| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,
хохирогч Э.*******,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2307000740158 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, , , хамт , , од оршин суух,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ЗШ/77 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ЗШ/22 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , тоотод байрлах гэртээ Э.*******тай “хот руу хоногоор явж ирлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, Э.*******ын нүүрэн тус газарт гараар цохих үед хаалга мөргөж унасны улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Охин алга болсноос болоод бид хоёрын дунд тийм хэрүүл болсон. Эхнэрийнхээ биед халдснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй. Айлын хашаанд амьдарч байгаад саяхан өөрийн гэсэн газартай болж байгаа. Г.*******ийн дарга нь өөрийн гэсэн гэртэй болгож өгье гээд Г.*******ийг хөдөө ажилд авч явах гэж байгаа. Манайх айлын хашаанд амьдардаг, түрээсийн гэрт байдаг. Тэнд очоод байрлаж ажиллана, архи дарс уухгүй гэсэн. Надад гомдол санал байхгүй” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , тоотод байрлах гэртээ Э.*******тай “хот руу хоногоор явж ирлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, Э.*******ын нүүрэн тус газарт гараар цохих үед хаалга мөргөж унасны улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Э.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.*******, хохирогч Э.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 18 жил хамт амьдарсан, дундаасаа таван хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, “хот руу хоногоор явж ирлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.*******ийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “Хохирогч Э.*******ад эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 43,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Э.*******ын биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 43,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.*******аас уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 680 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь 12 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн 180,000 төгрөгийг торгох ялаас хасч тооцох” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Г.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, ийнхээ биед халдаж, нэг удаа цохисон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 680 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680.000 төгрөгөөр (1 нэгж=1.000 төгрөг) торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ид оногдуулсан 680 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680,000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 12 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 180.000 төгрөгийг хасч, торгох ялыг 500.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ