Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, ,

Шүүгдэгч *******, *******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрлэнт овгийн ******* *******, ******* овогт ******* Номин-******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр аймаг суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тарьдаг, аймгийн сум бүст баг 00000000 тоотод оршин суух, овогт ******* ******* /РД:******/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр аймаг хангай суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүд, дүү нарын хамт хот 00-р баг 0-р хэсэг сургуулийн тоотод оршин суух, ******* овогт ******* Номин-******* /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр аймгийн сумын 0дугаар багийн нутаг аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын дэх км-т улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 9 настай мөргөж, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч *******-******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын 0 дугаар багийн нутаг аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын 0000 дэх км-т тээврийн хэрэгсэл жолоодож яваад түр зогсолт хийсэн байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а-д заасан “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчин асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас явган зорчигч 9 настай О.Есөн-******* нь иргэн *******гийн жолоодож явсан 0000 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэн  амь насаа алдаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын дэх км-т  0000 улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.  холбогдох заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 9 настай мөргөж, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч *******-******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын дэх км-т тээврийн хэрэгсэл жолоодож яваад түр зогсолт хийсэн байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а-д заасан “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчин асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас явган зорчигч 9 настай О.Есөн-******* нь иргэн *******гийн жолоодож явсан 0000 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэн  амь насаа алдаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн өгсөн: “... аймгаас Дархан чиглэлд явж байгаад ийм асуудалд орсон миний буруу өөр хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч *******-Эрдэнийн өгсөн: “...2023 оны 7 сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгаас хот руу явж байсан. Замдаа цэцэгтэй талбай харагдаад бөөнөөрөө зургаа даруулъя гэсэн. Хаана явж байснаа орж гараад сайн санахгүй байна. Манай нөхөр хүүхдүүд аваад буусан. Манай хүүхэд наршаад халуураад гүйлгээд байсан. Би эм аваад өмдөө тайлаад бууя гэж хэлсэн. Би өмдөө тайлаад эргэж хараад цүнх авах гэхэд талийгаач Есөн-Эрдэнийн хоолой сонсогдох шиг болсон. Яг машины урд зогсож байсан. Би хаалгаа онгойлгоод хүүе ээ миний хүү яагаад наанаа зогсож байгаа юм бэ хүрээд ир гэхэд над руу алхаж байсан. Яг машины урд байсан болохоор би ирэх юм байна гэж бодоод цүнхээ авахад энэ үйлдэл болсон. Эргээд харахад байхгүй болсон. 2021 оноос асран хамгаалагчаар тогтоогдсон ч гэсэн төрсөн цагаас нь хойш дүүгээ асарсан. Манай дүү хөгжлийн бэрхшээлтэй аутизмтай хүүхэд байсан. Сурч боловсрох бүх зүйлээр хангаж байсан. Дээрээ 3 эгчтэй айлын бага эрэгтэй хүүхэд болохоор бүхий л хайраараа хайрлаж өсгөсөн. Гараад дүүгээ авсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан. Хичнээн их өвдсөн бол гэж бодохоор шөнө тайван унтаж чадахгүй байна. Маш их харамсалтай байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн: “... аймаг сумын Цагдаагийн хэлтсээс 2023 оны 10 сарын 04-ний өдөр 00000000000000 дугаартай хэргийн хохирогчийн асран хамгаалагчаар тогтоосон Номин-*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох албан бичиг манай байгууллагад ирсэн тул 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 69 тоот албан бичгээр хууль ёсны төлөөлөгч миний бие болон өмгөөлөгч нарыг томилсон... Тус газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10-р зүйлд зааснаар хохирогч талд 6 төрлийн үйлчилгээ үзүүлдэг тул үйлчилгээ үзүүлж холбон зуучлах үйлчилгээ үзүүлж өмгөөлөгчөөр *******-Оргил ажиллаж байна. Есөн-******* нь айлын ганц хүү байсан. 3 эгчийнхээ хувьд маш нэр хүндтэй. Ганц хүү гэж хайрлагдаж өссөн. 3 эгчийнх нь хувьд сэтгэл зүйн байдал  мэдээж дүүгээ алдсан тул хүнд байдалтай байгаа. Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Оршуулгын зардал өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн А/218 тушаалын хавсралт хүүхэд хамгааллын үйлчилгээний журам байгаа. Журмын дагуу 3 үйлчилгээнд хүүхэд хамгааллын зардал батлагддаг. Энэ зардлаас талийгаач хүүхдийн зардал гардаг. Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардал бас гарна. Буцаад энэ мөнгө нь тус байгууллагын дансанд орсноор бусад хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд зарцуулагддаг. Есөн-******* нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 55-р сургуульд суралцдаг. 4-р ангид орох байсан. Хичээлийн бусад цагаараа өдөр өнжүүлэхэд явдаг. Эгч Номин-******* нь дүүгээ өссөн цагаас нь эхлэн асран халамжилсан байдал байна. Ээж нь тодорхой ажил хийдэггүй байсан тул дүүгээ ээжтэйгээ асарч Номин-******* голлон асарч байсан. гэр бүлийн байдал нь санхүүгийн хувьд маш их хохирол учирч байна. Жишээ нь мөрдөн байцаах ажиллагаанд дуудагдаж үр хүүхдээ дагуулж холоос ирж байгаа тул маш их гомдолтой байна. Иймээс сэтгэл санааны хохирол гаргуулна. 2 дүү нь насанд хүрсэн ажил хийж байгаа амьжиргааны түвшин доогуур айл байгаа. Өмгөөлөгчийн зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Оршуулгын зардлыг *******гаас бүтэн нэхэмжлэх хүсэлтэй байна. 11,000,000 төгрөгийн оршуулгын зардал гарсан байна. Энэ айл амьжиргааны түвшин доогуур орлоготой оршуулгын зардлыг зээлээр хийсэн гэж ярьсныг сая сонслоо...” гэв.

Мөрдөн байцаалтад:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-14 хуудас/,

3.Талийгаачийн биед шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44 хуудас/

4.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-45-46 хуудас/

5. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 хуудас/

6. аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 102 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ”-ний дүгнэлт хэсэгт:

Талийгаачид духны яс цөмөрсөн хугарал, эрүү, баруун тохой баруун хөлийн дунд чөмөг, зүүн өвдөгний яс хугарсан, хоёр эгэм, баруун 1,2, зүүн 2,3,7,8,9-р хавирга хугарсан толгойн оройноос дух хүртэл, баруун бугалганы доод дунд хэсэг, баруун өвдөгний дотор тал, зүүн өвдөгний дотор тал, зүүн тавхайн ард арьсны эдийн урагдал, баруун хацарт, хоёр гарын бугалга, шуу, хэвлийн баруун талд, баруун шилбэний урд дунд хэсэгт зулгаралт, зүүн мөр мултарсан, баруун өвдөг мултарсан. Зүрхний баруун ховдол урагдсан, элэгний эд урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн мөргөх, чирэгдэх үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гавал тархины гэмтэл олон ясны хугарлын улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дугаар хуудас/,

7. аймгийн сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, шинжээч цагдаагийн ахмад 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 03 дугаартай “Ослын шалгаан нь 0000 улсын дугаартай Хайсе маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... Замын хөдөлгөөнд оролцогч амь хохирогч О. Есен- ******* гэх 9 настай хүүхдийн асран хамгаалагч *******-******* нь Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэлт гаргав... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29 хуудас/,

8. Гэрч ...2023 оны 07 сарын 17-ны өдөр байсан. хот орохоор эхнэр *******-*******, хүү , охин , дүү, талийгаач О.Есөн-******* нарын хамт эхнэрийн УЕА улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр жолоо бариад явж байсан. аймгийн сумын тосгоны төв өнгөрөөд явж байтал замын ард шар цэцэгтэй талбай харагдахаар нь бууж бие засангаа зургаа авхуулахаар түр зогссон. Тэгээд би машинаас түрүүлж буугаад бага хүүгээ дүү тэврүүлээд , Есөн-******* хоёрыг хөтлөөд зам хөндлөн гарсан. Тэгээд замын цаанд гараад хүүхэд уйлахаар нь хүүгээд аваад байж байтал Есөн-******* машин руу буцаад ганцаараа гүйчихсэн. Би араас орилоод хөдөлж болохгүй шүү эгчийгээ машинаас буухаар хамт хүрээд ир гэсэн чинь ганцаараа машины урд зогсоод байсан. Тэгээд манай эхнэр өмдөө солиод яг машинаас буух гээд хаалгаа онгойлгох зуурд Есөн-******* зам руу гүйгээд орсон тэгтэл араас ирж байсан машин мөргөөд замын хажуу руу ороод онхолдсон. Би гүйгээд очтол Есөн-******* доош харсан гар хөл нь хугараад толгой тархины хэлбэр алдагдаад хагарсан байсан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн юм.... Дүү маань Аутизм өвчтэй түүнээс болоод сайн ярьж чаддаггүй байсан. Хүний хэлж ярьж байгааг маш сайн сонсдог. Буцаагаад тийм үгүй гээд маш ойлгомжтой хариулдаг байсан. Бусдаар бол эрүүл саруул хүүхэд шиг л байсан. Би эхлээд зам гарахдаа гараас нь хөтлөөд явж байсан. Тэгээд замын цаана гартал буцаад машин руу гүйсэн Учир нь эгч нь үлдчихлээ гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд эгч нь машинаас буух гэж байгааг хараад зам руу гүйсэн. Тэгээд машинд мөргүүлчихсэн юм. Би эрхээ хасуулчихсан болохоор жолоо барихгүй байгаа тэгээд манай эхнэр өөрийнхөө машинтай өөрөө жолоогоо бариад явж байсан юм. Сайн мэдэхгүй байна. Нэлээн хурдтай л явж байх шиг байсан юм даа. Бас дотроо баахан сонгино, саримс ачсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн-45-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.

Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар, шүүгдэгч *******-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцжээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид нь гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны шатанд гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

Хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүгдэгч ******* нь  2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч байсан 9 настай хүүхэд болох дайрч амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар болгоомжгүйгээр үйлдсэн байна.

Шүүгдэгч *******-******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а-д заасан “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчин асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас явган зорчигч 9 настай О.Есөн-******* нь иргэн *******гийн жолоодож явсан 0000 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн болно. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж гэмт үйлдлийн шинжийг тодорхойлсон байна.

Шүүгдэгч *******-******* нь нийслэлийн дүүргийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/356 дугаартай захирамжаар *******- асран хамгаалагчаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2-т Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно... гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч *******-******* нь машин замтай ойрхон байгаа, аюул учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан ч мэдэлгүйгээр бага насны хүүхэд болох О.Есөн-******* нь зам хөндлөн гарахаар машины урдуур гүйж, машинд дайруулан амь насаа алдсан нь *******-Эрдэнийн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс /эс үйлдэхүй/ хохирол, хор уршиг учирч хүүхэд амь насаа алдсан байна. Иймд шүүгдэгч *******- хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон *******-******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн тул хохирогчийн /талийгаачийн/ хууль ёсны төлөөлөгчөөр хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагыг тогтоох шаардлага үүссэн. Мөрдөгч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч *******г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Талийгаачийн буяны ажлыг эгч нар нь зээл авч хийсэн нь харагдаж байна. Мөн оршуулгын зардлыг шүүгдэгч *******гаар 100 хувь төлүүлж 5.500.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт олгуулах саналтай, учир нь эдний гэр бүл санхүүгийн хувьд хохиролтой байна. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль журмын дагуу өмгөөлөгч авсан учраас өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулах хүсэлтэй. Мөн сэтгэл санааны хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******-Оргил: ...Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэв.

Шүүгдэгч *******-Эрдэнийн өмгөөлөгч Д.Даваахүү: ...Өмгөөлөгчийн зардал 700.000 төгрөгөөс Номин- чөлөөлж өгөөч гэж хүсэж байна. Учир нь Номин-******* нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, зорилтот бүлэгт хамаардаг...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч : ...Шүүгдэгч нар 50, 50 хувиар буруутай нь хэрэгт цугларсан баримтаар тодорхой байна. Гэтэл төрийн байгууллага хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байж  хоёр шүүгдэгчид ялгамжтай хандаж байгаа нь зохимжгүй байна. Шүүгдэгч нар хохирлыг 50, 50 хувиар хариуцах нь шударга ёсонд нийцнэ. Хэрэв энэнээс илүү нэхэж байгаа бол баримтаа гаргах ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрийн байгууллагыг томилсон байхад зайлшгүй өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй. Өмгөөлөгч авах нь эрхийн асуудал болохоос заавал авах үүрэггүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн зардлыг гаргуулах үндэслэлгүй байна. сэтгэцэд учирсан хохирлыг хийсвэр зүйл дээр тулгуурлаж шийдвэрлэхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирол төлбөрийг барагдуулсан байна гэж үзэж байна... гэв.

2023 оны 08 дугаар зүйлийн 30-ны өдрийн 03 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч *******, *******-******* нарыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн буюу хэн хэнийх нь буруутай үйлдлийн улмаас осол гарч, хүний амь нас эрсэдсэн гэж дүгнэлт гаргасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “оршуулгын зардлыг 100 хувь шүүгдэгч *******гаар төлүүлэх саналтай байна” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

*******-******* нь оршуулгын зардалд 11.000.000 төгрөгийн зардал гарсан гэх ба шүүгдэгч ******* нь хохирогчийн ар гэрт оршуулгын зардлын 50 хувь болох 5.500.000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна /хх-ийн 159 хуудас/.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хэн алиных нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон зэргээс шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгч тус бүрд тэнцүү хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *******-Эрдэнийн өмгөөлөгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас *******- чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******гаас 350,000 төгрөг, шүүгдэгч *******-*******эс 350,000 төгрөгийг тус тус гаргуулж аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******- хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч Д.*******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******-Оргил шүүх хуралдаанд:  “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээх үндэслэлтэй. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаагийн хувьд мөн хуульч хүний хувьд шүүгдэгч нарыг яллахгүй. Шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчмын үндсэн дээр гэмт хэргийн шинж чанар нийгмийн аюулын хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан тул шүүгдэгч нарт оногдуулах ял нь ялгамжтай байна байх гэж бодож байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь гарцаагүй. Энэ хэрэгт хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оноож оногдох ялын тэнсэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хохирогчийн албан ёсны асран хамгаалагч байсан, сэтгэл санааны хувьд өөрөө хүнд байдалтай байгаа. Өөрийн асрамжид бага насны нярай хүүхэд байгаа тул хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оноож  өгөхийг хүсч байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар 1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Д.******* нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болгоомжгүй гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон. 1.2.гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна. Өөрийн оногдох хэсгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анхнаасаа гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан гэнэтийн нөхцөл байдлын улмаас хэрэг үйлдэгдсэн. Хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч нь ногоо тарьж машин барьж ийш тийшээ явж ногоогоо зарж борлуулдаг. Машин барих зайлшгүй шаардлагатай байдаг тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн багаар буюу 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Тухайн заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 100, 121 хуудас/

Шүүгдэгч *******-*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч *******-*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэлээ.

Дээрх ялыг оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тус тус ялгамжтайгаар ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь  зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******-******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шүүгдэгч овгийн ******* *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овгийн ******* Номин- хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,

 шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Д.*******гаас 350,000 төгрөг, шүүгдэгч *******-*******эс 350,000 төгрөгийг тус тус гаргуулж аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН