Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/03683

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Отгонбаатарын Дөлгөөн /рд:ТА93090411/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Түүчинжавын Үржиндулмаа /рд:УЗ89121006/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэгт 30,000,000 төгрөг гаргуулах, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн /Ү-0034/, хариуцагч Т.Үржиндулмаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар /Ү-0537/, иргэдийн төлөөлөгч Ч.Хайнзан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Отгонбаатарын Дөлгөөн /рд:ТА93090411/, хариуцагч Боржигон овогт Түүчинжавын Үржиндулмаа /рд:УЗ89121006/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны ***-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Дөлгөөний А*** /рд:УЛ16261130/-ыг эх Т.Үржиндулмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Боржигон овогт Дөлгөөний А***ыг 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг О.Дөлгөөнөөр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээнд өөрчлөлт орох бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О.Дөлгөөнд холбогдох сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 16,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Т.Үржиндулмаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 55 50 улсын дугаартай, Lexus GS350 маркийн автомашиныг нэхэмжлэгч О.Дөлгөөнд үлдээж, уг автомашин, гэрийн доторх эд хогшлын үнээс гэр бүлийн гишүүдэд /хариуцагч Т.Үржиндулмаа, хүү Д.Анар нарт/ ногдох хэсэгт 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Дөлгөөнөөс гаргуулж, хариуцагч Т.Үржиндулмаад олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Үржиндулмаагаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Дөлгөөнд, нэхэмжлэгч О.Дөлгөөнөөс 257,625 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Үржиндулмаад тус тус олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР Л.ЭНХЖАРГАЛ