Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч /цахим/,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* овогтой *******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр  хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамтаар  хот, ******* дүүрэг, 00 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* овогтой *******, /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Гар утасны худалдаа хот" гэсэн зарын групп дээр " гэсэн хаягаар айфоне XR гар утас 400,000 төгрөгөөр зарлаа "гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 400,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгөнд бага хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Гар утасны худалдаа хот" гэсэн зарын групп дээр " гэсэн хаягаар айфоне XR гар утас 400,000 төгрөгөөр зарлаа "гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 400,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгөнд бага хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч *******ын өгсөн: “...Би уг нь залилах гээгүй утас нь надад байсан. Тэгээд би найз охинтойгоо Хөвсгөл явчхаад эргэж ирээд өгье гэж бодсон боловч утсаа замдаа гээсэн. Тэгээд хохирогчтойгоо холбогдохыг хүссэн боловч утас нь дээр дугаар нь байсан болохоор утсаа хаясан учраас холбогдож чадаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

2.Насанд хүрээгүй хохирогч : “...Би 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орой 23 цагийн үед фейсбүүк оролдож байгаад "Гар утас худалдаа хот" гэсэн групп дээр " " rэсэн хаягаас "Айпоне XR 400д зарлаа ганц үлдсэн" гэсэн утгатай зар байршуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод чатаар мэдээллийг нь асуухад надад гар утасныхаа мэдээллийг өгсөн. Тэгээд ойр зуурын юм бичиж байгаад гар утсыг нь авахаар болсон. Тэгсэн би такси хайгаад хариу хэлье гээд хэсэг байж байгаад чатаар дугаар өгөхөөр нь залгатал ашиглалтад байхгүй байсан. Тэгэхээр нь ашиглалтад байхгүй дугаар байна гэхэд гэсэн дугаар өгөөд энэ дугаар юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дугаарын утас руу залгаад ...Таксины ах мөн үү? Гэхэд мөн гэж хэлсэн. Тэгэхээр нь та Хөтөлрүү хэзээ ирэх вэ? гэхэд нэг хүн ирж байгаа тэгээд гарлаа" гэж хэлсэн. Тэгээд таксины жолоочтой утсаар ярьчхаад чатаар хэлэхэд мөнгө гялс хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоочтой нь ярьсан юм чинь гэж бодоод дугаарын данс руу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00:20 минутад 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өглөө босоод таксины дугаар гэх дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Би таксины жолооч гэх хүнтэй дугаарын утсаар ярьсан надад Драгон дээр байна гэж хэлсэн. Бүдүүн хоолойтой хүн байсан... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 9-р дүгээр тал),

3.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...Манай дүү фэйсбүүк дээрээс зарын дагуу Айфоне XS гар утас авна гэж хүнд 400.000 төгрөг залилуулаад цагдаад гомдол гаргасан байсан Өөр бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. 20 Асуулт: Танд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байна уу? Хариулт: Нөгөө залилсан хүн нь хохирол болох 400.000 төгрөгийг гийн өөрийн данс руу шилжүүлсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 13-р дүгээр тал),

4.Гэрч : “...Энэ данс миний нэр дээр байдаг хаан банкны өдөр тутмын гүйлгээндээ хэрэглэдэг данс юм, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 03 цаг 30 минутанд манай хүү бид 2 таксинд явж байгаад Баянхошууны колонкийн доод талын автобусны буудлаас нэг залуу гар өргөхөөр нь аваад гандан орно гээд явсан. Тэгээд тэр залуу уучлаарай эгчээ юм асуучих уу гээд би хөдөөнөөс орж ирсэн надад өөрийн гэсэн данс байхгүй таны данс руу мөнгө хийгээд авчих уу аав ээж 2 хөдөөнөөс мөнгө хийнэ гэсэн таны данс руу хийгээд авчихъя гэж хэлсэн. Тэгээд манай хүү хорооллын мөөмтэй хөшөөний 24 цагийн Голомт банкны АТМ-ээс 400,000 төгрөг авч өгсөн. Тэгээд таксины мөнгө гэж 8000 төгрөг гараад тэр залуу надад 20,000 төгрөг бэлэн өгөөд би буцаагаад 12,000 төгрөг бэлэн өгсөн. Тухайн үед тэр залуу миний машинд надтай цуг үлдээд манай хүү Голомт банкны АТМ-руу орж мөнгийг нь авч өгсөн. дүүргийн 14 дүгээр хороо хорооллын мөөмтэй хөшөөний 24 цагийн Голомт банкны АТМ-ээс мөнгө гаргаж өгсөн. Би тэр таксигаар үйлчлүүлж байсан хүнийг танихгүй. Бор царайтай, 20-25 орчим насны, 160 орчим өндөртэй, дунд зэргийн махлаг хүн байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-р дугаар тал),

5.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дугаар тал),

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

7.Шүүгдэгчийн хуувийн байдлыг тодорхойлсон баримт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

8.Хаан банк дахь дугаарын дансны 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

9. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 39-45-р дугаар тал),

10. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 46-49-р дүгээр тал),

11. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 50-55-р дугаар тал) зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг “2023 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Гар утасны худалдаа хот" гэсэн зарын групп дээр " гэсэн хаягаар айфоне XR гар утас 400,000 төгрөгөөр зарлаа "гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 400,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгөнд бага хэмжээний хохирол учруулан залилсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж залилах гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг эрүүгийн хуульд хуульчилсан байна.

насны шүүгдэгч ******* 2023 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Гар утасны худалдаа хот" гэсэн зарын групп дээр " гэсэн хаягаар айфоне XR гар утас 400,000 төгрөгөөр зарлаа "гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 400,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан обьектив үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байна.

Эрүүгийн ******* тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

насны шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд өсвөр насны шүүгдэгч ******* нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас д 400,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 400,000 төгрөгийг хохирогчийн 5119219900 тоот дансанд шилжүүлсэн болох нь өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч нарын интернэт банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу өсвөр насны шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: ... “*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал”-ыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч : “...Шүүгдэгч тухайн үед гэмт хэрэгт холбогдохдоо насанд хүрээгүй байсан. Одоо насанд хүрсэн байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага хэмжээний хохирлыг учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон чин санаанаасаа гэмшиж байгаа эдгээр байдлууд мөн Эрүүгийн хуулийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас бодит байдлыг гуйвуулах  байдал үүссэн байна. Насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг холбогдсон өсвөр насанд үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа учир 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний торгуулийн ялын санал”-ыг тус тус гаргасан.

Шүүх улсын яллагчийн шүүхэд гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн санал үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 36.7 36.8. 36.10 хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. насны шүүгдэгч ******* овогт ******* овогтой *******ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН