| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0193/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч А.Лхагваа,
Хохирогч Л.*******,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******,*******,******* тоотод оршин суух хаягтай,
урьд Багахангай, Налайх дүүргийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжид хяналт тавихыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, уг ялуудыг эдэлж дууссан,
Боржигон овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хохирогч Л.ын мэдүүлэг /хх-11,13,15/, шинжээчийн дүгнэлт /хх-24-25/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-59-81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...7 дугаар сарын 10-ны өдөр хэрүүл маргаан болсон. Гэртээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс авчирсан. Тэгээд утас нэхсэн шалтгаанаас болж цохиж, 2 удаа хутгалсан...” гэв.
Хохирогч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....******* манай хөрш залуутайгаа хамт байдаг байсан. Би ганцаараа амьдардаг. Хааяа манайд орж ирж хоол унд иддэг байсан. Тэгсэн орон гэр байхгүй гэж байсан. Би өөрөө бүжгийн багш. Армид 34 жил ажилласан. Ганцаардаад Н.*******ыг ханьтай байвал бай гэж хэлсэн. Миний утас алга болчихоор нь Н.*******ыг чамаас өөр хэн авдаг юм гээд бид хоёр маргасан. Намайг хутгалчихна гэж бодоогүй. Өмдөө тайлаад харсан цус гоожиж байсан. Тэгээд хажуу айлдаа орж хэлэхэд цагдаа дуудсан...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод хохирогч Л.*******той “утас нэхлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар зүүн гуяны ар дээд хэсэгт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн гуянд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-11-15 дугаар тал/
/хх-ийн 24-25 дугаар тал/
/хх-59 дүгээр тал/
/хх-61-71 дүгээр тал/
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн түр оршин суух Налайх дүүргийн 2-р хороо, тоотын гэрийн эзэн болох Л.******* болон зүс таних 2 хүний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.*******той маргаан үүсгэжээ. Улмаар хохирогч Л.ын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохих, зүүн гуяны ар дээд хэсэгт 2 удаа хутгаар тус тус халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт нотлогдсон байна. Иймд шүүгдэгч Л.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас Л.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.ы зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.*******аас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Иймд шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлт гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “улбар шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 10 см урттай, бариул хэсэг нь 9 см урттай, нийт 19 см урттай” 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст хүлээлгэн өгч устгуулах саналтай байна. Хохирогч иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлыг баримтаа жич бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Л.ын зүүн гуяны ар дээд хэсэгт нь хутгалсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 323 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Н.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.******* нь хохирогч Л.ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, ,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүний согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 10 см урттай, бариул хэсэг нь 9 см урттай, нийт 19 см урттай 1 ширхэг хутга хураагдсан ба битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 8 хоногтой бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас 64 цагийг хасаж, 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 10 см урттай, бариул хэсэг нь 9 см урттай, нийт 19 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ