| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0034/э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2017-03-14 |
| Зүйл хэсэг | 278.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т.Тт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Т.Т
Шүүгдэгч Т.Т нь Зэвсэгт хүчний .... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 сарын 21-ний өдөр байлдагч Н.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллагдагчаар татах тогтоолд/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож байгаа. Маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Н.Оын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 01 сарын 21-ны өдөр 13-14 цагийн үед би ротын ээлжинд гарч байхдаа угаалгын өрөөнд ороход байлдагч Т гутлаа тослоод сууж байсан тэгэхлээр нь би орж очоод гутлынхаа тосноос хэрэглүүлчих гэсэн тэгсэн Т энэ миний тос бишээ хал ахын тос гэж хэлэхлээр нь би Тийг баруун талын эрүүний хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн тэгээд би тасаг руугаа орсон тэгээд жаахан сууж байгаад гараа угаах гээд угаалгын өрөө лүү орсон тэгэхэд байлдагч Сгарээ угаагаад байж байсан бас нэг өөр байлдагч /М/ захныхаа даавууг угаагаад байж байсан тэгээд угаалгын өрөө ороод гараа угаах гээд байж байтал араас байлдагч Т өшиглөсөн тэгэхээр нь би өндийгөөд харсан чинь миний нүүрэн тус газар Т нэг удаа гутлын сойтогтой гараараа цохисон тэгээд Т угаалгын өрөөнөөс гараад явсан тэгээд Тийг араас нь дуудаж оруулж ирсэн тэгээд ангийн эмнэлэг дээр намайг хүргэж ирсэн. Миний хувьд урууландаа 4-н ширхэг оёдол тавиулсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж дээд шүдэндээ хиймэл шүд хийлгэсэн“ гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 сарын 21-ны өдөр 13-14 цагийн үед өдрийн хоолондоо орчихоод гар нүүрээ угаах гээд угаалтуурын өрөө рүү орсон энэ үед байлдагч М захны даавуу угаагаад зогсож байсан би хажууд нь ороод гар нүүрээ угаагаад зогсож байсан чинь ар талаас нэг хүн М бид хоёрыг налаад ороод ирсэн тэгээд эргээд хартал байлдагч Т, байлдагч Оыг нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан тэгээд Т угаалтуурын өрөөнөөс гараад явсан Оын амнаас цус гарсан байхаар нь би угаалтуур луу цусаа угаа гэж угаалгачихаад гар нүүрийн алчуур авч ирэх гээд амрах өрөө рүү орчихоод буцаад гараад иртэл манай ангийн дарга нар мэдсэн байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Мын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 сарын 21 -ны едөр 13-14 цагийн үед ангийнхаа өдрийн хоолонд орчихоод амрах байрандаа байж байгаад захныхаа даавууг угаах гээд угаалтуурын өрөө рүү орсон тэгэхэд байлдагч Т гутлаа тослоод сууж байсан тэгээд намайг ороод захныхаа даавууг угаагаад зогсож байтал байлдагч Сугаалгын өрөөнд орж ирсэн бид хоёр нэг угаалтуур дээр зогсоод захныхаа даавууг угаагаад зогсож байтал бид хоёрыг нэг юм налаад ирэхээр нь эргээд харсан байлдагч О байсан байлдагч Т, байлдагч Оын нүүрэн тус газар нь баруун гараараа цохиж байгаа харагдсан тэгээд угаалгын өрөөнөөс байлдагч Т гараад явсан Оыг Тийн хойноос гарах гэхээр нь Сбид 2 бариад авсан энэ үед байлдагч Оын амнаас цус гарч байсан учраас угаалтуур дээр очиж цусыг нь угаалгасан тэгээд Тийн хойноос хүрч очоод чи яах гэж Оыг цохиж байгаа юм бэ гэж хэлсэн тэгээд Тийн хамт угаалтуурын өрөөнд орох гэтэл дарга нар мэдсэн байсан тэгээд ангийн удирдлагад мэдэгдээд Оыг ахлах дэслэгч Э аваад ангийн эмнэлэг рүү явсан тэгээд би амрах өрөө лүүгээ явсан гэсэн мэдүүлэг
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 14, 19/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15, 20/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Т.Т нь Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний ... дугаар ангийн байранд 2017 оны 01 сарын 21-ний өдөр байлдагч Н.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Тийг бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчиж хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд өмгаөлөгчгүй оролцсон болно.
Хохирогч Н.Оын мөрдөн байцаалтад өгсөн “Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Т надаас уучлалт гуйсан. Надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” /хх-ийн 09/ гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Т.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Тийн бусдад төлөх төлбөргүй байдал, хохирогчид учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Тийг бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчиж хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийг 1 сар баривчлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан баривчлах ялыг Зэвсэгт Хүчний ... дугаар ангийн сахилгын байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Т.Тт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН