Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа,

шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307003040401 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, *******, , , хамт , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ын ******* /PД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн гадна талбайд Э.г “зээлсэн мөнгийг ээс нэхлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөн, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, 3 дугаар шүдний паалангийн эмтрэл, дээд уруулд язрал, дух, уруул, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн гадна талбайд Э.г “зээлсэн мөнгийг ээс нэхлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөн, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, 3 дугаар шүдний паалангийн эмтрэл, дээд уруулд язрал, дух, уруул, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний оюутны ангийн найз болох ******* нь надад 500,000 төгрөг өгөх ёстой байсан боловч өгөөгүй маш их удсан. Би өөртэй нь холбоо барих гэсэн боловч чатанд хариу өгдөггүй, залгахаар утсаа авдаггүй, утасгүй гээд байсан. Тэгэхээр нь би арга ядаад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тай утсаар яриад “чи миний мөнгийг өгөхгүй байгаа учраас би танай тэй очиж уулзлаа” гэхэд тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би *******оос Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэг буюу *******ын ийн ажил руу явсан. Налайх дүүрэгт ирээд би шууд хүүхдийн эмнэлэг дээр ирээд *******ын ийн өрөөнд ороод “танай хүүхэд ******* надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байна” гэхэд “хэзээ ямар мөнгө зээлсэн юм” гэж асуусан. Би 2021 оны 0 сард 15 сая төгрөгийн зээл аваад 2023 оны 0 сар хүртэл төлж дуусгана гэж тохирсон. Одоо энэ мөнгөө өгөөд дуусаж байна. Үлдэгдэл болох 500,000 төгрөгийг өгөхгүй байна. Миний хувьд ямар ч хүүгүй мөнгө өгч байсан. Би өөрөө цаана нь хүү төлж байсан гэдгээ хэлсэн. Тэгсэн шууд хүү рүүгээ утсаар залгаад дуудсан. Тухайн үед *******ыг ирэх үед би эмнэлгийн гадаа тэй нь хамт зогсож байсан. Тэгсэн ******* нь гэх найзынхаа хамтаар автомашинтай ирж зогсоод, бууж ирээд намайг үгийн зөрүүгүй баруун гараараа нүүр хэсэг буюу шанаа руу олон удаа цохиод байсан. Би тонгойж бултаад тэврээд авахад намайг мөргөсөн. Тэгээд дээрээс ар нуруу хэсэг рүү цохиод байсан. Намайг зодуулж байхыг *******ын харсан, харин найз нь бол автомашин дотроо сууж байсан байх. Миний зүүн дээд 2, 3 дугаар шүд гэмтсэн, уруул язарсан, дух овойж хавдсан зэрэг гэмтлүүд учирсан. ...Би *******аас 500,000 төгрөгөө авсан, өр авлага байхгүй. Одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

  • Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ амарч байхад найз ******* над руу өөрийнхөө утсаар залгаад “ Налайх дүүрэгт ийн ажил дээр очсон юм шиг байна, намайг хүргээд өгөөч” гэхээр нь би хүргэж өгсөн. ******* бид хоёр хотоос шууд Налайх ороод *******ын ийн эмнэлгийн гадна очиж зогсоод *******ыг буулгасан. Тухайн үед эмнэлгийн гадна *******ын болон нар хамт зогсож байсан. Би автомашиндаа үлдээд утсаа оролдож байгаад хартал , ******* хоорондоо барьцалдаад ноцолдож байхад нь би яваад очсон. Намайг очиход хоорондоо салсан байсан ба гийн уруулаас цус гарсан байсан. Тэгсэн цагдаа дуудсан. Цагдаа ирээд *******ыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13394 дугаартай “Э.гийн биед зүүн дээд 2-р шүдний сулрал, 3-р шүдний паалангийн эмтрэл, дээд уруулд язрал, дух, уруул, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

  • Шүүгдэгч Ө.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******од гэртээ байж байхад өглөө 09 цагийн үед манай найз над руу утсаар залгаад гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь очлоо гэж хэлээд гэрээсээ гараад ийнхээ гэрт яваад очиход байхгүй байхаар нь би рүү залгаад уулзъя, би үлдэгдэл мөнгөө өгөөд дуусгая гэж хэлсэн чинь үгүй би дээр чинь очиж явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хотоос шууд Налайх дүүрэг рүү ийн ажил руу явсан. Намайг Налайх явж байхад над руу утсаар залгаад танай найз чинь над дээр ирсэн байна, юу болоод байгаа юм бэ гэж хэлэхээр нь би очиж байгаа талаараа хэлсэн. Тэгээд явсаар байгаад ийн эмнэлгийн гадаа ирээд найзынхаа машинаас буухад нь манай рүү хашгираад зогсож байхаар нь миний уур хүрээд шууд г нүүр хэсэг рүү нь алгадаад ноцолдож байгаад салахдаа татаж байгаад духаараа нүүр хэсэг рүү мөргөсөн. Тэгээд удалгүй салцгаасан, тэгсэн чинь цагдаа дуудаад цагдаа ирээд бид хоёыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Ө.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Э.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх бөгөөд шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.гийн эмнэлгийн яаралтай тусламж авсан 30,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ыг 470 (дөрвөн зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т оногдуулсан 470 (дөрвөн зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ