Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/01

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.*******-*******, Э., Ц. нарт холбогдох эрүүгийн 2*******15000000290 дугаартай 16*******/2024/0006/Э индекстэй хэргийг 202******* оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******-*******, Булган аймгийн ******* суманд 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, Булган аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 2******* настай, эрэгтэй, РД: *******,

Монгол Улсын иргэн, овогт ы , Булган аймгийн ******* суманд 200******* оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг нуур гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 20 настай, эрэгтэй, РД: ГЕ0**************11211,

Монгол Улсын иргэн, овогт ын , Улаанбаатар хотод 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, эгч, ах нарын хамт амьдардаг, Булган аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг *** гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 19 настай, эрэгтэй, РД: :ГЕ0429141*******,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь 202******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2*******1500000090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь 202******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн тус сумын хэв журмын цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч А.ийг гэртээ амарч байхад нь дуудан гаргаж “намайг болон миний найзуудыг битгий шалгаж хоргоогоод бай” гэх шалтгаанаар түүнийг эрхэлж буй ажил албан тушаал, албан үүрэгтэй нь холбогдуулан заналхийлж бие эрх чөлөөнд нь халдсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй талаар түүнд сануулж заналхийлсэн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж заналхийлсэн болох   нь:

- шүүгдэгч М.*******-*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: …Тухайн өдөр -Эрдэнийн гадаа юм ярьж зогсож байгаад бид хоёр цагдаа руу явсан. Удалгүй араас нөгөө хэд ирсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн гэрт орж цагдааг дуудаад өг гэж хэлэхэд гараад байж бай, араас чинь гараад очно гэж хэлсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр гарч ирсэн. бид хоёр цагдаатай маргалдсан. Тэгэхэд ташуур барьчихсан байсан. Гэхдээ цохиогүй. Би цагдааг хашаанаас гаргаад Гандангийн үүдэнд нэг удаа хавирч унагаасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дахь тал),

- шүүгдэгч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Тухайн өдөр -Эрдэнийн гадаа юм ярьж зогсож байгаад *******-******* бид хоёр цагдаа руу явсан. Удалгүй араас нөгөө хэд ирсэн. Тэгээд *******-******* бид хоёр цагдаагийн гэрт орж цагдааг дуудаад өг гэж хэлэхэд гараад байж бай, араас чинь гараад очно гэж хэлсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр гарч ирсэн. Би сумын цагдаад хандаж надад муухай зан гаргасан гэж дайрахад цагдаагийн алба хаагчийн үүднээс хууль ёсны шаардлага тавьсан, чамайг араас дагаад ир, өөрийн чинь регистрийн дугаарыг шүүж үзнэ гэж хэлсэн биздээ гээд байсан. Тэгэхээр нь би цагдааг заамдаад ташуураа далайсан. Гэхдээ цохиогүй. Тэгтэл хэсгийн төлөөлөгч чи ингэж болохгүй гээд намайг хашаанаас гаргасан. Тэгтэл *******-******* хашааны гадаа гараад ирсэн сумын цагдаатай маргалдаж нэг удаа хавирч унагаасан. Тэр үед хажууд нь байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1*******8 дахь тал),

- шүүгдэгч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Тухайн өдөр бид хэдийг -Эрдэнэ ахын гадаа зогсож байхад *******-******* ах морьтойгоо цагдаагийн байр луу давхиад явсан ба араас нь явсан. Тэгэхээр нь бид нар араас нь явсан. Бид нарыг очиход *******-*******, хоёр морьноосоо буугаад цагдаагийн байр луу орох гэж байсан ба бид нар морийг нь аваад үлдсэн. , *******-*******, Ихжаргал нар цагдаагийн байр луу орж, Нармандах хашаанд зогсож байсан. Тэр гурав буцаж гарч ирээд цагдааг дуудчихлаа, гараад ирье гэнээ гэж хэлсэн. Удалгүй цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёр гарч ирээд , *******-******* нартай юм яриад байсан. ташуур барьсан цагдаа руу далайсан боловч цохиогүй. *******-******* цагдааг гаръя гээд чирээд байсан ба цагдаа одоо болъё гэхэд нь чирсээр байгаад хашааны гадаа гаргаад хавирч унагаасан. Тэгэхээр нь бид нар морьтойгоо очиход цагдаа газраас босож ирж байхаар нь би ногтныхоо цулбуурны үзүүрээр нэг удаа цагдаагийн гар луу цохисон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-150 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

- хохирогч А.ийн өгсөн: …Би өчигдөр буюу 202******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд ******* сумын төвөөр байх дэлгүүрүүдийн ойр орчмоор эргүүл хийж байх үед “Ар булаг” гэх нэртэй дэлгүүрийн урд талд Prius-*******0 загварын тээврийн хэрэгсэл дотор 5 залуу пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би амрыг ирье гэж хэлээд аж ахуйн нэгжийн урд талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэж хэлээд жолоочоос бичиг баримтаа шалгуулах талаар хэлэхэд гэх залуу машины арын суудлаас гарч ирээд яачихаад байгаа юм бэ? Бид нар ахыгаа зогсоогоод ганц пиво уучихаад явлаа шүү дээ гэж хэлэхээр нь би та нар ингэж болохгүй жолооч бичиг баримтаа шалгуулна уу гэж хэлтэл гэх залуу хажууд байсан морио унаад яачихаад байгаа юм бэ?, бид нар машин дотроо ганц юм ууж байна чи яах гээд байгаа юм бэ? гэхээр нь би ажлаа хийж байна та бичиг баримтаа шалгуулна уу мориноосоо буугаад ир гэж хэлсэн. Тэгтэл гэх залуу би чамд шалгуулахгүй чадахгүй гэж хэлэхээр нь би таныг шалгах эрхтэй хүн байна. Та намайг дагаад цагдаагийн байр луу явна уу гэж хэлтэл гэх залуу нь тэгье, би яваад очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиндаа суугаад хөдөлтөл нь хамт явж байсан ******* залуутайгаа морио унаад өөр тийш зугтаагаад явсан. Тухайн үед би хэсгийн төлөөлөгч ыг дуудаад улмаар нөгөө морьтой ******* залууг хайсан боловч олдоогүй. Улмаар эргүүл шалгалт хийж байгаад орой 2******* цагийн үед бууж гэртээ амрахаар ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд хувцсаа солиод амарч байтал гэрийн гадаа хүмүүс орилолдоод байсан. Тэгэхээр нь би босож хувцсаа өмсөж байтал манай гэрийн хаалгыг гаднаас нь нүдээд чи гараад ир гэж орилсон. Тэгээд би гэрээс гартал манай хажуу талын хаалга болох хэсгийн төлөөлөгч ын хаалга онгорхой байхаар нь би яваад ортол нөгөө гэх залуу суучихсан хэсгийн төлөөлөгч ын хамт байсан. Тэр үед гадаа хүмүүс гараад ир гээд орилолдоод байсан бөгөөд тухайн үед гэх залуу нь хоёулаа уулзалдъя гараад ир гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч ын хамтаар араас нь гартал гадаа харанхуй байсан бөгөөд гэрийн үүдэнд шахуу морьтой 10 гаран залуучууд байсан. Тэгэхээр нь би ажлаа хийж явна та нар одоо харьж амар маргааш эрүүл дээрээ учраа ол гэж хэлсэн. нь одоо л учраа олчихмоор байна гэж хэлсэн... Тэгтэл *******-******* гэх залуу морьтойгоо хашаа руу орж ирээд энийг би алчихъя л даа гээд над руу ташуураа гозойлгоод дайрсан. Тухайн үед би намайг ташуурдах гэж байна гэж бодоод харж байгаад яг ташуураар цохих үед нь хоёр удаа бултсан. Тэгээд дахиад цохих гэхээр нь би арагшаа алхаж байгаад бүдэрч унасан. Тухайн үед босоод цааш явах гэтэл араас *******-******* гэх залуу ташуураар миний нуруу хэсэг рүү нэг удаа ороолгосон. Тэгтэл хэсгийн төлөөлөгч ирж *******-өлзий гэх залууг надаас авч холдуулсан. ...Тэгээд *******-******* нь чи юугаар хичээллэдэг гэлээ гэж хэлээд намайг хавсраад газарт унагаасан. Тухайн үед хамт явж байсан залуучуудаас нэг нь ирж намайг өргөж босготол нэг морьтой залуу нь намайг ташуураар ороолгосон. Тухайн үед хэсгийн төлөөлөгч нь *******- *******г надаас холдуулах гэтэл *******-******* үгэнд орохгүй барьцалдаад цааш явсан. Тэгтэл нь миний нүүр лүү духаа наачихаад чи ******* сумынхныг мэдээгүй байна даа, чи орой дэлгүүрийн урд талд арай сонин зан гаргасан даа гэж хэлээд хоёулаа сайхан танилцъя гэж хэлээд надтай гар барьсан. …*******-******* гэх залуу нь хэл амаар доромжилж, морин дээрээс ташуур барьж над руу давшилж намайг айлгах үйлдэл хийсэн. Мөн ташуураар намайг ороолгох үйлдэл хоёр удаа хийхэд нь би зугтсан. ******* дахиа ороолгох гэхэд нь би ороолгуулсан. Мөн сүүлд нь намайг хүчээр чирч цагдаагийн хашаанаас гаргаж хавсарч унагаасан. Тухайн үед бол намайг “аятайхан байгаараа ******* сумын залуучуудыг торгох, зогсоох, шалгаж болохгүй шүү” гэсэн шаардлага тавьж байсан. Харин гэх залуу нь болохоороо бусдыгаа уриалан дуудаж ******* сумынхныг мэдэх үү? гэж хэлээд морио уначихсан ташуураа гозойлгож намайг айлгаж сүрдүүлсэн. Мөн сүүлд миний нүүр рүү духаа наачихаад чи дэлгүүрийн урд хуншгүй зан гаргасан даа тэрнээс чинь болоод асуудал ийм дээрээ тулчихлаа шүү дээ гэсэн утгатай зүйл ярьж байсан. Мөн би хөдөө амьдардаг малчин хүн тийм болохоор намайг болон манай найзуудыг мотоциклтой нааш цааш явах үед нь битгий зогсоож асуудал үүсгээрэй гэсэн шаардлага тавьсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-2******* дахь тал),

- Гэрч Ё.ын өгсөн: …Манай сумын *******-******* гэх залуу хашаа руу морьтойгоо орж ирээд дэд ахлагч ийг “чамайг ална *******од ирсэн цагдаа нар ийм байдаггүй юм” гээд морьтойгоо ташуураа далайсан байдалтай дайраад байхаар нь би “за чи ингэж болохгүй, чи согтуу байна, маргааш эрүүл болохоороо хүрээд ир” гэж хэлэхэд *******-******* болихгүй дайраад байсан. Тэгтэл модон ташуур бариад чамайг ална гээд дэд ахлагч Ширнэдүгэр лүү мөн дайраад байхаар нь би “та хоёр ингэж болохгүй” гээд тэр хоёрыг хашаанаас гаргасан чинь тэнд байсан хүмүүс дэд ахлагч ийг хажуу талын гандангийн хашааны буланд тойроод шахаад зогсчихсон байхаар нь би *******-*******г тэр хүмүүс дундаас гаргаж ирээд “чи нэлээн согтуу байна харьж амар” гэж хэлээд явуулаад эргээд хашааны буланд байсан хүмүүс дээр очих гэж байсан чинь тас хийх чимээ гарахаар нь гүйгээд очтол дэд ахлагч зүүн гараа барьчихсан байхаар нь “яасан бэ” гэж асуутал “ташуураар цохичихлоо” гэж хэлэхээр нь би тэнд байсан хүмүүст “та нар цагдаагийн албан хаагчийн биед халдсан байна шүү, та нар одоо яв өглөө эрүүл саруул болохоороо ирж уулзаарай” гэж хэлсэн. …Би нь ийг цамцны хоолойноос /заамдсан/ бариад ташуураар цохих гээд далайж байхыг нь харсан гэхдээ цохиогүй. …Би тухайн үед тэнд байсан залуучуудыг “та нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна одоо тарцгаа, харьж амраад архиа гарахаар ирж уулз, ингэж болдоггүй юм гэдэг талаар хэлж байсан. Харин цагдаа мөн адил та нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна тараад маргааш архиа гарахаар ирээд уулзчих гэж хэлж байсан. Гэтэл тухайн залуучууд тарахгүй хууль ёсны шаардлага эсэргүүцэж дэд ахлагч ийг ална гэх мэтээр айлган сүрдүүлж биед нь халдсан үйлдэл гаргасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

- Гэрч Г.ын өгсөн: 202******* оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 00 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Би сумын төвд найзууд *******-*******, , , , , Тэмүүлэн бусдыг нэрийн сайн санахгүй байна. Бид нар хойшлоод харих гээд морьтой явж байсан. Би тухайн үед найзуудынхаа нэлээн хойно явж байсан чинь манай найзууд цагдаагийн кабон байрны гадаа зогсож байсан. Яг намайг очиход сумын төлөөлөгч, цагдаа хоёр гэрээсээ гарч ирж байсан. Тэгээд би очсон чинь төлөөлөгчтэй юм ярихгүй гээд цагдаа ийг “ална шүү хойшоо гарчих уу ******* суманд ирсэн цагдаа ийм байдаггүй шүү чи дэлгүүрийн гадаа намайг морьтой явахад зогсоосон” гэж хэлээд , *******-******* тэр хоёр дайраад байхаар нь тэнд байсан найзууд салгах гэхэд салахгүй дайраад байсан. Тэгсэн чинь *******-******* цагдаа ийг хавираад газар унагаасан байхаар нь би төлөөлөгч цагдаа тэр хоёр дээр очоод уучлаарай гэж хэлээд тэнд байсан найзуудыг явъя гэж хэлээд явцгаагаад урд дэлгүүрийн гадаа бүгд ирээд зогсож байсан чинь би цагдааг цулбуураар ороолгосон гэж хэлж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

- Насанд хүрээгүй гэрч Ж.ын өгсөн: ..Бид нар бөөндөө гадаа гараад морио унаад байж байхад *******-*******, ах хоёр цагдаагийн байр луу түрүүлээд давхиад явсан. Тэгээд араас нь бид нар очсон. -Эрдэнэ, , ах нар үлдсэн. Тэгээд цагдаа дээр очиход , *******-******* нар цагдаагийн кобан байрнаас гарч ирсэн. Тэгэхэд нэг нь юу хийж байгаа юм гэхэд ах цагдааг нь дуудчихлаа одоо гараад ирнэ гэсэн. Тэгээд араас нь хоёр цагдаа гарч ирэхэд ах “чи дэлгүүрийн үүдэнд надад их шогтсон” гээд орилоод байсан. Тэгэхэд Ихжаргал ах араас нь чи ямар цолтой юм гээд байсан. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч “та нар согтуу байна, одоо харьцгаа” гэж хэлж байсан. Тэгээд байж байхад *******-******* ах очоод сумын цагдаа ахтай барилцаад авсан. Тэгээд голоор нь ах ороод салгах гээд дийлэхгүй байсан. ах ташуураар цохих гээд далайгаад байсан гэхдээ цохиогүй. Тэгээд сумын цагдаа ахыг 2-******* нь татаж чангаагаад хашаанаас гаргаад гандангийн хашаанд налуулчихсан байсан. Нэг харахад цагдаа ах газар унасан байсан. Хажууд нь *******-******* ах зогсож байсан. Тэгээд ах *******-******* ахыг салгаад би цагдаа ахыг гараас нь өргөж босгоод та одоо ор ор гэхэд морьтойгоо ирээд цагдаагийн гар луу цулбуураараа нэг удаа цохисон. Тэгэхэд , *******-******* ах хоёр хашаанд дахин тулгачихсан одоо *******ыг мэдэрсэн үү гээд хэлж байсан. Тэгэхэд ах дундуур нь ороод салгах гээд та нар яаж байгаа юм ингэж болохгүй гэж хэлж байхад цагдаа ах хашаа руугаа орж байсан. Тэгэхэд *******-******* ах дахин хашаа руу нь ороод кобан байрны хаалганы хажууд гэр лүүгээ орох гэж байхад нь ташуураар ороолгосон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-*******0 дахь тал),

- Гэрч Г.ы өгсөн: …, *******-******* нар мориноосоо буучихсан цагдаа нартай маргалдаж байсан. Тухайн үед юунаас болж маргалдаж байсныг мэдэхгүй байсан бөгөөд би болиулж салгах гэтэл *******-******* нь зодох санаатай ирчихсэн байхад чи явъя, боль гэж хэллээ гээд надтай маргалдсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

- Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202******* оны 11 дүгээр сарын …..-ны өдрийн *******02 дугаартай: Магадлуулагч А.ийн биед зүүн гарын шууны гадна дунд хэсэгт овоож хавдсан, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 80-81 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь өөрсдийн санаатай үйлдлийн улмаас хохирогч А.ийг “намайг болон миний найзуудыг битгий шалгаж хоргоогоод бай” гэж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх талаар түүнд сануулж заналхийлсэн буюу хохирогчийг албан үүрэгтэй нь холбогдуулан заналхийлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд Булган аймгийн ******* сумын хэв журмын цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч А. нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.*******-******* нь морины ташуураар хохирогч ийн  зүүн гарын шууны гадна дунд хэсэгт овоож хавдсан, цус хуралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Ташуур гэдгийг Монгол хэлний тайлбар толь бичигт “Морь мал гуядах хэрэгсэл” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.”гэж тус тус тодорхойлсон байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хэргийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь өөрсөддөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарыг 202******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн тус сумын хэв журмын цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч А.ийг гэртээ амарч байхад нь дуудан гаргаж “намайг болон миний найзуудыг битгий шалгаж хоргоогоод бай” гэх шалтгаанаар түүнийг эрхэлж буй ажил албан тушаал, албан үүрэгтэй нь холбогдуулан заналхийлж бие эрх чөлөөнд нь халдаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх талаар түүнд сануулж заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогч А. нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхээр иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хохирол төлбөрт нийт 5.000.000 төгрөгийг дундаасаа нийлүүлэн төлсөн гэдгийг мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн ял болох шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 51 см урттай сураар сүлжсэн суран ташуур 1 ширхэг, 28 см урттай ташуур 1 ширхэг, 4.06 см урттай ногт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч А. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******, овогт ы , овогт ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч А. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 51 см урттай сураар сүлжсэн суран ташуур 1 ширхэг, 28 см урттай ташуур 1 ширхэг, 4.06 см урттай ногт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид тус тус даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******-*******, Э., Ц. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ