Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан     даргалж,

хуралдааны нарийн бичгийн дарга О.,

 Улсын яллагч  Н.Бадам, 

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ******* аймаг ******* сумын 1-р багт оршин суух албан ёсны хаягтай, ******* хот ******* дүүрэг 00-р хороо 000-р гарам, уулын задгайд түр оршин суух хаягтай, ******* овогт ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчим ******* аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр байрны арын зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн маргааны улмаас нүүр рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр байрны арын зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

1.Хохирогч өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний шөнө ******* аймгийн Сайхан сумын 1-р багт 4 дүгээр байрны ард найз , түүний эхнэр, найзын эхнэр нарын хамт явж байсан. Тэгсэн чинь нэг цагаан өнгийн портер маркийн машин хүн дайрах гээд байсан. Тэгээд би гүйж очоод жолоочийн эсрэг талаас нь очоод ягаад хүн дайрах гээд байгаа гээд хаалгыг онгойлгосон чинь миний нүүр рүү өшиглөсөн юм. тухайн үед би бас нийлээд согтуу байсан юм. Би тэр залууд гарч цохисон асуудал байхгүй. Салгах санаатай очоод өшиглүүлчихсэн. Тэгээд би хамраа дараад доошоо суусан чинь нөгөө машин яваад өгсөн. Тэгээд тэнд миний байсан газар нэг утас дугарсан тэгээд авсан чинь нөгөө 2 залуугийн нэгний утас байсан. Тэгээд хаана байна гэсэн чинь цагдаа дээр байна гээд би араас нь цагдаа дээр ирчхээд эмнэлэг явж үзүүлсэн чинь хамар хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд 2 хонгийн дараа явж зургийг нь авхуулаад хагалгаанд орсон. Бид нартай цуг яваагүй тусдаа явж байсан юм. Тэр залууг гэдэг тэр ганцаараа явж байсан байх хүн харагдаагүй. Жолооч нь эрүүл миний хамрыг өшиглөсөн залуу согтуу байсан. Тухайн залуу миний хагалгааны төлбөр, бусад эм тарианы зардалд 910.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

2.Гэрч : “...2023 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед ******* аймгийн Орхон сумын гэх газарт байдаг хадлангийн бригадаас түлш авахаар гэх хүний 0000 СЭА улсын дугаартай портер би жолоодоод хажууд суугаад Сайхан сумын төвд орж ирсэн юм. Орж ирээд 4 байрны арын замаар явж байсан чинь замын хажууд явсан 3 эрэгтэй 2 эмэгтэй залуучууд явж байснаа гэнэт нэг нь зам хөндлөн гүйгээд буцаж эргээд миний машины урд ирээд гараа алдлаад зогссон. Тэгэхээр нь би холдооч гэсэн чинь юу гээд байгаа пизда вэ гээд миний талаар тойрч ирээд цонхоор гар нь орж ирээд намайг 2 цохисон, тэгээд цамцны малгайнаас гадагшаагаа зулгаахад жолооны дээгүүр давж ирээд салгасан. Тэгтэл буруу талын хаалгаар 1 залуу орж ирээд тэй зодолдоод унасан. Тэгсэн нэг хүүхэн залуу хоёр нөгөө машинд орж ирсэн залууг татаад салгасан. Тэгээд бид хоёр цаашаа яваад Хаан банзны уулзвар гэрлэн дохион дээр очоод утсаар ярих гэсэн чинь миний утас байхгүй болохоор нь буцаад зодоон болсон газар руу явахад тэд нар 3 дугаар байрны автобусны буудлын орчим таарсан. Тэгээд миний утсыг үзүүлчхээд цагдаа ирэхээр өгнө өгөхгүй байсан. Тэр үед хамт явж байсан 2 хүүхэн нь манай хэдийн буруу та хоёр явчхаач гээд байсан. Тэгээд цагдааг хүлээж байгаад цагдаа дээр бид хоёр өөрсдөө ирсэн. Тэгээд цагдаа дуудаад нөгөө 5 хүний 2 залуу нь л 20 ca ирсэн. Ирээд миний утсыг өгсөн. Нэг өндөр залуу нь хамар руугаа цохиулчихсан гээд байсан. Тэр машины урдуур орж маргаан эхэлсэн залуу нь гээд байх шиг байсан. Тэнд явж байсан 5 хүн уучихсан байсан. машин дотор нэг шил боргио уусан байсан. Өөр юм ууссан эсэхийг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй тухайн үедээ шанаа жоохон хөндүүрлэж байгаад зүгээр болсон. Одоо ямар нэгэн гэмтэл зовиур байхгүй. Тэр залуугийн хамар бага зэрэг хавдсан байсан өөр гэмтэл байгаагүй. Тэрнээс өөр зодоон хийсэн байхгүй. тэр хоёр л машинд зодолдсон. Өөр оролцсон хүн байхгүй. Тэр залууг юугаар цохисныг мэдэхгүй тухайн залуу хаалга гаднаас нь өөрөө онгойлгосон. Манай машины хаалга дотор талаасаа онгойдоггүй юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

3. Гэрч Г.ийн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бааранд эхнэр % найз , найз нарын хамт суж байгаад шөнө 04 цаг өнгөрч байхад гэртээ харихаар ******* аймгийн Сайхан сумын 0-р баг 0-р байрны ард явж байсан юм. Баарнаас гараад таарсан юм. Тэгээд бид 5 явж байсан. Бид хэд замын хажуугаар явж байсан бөгөөд ганцаараа зам дээр явж байсан юм. Тэгтэл араас нэг цагаан өнгийн портер машин ирж байсан. Тэгээд зам дээр тойрох гээд байгаа ч юм шиг дайрах гээд байгаа ч юм шиг хазлуулаад байсан. Тэгээд нэг харсан чинь жолооч хоёр зууралдаад байсан. Тэр хоёр машины цаад талдаа байсан болохоор сайн мэдэгдэхгүй байсан. Тэгээд бид нар салгахаар очсон. жолоочийн эсрэг талын хаалгаар бид нар жолооч талын хаалга руу очсон юм. Тэгээд г салгаад удалгүй яваад 3 дугаар байрны арын зогсоол дээр очсон. Тэгээд тэр хоёр залуу машинаасаа буусан бид нар араас нь очсон. Тэгээд уулзаад хамар хугалчихлаа гээд байсан тэгээд цагдаа руу очсон. Анх хэрүүл зодоон болоод машинтайгаа явахад нь тухай машины хүмүүсийн гар утас нь унаад үлдсэн байсныг нь олж авсан байсан. Тэгээд тэр 2 хүн утас руугаа залгаад эргэж ирсэн юм. Түүнээс зугтаад явчихсан байсан юм. Тэгээд цагдаа дээр ирэхэд гийн хамар хавдчихсан байсан. Тэгээд цохисон гэх залуутай хамт эмнэлэг явж үзүүлээд байсан. Тэр хоёр л машины баруун талын хаалгаар зодолдсон байх өөр тэр хаалга руу очсон хүн байхгүй. Тэгээд салахад л гийн хамар хугарсан байсан. 1 шил 0,75 литийн Экс архи, хүний 2 лааз пиво уусан байсан. бол хамт яг суугаагүй. Бид нар ер нь нэлээд халамцуу байсан. Гэхдээ ухаан санаа зүгээр байсан. ч нилээд халамцуу л байсан байх гэж бодож байна. Жолооч нь гээд ах эрүүл байсан. г цохисон залуу согтуу байсан. зам хаагаад хашсан асуудал байхгүй. Ер нь зам дээр явж байсан юм. Тэгээд машин ирээд мөргөх гээд байгаа юм шиг үйлдэл гаргаад би г дайруулчихвийдээ гэж байтал маргаан эхэлсэн юм. гээс өөр гэмтэл авсан хүн байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

4.Гэрч О.гийн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны орой нөхөр , найз , нарын хамт бааранд суугаад архи согтууруулах ундааны зүйл уусан. Өдөр нь сургуулийн 40 жилийн үйл ажиллагаа нь дээр байж байгаад төгсөлтөөрөө баар руу ороод хамт сууж байгаад бид 4 тусдаа өрөөнд орсон байсан юм. Тэгээд нилээд шөнө болоод гэртээ харихаар гараад явж байгаад 4 дүгээр байрны ард гэдэг танил залуутай таараад цааш явж байхад зам дээр портер машин ирээд замаар гарах гэсэн чинь нөгөө машин зам тавьж өгөх гэж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг ухас ухас хийгээд байсан. Тэгээд жолоочтой нь муудалцаад цонхоор нь зууралдаад байсан нөгөө талын хаалга дээр , , нар нөгөө талд байсан залуутай маргаан болоод зодолдоод байх шиг байсан. Би яг хэн нь хэнтэйгээ зодолдож цохилцсон талаар хараагүй. Тэгээд тэр портер яваад өгсөн. Тэгээд нөгөө жолооч нь утсаа унагаасан байсныг олчихсон байсан. Тэгээд нөгөө хүмүүс утсаа хайгаад ирсэн. Тэгэхэд миний хамрыг хугалчихлаа гээд хэрэлдээд цагдаа дуудсан. Тэгээд тэр хүмүүстэй хамт цагдаа дээр очсон. Би яг хамрыг нь хараагүй хамрыг харчхаад эвгүй болчихсон байна гэж хэлж байсан. хамраа дарчхаад яваад байсан. Тухайн машинд 2 хүн байсан. Би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор уусан байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би уусан юм уу гэж бодсон. Би яг хэн цохисон гэдгийг нь хараагүй. Би нөгөө талын хаалга дээр байсан. Ер нь бүгд нилээд согтуу байсан. Өдрөөс эхлээд сургуулийн уулзалт гээд ууцгаасан байсан. Өөр гэмтсэн хүн байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас)

5.Гэрч Б.ын: ...” 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сургуулийн 40 жилийн ойн уулалтын арга хэмжээн дээр байж байгаад орой 21-22 цагийн үед төгсөлтөөрөө нэг үерээ бааранд суугаад архи согтууруулах ундааны зүйл уусан. Тэгээд тэнд ы нөхөр , нартай таарсан тэгээд , , бид 4 бааранд үлдээд хэсэг сууж байгаад шөнө 03-04 цагийн хооронд баарнаас гарсан. Тэгээд гэртээ харихаар 4 дүгээр байрны ардуур явж байгаад гэдэг танил залуутай таарсан. зам гарах гээд зам дээр явж байсан чинь нэг цагаан өнгийн портер машин зам дээр ирээд явах гээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй байгаад байсан. замын нөгөө талд байсан бөгөөд жолоочтой нь маргалдаад хаалганы цонхоор зуралдаад байсан. Тэгсэн r цохичихлоо гээд наад талынх нь хаалгыг онгойлгосон чинь жолоочийн хажуугийн залуу г хаалгаараа дотогшоо татаж оруулаад цохиод байсан. Тэгээд би ийн араас очиж болиоч гээд татаад салгасан чинь гийн хамар хавдаад эвгүй болчихсон байсан. Тэр үед гийн хувцас нь тайлагдаад машины хажууд уначихсан байсан. Тэгээд машинтай 2 хүн яваад өгсний дараа хувцсыг нь авсан чинь машинтай хүмүүсийн гар утас нь уначихсан байсан. Тэгээд байж байсан чинь нөгөө олсон утас дугараад аваад цагдаа явлаа гээд яриад байсан. Тэгээд нөгөө машинтай 2 хүн ирээд цагдаа дээр цуг очсон. Тухайн машинд 2 хүн байсан. Бид нар өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор уусан байсан эсэхийг нь мэдэхгүй байна. г жолоочийн эсрэг талын залуу хаалгаар цээжин биеийг нь оруулаад зодоод цохиод байсан, өөр хүн тэй зодоон хийгээгүй, би тэрийг салгасан болохоор тэр жолоочийн хажуугийн залуу л цохисон. Ер нь болд бид нилээд халамцуу байсан. Түүнээс ухаан алдаж тасарсан хүн байгаагүй. Өөр гэмтэл бэртэл авсан хүн байхгүй. Тухайн хэрүүл зодооны өмнө гийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Бааранд ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болоогүй. Надад өөр нэмж яриад байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

6.Гэмт хийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 02-р хуудас),

7. аймаг дахь төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №991 дугаартай: “...1. Ч.-н биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” Шинжээч эмч (хх-ийн 13-14-р хуудас),

8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42-43-р хуудас),

9. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 44-54-р хуудас),

10.2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Согтуурал хэмжсэн тодорхойлолт, согтуурал шалгасан тэмдэглэл (хх-ийн 55-56-р хуудас),

11.2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *******гийн Согтуурал хэмжсэн тодорхойлолт, согтуурал шалгасан тэмдэглэл (хх-ийн 58-59-р хуудас) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч   ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ч.тэй маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж,түүнийг хүсч хохирогчийн нүүр рүү өшиглөж хүний биед хөнгөн гэмтэл зориуд учруулсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г бусдын биед хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Прокуророос *******н үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч ******* хохирогчид эмчилгээний зардал 930,000 төгрөг барагдуулсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хумашын  н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн  цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.  (х.х-ийн 64-65-р хуудас)

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  *******д мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. ******* овогт ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  *******д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ДЭЛГЭРСАЙХАН