Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч А.Лхагваа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Саруул,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ны өдрийн *******тай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэо, 2 хүүхдийн хамт дүүрэг, хороо, ы од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ -ны өдөр өглөө 04 цагийн үед дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудалд хохирогч П.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, чамархай, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун зулайн ар хэсэгт хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хохирогч П.ы мэдүүлэг /хх-14-15, 11/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-19-21/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-13-14/, хохирогч П.оос гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт /хх-62/, шинжээч эмч н.ын мэдүүлэг /хх-65-66/.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: 20.000 төгрөг төлсөн баримт, хохирогч П.д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 386.000 төгрөг шилжүүлсэн баримт, зарлагын баримт /хх-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                     

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тухайн үед манай ажлын 15 жилийн ой болж байсан. Ажлынхнаараа Тэрэлж гээд зочид буудалд очсон. Үйл ажиллагаа нь 06 цагийн үед эхлээд шагнал гардуулах үйл ажиллагаа болсон. Шөнө болоод гэр лүү гээ харих гээд байж байхад хүний нөөцийн эгч надтай хамт байсан. Бид хоёрыг яриад байж байхад П. гарч ирэхээр нь эгчийг оруулаад юм яриад сууж байсан. Тэрнээс өмнө гэх залуутай мөнгө төгрөгтэй холбоотой хоорондоо асуудалтай байсан. Тэрийг П. мэдчихээд гэх залууг өмөөрөхөөр нь миний уур хүрээд цохисон...”  гэв.

  Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ -ны өдөр өглөө 04 цагийн үед дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудалд хохирогч П.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, чамархай, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун зулайн ар хэсэгт хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5.1-1, 6.5.1-2 дах хэсэгт зааснаар  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж тус тус үзлээ. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-1 зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч О. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-1 зааснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах нөхцлийг харгалзан үзнэ гээд заасан байдаг. Үүнд 1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн тухайн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2.6-2 заасан зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг юм.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, Прокурорын санал болгосонтой ижил байна. Гэхдээ торгуулийн ялыг доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ялыг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх  дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ -ны өдөр шөнө 04 цагийн үед дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудалд хохирогч П.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, чамархай, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун зулайн ар хэсэгт хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.ы өгсөн: “...нэг ухаан ортол би шатан дээр суучихсан намайг өшиглөөд зогсож байхаар нь би хараатал та нарт ер нь би ямар хамаатай юм би гэртээ харилаа гээд явсан... намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би тэсэлгүй очоод цохиод автал шууд буцаагаад гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний толгой хэсэг манараад ухаан ортол хувцас битүү цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

/хх-11-16 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ийн өгсөн: “...ыг явж байхад ******* араас нь муу муухайгаар хараасаар байгаад гийн уур хүрээд тэсэлгүй ирээд цохисон. Тэгтэл ******* зөрүүлээд гийн нүүр рүү гараа атгаж байгаад 1-2 удаа цохих үед хойшоо унахдаа толгойгоороо хана, эсвэл шат цохисон байх, ямар ч гэсэн нэг нүд нь нэлээдгүй хөхөря томроод хамраас нь маш их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг,

/хх-19-21 дүгээр тал/

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11979 дугаар: “П.ы биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, зүүн нүдний зовхи, зүүн хацар, чамархай, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

/хх-19-20 дугаар тал/

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 20,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-49 дүгээр тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-51 дүгээр тал/

  1. Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-60-63 дугаар тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-53-55 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь хохирогч П.ы нүүр рүү гараараа цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 11979 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.******* нь хохирогч П.ы биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид шүүх хуралд оролцохгүй” гэсэн, түүнчлэн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 20,000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Түүнчлэн шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гаднаас орох орлого гэвэл Нийгмийн халамжийн газраас  олгодог ажилгүйдлийн тэтгэмж байгаа 3.697.000 гарам төгрөг болдог...” гэх тайлбар гаргасан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч О.******* нь торгуулийн ялыг оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн “...600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох...” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ