МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,
хохирогч Э.*******,
шүүгд Ч.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ялл дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2307000000208 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, , эрэгтэй, боловсролтой, , , , хамт , од оршин суудаг, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. /РД: /,
******* овогт *******ийн *******.
Монгол улсын иргэн, -ны өдөр ******* төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, , , , , хамт , од оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй. /РД: /,
******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгд Ч.******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт амарч байсан, хохирогч Э.*******тай “маргаанд хөндлөнгөөс оролцсон, цонх хагалсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгойн хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгд Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт, хохирогч Ч.*******той “зүй бусаар шаардлага тавьсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгд Ч.******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт амарч байсан, хохирогч Э.*******тай “маргаанд хөндлөнгөөс оролцсон, цонх хагалсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгойн хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгд Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт, хохирогч Ч.*******той “зүй бусаар шаардлага тавьсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Э.*******ын мөрдөн шалг ажиллагаанд өгсөн: “Би өөрийн Б. болон найзуудынхаа хамтаар төрсөн өдрөө тэмдэглэхээр ны “” гэх амралтын газарт 2023 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед очиж амарсан... Тэгээд маргааш нь 15 цагийн үед манай найз амралтын газрын савлуур дээр тоглож байтал эзэн нь болох ******* гэдэг хүн руу “хөөе лалраа наад савлуур эвдэллээ” гэсэн. Бид хэд түүнээс “за уучлаарай аа, одоо болилоо” гэхэд “эргүү пизда байнашдээ” гэсэн. Тэгтэл манай найз ******* түүнд “та яасан муухай харилцаатай хүн юм бэ” гэтэл ******* нь манай найз *******руу очоод түүнийг газар хавирч унагаагаад, нүүрлүү нь гараараа цохисон. Би тэр үед ******* гэх хүнрүү очоод “та яагаад байгаа юм бэ, болиоч” гэтэл надруу “чи я гээд байгаа юм бэ, надтай яамаар байгаа юм” гэж хэлээд намайг заамдаж аваад, нүүрлүү маань гараараа 1 удаа цохисон. Би зөрүүлээд түүний цээж хэсэгрүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл ******* нь “хөөш намайг энэ залуу цохичихлоо” гэж хэлсэн чинь амралтын газрын ажилчид бололтой хэсэг хүмүүс гартаа унь, чулуу, хутга зэрэг зүйлс бариад бид хэдрүү хүрээд ирсэн.... Ингээд арай гэж тэдгээр хүмүүсээс салаад байж байтал манай найз ******* хүмүүст зодуулсан уурандаа тэр амралтын газрын байшингийн вакум цонхыг гараараа цохиод хагалсан. Тэгтэл ******* гэдэг хүн диж бид хэдрүү хүрч ирээд “та яагаад манай цонхыг хагалж байгаа юм бэ, одоо төлж өг, 1.500.000 төгрөг, чи төлж дийлэх юм уу” гэж хэлээд ямар ч шалтгаангүй миний уруул хэсэгрүү гараараа шууд цохичихсон. Бид хэд өглөө л тус бүр 1 лааз пиво уусан, өдөр бол архи гарчихсан эрүүл байсан. ******* гэх хүнд хөмсөгрүүгээ цохиулсан, нүүрлүүгээ 1 удаа өшиглүүлсэн, уруул, шүд хэсэгрүүгээ 1 удаа цохиулж, уруул язарч, үүдэн 2 шүд хөдөлсөн... Намайг ******* гэх хүнээс өөр хүн on зодоогүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дь тал),
- Хохирогч Ч.*******ын мөрдөн шалг ажиллагаанд өгсөн: “...Би нд “” амралтын газар ажиллуулдаг... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед манай амралтын газрын хүүхдийн тоглоомын сааданд том хүн суугаад савлаад байхаар нь би очоод “хүүхдийн савлуур байгаа биздээ” гээд уурлатал тэр залуу буугаад явсан. Гэтэл хажууд нь зогсож байсан 2 залуу “аятайхан хэлээч” гээд хүрээд ирсэн. Тэгэхэд би нэгийг нь түлхээд унагасан ба бөөн залуус хүрч ирээд намайг газарт унагаад зодсон. Тухайн үед савлуур дээр сууж байсан залуугийн найз гэх 2 залуу намайг зодсон ба шивээстэй туранхай залуу байсан... Тухайн үед надтай цуг манай ажлын Мөнгөөнөө гэх залуу л байсан... Надад учирсан гэмтлийг 2 туранхай залуугийн нэг нь үүсгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дь тал),
- Гэрч Э.ын мөрдөн шалг ажиллагаанд өгсөн:“...Би тухайн үед хүүхдийн савлуур дээр сууж байхад амралтын газрын эзэн гэх ******* ирээд намайг “буу” гээд харааж, доромжлоод байсан. Тухайн үед “уучлаарай аа” гээд савлуураас буусан. Тэр үед надтай хамт явж байсан ******* гэх найз “амралтын газар ажиллуулж байж ямар сонин харьцдаг юм” гэж хэлсэн. Тэпэл амралтын газрын эзэн нь уурлаж хүрч ирээд Гантопохыг хавирч унагаад, цохиж зодох гэж байхаар нь би болон Энхбилгүүн нар хамт салгасан. Тэпэл цаанаас нь амралтын газрын мод чулуу барьсан хүмүүс хүрээд ирсэн. Тухайн хүмүүс зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед ******* гэх хүн *******ыг газар унаад босох гэж байхад нь толгойруу нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салцгаагаад яв гэтэл хашааны хаалга цоожтой байсан ба найз ******* нь уурандаа хашаан дотор байсан улаан тоосгон байшингийн цонхыг хагалсан. Тэгээд манай найз ******* “мөнгийг нь төлчихье” гэтэл ******* гэх хүн “та нар төлж чадгүй” гээд *******ын нүүрлүү нь 1 удаа цохисон. Тухайн үед *******ын амнаас цус гараад байсан... Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй (хавтаст хэргийн 16-17 дь тал),
- Гэрч М.ын мөрдөн шалг ажиллагаанд өгсөн:“... Тухайн үед манай найз нь савлуур дээр сууж, бид нар талбай дээр тоглож байтал амралтын газрын эзэн гэх ******* гэх хүн ирээд манай найз ыг “савлуур эвдлээ” гээд хараагаад байсан. Тухайн үед “уучлаарай аа” гээд буусан. Тэгтэл ******* хажуугаас нь “та ямар харилцааны соёлгүй юм” гэжхэлтэл ******* гэх хүн ирээд *******ыг хавираад унагасан. Тэр үед амралтын газраас баан хүмүүс гараад ирсэн ба манай найз *******ыг танихгүй 1 цохих гэж байхад модыг нь бариад, хамт газар унасан. Тэгтэл ******* гэх манай найз *******ын толгойруу 1 удаа өшиглөсөн. Тэгээд ******* босоод бид нар салцгаагаад яв гэтэл хашааны хаалга хаасан байсан. Тэгтэл манай найз ******* уурандаа хашаан дотор байсан улаан тоосгон байшингийн цонхыг хагалсан. Тухайн үед ******* гэх хүн уурлаад байхаар нь манай найз ******* нь амралтын газрын эзэнтэй ярилцаад зогсож байсан. Энэ үед гэнэт ******* гэх хүн манай найз *******ын нүүрлүү нь 1 удаа цохисон. Тэгээд манай найз *******ын амнаас цус гараад байсан..." (хавтаст хэргийн 19-20 дь тал),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6868 дугаартай “...Э.*******ын биед уруулд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл, баруун зулайн хуйх, баруун хацар, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниул тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6880 дугаартай “...Ч.*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниул тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
- Таньж олуул ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 49-51 дэх тал),
- Иргэнийн нэхэмжп Ж.ын “...Э.******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ч.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26 дь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт ялл дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгд Ч.*******, Б.******* нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруул” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгд Ч.*******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулг, хүнлэг бус хэрцгий харьц, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.*******, Б.*******, Э.******* нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.******* баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн болно.
Иргэний нэхэмжл Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох Э.*******ын тусламж үйлчилгээний зардалд 161.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгд Ч.******* нь 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд Ч.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгд Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгд нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгд Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгд Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэслэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгд Ч.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гарг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурд нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд Ч.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд Б.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дь хэсэгт зааснаар шүүгд Ч.*******од оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгд Б.*******од оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгийн торгохыг ялыг 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэслэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгд Ч.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгд Ч.*******оос нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалд гомдол гарг, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалд гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгд Ч.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гарг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ