дээр 2022 онд Баясаа /утасны дугаар болон бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэдэг хүн ногоон тэжээл, овьёос 17 га газарт тарих шиг болсон. Тэрнээс хойш 2023 онд Сайхан суманд зохион байгуулагдсан төгсөгчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаад ******* ахад монгол банхарын гөлөг өгөх гээд *******-******* аймаг орсон тэгсэн гэртэй байхгүй байсан тул ******* ахруу ярихад ах нь талбай дээрээ байна гэж хэлсэн. Тэгээд ******* ах ... надад мөнгө гүйцэт өгөөгүй 17 га газар газрын мөнгө өгөх ёстой 9 га орчмын мөнгө өгсөн... гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* ахад ахаа би 7 га газарт нь энэ жил малдаа ногоон тэжээл тарьчих уу? Намар ногоон тэжээлээ зараал 7 сая төгрөг өгье гэхэд ******* ах тэг гэж хэлсэн. Одоо ******* ахаас түрээсэлсэн 7 га газартай ногоон тэжээл тарьчихсан байгаа. Саяхан ах ******* мөнгө гүйцэт өгөөгүй байгаа юм чинь үлдсэн талбайд нь тарьчих гэж хэлсэн болохоор 2 га нэмээд тарьчихсан байгаа бороо зогсоод үлдсэн га газар дээр нь тарина. ******* ах ******* хоёрыг бол юу болоод байгааг мэдэхгүй байна. ******* ах ******* мөнгө өгөөгүй тул газраа авчихсан гэхээр нь ярьж байгаад намар 7 га газрын 7 сая төгрөг өгнө гэж тохироод газрыг түрээсэлсэн. Тэгээд саяхан үлдсэн 10 га газрыг нь намар ногоон тэжээлээ зараад 10 сая төгрөг өгнө гэж тохироод ногоон тэжээл тарьж эхэлсэн. Анх ******* ахаас түрээсэлсэн 7 га газартай тарьчихсан байгаа сүүлд түрээсэлсэн 10 га газрын 2 га газарт нь тарьчихсан байгаа. Би ******* ахад намар 17 сая төгрөг өгөөд газрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэж тохироод " булан" гэх газарт байдаг газар дээр нь ногоон тэжээл тарьж байгаа. Одоо бол 9 га газар дээр нь 70 сорт ногоон тэжээл тарьсан байгаа. Үлдсэн газарт нь борооны дараа тарих төлөвлөгөөтэй байна. Би ногоон тэжээл тарьж эхлэхийн өмнө 2 сая төгрөг урьдчилгаа болгож өгсөн. Мөнгө өгөхдөө 2023 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна ээжийн Хаан банкны дугаарын данснаас ******* ахын данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээний утгыг нь санахгүй байна. Би дээрх хоёр хүний хооронд ямар наймаа болсон талаар мэдэхгүй байна. ******* ах хэлэхдээ мөнгө гүйцэт өгөөгүй гэж хэлсэн тэгээд намайг залуу хүн байна намар мөнгийг нь өгөөд авч болно гэж хэлэхээр нь зөвшөөрөөд ногоон тэжээл тарьж эхэлсэн ******* ахын 9 га газар дээр нь тарьсан байгаа газраа зарахдаа яаж хуваасан талаар мэдэхгүй болохоор ******* гэх хүний худалдаж авсан гээд байгаа газарт орсон эсэхийг мэдэхгүй байна. 2 сая төгрөг өгсөн байгаа намар ногоон тэжээлийн дараа 15 сая төгрөг өгнө гэж тохирсон... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 26-27-р дугаар тал),

9.Хаан банк дахь ******* дугаарын дансны 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга (хавтаст хэргийн 30-31 дугаар тал),

10. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгай тухай тогтоол, тэмдэглэл ( хавтаст хэргийн 52-65-р дугаар тал) зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг “Сэлэнгэ аймгийн сумын булан гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн 17 га газраас 2021 оны 05 дугаар сард *******ид 10 га газрыг 10 сая төгрөгөөр зарахаар тохиролцож, улмаар 9.750.000 төгрөгийг бэлнээр авч газраа худалдсан ба бусдад зарсан энэ газраа 2023 оны 06 сард өөрийн газар гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарж иргэн *******ид 9.750.000 төгрөг залилж авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж залилах гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг эрүүгийн хуульд хуульчилсан байна.

Шүүгдэгч ******* 2021 оны 05 дугаар сард *******ид 10 га газрыг 10 сая төгрөгөөр зарахаар тохиролцож, улмаар 9.750.000 төгрөгийг бэлнээр авч газраа худалдсан ба бусдад зарсан энэ газраа 2023 оны 06 сард өөрийн газар гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Я.Мөнхбаясгаланд зарж иргэн *******ид 9.750.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, шууд санаатай, шунахайн сэдэлтээр залилан мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан обьектив үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байна.

Эрүүгийн 000000000000 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгч ******* нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас *******ид 9,750,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхийн шатанд 9,750,000 төгрөгийг хохирогчийн 5048016351 тоот дансанд шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн гаргаж өгсөн Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: ... “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзээд 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал”-ыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар: “...Шүүгдэгч ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдсэн хэргийн талаар энэ хүний насны байдал боловсролын байдал зэргээс шалтгаалан буруу ойлголттой байсан боловч өөрийн үйлдэл нь миний буруугаас болсон үйлдэл гэдгийг өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон. Ийм ч учраас Улсын тэргүүний тариаланч хүндэт медаль, улсын аварга тариаланч 2 удаа тэтгэврийн хажуугаар ажил төрөл эрхэлж энэ асуудалдаа өөрөө гэмшиж байгаа. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ял хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан. Эдгээр заалтыг журамлан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал”-ыг тус тус гаргасан.

Шүүх улсын яллагчийн шүүхэд гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад хорих ял оногдуулах тухай улсын яллагчийн санал үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болногэж заасан байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж, чанар, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН