| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-22 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2311013090331 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******,******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******т ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт *******,******* сум, ,од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ы ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тоотод байрлах гэртээ байхдаа хамтран амьдрагч Д.аас салсандаа ундуйцан өс хонзон санах, уур хорслоо тайлах зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээ буюу Монгол порн фэйсбүүк группэд доромжилсон утга бүхий мэдээлэл /зар/-ийг байршуулж нэр хүндэд нь халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тоотод байрлах гэртээ байхдаа хамтран амьдрагч Д.аас салсандаа ундуйцан өс хонзон санах, уур хорслоо тайлах зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээ буюу Монгол порн фэйсбүүк группэд доромжилсон утга бүхий мэдээлэл /зар/-ийг байршуулж нэр хүндэд нь халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...Хэний ч нэр төрийг нь гутаан доромжилж болохгүй...” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн хувьд хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл буюу огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээллийг цахим орчинд нэг буюу түүнээс олон хүнд түгээж, тараасан идэвхитэй үйлдэл хийсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.ын нэр төрд хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ