| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Шүүгдэгч Б.П********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*********ийн П*********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П********* нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөгжийн ам” гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө **-**ХӨВ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 23.9 дүгээр зүйлийн а/ “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчин явсан Д.Т*********ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П********* нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөгжийн ам” гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө **-**ХӨВ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 23.9 дүгээр зүйлийн а/ “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчин явсан Д.Т*********ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.П*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн нутаг Тариат гэх газарт очиж малын хашааны хөрзөнг ухаж гаргах ажлаар явсан. Тэнд очоод Гомбоотой уулзаад түүний Пронтер маркийн **-**ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож 3,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 3,000,000 төгрөгт нь мотоцикл өгөхөөр болсон. ...Дугуйгаа олж аваад тэвшин дээрээ тавьж байтал талийгч хүү ээж, аавынхаа хамтаар мотоциклтой ирсэн. Яг хөдлөх гэж байтал талийгчийн аав миний мотоциклын дугуй хагараад доор зөндөө удчихлаа. Хүүхэд эхнэр хоёрыг аваад яваач гэхээр нь машины кабинд багтахгүйдээ гэж хэлтэл аваад яв гэж гуйгаад байхаар талийгч хүүг ээжтэй нь цуг суулгаад хөдөлсөн. Хөдлөхдөө талийгч хүүхдийг арын суудалд суулгачихсан байхад ард суухгүй урд сууна гэж уйлсаар байгаад ээжийнхээ өвөр дээр суусан. Тэгээд уруудаж явж байгаад замдаа Очирбатын гэрт орж нэг хүүхдийг нь машиндаа суулгаж аваад уруудаад “Дөгжийн ам” гэх нэртэй газрын үер идсэн гуу жалганы зайвраар гарахаар өгсөхөд машин хий эргээд хүч алдаад зогсохоор нь тоормосоо гишгэх гэтэл 5 литрийн бетонтой нохойны хоол тоормосны гишгүүрт тулахад машин хойшоо ухарч дахихаар нь 5 литрийн бетоноо авахаар тонгойсон. Тоормосоо гишгээд хальт зогсоход үер идсэн гууны ирмэг нураад хажуу тийшээ машин хазайсан. Тэгээд нөгөө хүмүүсээ машинаас буулгахаар хаалга онгойлгох гэж байтал машин үер идсэн жалга руу унасан. Бүгдээрээ л ухаан алдсан байх нэг мэдсэн чинь л бүгдээрээ мөсөн дээр гарчихсан байсан. Машины кабины урд талд нэг эмэгтэй хүн дугарахаар нь очиход талийгчийн ээж нь хавчуулагдсан байсныг татаж гаргасан. Талийгчийн ээж хүүхэд гээд хайхад машин дотор манай хүүхэд, замаас авсан хүүхэд кабины нугасанд сууж байсан. Тэгээд талийгч хүүхдийг хайхад урд гүпер мөс хоёрын засварт талийгч хүүхэд толгойгоороо хавчуулагдсан байсан. Ингээд талийгч хүүхдийг авахаар машинаа түлхсэн боловч хүчрэхгүй байсан. Тэгж байтал замд мотоциклтой хоёр хүн явахаар нь дуудахад төрсөн ах Мягмарбаатар, Галмандах нараар машинаа хойш нь түлхэж талийгч хүүхдийг татаж гаргахад талийгч хүүхэд бол нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-21-р хуудас),
Зэм тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 22-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 23-р хуудас),
Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 24-26-р хуудас),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр хүүхдийн хамт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 20 минутад орж ирсэн. Ирээд ...орой 18 цагт сумын төвөөс хөдөө гэр лүүгээ мотоциклтойгоо гарсан. Гараад Өлийн даваа уруудаж байхад доор нь нэг ачаатай хөх өнгийн машин зогсоод хөдлөх гэж байсан. Тухайн үед тэр машин дээр очиход нутгийн хүн П********* бандитайгаа Гомбоо нар машинтай зогсож байсан. Тэр үед талийгаач би аав мотоцикл дээр даараад байна. Машинд суугаад явмаар байна гэхээр нь П*********ын машинд эхнэр хүүхдээ суулгаж өгөөд хамт цаашаа хөдөлсөн. Би машины өмнө хөдөлсөн учир гэртээ түрүүлж очоод мал ахуйгаа тавиад байж байхад 22 цаг нэлээн өнгөрчихсөн байхад нутгийн хоёр залуу мотоциклтой манайд ирээд Даваа ахаа нөгөө танай хоёрын сууж явсан машин эвдэрсэн байна. Эхнэр хүүхдээ очиж ав гэж хэлэхээр нь би урдаас нь 22 цаг 30 минутад гэрээсээ гарсан. ...Тэгээд би Дөгжийн аманд хүрч ирэхэд П*********ын машин жалга руу унасан байдалтай байж байсан. ...Би тухайн үед талийгаачийг машины урд талд мөсөн дээр хэвтэж байхыг харсан. ...Манай зүгээс ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй. Техник уулын өгсүүр өөд өгсөж байгаад буцааж алдаад ийм осол боллоо. П********* ямар албаар ийм үйлдэл гаргасан биш гэж бодож байна...Б.П********* нь надад 5,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31, 33-р хуудас),
Иргэний хариуцагч Н.Дорждагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэнээс худалдаж авсан. Худалдаж авсан хүнийхээ нэрийг мэдэхгүй байна. Машинаа худалдаж авахдаа 7,000,000 төгрөгөөр авч байсан. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нутгийн танил Гомбожавт 6,000,000 төгрөгөөр худалдсан. Мөнгөө бол авчихсан байсан. 2023 оны 06 дугаар сард тааралдахад надаас худалдаж авсан машинаа П********* гэдэг хүнд худалдсан байсан. Яаж явж байгаад осол гарсныг бол мэдээгүй байсан. Өнөөдөр л цагдаагийн байгууллагаас дуудахад л онхолдоод сууж явсан хүүхэд нас барсныг мэдлээ. Гомбожавт машинаа зарах үед мал төллөж байсан болохоор шилжүүлэг хийж амжаагүй юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),
Гэрч С.Насандэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хөдөөгөөс нөхөр Д******* хүүгийн хамт мотоциклтой сумын төв орж эмнэлэгт үзүүлэхээр орж ирээд эмнэлэгтээ үзүүлчхээд буцаад тэр өдрийнхөө орой гэр рүүгээ нөхөр хүүхдийн хамт гарцгаасан. Гараад Өлийн давааны цаад тал руу уруудаад явж байхад замд нутгийн П*********, Гомбоо нар нь машинтай зогсож байсан. Тэгэхэд талийгч хүү маань би даараад байна гээд байхаар П*********д хэлж түүний машинд хүү бид хоёр суугаад цааш хөдөлсөн. Тухайн үед манай нөхрийн мотоциклийн дугуйны хий гараад байсан учир бид хоёр машинд суусан юм. Тэгээд хэсэг явж байгаад замаасаа айлаас мөн нэг хүүхэд аваад бид гурван том, гурван хүүхдийн хамт машинд зорчиж яваад өгсүүр замд машин нь хүч алдаж хойшоо ухарч үерийн даланд идэгдсэн жалга руу бид нар машинтайгаа онхолдож унасан. Би тухайн үед хэсэг зуур ухаан алдсан байсан ба нэг мэдсэн хүмүүс орилж хашхирч байгаа чимээ сонсогдсон. Дараа нь би тэнд байсан хүмүүсээс сонсоход бид бүгд машинаас гадагш шидэгдэж мөсөн дээр унасан гэж ярьж байсан. Миний хувьд тухайн үед машинаас шидэгдэхдээ машины урд тал руу доогуур нь орсон байсныг П********* татаж гаргасан гэсэн. Миний талийгч хүү мөн машины доод талд мөс машин хоёрын дунд хавчуулагдсан байсан гэсэн. Тэгсэн нэг харахад машины доор байсан хүүг минь гаргаад мөсөн дээр гаргаад тавихад нь би өөрийн нүдээр очиж үзэхэд аль хэдийн байхгүй болсон өнгөрсөн байсан...Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч П.Гомбожавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.П********* түүний хоёр хүүхэдтэй хөндөөнөөс сумын төв рүү орж ирсэн юм. Ирээд машинд бага зэргийн гагнуур хийж байгаад орой нь түлш аваад хөдөө сумын төвөөс гарсан. Гараад даваа уруудаж явахад ачиж явсан машины запас дугуй өнхрөөд унаад өгсөн. Тэр дугуйгаа буцаж очиж аваад ачаад байж байхад араас мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хүн нэг хүүхдийн хамт ирээд мотоциклийн дугуй хагарсан, ачаа ихтэй явж болохгүй байна гэсэн зүйл П*********тай ярилцаж байгаад нэг эмэгтэй хүүхэдтэйгээ суусан. Суугаад мотоциклтой хүнтэй цуг хөдөлсөн...Тэгээд цааш явж байгаад уулын өгсүүр эргүүлэгтэй замд машин хүч алдаж хойшоо ухарсан. Тэгээд нэг мэдсэн мөсөн дээр гараад хэвтсэн байж байсан. Хэсэг зуур ухаан алдсан байсан сэрж ирээд орчныг харахад машин онхолдсон байдалтай П********* ах машин өргөөрэй хүүхэд дарагдсан байна гэхээр машинаас нь өргөсөн. ...Бид хоёр өчигдөр наймаа хийхээр тохиролцсон байсан юм. Энэ машины өмнөх эзэмшигч Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн иргэн Насанжаргалын Дагвадорж гэж хүн байгаа. Би энэ хүнээс саяхан худалдаж авсан байсан юм. Тоормос нь урд хоёр дугуй сайн барьдаг байсан. Харин хойд талын хоёр дугуй муухан барьдаг байсан юм. Би энэ талаар П*********д хэлж ярьж байсан. Бусад зүйл нь хэвийн ажиллагаатай байсан. Би Б.П*********ыг жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Би өөрөө В, С, А ангиллын үнэмлэхтэй. Хөдөөнөөс Б.П********* унаж орж ирсэн барихад эвтэйхэн юм байна, дажгүй байна, наймаа хийе гэж ярилцсан байсан учир жолоогоо шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас),
“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/104 дугаартай: “
1. Kia Frontier маркийн **-**ХӨВ улсын дугаартай автомашины жолооч Б.П********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 23.9. “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Kia Frontier маркийн **-**ХӨВ улсын дугаартай автомашины зорчигч амь хохирогч Д.Т********* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Дээрх зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.
4. Kia Frontier маркийн **-**ХӨВ улсын дугаартай автомашины жолооч Б.П********* нь тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан эсэхийг шинжээчийн зүгээс хариулах боломжгүй байна.
5. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно.
6. Нэмж тусгах санал үгүй”... гэх дүгнэлт (хх-ийн 53-54-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 60-63-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтэд: “
1. Амь хохирогч Д.Т*********гийн цогцост баруун чамархай, суурь ясны олон сэлтэрхийт хугарал, баруун чамархайн дэлбэнгийн няцрал, хатуу хальс доорх цусан хураа, уушгины няцрал, духанд цус хуралт, хацарт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь дарагдах, хавчигдах үед үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн учир гэмтлийн зэрэг тогтоохгүй.
3. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн байна.
4. Д.Т*********д үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна.
5. Д.Т********* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь баруун чамархайгаас турк эмээлээр дайран зүүн чамархайн урд хэсэг хүртэл үргэлжилсэн, баруун чамархайгаас баруун талын их далавчийг дайрч, суурь ясны том хүрэн дээшээ суурийн арын хонхор луу орж дагз яс хүртэл үргэлжилсэн олон сэлтэрхийт хугаралтай, баруун чамархайн дэлбэнгийн няцрал, хатуу хальс доорх цусан хураа, уушгины няцрал зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 65-р хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн магадалгаа: “
1. Пронтер маркийн **-** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П********* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа (хх-ийн 69-70-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 75-77-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 90-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 91-р хуудас), П*********ын Пүрэвсайхан, Эрдэнэболор нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 93-94-р хуудас), П*********ын Пүрэв-Очир, Энхболор нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 96-р хуудас), Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн Засаг даргын “...П********* нь ам бүл 6, хужирт булан гэх газар мал маллан амьдардаг нь үнэн...”гэх тодорхойлолт (хх-ийн 97, 98-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуулбар (хх-ийн 99-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...П********* нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дүгжийн ам” гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө **-**-ХӨВ улсын дугаартай “КИА пронтер” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зорчин явсан Д.Т*********ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.П*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна…” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.П********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасны улмаас бага насны хохирогчийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсон. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн санал гомдолгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн…” гэв.
Шүүгдэгч Б.П********* нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.П********* нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөгжийн ам” гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө **-**ХӨВ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 23.9 дүгээр зүйлийн а/ “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчин явсан Д.Т*********ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.П*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-21-р хуудас),
Зэм тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 22-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 23-р хуудас),
Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 24-26-р хуудас),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-31, 33-р хуудас),
Иргэний хариуцагч Н.Дорждагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),
Гэрч С.Насандэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч П.Гомбожавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас),
“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/104 дугаартай дүгнэлт (хх-ийн 53-54-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 60-63-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт (хх-ийн 65-р хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн магадалгаа (хх-ийн 69-70-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ий хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 75-77-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Тэмүүлэн нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.П*********ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.П********* нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.П*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.П********* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Т*********ийн амь насыг хохироосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д*******д 5,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Гэрэлтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.П*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирлоо төлсөн нөхцөл байдал байгаа. Эдгээрийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тухайн гэмт хэргийн хорих ял нь 5 хүртэл жилийн хугацаагаар хорих бол тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж тэнсэж болно гэснийг шүүх харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад гэхээр зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын сонгох санкцитай гэмт хэрэг боловч зорчих эрхийг хязгаарлах ял нь хөдөө орон нутагт хэрэгжихэд цахилгаан бугуйвчаа байнга цэнэглэж цэнэгтэй байлгах, малынхаа араас явахад хязгаарлалт тогтоосон бүсээс хэтрэх, өвөлжилт хүндэрсэн хүнд хэцүү үед өөрөөс нь өөр малынхаа араас явах хүн байхгүй, бага насны хүүхдээ эхнэрээ хардаг ийм байдалтай байгаа. Б.П*********ын хувийн байдлын тухайд хүүхдүүдээ харж хандаж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, бусдын болон өөрийн мал ахуйг харж отор нүүдэлд зайлшгүй явах шаардлагатай нөхцөл байдлыг нь шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.П*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П********* нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.П********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, 4-18 насны хүүхдүүдийн хамт 512 тооны малтай ба уг малаа маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.П*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Б*********ийн П*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б*********ийн П*********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.П*********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.П*********д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П*********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР