| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Нарийн бичгийн дарга Т.Учрал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Өсвөр насны шүүгдэгч Н.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Н.О*******т холбогдох эрүүгийн 233100000************** дугаартай хэргийг 2*******3 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2006 оны ******* дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн авто машины засварчны 3 дугаар ангид сурдаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, Ц******* сумын ******* дугаар баг ******* дугаар хэсэг ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ба Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2*******3 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 57 дугаартай магадлалаар 1 сар 15 хоног зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай, улсаас гавьяа шагналгүй, Т******* ургийн овогт Н******* О*******,
Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын *******- ны өдөр орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ц******* сумын 2 дугаар багт байрлах "Аму" нэртэй баарны гадаа Ц******* сумын иргэн хохирогч М.А "ээжийг минь зодлоо" гэх шалтгаанаар маргалдаж улмаар М.Аийн нүүрэн тус газарт нь цохиж мөн цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж 10 дугаар хавирганы хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О******* мэдүүлэхдээ: ... 2*******3 оны 11-р сарын *******-нд байрандаа амарч байхад миний таньдаг эгч над руу утсаар чатлаад ээжийг чинь А зодоод байна гэхээд харуулсан, тэгэхээр нь миний уур хүрээд аятайхан байж байгаарай гэж хэлээд Сэлэнгээс найзынхаа ахын машиныг гуйж унаад сумандаа очсон, эхлээд очиход А байгаагүй, дараа нь баарны гадаа таарч Аг зодсон. Тухайн үед утсаар харахад үсдээд газраар чирч байсан. Ер нь Амарзяа гэж хүн манай ээж, аав хоёрын дундуур орж бидний амьдралыг сүйтгэж, маш их хүнд байдалд оруулсан. Миний амьдрал орвонгоороо эргэсэн. М.А нь урьд өмнө мөн ээжийг маань зодож, миний нүдийг модоор хатгаж, дүүг бас зодож байсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, дахин ийм асуудал гаргахгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Аийн 2*******3 оны 12 дугаар сарын 16-нд өгсөн: "...2*******3 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр манай гэр нүүдэл хийгээд байж байтал орой 17 билүү 18 цагийн орчимд миний хамтран амьдрагч А.Уянга нь над руу залгасан. А.Уянга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан бөгөөд "Хүүгээ цэцэрлэгээс аваарай. Би архи уусан байгаа учир хүүхдээ авч чадахгүй юм байна гэж хэлсэн...
...Тэгтэл Оргил намайг буулгаад ир гэж хэлээд татаад би буухгүй гэж хэлтэл Оргил миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би машинаас буутал Оргилтой хамт явж байсан залуу нь миний хөлөөс аваад намайг унагах гэтэл би зууралдаж байгаад босоод иртэл Оргил миний араас миний толгойн дагз хэсэг рүү цохисон. Би тухайн цохилтод муужраад газар унатал Оргил "Чи миний ээжийн хавиргыг хугалж байсан. Одоо би чиний хавиргыг хугална" гэж хэлээд миний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж гараараа цохисон. Тэгээд би босох гэтэл амьсгаа авч чадахгүй байсан. Тэгж байтал баарны гадаа байсан хүмүүс Оргилыг хорьсон. Тэгэхээр нь би "Цагдаад хэлье" гэж бодоод цагдаа руу явсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Ө.М 2*******3 оны 11 дүгээр сарын 13-нд өгсөн: "... 2*******3 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр би гэртээ байсан юмаа. Одоогоор манай гэрт манай найз болох О******* нь хамт амьдардаг бөгөөд тухайн өдөр эгч нь гэх нэг хүн фейсбүүк чатаар залгаад "Танай хойд аав Атарзаяа чинь танай ээжийг зодоод байна" гэж хэлсэн бөгөөд дүрст чатаар ярьж байхад тухайн Атарзаяа нь О*******ын ээжийг үснээс нь зулгаагаад чирээд явж байсан. Ингээд удалгүй дахиад залгаад "Ээжийг чинь дүүтэй чинь аваад зугтаачихлаа" гэж хэлсэн. Өмнө нь Атарзаяа нь О*******ын ээжийг зодоод гэмтээж байсан юм билээ. Бид Сэлэнгэ аймгийн Ц******* сум руу явах тээврийн хэрэгсэл хайгаад манай найзын ах нь гэх нэг ах "Ц******* сум руу явна" гэж хэлэхээр нь О*******, би, манай найз болох Наранбаяр бид Ц******* сум руу явсан. Явах замд О*******ын дүү нь гэх хүүхэд О******* руу залгатал тэр Атарзаяа нь дүүг нь ална гэж хэлээд мод бариад хөөж байсан. Ингээд бид явсаар Ц******* суманд очоод О*******ын ээжийн машин Ц******* сумын баарны гадаа байсан учир бид тухайн машиныг аваад тухайн машиныг О*******ын эгч нь гэх нэг эмэгтэй бариад явсан. О*******ын хойд аав гэх Атарзаяа руу ярьтал Атарзаяа гар утсаар О*******ыг "Гэрт хүрээд ир. Чамтай тооцоо бодож байж явна" гэж хэлсэн. Тиймээс бид Аийн гэрт очтол Атарзаяа гэртээ байсан бөгөөд бид цонхыг нь тогшоод А "Гараад ир" гэж дуудсан. Гэтэл Атарзаяа гарч ирээд "Би та нартай ярихгүй. Ээжийг чинь хамт байгаа үед л ярина" гэж хэлсэн. Тиймээс бид О*******ын ээж Уянгын гэр рүү явж байтал ээж нь "Би бааранд байна" гэж хэлсэн. Бид үүний дагуу бааранд очоод О******* машинаасаа буугаад А буулгах гэтэл Атарзаяа буухгүй байсан бөгөөд улмаар Атарзаяа О*******ын эрүү хэсэг рүү гараараа нэг удаа тохойлдсон. Гэтэл О******* уурлаад Аийн гэдэс хэсэг рүү нь 2-3 удаа цохсон. Тэгэхээр нь би О*******ыг болиулах гээд очтол О******* "Чи цаашаа байж бай" гэж хэлсэн. Тэгтэл Атарбаяр худлаа ухаан алдаж унаж байгаа дүр эсгэсэн. Яагаад би тэгж бодсон бэ гэхээр тухайн үед О*******ын ээж нь гарч ирээд О*******ыг болиулсан бөгөөд тэгтэл Атарзаяа босоод зугтаачихсан. Тэгээд бид тухайн баар руу ороод байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 31-35 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн ******* дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 55-65 дугаар хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 71-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.О******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын *******- ны өдөр орой 22 цагийн орчимд өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын 2 дугаар багт байрлах "Аму" нэртэй баарны гадаа Ц******* сумын иргэн М.А "ээжийг минь зодлоо" гэх шалтгаанаар маргалдаж улмаар М.Аийн нүүрэн тус газарт нь цохиж мөн цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж 10 дугаар хавирганы хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Аийн 2*******3 оны 12 дугаар сарын 16-нд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Ө.М 2*******3 оны 11 дүгээр сарын 13-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2*******3 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн “1. М.Аийн биед баруун Х-р хавирганы хугарал, хацар, шанаанд хаван, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Н.О*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.О*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.О******* болон түүний өмгөөлөгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч М.Атарзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.О*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Н.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Т Н.О******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.О*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.О******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба 2006 оны ******* дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* суманд төрсөн, эрэгтэй, 17 настай 10 сартай болох нь түүний нас тоолсон баримт, төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О******* өсвөр насны шүүгдэгч бөгөөд гэмт хэрэг гарахад насанд хүрсэн хохирогч М.Аийн буруутай ажиллагаа нөлөөснийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.О*******ын өмгөөлөгчөөс... Миний үйлчлүүлэгч Н.О******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй ба өсвөр насны шүүгдэгч тул хуульд заасны дагуу ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 зүйлийн 1 дэх хэсэгт ... Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж хуульчилан заасан ба өсвөр насны шүүгдэгч Н.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж түүний эдлэх ялыг 1 сарын хугацаагаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Н.О*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.О*******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ц******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Н.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Т******* ургийн овогт Н******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н******* О*******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, түүний эдлэх ялыг 1 сарын хугацаагаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Н******* О*******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ц******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Н.О*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Н.О*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ