Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Б.Төрболд

 Шүүгдэгч О.*******, Д.*******,

 Тэдгээрийн өмгөөлөгч Б.*******,

 Шүүгдэгч Ж.*******,

Түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******, Ж.*******, Д.******* холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.         

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эмээ, нагац ах нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт гийн *******, регистрийн дугаар .

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, овогт ын *******, регистрийн дугаар .

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хулзаж байгаагүй, овогт ын *******, регистрийн дугаар .

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ч.ийн өмчлөлийн үхэр сүргээс сүүлийнхээ уг хэсэгт цагаан будагтай, муйлан эвэртэй хар зүсмийн сувай үнээ, мухар бор зүсмийн сувай үнээ зэрэг нийт 2 тооны буюу олон тооны үхрийг бусдад хэлэлгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газар нядалж худалдан борлуулж түүнд 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Бүлэглэн олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ч.ийн өмчлөлийн үхэр сүргээс сүүлийнхээ уг хэсэгт цагаан будагтай, муйлан эвэртэй хар зүсмийн сувай үнээ, мухар бор зүсмийн сувай үнээ зэрэг нийт 2 тооны буюу олон тооны үхрийг бусдад хэлэлгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газар нядалж худалдан борлуулж түүнд 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

- Хохирогч Ч.ийн “...Манайх 2022 оны 10 дугаар сард ******* сумын ******* багийн нутаг “” гэдэг газар намаржиж байсан. 2022 оны 10 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өглөө босоод иртэл 2 тооны үнээ байхгүй болохоор нь хэд хоног хайгаад олоогүй. Тэгээд сүүлд нь манай нутгийн *******, ******* гэх залуучууд хулгайлсныг мэдсэн. Манай үхрээс 2 эвэр нь муйлан хар үнээ, имийг сайн мэдэхгүй байна. Нөгөөх нь мухар бор үнээ имийг бас сайн санахгүй байна. Тухайн 2 үхрийг багад нь худалдаж авч байсан. Тугалаагүй сувай үнээнүүд байсан. Содон шинж гээд байх зүйлгүй 2 үнээгээ алдсан. Муйлан үнээ нь 7 настай байх, мухар бор үнээ нь 6 настай үнээ байсан. Миний 2 үхрийг ******* багийн харьяат ын *******, гийн ******* нар авсан. Тухайн үхрийг ******* багийн нутаг бууц гэх газар гаргаад аваад явсан байсан. Би үхрээ хайж явсаар байгаад тэр хоёртой уулзахад үхрийг чинь хулгайлж аваад гаргаад ачуулсан гэж ярьсан. Яг хааш нь ачуулсныг нь би мэдэхгүй. *******, ******* 2 нь надаас гуйгаад байхаар нь би цагдаад хэлээгүй. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр би тэр 2 залууг гарцаагүй миний үхрийг авчихлаа гээд уулзахад таны 2 үхрийг чинь ... гэдэг газар гаргаад ачуулсан гэж ярьсан. Тэгээд цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байхаар нь би чимээгүй орхисон. ...О.*******, Д.******* нар нь ******* гэдэг хүнтэй нийлж гаргаад тэр ******* гэдэг хүнээр Дархан хот руу ачуулсан гэж ярьсан, өөр зүйл яриагүй. Тэр 2 нь миний 2 үхрийн хохирлыг барагдуулсан. Нийт 3,600,000 /гурван сая зургаан зуу/ төгрөг авсан. Тухайн мөнгөний талыг нь дансаар талыг нь бэлнээр авсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 08-09, 35-р хуудас/,

- Шүүгдэгч О.*******ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын дунд үеэр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “.....” гэх газар намаржиж байсан. Тэгсэн нэг өдөр 17 цагийн үед малдаа явж ирээд гэртэй байж байтал Д.******* морио аргамжчихаад ирлээ гэж хэлээд манай гэрт орж ирсэн. Д.******* манай гэрт орж ирээд 10 гаруй минут сууж байгаад гэр лүүгээ явлаа гэж хэлээд манайхаас гарсан. Тэгснээ гэрээс гарсныхаа дараагаар над руу залгаад гараад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн гадаа гарах үед Ж.******* гэх хүнтэй хамт манай арын гэх айлын үүдэнд хөх өнгийн Бонго машинтай зогсож байсан. Тэгсэн Ж.******* надад ..... гэх газар 10 гаруй тооны үхэр байгаа ..... гэх газар хөөгөөд аваад ирээч би 2 үхэр Дархан луу ачиж явах гэсэн юм Д.******* бид хоёр “ ” гэх газрын өвөлжөөнд очоод байж байя чи тэр үхрүүдийг хөөгөөд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэх газраас тухайн 10 гаруй тооны үхрийг хөөгөөд ийн өвөлжөөнд авчирсан. Намайг үхэр туугаад ирэх үед Ж.*******, Д.******* нар Ж.*******ын машинтай ийн өвөлжөөн дээр байж байсан. Тэгээд намайг тууж очих үед Ж.******* ах хашаанд хийж байгаад бариад авъя гээд тухайн үхрүүдийг хашсан. Тэгсэн Ж.******* ах хол газар амьдаар нь ачиж явахад хэцүү байна та хоёр хамжилцаад гаргалцаад өгөөч гэж Д.******* бид 2-т хэлсэн. Тэгээд бид 3 тухайн үхэр дундаас муйлан хар үнээ болон мухар бор үнээ хоёрыг үлдээгээд тухайн 2 үхрийг гэх газарт тууж аваачаад гаргаж янзлаад ******* ахын машинд ачсан. Тэгээд О.******* ах тухайн газраас морио тавьж хөөгөөд бид 3 хамт Ж.******* ахын машинд суугаад замдаа гэрийнхээ ойролцоо зам дээр бууж үлдсэн. Тухайн 2 үхэр нь нэг нь муйлан хар зүсмийн нөгөө нь мухар бор зүсмийн үхэр байсан. Тухайн 2 үхэр хоёулаа сүүлэн дээрээ цагаан өнгийн будагтай байсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 89-91-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- Шүүгдэгч Д.*******ийн “...2022 оны 10 дугаар сарын дундуур манайх Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “.... ” гэх газар намаржиж байсан. Тэгээд би нэг өдөр өглөө 11 цагийн үед үхэр, хониндоо явчхаад 17 цагийн үед гэртэй ирээд тугалаа уячхаад гэртэй ороод хоол ундаа идчихээд морио унаад үхрээ бэлчээрт нь тууж гэрийнхээ архан тал аваачсан. Тэгээд би 18 цаг өнгөрч байх үед гэртэй буцаж ирээд морио аргамжчихаад манай гэрийн доод талын нд байх О.******* ахын гэрт очсон. Намайг очих үед ******* ах эхнэр хүүхдийнхээ хамт байж байсан. Би О.******* ахын гэрт 10 гаруй минут болоод 18 цаг өнгөрч байх үед буцаад гэр лүүгээ явж байсан чинь Ж.******* ах миний араас О.*******ийн гэрийн гаднаас орилоод нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь би буцаад О.******* ахын гэрт очсон. Тэгсэн чинь Ж.******* ах намайг гэх газар 10 гаруй үхэр байна тэрийг туугаад ирээч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би морь малаа аргамжчихсан чадахгүй гэж Ж.******* ахад хэлээд та О.******* ахтай уулз гэж хэлсэн. Тэгээд Ж.******* ах О.*******той уулзаад О.******* ахтай уулзсан. Тэгээд О.******* ах гэх газар байх үхрийг тууж ирэхээр явсан. Тэгээд  би О.******* ахын гэрийн үүднээс Ж.******* ахын машинд суугаад гэх газар байх өвөлжөө рүү хөдөлсөн. Харин О.******* ах араас үхэр тууж ирэхээр явсан. Ж.******* бид хоёр гэх газар байх өвөлжөөн дээр очоод байж байтал араас О.******* ах 10 гаруй тооны үхэр туугаад тухайн өвөлжөөнд ирсэн. Тэгээд би Ж.******* ахад О.******* ахтай сундалдаад явлаа гэж хэлсэн чинь ах нь хол газар ингэж ачиж явна гэж байхгүй юм байна ахын 2 дүү хамжилцаад гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Ж.******* ах, О.******* ах, бид 3 тухайн үхрүүдийг хашиж байгаад 2 үхрийг үлдээгээд тухайн 2 үхрийг гэх газар тууж аваачаад гаргаж янзлаад ******* ахын машинд ачсан. Тэгээд О.******* ах тухайн газраас морио тавьж хөөгөөд бид 3 хамт Ж.******* ахын машинд суугаад гэрийнхээ харалдаа төв зам дээр бууж үлдсэн. ... Эрхэм шүүгч болон прокуророос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 112-114-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч Ж.*******ын “...Би тухайн үед *******ийн гэрээс гараад *******ийг машиндаа суулгаад бид хоёр гэрийнх нь баруун талд 500 метр орчимд байх өвөлжөөн дээр очоод байж байсан. ******* бид хоёрыг өвөлжөөн дээр очоод байж байх үед араас ******* 20 орчим үхэр туугаад ирсэн. Тэгээд өвөлжөөн дээр мал гаргаад яах юм гээд ******* бид хоёр миний машинаар гэх газар очсон. Харин ******* тухайн 2 үхрийг туугаад морьтой араас ирсэн. Тэгээд бид 3 тухайн 2 тооны үхрийг гаргаж янзлаад миний машинд ачсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын саналыг хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-ийн 60-62-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн болон олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал гэж 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нар нь бүлэглэн бусдын 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан байна.

Шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Ч.ийн олон тооны бод малыг бүлэглэн хулгайлж түүнд нийт 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.д 2,150,000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “ ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.ийн  2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн .. дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нарын хохирол төлсөн талаарх мэдүүлэг болон хохирогч Ч.ийн “Тэр 2 нь миний 2 үхрийн хохирлыг барагдуулсан. Нийт 3,600,000 /гурван сая зургаан зуу/ төгрөг авсан. Тухайн мөнгөний талыг нь дансаар талыг нь бэлнээр авсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Прокуророос шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нар нь өөрсдийн холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт хүлээлгэх прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт гийн *******, овогт ын *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Бүлэглэн олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан шүүгдэгч Д.*******, О.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 4. Шүүгдэгч Д.*******, О.*******, Ж.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******, Ж.*******, О.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээс 233,333 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.  

 6. Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ