Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/шцт/07

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч ******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ************** холбогдох эрүүгийн 2333000000138 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын **** дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, урьд

- ******* аймгийн сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 14 ний өдөр 428 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-******* аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар хуулийн тэгштгэлээр суллагдсан,

 -2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байгаа, ***** овогт **** Б.Д (РД:*******).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **** нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ***** аймгийн ******** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байхдаа хоригдол тай “тухайн үед үүссэн таарамжгүй харьцаа буюу ******* сандал дээр сууж байхад нь цаашаа суучих гэхэд нь эсэргүүцсэн гэх шалтгаан”-ны улмаас ******* нүүрэн тус газар нь цохиж түүний биед баруун хөмсгөнд язарсан шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

2.2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрч ******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,

3.2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрч А.С**** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/,

4.2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,

5.2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрч М.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48-р хуудас/,

6.2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрч М.Б***** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,

7.Шүүгдэгч Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66-67-р хуудас/,

8.2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шижээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

9.2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

10.2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар хаалттай хорих ангийн “Удирдлагаас өгсөн үүргийн дагуу хоригдол гаргасан зөрчлийн талаар” илтгэх хуудас/хавтаст хэргийн 5-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Прокурорын газраас шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр, ******* нүүрэн тус газар гараараа цохиж, баруун хөмсгөнд язарсан шарх гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” саналаар нотлогдож байна /хавтаст хэргийн 134-р хуудас/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

 

Хохирогч нь шүүгдэгч хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно... гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 10 жилийн хорих ялаас биеэр 04 жил 11 сар 09 хоног, шагналын 03 хоног, бүгд эдэлсэн 04 жил 11 сар 12 хоног, 05 жил  18 хоногийн ял эдлээгүй үлдэж байгаа болох нь Хорих ******* дугаар хаалттай хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч “ялын тооцооны тодорхойлолт”-оор нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/шцт/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 18 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг  /зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ******* дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/шцт/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 18 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг /зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож/  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ******* дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН