Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0581

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Т, М.Ш, М.М

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн  

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч: М.Ш

Нэхэмжлэгч: М.Т

Нэхэмжлэгч: М.М

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: З.М

Гуравдагч этгээд: Г.М

Гуравдагч этгээд: Ш.Л

Гуравдагч этгээд: Б.С

Гуравдагч этгээд: Х.У

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг З.М-д 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон тус үл хөдлөх хөрөнгийг З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн 20030***** дугаартай гэрчилгээ болон 20030*****/Б дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.М-аас Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Л-д шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэл, Ш.Л-ээс Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х.У-т шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэл, Х.У-ийн нэр дээрх Ү-20030***** дугаар бүхий 561 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015*** дугаар бүхий 209,8 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**5 дугаар бүхий 563 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**6 дугаар бүхий 526,2 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 114/ШШ2026/0017 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Э

Гуравдагч этгээд Ш.Л

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 114/2025/0008/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1. Нэхэмжлэгч М.Т, М.Ш, М.М нараас анх Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг З.Мд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон тус үл хөдлөх хөрөнгийг З.М-аас Г.М-д 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн 20030***** дугаартай гэрчилгээ болон 20030*****/Б дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

         1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Г.М-аас Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Лд шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Ш.Лгээс Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х.Ут шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Х.Уийн нэр дээрх Ү-20030***** дугаар бүхий 561 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015*** дугаар бүхий 209,8 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**5 дугаар бүхий 563 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**6 дугаар бүхий 526,2 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

 2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 114/ШШ2026/0017 дугаар шийдвэрээр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1**7 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлийн 9.5.1, 12,13 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Т, М.Ш, М.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эийн Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг З.Мд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон тус үл хөдлөх хөрөнгийг З.Мгаас Г.Мд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн 20030***** дугаартай гэрчилгээ болон 20030*****/Б дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Г.Маас Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Лд шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Ш.Лгээс Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х.Ут шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Х.Уийн нэр дээрх Ү-20030***** дугаар бүхий 561 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015*** дугаар бүхий 209,8 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**5 дугаар бүхий 563 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**6 дугаар бүхий 526,2 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

 3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Э нарын давж заалдах гомдлын агуулга:

Иргэн М.Ш, М.Т, М.М нарын төрсөн эцэг З.М, төрсөн эх Ц.Н нар Х ХХК-ийг 1**6 онд үүсгэн байгуулж, хамтран эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан. 2005 онд М.Ш, М.Т, М.М, Ц.Н биднийг Сингапур улсад амьдарч байхад төрсөн эцэг З.М өвчний улмаас нас барсан. Тухайн нөхцөл байдлыг ашиглан З.Мын төрсөн дүү М.М, түүний нөхөр Г.М нар нь Х ХХК болон компанийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар олж авсан байдаг.

Тодруулбал, Дархан хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1**2 оны 82 дугаар тогтоолоор Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын Тевийн цогцолборыг Т ББХК-ийн эзэн З.М-д эзэмшүүлэхээр бүртгэж мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр 184 тоот гэрчилгээг олгосон. Гэтэл тус Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус 3.М-ийн нэр дээр бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль /1**7/-ын 9-р зүйлийн 5- д "Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана: 1/тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт" гэж заасан үл хөдлөх эд хөрөнгийг 3.М өмчлөх эрхтэй болохыг нотлосон баримт огт авагдаагүй байхад бүртгэсэн нь илт хууль бус үйлдэл юм. Мөн энэ тухай Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 159 тоот дүгнэлт авагдсан.

Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 159 тоот дүгнэлтээр тогтоосон асуудлаас эсрэг дүгнэлт өгч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1**7 оны/хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-г зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийхдээ тус хөрөнгө 3.Мгийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотлох ямар баримт байгааг нэрлэн зааж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль /1**7/-ын 9.5.1-д заасныг хэрэглээгүй нь ЗХШХШТХ-ын 11.1-д "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ" гэж заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх "шилжүүлэн бүртгэсэн бүртгэл бус, анх удаа бүртгэсэн бүртгэл" байх бөгөөд 3.Мгийн нэр дээр шилжүүлэн бүртгэхдээ хууль зөрчсөн... гэх тайлбар үндэслэлгүй байна" гэсэн дүгнэлт өгөхдөө Дархан хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1**2 оны 82 дугаар тогтоолоор Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг Т ББХК-ийн эзэн З.Мад эзэмшүүлэхээр бүртгэж мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр 184 тоот гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл биш гэж үгүйсгэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй байна. 1**7 оны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хууль мөрдөгдөж эхэлхээс өмнө үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээрх гэрчилгээгээр батлагддаг байсан. Мөн тус хөрөнгө анх бүртгэгдэж байна гэж үзвэл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1**7 оны/хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-д зааснаар "тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт" шаардах бөгөөд шилжүүлж байна гэж үзвэл мөн хуулийн 3.2-д "Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ" гэж зааснаар тус үл хөдлөх хөрөнгийг 3.Маас 3. Мгийн өмчлөлд шилжүүлэх тухай аливаа төрлийн гэрээ авагдаагүй. Ямар нэгэн баримтгүйгээр үл хөдлөх хөрөнгийг 3. Мгийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газар биелүүлж өмчлөх эрхийг 3.М-д бүртгэсэн өгснөөр улмаар тэрээр Б.Мд цааш шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны акт нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, улмаар тус илт хууль бус захиргааны актын улмаас М.Ш, М.Т, М.М бидний хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгийг өвлөн авах, захиран зарцуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Мөн маргаан бүхий бүртгэл үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгэхдээ 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд уг мэдүүлгийн маягт болох эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-ийн хуудас нь Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 02 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан буюу 2004 оноос хойш хэрэглэж эхэлсэн мэдүүлгийн хуудасны маягт болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдог. Үүгээрээ тус бүртгэл 2001 онд бус хожим 2004 оноос хойш буюу 2005 онд 3.Мыг нас барсны дараа хийгдэж өвлөгдөх хөрөнгийг үр хүүхдүүдээс нь хууль бусаар булаан авсан гэж маргадаг. Харин хариуцагчаас "хувийн хэрэг усанд норж, гэмтсэн учраас баримтуудыг сэргээн зассан" гэж тайлбарладаг боловч усанд норсон архивын баримтын мэдээллийг сэргээн нөхөн бичилт хийх тухай шийдвэр болон тухайн үйлдлийг хийсэн талаар баримт, мөн архивын шаардлага хангахгүй болсон баримтыг устгасан талаарх акт авагдаагүй нь Архивын тухай хуульд нийцэхгүй бөгөөд нотлогдоогүй байхад шүүх тус тайлбарыг хүлээн авч "2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3.Мгийн мэдүүлэг, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн М.М нарын мэдүүлгийг хуурамч гэж үзэх боломжгүй юм" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.1-д "Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг нэрлэн заасны дотор 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг харсан илэрхий алдаатай байх тохиолдлыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд захиргааны илт хууль бус болохыг бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байхыг олгоно гэж" дурдсан байна.

Тухайн тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлж буй хүн тухйн хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотлосон ямар ч баримт гараагүй эсвэл тус хөрөнгийг өмнөх өмчлөгчөөөс өмчлөх эрхийг шилжүүлэн авах ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй байхад бусдын хөрөнгийг 3.Мгийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэн өгсөн нь Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн/1**7/-ын 9.5.1, 3.2-д заасныг илтэд зөрчсөн хэн ч харсан илэрхий алдаатай байхад Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасан илт хууль бус захиргааны акт биш гэж шийдсэн үндэслэлийг тайлбарлаагүй байгаа нь ЗХШХШТХ-ын 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан үндсэн шаардлагыг ханаагүй байна. Нэхэмжлэгч нар шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор хандаж, Дархан-Уул аймгийн СДШ-ийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу "Х” ХХК-ийн болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 3.Мыг тогтоож, Г.Мын хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, М.Ш, М.Т, М.М нарыг хууль ёсны талийгаач 3.Мын өвлөгчөөр тогтоосон. Гэтэл Г.М дээрх хөрөнгийн бүртгэл зөв хийгдсэн талаар маргаан үүсгэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 485 дугаар тогтоолоор Г.Мыг маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон байдаг. Түүний дараа Г.М дээрх хөрөнгийг олж авсан "Х" ХХК-ийн 1**8 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаал хуурамч байсан нь шинжээчдийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаар дүгнэлт, Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаартай тогтоолоор тус хуурамч баримт бичиг бүрдүүлэн дээрх хөрөнгүүдийг олж авсан тогтоогдож, хөрөнгө захиран зарцуулах эрхтэй гэх тушаалыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5.1-д “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах Соёлын төвийн 2331.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгэхдээ 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3. Мгаас гаргасан мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн талаарх бичиг баримтыг нотариатчоос гэрчилсэн батламж, Дархан хотын Өмч хувьчлалын комиссоос олгосон 1**2 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө эзэмших гэрчилгээ зэргийг үндэслэсэн байна. 6.5.2.-д Тус бүртгэлийг хийхдээ үндэслэл болгосон “үл хөдлөх эд хөрөнгийн талаарх бичиг баримтыг нотариатчоос гэрчилсэн батламж"-ийг хуурамч болохыг тогтоосон эсхүл хүчингүй болгосон талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байх тул уг батламжийг хүчин төгөлдөр баримт гэж үзэхээр байна гэжээ. Тус нотариатын батламж нь тухайн 3. Мгийн хөрөнгө гэдгийг нотлож буй баримт биш бөгөөд зөвхөн "Т" ББНХ Дархан хотын Өмч хувьчлалын комиссоос олгосон 1**2 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө эзэмших гэрчилгээг нотариат баталгаажуулсан тухай баримт байдаг.

3.М агсан нь Г.Мд 1**8 оны 05 сарын 22 ны өдөр өмч хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэл олгосон байгаа бөгөөд уг итгэмжлэлд хугацаа заагаагүй байх тул Иргэний хуулийн /1*** оны/ 63 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1**9 оны 05 сарын 22-ны өдөр уг итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус болсон байхад тус хөрөнгө шилжих болсон үндэслэл болсон баримтад шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ талаар Дархан-Уул айгмийн Дархан сумын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дугаар сарын 24-ний өдийн 391 дүгээр шийдвэрийн 2 дугаар хуудаст нотариатаас баталсан итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн, мөн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 391-А дугаар шийдвэр дээр М.Т нарыг өвлөгчөөр тогтоож, захиргааны хэргийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлсэн. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2015 оны 815 дугаар тогтоол нь эрхийн бүртгэлийн 20030***** дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах Соёлын төвийн 2331.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар шийдвэр гаргаж, хууль бус тушаалын улмаас бүртгэлүүд хийгдсэн гэж дүгнэсэн. Улсын бүртгэлийн хэлтэс Тус хөрөнгийн бүртгэлд хууль бус байдлаа үргэлжүүлэн үйлдсээр байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг 3.Мд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон тус үл хөдлөх хөрөнгийг 3. Мгаас Г.Мд 2001 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосноор уг бүртгэлд үндэслэн хийгдсэн бүртгэл мөн хүчингүй болох, улмаар хууль ёсны өвлөгчид өвлөн авах, энэ талаар холбогдох байгууллагад хандах эрх сэргэнэ гэж үзэж байгаа болно. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно." гэж заасан бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцох, хүчингүй болгох зохицуулалтыг тусгайлан зааж өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д "Эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг сонирхол тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасан бөгөөд мөн хуулийн 47.2-д "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж заасан учраас Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг 3.Мд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн бүртгэл /шилжүүлсэн, шинээр бүртгэсэн эсэхээс үл хамааран/ илт хууль бус байх бөгөөд гарсан цагаас эрх зүйн үйлчлэлгүй юм. оны болох 3.Мгаас Иймд түүнээс хойш үйлдэгдсэн бүх шилжилт 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн Г.Мд 2001 бүртгэл, Маас Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Лд шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Ш.Лгээс Ү 20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х.Ут шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Х.Уийн нэр дээрх Ү-20030***** дугаар бүхий 561 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015*** дугаар бүхий 209,8 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**5 дугаар бүхий 563 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**6 дугаар бүхий 526,2 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болох хууль зүйн үр дагаварт хүрнэ.

Өмчлөгч болохоо нотлох баримт авагдаагүй, мөн өмчлөх эрхийг шилжүүлэн авч буй өмчлөгтэй байгуулсан гэрээг ирүүлээгүй этгээдийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "Үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх". 4.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 16 дугаар зүйлийн 16.1-д "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргаы байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 16.1.7-д "Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах", 19 дүгээр зүйлийн 19.4-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.3-т "Энэ хуулийн 19.4.2-т заас нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" гэж тус тус заасныг зөрчснөөс гадна Монгол Улсын үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-д "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг ноцтой зөрчсөн зөрчил болно. Иймд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 114/ШШ2026/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

           2. Нэхэмжлэгч М.Т, М.Ш, М.М нараас анх Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг З.Мд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон тус үл хөдлөх хөрөнгийг З.Мгаас Г.Мд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн 20030***** дугаартай гэрчилгээ болон 20030*****/Б дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Г.Маас Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Лд шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Ш.Лгээс Ү-20030***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х.Ут шилжүүлсэн шилжилтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, Х.Уийн нэр дээрх Ү-20030***** дугаар бүхий 561 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015*** дугаар бүхий 209,8 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**5 дугаар бүхий 563 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ү-2003015**6 дугаар бүхий 526,2 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

           3. Хэргийн үйл баримтын тухайд,

           3.1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах Соёлын төвийн 2331.4 м.кв талбайтай спорт цогцолбор /дуусаагүй барилга/-ыг Дархан хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1**2 оны 82 дугаар тогтоолыг үндэслэн дуудлага худалдаагаар Т ББХ компанийн эзэн З.Мад эзэмшүүлж, 1**2 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн 184 дүгээр гэрчилгээ олгож, тухайн барилгын өмчлөх эрхийн бүртгэлийг анх 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр З.Мгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-20030***** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0036830 дугаартай гэрчилгээ олгосон бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгө нь 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г.М, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Г.М, М.Т, 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр М.Т, М.М, М.Ш, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Г.Мын өмчлөлд тус тус бүртгэгдсэн.

           3.2. Г.М нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2331.4 м.кв талбай бүхий тус үл хөдлөх эд хөрөнгийг ресторан, диско заал 561 м.кв, оффис 563 м.квхурлын заал 471 м.кв, спорт заал 526.м.кв, зоорь 209 м.кв болгон хувааж, өмчлөгчид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасны дагуу Г.Мын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-20030***** дугаартай, 561 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00040227 дугаартай гэрчилгээ, З.Мгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015**4 дугаартай, 209 м.кв талбай бүхий барилгын зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00019**06 дугаартай гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015**5 дугаартай, 563 м.кв талбай бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00019**07 дугаартай гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015**6 дугаартай, 526.2 м.кв талбай бүхий спорт заалны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00019**04 дугаартай гэрчилгээ тус тус олгогджээ.

          3.3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-20030***** дугаартай 561 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, Ү-2003015**4 дугаартай 209.8 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай, Ү-2003015**6 дугаартай 526.2 м.кв талбай бүхий спорт заалны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г.Маас иргэн Ш.Лд, Ш.Лгээс Х.Уийн өмчлөлд тус тус шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000690930 тоот, 000874864 тоот, 000674865 тоот гэрчилгээ,

          Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015**5 дугаартай, 563 м.кв талбай бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг З.Мгаас Б.С, Ш.Л нарт Б.С, Ш.Л нараас Х.Уийн өмчлөлд шилжүүлж, Х.Ут үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000674866 тоот гэрчилгээ тус тус олгогдсон.

          3.4. Мөн Нэхэмжлэгч М.Ш, М.Т, М.М Ц.Н нараас З.М, Г.М нарт холбогдуулан Дархан Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “З.Мын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн 20030*****/Б дугаартай, өмчлөх эрхийн 0049178 тоот гэрчилгээтэй, 2331.4 м.кв талбай бүхий Соёлын төвийн цогцолбор, .... өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 383 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн.

          4. “Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн цогцолбор барилгыг З.Мд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон тус үл хөдлөх хөрөнгийг З.Мгаас Г.Мд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн 20030***** дугаартай гэрчилгээ болон 20030*****/Б дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

          4.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д  захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг нэрлэн заасны дотор 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий алдаатай байх тохиолдлыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байхыг олгоно.

          4.2. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ.”, 9 дүгээр зүйл “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргах”, 9.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана”, 9.5.1-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт;”, 12 дугаар зүйл “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл”, 12.1-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд /цаашид "улсын бүртгэл" гэх/ тусад нь бүртгэх бөгөөд уг бүртгэлд дор дурдсан зүйлийг тусгана:”, 9.5.2-т “үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг;”, 9.5.3-д “өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн регистрийн дугаар, хуулийн этгээдийг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн овог нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг;”, 9.5.4-т “үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх болсон үндэслэл;”, 9.5.5-д “үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл;” гэж тус тус заажээ.

          4.3. Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах Соёлын төвийн 2331.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргээс харахад  2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн бүртгэлээр маргаан бүхий барилгыг өмнө нь иргэн, аж ахуй нэгжийн өмчлөлд бүртгэж байгаагүй бөгөөд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анх удаа улсын бүртгэлд бүртгэхдээ З.Мгаас гаргасан мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн талаарх бичиг баримтыг нотариатчоос гэрчилсэн батламж, Дархан хотын Өмч хувьчлалын комиссоос олгосон 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө эзэмших гэрчилгээ зэргийг үндэслэн улсын бүртгэлийн Ү-20030***** дугаарт бүртгэж, З.Мд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0036830 тоот гэрчилгээг олгосон нь шилжүүлэн бүртгэсэн бүртгэл бус, анх удаа бүртгэсэн бүртгэл байх бөгөөд, уг бүртгэлийг хийхдээ дээрх баримтуудыг үндэслэсэн нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй байна.

         4.4. Мөн уг бүртгэлийг хийхдээ үндэслэл болгосон үл хөдлөх эд хөрөнгийн талаарх бичиг баримтыг нотариатчоос гэрчилсэн батламжийг хуурамч болохыг тогтоосон, хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байх тул уг батламжийг хүчин төгөлдөр баримт гэж үзнэ.

         4.5. Түүнчлэн З.Мгийн анх гаргасан мэдүүлгийн маягт нь Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 02 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдаж мөн оноос хэрэглэж эхэлсэн мэдүүлгийн хуудасны маягт байх боловч хариуцагчаас “... хувийн хэрэг усанд норж, гэмтсэн учраас баримтуудыг сэргээн зассан, ... мэдүүлгийн хуудсыг 2004 онд батлагдсан мэдүүлгийн маягт дээр дахин бичсэн...” гэж тайлбарласан бөгөөд хувийн хэргийн баримтыг засан дахин бичилт хийсэн гэх үндэслэлээр 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэг, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлгийг хуурамч гэж үзэх боломжгүй.

         4.6. Маргаан бүхий Соёлын төвийн 2331.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-12.1.5-д заасныг зөрчөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

         5. Хариуцагчаас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-20030***** дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015*** дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015**5 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015**6 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилтийг бүртгэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ болон Ш.Л, Б.С, Х.У нарын улсын бүртгэлийн мэдүүлэг зэргийг үндэслэсэн байх бөгөөд дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

         6.  Тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр З.Мгийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон З.Мгаас Г.Мд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэлүүдийг бүртгэсэн хариуцагчийн үйлдэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуульд нийцүүлэн бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй тохиолдолд түүний дараа хийгдсэн бүртгэлүүдийг хүчингүй болгох  үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 114/ШШ2026/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                Л.ОДБААТАР

                          ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН