| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-11-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Орхончимэг,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , холбогдох эрүүгийн 2333000590085 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ Сайхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* ******* сум, ******* 3 дугаар баг, ******* 0-0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД******/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ Сайхан сумын Номгон 0 дугаар багийн нутаг ******* аймгаас Орхон чиглэлийн төв асфальт засмал замын 22-23 дахь тэмдэгт т 0000-ДАА улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13. "жолооч" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг ойлгоно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т."жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолоодож явсан улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, иргэн биед зүүн дунд чөмгөний булуу дайрсан хугарал, баруун гуя, шилбэ, баруун хөх, зүүн бугалга, шуу, зүүн даланд цус хуралт хүнд гэмтэл, биед цээжний зүүн талын 8,9,10,11-р хавирганы хугарал хүндэвтэр, биед баруун атгаал яс, баруун богтос ясны хугарал, толгойн орой хэсгийн зулгаралт, хоёр хөх, зүүн сарвуу, хоёр өвдөг, зүүн шилбэнд цус хуралт хүндэвтэр, биед өвчүү ясны хугарал, эрүүнд зулгаралт хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
ийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.2023 оны 07 сарын 23-ны өдөр иргэн гаргасан зам тээврийн ослын талаарх гомдол мэдээллийг Сэлэнгэ Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2023 оны 07 сарын 23-ны өдөр бүртгэлийн №191/1100-3405/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,
2. 2023 оны 07 сарын 23-ны өдөр зам тээврийн ослын хэргийн т үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын схем бүдүүвч зураг /хавтаст хэргийн 4-9-р хуудас/,
3.2023 оны 08 сарын 07-ны өдөр 0000 ДАА улсын дугаартай, тоёота приус 11 загварын, 0000 улсын дугаартай, тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-26-р хуудас/,
4. ******* 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 734 дугаартай... биед зүүн дунд чөмгөний булуу дайрсан хугарал, баруун гуя, шилбэ, баруун хөх, зүүн бугалга, шуу, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч ... гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
5. ******* 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 755 дугаартай... биед цээжний зүүн талын 8,9,10,11-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч ... гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60-р хуудас/,
6. , шүүх газрын анагаах ухааны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9481 дугаартай... биед баруун атгаал яс, баруун богтос ясны хугарал, толгойн орой хэсгийн зулгаралт, хоёр хөх, зүүн сарвуу, хоёр өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч ... гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 66-67-р хуудас/,
7. , шүүх газрын анагаах ухааны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9479 дугаартай. биед өвчүү ясны хугарал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч ... гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-74-р хуудас/,
8. , шүүх газрын ухааны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3572 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "******* ******" гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Химийн шинжээч ... гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-81-р хуудас/,
9. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай... 0000 ДАА улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13. "жолооч" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг ойлгоно гэж заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т."жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэж заасан байна. 0000 ДАА улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн Хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн байна. Шинжээч Ч.Үнэнмөнх... гэх зам тээврийн осолд тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 92-93-р хуудас/,
10. Хохирогч 2023 оны 07 сарын 23-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хүргэн хүү өөрийн эзэмшлийн приус-30 загварын тээврийн хэрэгслээ жолоодоод жолоочийн хажууд охин суугаад нөхөр жолоочийн ард би ард суугаад хөдөлсөн. Тэгээд замдаа Баруунбүрэн сумын нутагт зогсож манай гурав бие зассан би буугаагүй. Тэгээд эхний суусан суудлаараа явж байгаад 21 цагийн үед Дархан орох дөхөөд гэрэл харагдаад Дарханы үйлдвэр бүдэг харагдаж байсан. Тэгтэл өөдөөс 2 машин гэрэл нь асаалттай явж байсан. Тэгээд зөрж өнгөрөх хооронд тэр 2 машины араас нэг машин гарч ирээд манай урсгалд орж ирээд охин бид хоёрын сууж байсан буюу машины жолоочийн эсрэг зүүн талаас мөргөсөн. Тэгээд миний ухаан балартсан байсан. Тэгээд эмнэлэг ирээд авч яваад эмнэлэгт ирсэн. Эмнэлгийн машинд нөгөө мөргөсөн машины жол хочтой хамт хүргэгдсэн. Тухайн жолооч согтуу ухаан алдчих гээд байна гээд эмч хэлж байсан. Рентгенд ороход зүүн хөлийн өвдөгний дээгүүр булууны ясны орчмоор хугаралтай, өөр олон тооны зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Мөн толгой нэлэнхийдээ хавдаж няцарсан байна гэсэн. Надад учирсан эмчилгээний зардал болон энэ гэмтлээс шалтгаалсан зардлыг гаргуулмаар байна. Зардал хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгнө гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 127-129-р хуудас/,
11.Хохирогч : “...Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад төвөөс хүргэн машинаа бариад хажууд нь , ард хүргэний ард нь би ард суугаад Дархан-уул аймаг руу гэртээ харихаар гарсан. Тэгээд Дархан дөхөөд бетон зам дээр явж байгааг мэдсэн. Тэгээд унтаад дэг дуг гээд явж байтал тус тас болоод сэргэтэл манай машиныг машин мөргөсөн байсан. Яг яагаад мөргөсөн талаар мэдээгүй. Тэгээд сураг нь нэг согтуу жолооч мөргөсөн байна гээд яригдаад байснаас яг жолоочтой нь уулзалдаагүй. Нөгөө машин харанхуйд бараандуу машин харагдаж байсан. Тэгээд рентгенд орсон. Тэгээд жижиг зураг байсан болохоор зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд гэрт ирэхэд өвдөөд байхаар нь дахин зураг авхуулсан чинь 4 хавирга хугарч, 1 хавирга цуурсан байна гэсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 10 хоноод гарсан. Одоогоор хөндүүрлээд зовуурьтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132-р хуудас/,
12. Хохирогч : “...2023 оны 07 сарын 23-ны өдрийн 17 цагийн үед төвөөс аав , ээж , нөхөр нарын хамт Дархан- Уул аймаг орохоор гэр бүлийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Тоёото приус-30 загварын тээврийн хэрэгслээ манай нөхөр жолоодоод гарсан. Би жолоочийн хажууд, жолоочийн ард аав , миний ард ээж сууж явсан. Тэгээд 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Би тухайн үед унтаж явсан. Сэлэнгэ Сайхан сумын Номгон өнгөрөөд явж байхад гэнэт пид пад гээд сэрсэн чинь бидний машин эсрэг тал руугаа хараад замын хажууд зогссон байсан. Тэгээд манай нөхөр машинд мөргүүлчихлээ бие чинь гайгүй юу, та нар зүгээр үү гээд байсан. Тэгээд манай нөхөр сандраад бүсээ тайлж чадахгүй байж байхад нь цаанаас нь нэг хөгшин залуу хоёр хүн хаалга онгойлгоод бүсийг нь тайлж өгсөн. Тэр үед бид нар хариу хэлж чадахгүй байсан. Тэгээд би утсаа хайсан чинь утас баруун талд голын хайрцаг орчим байсан, авах гэсэн чинь миний баруун гар хөдлөхгүй их өвдөж байсан, зүүн гараараа утсаа аваад дүү рүүгээ аваарт орчихлоо гэж хэлсэн. Тэгээд нөгөө хаалга онгойлгож өгсөн 2 хүнтэйгээ бидний хаалга онгойлгох гэсэн чинь хойд хаалгыг онгойлгоод миний хаалгыг онгойлгох гэсэн чинь гажаад онгойхгүй байсан. Тэгээд ноцолдож байж арай гэж онгойлгоод намайг буулгах гэхээр нь бие өвдөөд байна буухгүй сууж байя гээд машиндаа суугаад байж байсан. Ээжийг машинаас буулгаад замын хажууд хэвтүүлсэн. Тэгээд машинд сууж байхад тэрүүгээр хүмүүс бужигнаад замын жолооч нар бууж ирж туслах уу гээд байх байсан. Тэгсэн нэг эмэгтэй хүн эмнэлэг рүү хүргүүлэх хүн байна уу гэж байгаад "чи юм уу чи хүн алах нь байна шүү дээ гээд загнаад байсан. Тэгээд ар гэрийнхнийг нь таньдаг бололтой утсаар яриад согтуу осол гаргасан байна гээд яриад байсан". Ээх хэлэхдээ миний зүүн хөл өвдгөөрөө болохгүй байна гээд орилоод байсан. Харин аав цээж нь эвгүй дугараад байсан. Аав машинаас гараад замын хажууд суучихсан. Тэгээд эмнэлэг болон манай ах дүү нар цагдаа гээд хүмүүс ирээд ээжийг Дарханы эмнэлэг аваад явсан араас нь аав бид хоёр эгчийн машинтай Дарханы нэгдсэн эмнэлэг дээр очсон. Тэгээд рентген зураг авхуулахад миний тохойны урдуур хугаралтай, хойгуур бяцралтай манай эмнэлэгт энэ хагалгааг хийх боломжгүй яаралтай хот яв гэсэн. Тэгээд хотоос хүүхдүүдээ дуудаад тэр хойгуур ******* руу хүнээр хүргүүлж тэндээ байж байгаад үүрээр хүргэн охин хоёртойгоо Улаанбаатар хот явж Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хэвтсэн. Тэндээ 1 хоног өнжөөд хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-103-р хуудас/,
13. Хохирогч, иргэний нэхэмжлэгч : ... 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед төвөөс хадам аав , хадам ээж , эхнэр нарын хамт Дархан- Уул аймаг орохоор өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Тоёото приус-30 загварын тээврийн хэрэгслээ өөрөө жолоодоод гарсан. Эхнэр жолоочийн хажууд, жолоочийн ард хадам аав , жолоочийн хажуугийн суудлын арын суудалд хадам ээж сууж явсан. Тэгээд Сэлэнгэ Сайхан сумын Номгон өнгөрөөд Дарханы гэрэл харагдаад явж байсан юм. Тухайн зам нь хуучин бетон зам байсан ба тухайн өдөр бороогүй зам хуурай эвдрэл байхгүй хөдөлгөөн хэвийн явж байсан. Миний явж байсан урсгал хөдөлгөөн сийрэг байсан. Өөдөөс 3 машин ирж байсан. Тэгээд би гэрлээ шилжүүлээд эхний 2 машиныг зөрж өнгөрөхөд хамгийн ард явсан машин гэнэт дараад өөдөөс урсгал сөрж ирээд миний машины зүүн урд талын их гэрэл орчим руу мөргөсөн. Тэгээд машин доороо эргээд буруу тийшээ хараад зогссон байсан. Тэгтэл замын жолооч нар ирж хаалга онгойлгож өгсөн. Буугаад харахад замаасаа бараг гарах шахуу болчихсон байсан. Жолоочийн хажуугийн хаалга буюу эхнэрийн сууж явсан талын хаалга гажаад онгойхгүй байсан хүчээр онгойлгосон. Арын хаалганууд зүгээр онгойж байсан. Тэгээд хадам ээж орилоод байхаар нь эвтэйхэн гулгуулаад машинаас буулгаж байхад хаалга онгойлгож өгсөн замын жолооч ах нэг хүнийг загнаад байсан. Тэгээд энэ залуу чамайг мөргөсөн шал согтуу байна гэж зааж өгсөн. Тэр залуу тэгээд зүгээр үү гээд тэрүүгээр гүйгээд байсан. Тэгээд би нөгөө машиныг харсан чинь зам дээр хөндлөн зүүн тал руугаа харсан байдалтай зогссон хүрэн өнгийн Тоёото приус-11 маркийн машин байсан улсын дугаарыг нь хараагүй. Тэгээд эмнэлэг цагдаа ирээд хэмжилт хийгээд надаас бусад осолд орсон хүмүүсийг эмнэлэг рүү аваад явсан. Би араас нь эмнэлэг явсан. Манай эхнэрийн баруун гар хугаралтай, хадам ээж хөл хугаралтай, хадам аав ийн хавирга хугарсан байж магадгүй гэж байсан. Нөгөө машины жолоочийг Дарханы эмнэлгийн жижүүр эмчээс асуухад архи нь гараагүй унтаж байна гэж хэлсэн. Эмнэлгээс манай эхнэрийг Улаанбаатар хот явах шаардлагатай гэж хэлсэн учраас хотоос хүүхдээ дуудаад ******* ******* суманд байдаг эхнэрийн эгчийнд очиж хүлээж байгаад маргааш үүрээр нь Улаанбаатар хот явж гэмтэл эмнэлэгт хэвтэж гартаа хагалгаа хийлгэсэн. Хадам аав , хадам ээж нарыг Дарханд эмчлэхээр хэвтүүлсэн.
...Миний цээж ихээр хөндүүрлээд байсан болохоор Улаанбаатар хот гэмтлийн эмчид үзүүлж рентген зураг авхуулахад цээж өвчүүний яс хугарсан байж магадгүй байна гээд байсан. Тэгээд тухайн цээжний зурагтай сидиг байгууллагад үзүүлэхдээ өгсөн. Өөр гэмтэл гээд байх зүйл байхгүй. Одоогоор цээжний хөндүүр бага зэрэг байгаад байгаа.
...Манай төрсөн эгч Америк улсад амьдардаг бөгөөд 2022 онд амралтаараа ирэхдээ тухайн машиныг авч унаж байгаад буцахдаа надад бэлэг болгож өгөөд явсан юм. Тухайн машиныг хэдэн төгрөгөөр авч байсан гэдгийг мэдэхгүй байна. Надад ирээд 1 жил гаран л болж байгаа. Энэ машин одоо бол миний эзэмшлийн машин юм.
...Осол гарах үед хатуу дэржгэнүүртэй залгаастай бетон зам дээр явж байсан учраад хурд багатай 60 орчим км/цагийн хурдтай явж байсан. аас гарахдаа зорчигч нар болон би өөрөө хамгаалах бүсээ бүгд зүүсэн. Тэгээд замд Хөтлийн ойролцоо хадам ээж бууж бие зассан тэгээд суугаад бүс бүсэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Би 2013 онд жолооч болсон. Би жолооны эрхтэй, эрх хүчинтэй. Осол гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нөгөө жолооч архи уучихсан байсан. Нэлээд согтолттой байх шиг байсан. Өөрийн эрүүл мэндийг үзүүлсэн эмнэлгийн зардал, унааны зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-110-р хуудас/,
14. Гэрч : “...2023 оны 07 дугаар сарын сүүлчээр танил *******ыг ямаа худалдаж авах уу гэж асуухад авна гэхээр нь би *******ын орон сууцны байрны 5-р байранд *******ын байрны гадаа очиж эхнэрээс нь ямааны мөнгөө авсан юм. Тэгээд тухайн үед би гэж хөршийнхөө залуутай хамт явсан юм. Тэгээд би дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад ын хамт явах гэхэд ******* ахаа 100 татчихмаар байна гэсэн. Тэгээд байрных нь ард бид гурав нөгөө архиа хувааж уучхаад бид хоёр гэртээ харьсан. ******* бас гэртээ амарна гээд үлдсэн... гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 143-р хуудас/,
15. Гэрч С.ын 2023 оны 7 сарын 23-ны өдөр хөрш ахын хамт *******ын төмөр замын 5-р байранд *******ын байрны гадаа очсон юм. Тэгэхэд *******, ах нар ямаа худалдаж аваад наймаа хийсэн байсан. Тэгээд ах 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд ах бид хоёр явах гэхэд ******* нэг зуу татчихмаар байна гэхээр нь байрных нь ард нь тухайн архийг бид гурав хувааж уучхаад бид хоёр ажилтай байсан учир яваад өгсөн. Тухайн үед 17 цаг өнгөрч байсан байх. Урьд нь уусан байсныг нь мэдэхгүй. Бид хоёртой архи уучхаад гэртээ орж унтлаа гээд явсан. Согтолт нь гайгүй байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-146-р хуудас/,
16. Яллагдагч *******ын: “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед гэх танилуудтайгаа 1 шил Хараа нэртэй 075 литрийн архи хувааж уусан Тухайн үед манай эхнэр хүүхдүүд хараа голын ард талд Нарсанд хөдөө байсан учраас тэд нар дээр хоол хүнс дөхүүлж өгөхөөр өөрийн эзэмшлийн приус 11 загварын 0000 Даа улсын дугаартай машиныг бариад явсан. Тухайн үед Хараа гол үертэй байсан учраас Дарханы замын пост, Хараа голын гүүрээр тойрч гарч явсан юм. Тэгээд зам тээврийн осол гаргасан.
Би *******аас гараад Хараагийн гүүр даваад явж байсан тэгсэн урд машин байхаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд өөдөөс машин гарч ирээд мөргөлдсөн. Уг өөдөөс ирж яваа машинаас амжаад гүйцчих байх гэсэн чинь амжаагүй юм. Би 2012 онд жолооч болсон. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод жолоочийн эрхээ хасуулсан байсан.
Би осол гаргаснаас хойш хохирогч , нарыг байнгын эргэж тойрч хоол хүнс хэрэгцээтэй зүйлийг нь хүргэж өгч, байнга холбоотой байсан. гуайд хагалгааны хадаасны мөнгө гээд 700.000 төгрөг, эм тариа, уян боолт, шархны наалт, хиймэл арьс гээд 120.000 төгрөгийн хохирол барагдуулсан, , нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 256.000 төгрөг, гуайд ойр зуурдаа хэрэглэж байгаарай гээд 300.000 төгрөг шилжүүлсэн. , нар Улаанбаатар хотод эмчлэгдэж байсан учир эхний удаа 300.000 төгрөг дараа нь 2.500.000 төгрөгийн данс руу шилжүүлсэн. Баттулгын авто машиныг 600.000 төгрөгөөр Дархан-уул аймаг руу ачилт хийлгэсэн, оношилгоо 50.000, үнэлгээ 428.000 төгрөгийг төлсөн. Машины эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон 7.070.000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Нийт 12.446.000 төгрөгийн хохирлыг одоогоор төлж барагдуулсан байгаа. Би тухайн хохирлыг барагдуулахын тулд *******ад байсан 2 байрыг 33 сая төгрөгөөр зарж үлдэгдэл мөнгөөр нь хашаа байшин худалдан ав ар гэрээ оруулсан байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
ийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Нэг. ээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг ******* аймгаас Орхон чиглэлийн төв асфальт засмал замын 22-23 дахь тэмдэгт т 0000 ДАА улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13. "жолооч" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг ойлгоно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т."жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолоодож явсан улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж иргэн биед хүнд гэмтэл, биед хүндэвтэр, биед хүндэвтэр, биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйл баримт нь:
-2023 оны 07 сарын 23-ны өдөр иргэн гаргасан зам тээврийн ослын талаарх гомдол мэдээллийг Сэлэнгэ Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2023 оны 07 сарын 23 ны өдөр бүртгэлийн №191/1100-3405/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,
-2023 оны 07 сарын 23-ны өдөр зам тээврийн ослын хэргийн т үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын схем бүдүүвч зураг /хавтаст хэргийн 4-9-р хуудас/,
-2023 оны 08 сарын 07-ны өдөр 0000 ДАА улсын дугаартай, тоёота приус 11 загварын, 0000 улсын дугаартай, тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-26-р хуудас/,
-******* 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 734 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
-******* 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 755 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60-р хуудас/,
- , шүүх газрын анагаах ухааны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9481 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 66-67-р хуудас/,
- , шүүх газрын анагаах ухааны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-74-р хуудас/,
- , шүүх газрын ухааны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3572 дугаартай “согтуурлын зэрэг тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-81-р хуудас/,
-Шинжээч зам тээврийн осолд тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 92-93-р хуудас/,
- Хохирогч мэдүүлэг. /хавтаст хэргийн 127-129-р хуудас/,
- Хохирогч мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132-р хуудас/,
- Хохирогч мэдүүлэг /хавтаст хэргийн 101-103-р хуудас/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хавтаст хэргийн 108-110-р хуудас/,
- Гэрч мэдүүлэг./хавтаст хэргийн 143-р хуудас/,
- Гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 145-146-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын газраас шүүгдэгч нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...гэж хуульчил бөгөөд шүүгдэгч *******ыг үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан нь , шүүх газрын ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3572 дугаартай “согтуурлын зэрэг тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-81-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Мөн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан байсан болох нь 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмт учруулсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь үйлдсэн гэмт хэргийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүгүй, тогтвортой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэн хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно... гэж хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч биед зүүн дунд чөмгөний булуу дайрсан хугарал, баруун гуя, шилбэ, баруун хөх, зүүн бугалга, шуу, зүүн даланд цус хуралт хүнд гэмтэл, биед цээжний зүүн талын 8,9,10,11-р хавирганы хугарал хүндэвтэр, биед баруун атгаал яс, баруун богтос ясны хугарал, толгойн орой хэсгийн зулгаралт, хоёр хөх, зүүн сарвуу, хоёр өвдөг, зүүн шилбэнд цус хуралт хүндэвтэр, биед өвчүү ясны хугарал, эрүүнд зулгаралт хүндэвтэр хохирол учирсан.
“ ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 413 дугаартай автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээгээр Тоуота Приус-30 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,070,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Д., Д., Г., нарт нийт 16.903,300 төгрөгийн хохирлыг төлсөн байх ба хохирогч нар нь цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ“...*******аас хохирлоо бүрэн төлүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлтүүдийг гаргаж өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 197-200 хуудас/ Иймд шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: ... *******ын гэм буруу болон зүйлчлэл дээр маргаан байхгүй. Харин гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух , ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух , ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт 16,903,000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН