Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

     2024         01           12

                 2024/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Д-,

      Шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.х овогт Ц-ийн Г-, А овогт Б-ын Г- нарт холбогдох эрүүгийн 2413000000001 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын ...... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.х овогт Ц-ийн Г- , регистрийн дугаар БЛ.........

      2. Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ....-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Б-ын Г-, регистрийн дугаар БЛ...........

    

     Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Ц.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргаан үүсгэж, улмаар Б.Г-тай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд 6 ширхэг оёдол тавьсан шархтай, доод зовхинд 7 ширхэг оёдол тавьсан шархтай, зүүн нүдний гадан буланд шархтай, зүүн нүдний салстад цус харвасан, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, шархтай, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт шалбарсан, дээд уруулд хавдартай дотор тал хэгзэрсэн, дээд уруулын зүүн талд шалбарсан, доод эрүүний зүүн ба баруун талд хавантай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

    Шүүгдэгч Б.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргаан үүсгэж, улмаар Ц.Г-тэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь зүүн нүд, зүүн мөрөнд цус хуралт, баруун зүүн хуруу, баруун тохойнд шарх, баруун алганд зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокурор А.Д- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

            2. Шүүгдэгч Ц.Г- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            3. Шүүгдэгч Б.Г- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            4. Шүүгдэгч Ц.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргаан үүсгэж, улмаар Б.Г-тай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд 6 ширхэг оёдол тавьсан шархтай, доод зовхинд 7 ширхэг оёдол тавьсан шархтай, зүүн нүдний гадан буланд шархтай, зүүн нүдний салстад цус харвасан, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, шархтай, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт шалбарсан, дээд уруулд хавдартай дотор тал хэгзэрсэн, дээд уруулын зүүн талд шалбарсан, доод эрүүний зүүн ба баруун талд хавантай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргаан үүсгэж, улмаар Ц.Г-тэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь зүүн нүд, зүүн мөрөнд цус хуралт, баруун зүүн хуруу, баруун тохойнд шарх, баруун алганд зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дахь тал/,  хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/, гэрч О.Ч-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,  гэрч Д.А-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 745 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 756 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Г- нь шүүгдэгч Б.Г-ас хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.Г- нь шүүгдэгч Ц.Г-өөс хохирол нэхэмжлээгүй тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

12. Шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

14. Шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.х овогт Ц-ийн Г-, А овогт Б-ын Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нарын тус бүрийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нурсултанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК