| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/05 |
| Огноо | 2023-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
хохирогч Ж.*******,
гэрч Ц.*******, Ж.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” тоосгоны үйлдвэрийн хашаанд гэр буулгалаа гэх шалтгаанаар иргэн Ж.*******гийн нүүрэн тус газарт модон ганбанзаар цохиж биед нь зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргаж, болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул цагаатгуулах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр бороотой байсан. Эднийх айлын дэлгүүрийн бараа аваад явчихсан байсан. Тэр дэлгүүрийнх нь эзэн нь эд нарыг хайгаад олоогүй юм билээ. Нөхөр нь тоосго шатааж байсан баюуг хаяад зугтаачихсан. Тэр шөнө нь байх авгай хүүхдээ аваад явсан. Тэгээд 1 сар орчмын дараа хүрч ирээд гэрээ ачна гэхээр нь би дэлгүүрийн эзэн рүү утсаар ярихад намайг очтол тэр гэрийг битгий ачуулаарай гэсэн. Та нар , хоёрыг авчирч уулзуул. Энэ хүүхдэд ямар ч буруу байхгүй, бид хоёр маргах үндэс байхгүй. Гэтэл хоёр өдөр үргэлжилсэн борооноор хэн ч ирэхгүй байхыг хараад гэрээ ачиж байсан. Би очиж загнаад гэрийг нь буулгуулсан, тэр гэрийг нь нөгөө дэлгүүрийн эзэн авчихсан байгаа. Одоо болтол дэлгүүрийн эзэнд нь мөнгөө төлж гэрээ аваагүй. Миний зүгээс Гантулгад уурласан шалтгаан бол тэр их хүний хөлс хөдөлмөр шингэж хийсэн тоосгыг чанартай сайн гаргаж өгнө гэж надаас 6,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Би цалинг нь тухай бүрд нь өгдөг байсан. Гэтэл бүгдийг нь тэр дотор түүхийрүүлж хаяад зугтаасан. Тэр үед Гантулгын ах нь үйлдвэрийн дарга байсан. Би 2 жил орчим олсон ашгаа бүгдийг нь тэр үйлдвэрт шингээсэн. Хамгийн сүүлд шууд хаяад гараад зугтаасан. Түүнээс болоод би 50-иад хүний цалин, тогны мөнгө, тэрэг техникийн асуудал гээд их асуудал миний толгойд буусан. Тэнд байсан 40, 50 ажилчид бүгд мэдэж байгаа. Үйлдвэрийн дарга, галчтайгаа бүгдийг нь мантууруулаад зугтаасан. 20-30 хүн үлдсэн бусад нь шууд зугтаачихсан. Цалингаа нэхэх болохоор бүгд ирдэг. Өдөр шөнөгүй ажилладаг. Би найзынхаа дэлгүүрээс бараа авч өгсөн байдаг, тэр дэлгүүрийн хүн надаас асуудаг. Би нөхөрт нь цалин өгч, эхнэрийг нь наймаа хийе гэхэд нь дэлгүүрээс бараа зээлүүлж өгсөн. Гэтэл тэр дэлгүүрийн мөнгийг өгөөгүй зугтаасан. Сүүлд би хэлсэн, хүргэнээ ирж уулзуул гэрээ болио гэсэн. Тэр олон хүний цалинг бүгдийг нь үнс нурам болгочхоод уучлаарай ч байхгүй зугтаасан. Миний хувьд иймэрхүү зүйл болсон. Энэ хүүхдэд огт буруу байхгүй, энэ хүүхдийг хүргэн, ах хоёр нь явуулсан юм билээ. Хар усан борооноор Монгол хүн гэр буулгадаггүй. Ирээд учраа ол гээд хүлээгээд байхад ирээгүй байж байгаад ганц гэрээ ачих гэж ирсэн” гэв.
Хохирогч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Эгч дуудахаар нь би гээд дүүгийнхээ портерийг гуйгаад явсан. Очоод гэрийг буулгаад гэрийнхээ модыг ачаад тавилгануудаа ачих гэж байсан. Хоолны шүүгээ, хувцас хийдэг шүүгээг ачиж байхад машинтайгаа их хурдтай хүрч ирээд учир зүггүй дайраад эхэлсэн. Ярьсан шигээ эхлээд эвээр огт хэлээгүй, та нар яахаараа гэр ачдаг юм, буулга гээд дайрсан. Манай эгч угийн дуу муутай хүн. Чамд хамаагүй гэж хэлээгүй, та ямар хэцүү юм бэ бид өөрсдийнхөө юмыг авч байна гэж хэлсэн. Эгч рүү дайраад байхаар нь та ямар сонин юм гэсэн. Би гэрийн буйран дээр зогсож байсан, ******* ах портерийн наахна талд зогсож байгаад тэр ганбанкыг аваад л шидсэн. ******* ах юм хум буулгаж эхлээгүй байсан. Ганбанзаар намайг цохиход би унасан, нэг сэрэхэд цустайгаа холилдчихсон байсан. Эхнэр нь яаж байгаа юм бэ чи наад хүүхэд чинь хамаагүй гэхэд дахиад намайг ална гээд үргэлжлүүлээд дайраад байсан. Эхнэр нь барьж байхад ******* ах эхнэрээ мөн намайг тавь гээд цохисон. Ажилчдын гэрт очиход тэр гэрт амьдардаг эгч толь, ус гаргаж ирээд угаасан. Бүр ангайчихсан, намайг яасан гэж цохиж байгаа юм бол гээд байж байтал цаанаас төмөр сандал бариад над руу дайраад ирж байсан. Би юм хумаа орхиод эгчтэйгээ явган гүйж хашаанаас гарч ирсэн. Машиныг юмаа буулгаад явахыг нь хүлээгээд хашааны гадаа зогсож байсан. Ер нь бол гомдолтой байна. Хүн амьтан асуухад юу гэж хэлэхээ мэддэггүй. Манай нөхөр бас хорих ангид байгаа, буруугаар ойлгосон. Цөмрөлттэй наалдаад эдгэсэн. Дахиж задлаад наалдасыг задлаад косметик оёдол хийгээд дахиж лазераар 2, 3 удаагийн давтамжтай эмчилнэ гэж байсан” гэв.
Гэрч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би дүүтэйгээ цуг гэрээ авах гээд тоосгоны үйлдвэрийн хашаа руу очсон. Гэрээ буулгаад портер дээр ачаад байж байтал ******* гэх хүн эхнэртэйгээ хоёулаа ирсэн. Ирээд учир зүггүй уурлаад манай дүүг ганбанзаар толгой руу нь цохисон. Тэгтэл газар унаад босож ирэхдээ толгойноос нь цус гарч байсан. Манай нөхөр үйлдвэрийнх нь галыг унтраагаад ажлаа хаяаад явчихсан. Гэрээ авах гэж очоод тиймэрхүү зүйлс болсон. Гэрээ ч авч чадаагүй тэр чигт нь орхиод дүүгээ эмнэлэгт үзүүлж, 2 оёдол тавиулсан. Тэр гэр манай гэр байсан, би айлд байдаг байсан бөгөөд манай нөхөр тэр үед ажилтай байсан. Гэрээ аваад баръя гэж бодсон. Одоо гэрээ аваагүй байгаа. Би дэлгүүрээс бараа аваад үйлдвэр дээр зарж байсан, барааныхаа мөнгийг ажилчдаасаа авч чадаагүй учраас гэр барааны оронд тэнд байгаа. Манай нөхөр болохоор 2, 3 нурал таараад арай гэж давуулсан, нүүрс их муу чанартай нүүрс байсан, шороотой нүүрс гэж ярьж байсан. Цалин мөнгөө аваал яваад байсан сайн мэдэхгүй байна. Гэр ачаад дуусаад байж байтал хашаа руу машинтайгаа орж ирээд писданууд минь юу болоод байгаа юм, хэн энэ гэрийг ав гэсэн юм гэсэн. Өөрийнхөө гэрийг авч байна гэж байтал дүү рүү ганбанзаар цохисон. Унаад босож ирэхэд хацраас нь цус гарч байсан, ороо ачаагүй байсан. Ор түшүүлээд ганбанз байсан. Гэр дээр ганбанз байгаагүй. Гэрийн эд зүйлийг Ж.*******г цохисны дараа буулгасан. Тухайн өдөр ******* их л ууртай байсан, машинаас бууж ирсэн. Яах гэж наад гэрээ ачсан юм, гаа олоод ир гэсэн. Би гэрээ л авч байна, манай гэр шдээ гэсэн. ******* намайг униар цохисон, унь хоёр гурав хугарсан. Хамгийн түрүүнд дүүгээ үзүүлсэн. Өөр хүнийг цохиогүй, цуг явж байсан гэх банди руу юм шидэж байсан. Би ч айгаад гарсан. Би дүүгээ аваад гарсан, нөгөө хоёр дүү гэр буулгаад үлдсэн. Хашаанаас алхаж гараад портер ирэхэд сууж яваад эмнэлэг явж үзүүлсэн. Тухайн үед шөнө нь бороо тогтчихсон байсан. Портер нь тэр өдөр л завтай таарсан, портерийг нь гуйгаад очсон. Дэлгүүрээс бараа аваад барааныхаа мөнгийг өгч чадаагүй байсан. ******* гээд эгч зарим барааг авч үлдсэн. Уг нь цалин тавиад хүмүүсээс би мөнгөө авчихсан байсан бол гэрээ авах байсан. Өр зээлээ авчихсан байсан бол гэр хураагдахгүй байсан. Одоо ч гэсэн өртэй байгаа. Үйлдвэрийн хашаанд байсан гэрийг маань барьцаалж авлаа гэж яриагүй. Би хадам ахынхаа гэрт хүүхдүүдтэйгээ цуг байсан. ” гэв.
Гэрч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед үйлдвэрээс Ж.******* эгч гэрээ ачиж байна гэж хэлсэн. Тухайн үед дэлгүүрээс бараа аваад өртэй байсан юм байна лээ. Тэр үед дэлгүүрийн хүмүүст мэдэгдэхэд бид 2 завгүй байна. Та 2 байлгаж байгаач гэж хэлсэн. Бид 2 тэр гэрийг байлгах гээд очсон. Манай нөхөр нэлээн бухимдалтай байсан. Дэлгүүрийн эзэн та хоёр наад гэрээ өгч явуулах юм бол өөрсдөө өрийг нь төлөөрэй гэсэн. Төлөхгүй гэж байгаа бол наад гэрээ байлгаж бай гэхээр нь бид хоёр гэрийг нь байлгах гээд очсон. Машин дээр бараг ачаад дуусаж байсан эд зүйлийг нь буулгасан. Нөхөр бухимдаад эхлэхээр нь би бухимдлыг нь гаргах гээд боль гэж хэлсэн. Гэр ачилцаж байсан хоёр залуугаас би гэрийг нь буулгаад өг гэж гуйсан. Тэгж явж байхдаа би шавар дээр халтирч унасан. Хойшоо эргээд харахад Ж.******* газраас босож ирж байсан. Нөхрийгөө айлын юм шидлээд байхаар нь боль гэж хэлсэн. Ж.*******агийн нүүрнээс цус гарчихсан байсан. Гэрийн үүдэнд аваачихад хоёр эмэгтэй ус аваад гарч ирсэн. Танай хүргэн ах ажлаа хаяж яваад 20-30 хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн тул манай нөхөр бухимдалтай байгаа юм аа гэж хэлсэн. Тэгээд буцаад нөхөр рүүгээ явсан. Сүүлд ажилчдаас сонсоход Ж.*******аг хулдаасан дээр халтираад унасан гэж хэлсэн. Би тэр үед манай нөхөр цохихыг хараагүй. Намайг цохиогүй. Би Ж.*******аг цохиж байхыг хараагүй, эргээд харахад босож байсан. Гэр буулгаж байсан, гэрийн унь эсгийг авч шидэж байсан. ******* айлын эд зүйл авч шидээд байсан, түүнийг болиулах гээд сатааруулсан. Ж.*******ийн биед халдахыг хараагүй. Хажуу талд хулдаас байсан. Би шавар дээр халтирч унаад босоод ирэхэд Ж.******* газраас босож ирж байсан. Би халтирч унасан гэж харсан. Хүмүүс хашаанаас гараад явсны дараа ажилчид хулдаасан дээр халтирч унасан гэж ярьж байсан. Ж.*******аг угааж цэвэрлэж өгсөн. Халтирч унаснаас болоод цус гарчихсан гэж бодсон. Төмөр сандал авч очсон талаар би хараагүй. Би энэ хүүхдийг тийш ээ авч очоогүй. Цус гарчихсан байсан болохоор цусаа угаагаарай гэж очсон. Гэрийн чинь эд хогшлыг чинь шидлээд байгаа нь хоёр нөхөр чинь ирэхгүй үйлдвэрийн ажлыг доголдуулснаас болж байгаа юм гэж хэлсэн” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Яллагдагч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” тоосгоны үйлдвэрийн хашаанд гэр буулгалаа гэх шалтгаанаар иргэн Ж.*******гийн нүүрэн тус газарт модон ганбанзаар цохиж биед нь зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ж.*******агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай эгч ******* над руу 14 цагийн үед залгаад “эгчийн дүү завтай байна уу, гэрээ буулгах гэсэн юм. Чи буулгалцаад өгөөч” гэхээр нь би “тэгье” гээд утсаа тасалсан. Тэгээд 16 цагийн үед эгч дээр очоод гэрийг нь буулгалцаж байх үед гэнэт тоосгоны үйлдвэрийн дарга нь ирээд манай эгч рүү гарт тааралдсан юмаа авч шидэж эхэлсэн. Тэгэхээр нь би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд газар байсан хөгжмийг аваад эргээд хартал үйлдвэрийн дарга болох Б.******* нь намайг шууд ганбанзаар нүүр лүү цохиод унагаасан. Миний нүүрнээс цус гоожоод нүүрээ дартал нөгөө Б.******* гэх хүн “чи ямар аймар хардаг гичий вэ, та нарыг алаад өгнөө” гэж хэлээд байсан. Тухайн үед эхнэр нь намайг өмөөрөхөд эхнэрээ алгадаад унгаачихсан. Эхнэр нь босож ирээд намайг гэртээ оруулж нүүр гар угааж өгч байтал араас орж ирээд элдвээр хараагаад байсан. Тэгээд тэсэлгүй гарч яваад гэр ачих гэж байсан машинтай цуг эмнэлэг явж үзүүлээд зүүн хацар дээр 2 оёдол тавиулсан. Манай хүргэн ах өмнө нь уг газар ажиллаж байхдаа галлагаа хийж байх үедээ тасалдуулаад унтраасан юм байна лээ. Тэрнээс болоод үлдээд ажиллаж байгаа эгч рүү байнга мөнгөө нэхэж, дайрч доромжилдог юм шиг санагдсан. Тухайн өдөр ч гэсэн эгчийг гэрээ нүүлгэх гэж байхад зугтаах гэж байна гэж бодоод тийм бүдүүлэг үйлдэл гаргасан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
Гэрч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ тоосгоны үйлдвэрийг хашаанд байдаг гэрээ төрсөн дүү Ж.*******, найз н. болон түүний найз н. нарын хамт буулгаж, ачиж байхад “” тоосгоны үйлдвэрийг ажиллуулдаг Б.******* ирээд “та нар юу хийж байгаа юм, яагаад наад гэрээ хураагаад байгаа юм” гэхээр нь “өөрийнхөө гэрийг авч байна” гэтэл бид нарыг хараагаад дайраад байсан. Тэгээд манай төрсөн дүү Ж.*******г жижиг модон ганбанзаар хацарт нь цохисон. Тэгээд манай дүү газарт унасан чинь мөр рүү нь хөлөөрөө цохихоор нь би очоод 'хүүе та одоо яагаад байгаа юм бэ” гэхэд намайг униар цохиод бид нарыг “зүгээр манай хашаанаас яг одоо зайл” гэж хөөгөөд манай гэрийг ачиж байсан машины салхины шил рүү униар цохиж, “наад гэрээ буулга” гэж орилоод байхаар нь би айсандаа төрсөн дүү Ж.*******г аваад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлсэн. Манай гэр бүл болон дүү нар ажиллаж байсан хөлсөө авч чадаагүй байгаа. Тэгээд жоохон маргалдсан, өөр хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ж.******* эгч надаас гэр нүүлгээд өг гэж гуйсан. Тэгээд би гэрийг нь нүүлгэж өгөхөөр тухайн газарт очсон. Харин гэрийг нь буулгаад машинд ачиж байтал гаднаас Б.******* гэдэг хүн орж ирж машин дээр ачиж байсан гэрийн эд зүйлийг эзэн рүү нь шидээд байсан. Харин Ж.******* тухайн үйлдлийг болиулах гээд “Болиоч” гэсэн чинь Б.******* машин дээр ачиж байсан модон гамбанзаар Ж.*******гийн нүүр хэсэгт цохисон. Харин Ж.******* газарт -аад босоогүй. Б.******* үргэлжлүүлзэд Ж.*******агийн эгч Ж.*******ийг монгол гэрийн униар зодож эхэлсэн. Тэгээд бид нар машин дээр ачсан монгол гэрээ буцаж буулгаад тэндээс явсан. Миний мэдэж байгаагаар Б.******* модон гамбанзаар Ж.*******гийн нүүр хэсэгт нэг удаа харин монгол гэрийн униар *******ийг олон удаа цохисон. Б.******* Ж.*******г модон гамбанзаар цохиж унагачхаад юу ч болоогүй юм шиг тоохгүй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
Налайх дүүргийн Эрүүл мэндийн газрын Яаралтай тусламжийн тасгийн 1123 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8702 дугаартай хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал),
Шинжээч эмч Р.Ням-Осорын гаргасан 329 дугаартай ‘Ж.*******гийн биед зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Яллагдагч Б.*******ы “Би тухайн үед жоохон бухимдалтай байсан. уурласандаа гэрийг ачиж байсан машин дээрээс гэрийг буулгаж байх үедээ ганбанз аваад шидчихсэн. Харин хаашаа шидсэнээ хараагүй ямар ч байсан машин дээрээс буулгасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “шүүгдэгч Б.*******ыг хохирогч Ж.*******агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй, гэрч Ж.*******, н.Жолжараг, хохирогч Ж.******* нараас мэдүүлэг авахдаа төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь танилцуулахгүйгээр шууд гэрчийн эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг авсан нь хууль зүйн хувьд үнэлэгдэхгүй, миний үйлчлүүлэгч Б.*******ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулаагүй, машин дээрээс эд зүйл буулгаж байх явцад Ж.*******агийн биед санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан” гэж маргасан болно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь “” тоосгоны үйлдвэрийн хашаанд гэр буулгаж байсан Ж.*******, Ж.******* нар дээр ирж “гэр буулгалаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар хохирогч Ж.*******гийн нүүрэн тус газарт модон ганбанзаар нэг удаа цохиж, үргэлжлүүлэн Ж.*******ийг униар хэд хэдэн удаа цохисон байна.
Уг үйлдлийн улмаас хохирогч Ж.*******гийн биед нь зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн 329 дугаартай дүгнэлт, гэрч Б.Жолжараг, гэрч Ж.*******, хохирогч Ж.******* нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь машинаас гэрийг буулгах үйл явдлаас өмнөх цаг хугацаанд хашаанд шууд орж ирээд уур бухимдлаа гаргаж Ж.*******тэй гэр буулгалаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн дайрч, маргалдаж байх явцад хохирогч Ж.*******гийн нүүрэн тус газар ганбанзаар цохисон болох нь тогтоогдож байна. Харин машин дээрээс эд зүйл буулгаж байх явцад Ж.*******агийн биед санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан” гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ж.*******гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч Б.*******ы үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******тай маргалдаж, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид эмчилгээ хийлгэх талаараа мэдүүлсэн, Ж.*******гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөр болох 175,000 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд 110,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 65,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “миний үйлчлүүлэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (их уур бухимдалтай байсан, өөрийн уураа удирдан жолоодох чадваргүй болтлоо бухимдалтай байсны улмаас) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 175,000 төгрөгийг төлж барагдуулсан), хувийн байдал (гэм буруугаа хүлээгээгүй, хэргийн зүйлчлэл дээр маргасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ