Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2020/0020

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би иргэн Б.*******, В.*******, Д., М. нарын нэхэмжлэлтэй тус аймгийн Сонгуулийн хороонд холбогдох 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 25 дугаар тогтоолын ******* намаас нэр дэвшигч Д., М., П.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 25-р тойрог, 28-р тойрог, 22-р тойрог, 13-р тойрогт тус тус дахин явуулахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч бид Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгийн ******* Намаас нэр дэвшин өрсөлдсөн. Гэтэл ******* намаас тус тойргуудад нэр дэвшигч Д., М., П.*******, Б.******* нар нь сонгуулийн сурталчилгаа, санал хураалтын үеэр Сонгуулийн тухай хуулийн 47.1.1, 47.1.4, 47.1.5-д заасан зөрчлүүдийг тус тус гаргаж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн, өөрийн эзэмшлийн 2779 ЗАН машинаар сонгогчдыг санал авах байр руу зөөж тээвэрлэсэн, мөнгө, эд зүйл тараасан зэрэг зөрчлүүд гаргасан. М. нь сурталчилгааны үеэр өөрөө болон эхнэр А.******* нараар мөнгө тараалгаж, өвс тэжээл үнэ төлбөргүй өгч, ажилд авна, газар өгнө гэж амлалт өгсөн баримтууд байгаа. Нэр дэвшигч Д., М., П.*******, Б.******* нар нь дээрх хууль бус үйлдлээрээ сонгогчдыг төөрөгдүүлж сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн нь нэхэмжлэгч бидний сонгуульд шударгаар өрсөлдөж сонгогдох эрхийг маань зөрчсөн. Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74-р зүйлд заасны дагуу ******* намаас нэр дэвшсэн дээрх хүмүүсийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 18-ны 25 дугаартай тогтоолын ******* намаас нэр дэвшигч Д., М., П.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг 25-р тойрог, 28-р тойрог, 22-р тойрог, 13-р тойрогт тус тус дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын ******* намаас нэр дэвшигч Д., М., П.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 25-р тойрог, 28-р тойрог, 22-р тойрог, 13-р тойрогт тус тус дахин явуулахыг даалгахаар Монгол ардын намаас нэр дэвшсэн Д., В.*******, М., Б.******* нар нэхэмжлэл гаргасан. ******* намаас нэр дэвшиж сонгогдсон дээрх төлөөлөгчдийн бүрэн эрх 2020 оны 11 дүгээр сарын 24-нд болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар баталгаажсан. Иймд нэхэмжлэл гаргасан Д., В.*******, М., Б.******* бид ямар нэгэн гомдол санал байхгүй тул шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хаах хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 25 дугаар тогтоолын ******* намаас нэр дэвшигч Д., М., П.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тухайн тойргуудад дахин сонгууль явуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нар нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан татгалзлаа шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 25 дугаар тогтоолын ******* намаас нэр дэвшигч Д., М., П.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 25-р тойрог, 28-р тойрог, 22-р тойрог, 13-р тойрогт тус тус дахин явуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д., В.*******, М., Б.******* нар бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР