Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

 

 

 

 

 

    2023          12           26

                           2024/ШЦТ/02

 

                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

Шүүгдэгч Д.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.т овогт Д-ын З-т холбогдох эрүүгийн 2313000000320 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Д- суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, магистр зэрэгтэй, Санхүүгийн менежмент мэргэжилтэй, “В-ц” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ........... сумын ........... дугаар /Ховд гол/ багт оршин суух хаягтай, Одоо Улаанбаатар хот ............ дүүргийн ....... дугаар хороо, “З” хотхоны ...... тоотод түр оршин суудаг, ......... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ...... дугаар сарын .......-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ж.т овогт Д-ын З-, регистрийн дугаар БЖ.........;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З- нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М-ын хашаан дотор “Тоз-8м” загварын гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай буугаар нохой буудах явцад өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хашааны хаалгаар орж байсан төрсөн дүү А.С-ын цээжин тус газар сум онож, түүний эрүүл мэндэд “...хэвлийн нэвтэрсэн буудагдсан шарх, хэвлийн хөндий цус хуралт, дэлүү нь бяцарсан, элэг нь сум нэвтэрсэн шархтай, элгэнд оёдол тавьсан, ходоод мөн сумны шархтай байсан оёдол тавьсан, дэлүүг авч, баруун зүүн талын өрцнүүдэд мөн сумны нэвтэрсэн шархтай” гэх хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч М.П-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар галт зэвсэг хэрэглэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.

2. Шүүгдэгч Д.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.З- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

4. Шүүгдэгч Д.З- нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М-ын хашаан дотор “Тоз-8м” загварын гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай буугаар нохой буудах явцад өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хашааны хаалгаар орж байсан төрсөн дүү А.С-ын цээжин тус газар сум онож, түүний эрүүл мэндэд “...хэвлийн нэвтэрсэн буудагдсан шарх, хэвлийн хөндий цус хуралт, дэлүү нь бяцарсан, элэг нь сум нэвтэрсэн шархтай, элгэнд оёдол тавьсан, ходоод мөн сумны шархтай байсан оёдол тавьсан, дэлүүг авч, баруун зүүн талын өрцнүүдэд мөн сумны нэвтэрсэн шархтай” гэх хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 03-10 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 11-14 дэх тал/, эд зүйл /хохирогч А.С-ын хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцас/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 19-21 дэх тал/, эд зүйл /хохирогч А.С-ын биед хагалгаа хийх үед биенээс нь гаргаж авсан гэх сумны хошуу/хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 22-23, 42-43 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд /1 дэх хавтаст хэргийн 39-41 дэх тал/, хохирогч А.С-ын аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 210МЭЭТ дугаартай өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 47-84 дахь тал/, гэрч Д.Асхараас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт бичиг /гараар үйлдсэн схем зураг/ /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/, хохирогч А.С- нь хагалгаанаас гарсны дараа өгсөн мэдүүлгийг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн тухай СД бичлэг, орчуулга хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 90-92 дахь тал/, хохирогч А.С-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/, гэрч М.Ж-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/, гэрч Д.Е-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/, гэрч Д.Асхарын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114-120 дахь тал/, гэрч Ш.Жангүлийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123-124 дэх тал/, гэрч А.Х-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/, гэрч Т.Т-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/, гэрч Х.Е-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/, гэрч Х.Х-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/, насанд хүрээгүй гэрч А.Н-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 715 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 127-129 дэх тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Д-ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5567 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Т-ын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3826 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 148-153 дахь тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахмад Ө.Т-гийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3825 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 157-161 дэх тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Физикийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Ц.А-ын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5565 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 162-166 дахь тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Т-ын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3827 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 170-175 дахь тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Физикийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Ц.А-ын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5568 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 178-183 дахь тал/, яллагдагч Д.З-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 195-197 дахь тал/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

7. Шүүгдэгч Д.З- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

8. Энэ хэргийн улмаас хохирогч А.С- нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.З-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг хэрэглэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч Д.З-т Эрүүгийн хуулийн тусгай 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг хэрэглэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Шүүгдэгч Д.З- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

12. Шүүгдэгч Д.З- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

13. Шүүгдэгч Д.З- нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.З-ын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох нь зүйтэй.

14. Улсын яллагчийн “Тоз-8м” загварын гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай галт зэвсэг болон галт зэвсгийн гэрчилгээ хуурагдсан. Уг галт зэвсгийн гэрчилгээ дээр тухайн галт зэвсгийн эзэмшигч нь Х.Х- болох нь тогтоогдсон. Уг галт зэвсгийг эзэмшигчид нь буцаан олгох саналтай байна. Учир нь тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг байгаа. Тиймээс тухайн бууг хурааж улсын орлого болгох боломжгүй болно” гэх саналыг хүлээн авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8м загварын, гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай галт зэвсэг 1 ширхгийг эзэнд нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

15. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Тоз-8м загварын, гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай галт зэвсэг 1 ширхэг болон Тоз-8м загварын, гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай, бүртгэлийн сери БЖ058133 дугаартай галт зэвсгийн гэрчилгээг тус тус эзэнд нь буцаан олгож, хохирогч А.С-ын тухайн үед өмсөж явсан гэх дугуй захтай, богино ханцуйтай, хар өнгийн футболк 1 ширхэг, ягаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, үсний боолт 1 ширхэг, Тоз-8м загварын галт зэвсгийн хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, цээжин хэсгийн улаан цоохор өнгийн хавар намрын урд хэсэгтээ 7 ширхэг товчтой, баруун, зүүн хэвлий хэсэгт халаастай, ардаа ямар нэгэн бичиггүй цамц 1 ширхэг, хар өнгийн голдоо цахилгаантай, баруун, зүүн хэвлийн хэсэгт халаастай, зүүн талын энгэрт зөв /nikе/ тэмдэглэгээтэй цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн хэвлий хэсэгтээ халаастай, ямар нэгэн бичиггүй цулгуй малгайтай цамц 1 ширхэг, шар өнгийн өмд 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

 

16. Шүүгдэгч Д.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.т овогт Д-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ыг галт зэвсэг хэрэглэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ын цагдан хоригдсон 30 (гуч) хоногийг түүний эдлэх торгох ялаас хасаж тооцсугай

 

5. Шүүгдэгч Д.З- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Тоз-8м загварын, гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай галт зэвсэг 1 ширхэг болон Тоз-8м загварын, гол төмөр Н-4261, замаг 4261 дугаартай, бүртгэлийн сери БЖ058133 дугаартай галт зэвсгийн гэрчилгээг тус тус эзэнд нь буцаан олгож, хохирогч А.С-ын тухайн үед өмсөж явсан гэх дугуй захтай, богино ханцуйтай, хар өнгийн футболк 1 ширхэг, ягаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, үсний боолт 1 ширхэг, Тоз-8м загварын галт зэвсгийн хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, цээжин хэсгийн улаан цоохор өнгийн хавар намрын урд хэсэгтээ 7 ширхэг товчтой, баруун, зүүн хэвлий хэсэгт халаастай, ардаа ямар нэгэн бичиггүй цамц 1 ширхэг, хар өнгийн голдоо цахилгаантай, баруун, зүүн хэвлийн хэсэгт халаастай, зүүн талын энгэрт зөв /nikе/ тэмдэглэгээтэй цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн хэвлий хэсэгтээ халаастай, ямар нэгэн бичиггүй цулгуй малгайтай цамц 1 ширхэг, шар өнгийн өмд 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Шүүгдэгч Д.З-т авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК