Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн *******315000000*******61 дугаартай, 163/*******0*******4/0005/Э индекстэй хэргийг *******0*******3 оны 1******* дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1964 оны 08 дугаар сарын *******8-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Булган аймгийн *******-******* сумын ******* *******  дугаар багийн нутаг ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, ач, зээ нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГБ6408*******836.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.******* нь *******0*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.83 м3 шинэс төрлийн нойтон мод бэлтгэж, *******0*******3 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 91-*******0 БУА улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1.845.570 төгрөгийн шууд хохирол учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *******315000000*******61 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.******* нь *******0*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.83 м3 шинэс төрлийн нойтон модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, *******0*******3 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 91-*******0 БУА улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслээр өөрийн өвөлжөө рүүгээ тээвэрлэж байгаль экологид 1.845.570 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар баг “Цагаан Хөтөл” гэх газарт байв. ...Тухайн газраас С.******* нь 5 ширхэг босоо мод бэлтгэж тээвэрлэсэн байв. Модны урт нь *******9-64 см урттай, 4*******-51 см диаметр хэмжээтэй шинэс төрлийн мод байв гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

*******. ...Үзлэгээр нийт 35 ширхэг мод байх ба өргөн, нарийн тал, уртыг хэмжиж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг моднуудыг 91-*******0 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан байх ба мод тус бүрийн урт, өргөн, нарийн талыг хэмжиж хүснэгтээр харуулав гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 08-11 дэх тал/,

3. Үзлэгээр цэнхэр өнгийн 91-*******0 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба ковш хэсэг нь цагаан өнгөөр будсан, Bongo загварын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн салхины шил, хоёр талын толь бүрэн бүтэн, урд кобуд нь хэсэг газар будаг нь халцарч унасан байв. Тээврийн хэрэгслийн тэвшний дээд хэсгээс төмрөөр өндөрлөсөн модон тэвш байв. Тэвшний баруун хойд гэрэл хагарч алга болсон бусад эд зүйл хэвийн байв гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 1*******-14 дэх тал/,

4. Хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, JINGLANG загварын цагаан өнгийн урт нь 90 см, ажлын хэсэг нь 50 см, ажлын хэсгийн өргөн *******5 см хэмжээтэй хуучин хэрэглэж байсан1 ширхэг цахилгаан хөрөө гэх хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-*******0 дахь тал/,

5. Иргэний нэхэмжлэгч А.гын өгсөн: Нийслэлийн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын байгалийн ухааны Шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр хохирол тодорхой гарсан байна. Байгаль экологид учирсан хохирлыг тухайн модны бодит хэмжээг гаргаад, гарсан мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор Байгаль хамгаалах тухай хуульд тусгасан байдаг юм. …Тухайн иргэд нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй босоо мод бэлтгэн, тээвэрлэсэн хууль бус үйлдэл нь тодорхой байна. Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид сум дундын ой ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж, авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг. Заасан газраас өөр газраас авах хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичгийг хүчингүй болгох үндэслэл болдог. Олгосон эрхийн бичгээр зөвхөн заагдсан газраас байгалийн жамаар унасан мод, хожуул, торцоовыг цэвэрлэж авах байтал дээрх иргэд нь огт зөвшөөрөлгүй хууль бусаар босоо мод бэлтгэж хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тухай байгаль хамгаалагч мод бэлтгэх газраа өөрийн биеэр очиж иргэдэд заан өгч бэлтгүүлж, тээвэрлэлтэд хяналт тавих үүрэгтэй. Байгаль экологид учирсан хохирлыг дээрх буруутай этгээдээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******9-30 дахь тал/,

6. Гэрч Б.ийн өгсөн: Би Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар багт байгаль хамгаалагчаар ажиллаад 14 жил болж байна. ...******* гэх хүн нь манай багт амьдардаг бөгөөд *******0*******3 оны 10 дугаар сарын **************-ны өдөр надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

7. Гэрч Э.ын өгсөн: *******0*******3 оны 10 дугаар сарын **************-ны өдөр 19 цагийн үед манай ээж утсаар залгаад аав чинь түлээ ачаад ирж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоол, цай хийгээд хүлээж байтал аав ирэхгүй болохоор нь түүн рүү залгатал модоо ачаад сумын төв рүү явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

8. Гэрч Ш.гийн өгсөн: Би *******-******* суман дахь сум дундын ойн ангийн инженерээр ажиллаад 13 жил болж байна. ******* гэх хүн нь манай сумын ******* багт амьдардаг хүн байна. Хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. ******* ******* дугаар багт *******0*******3 онд Норивлон, Урт, Моностой, Баруун бэлсэг, Баянгол, Замбын баруун даваа, Зүүн гол, Цагаан хөтөл гэх газруудад талбайн тусгаарлалт хийгдсэн. *******-******* сумын ******* дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газарт унианги ихтэй бэлтгэлээс үлдсэн үзүүр торцоов ихтэй газар учир босоо модны огтлол байхгүйгээр цэвэрлэгээний ажлаар бэлтгэх хэрэглээ болон түлшний модны талбайн тусгаарлалт хийгдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-4******* дахь тал/,

9. Гэрч А.ийн өгсөн: *******0*******3 оны 10 дугаар сарын **************-ны өдөр 19 цагийн үед манай нөхөр утсаар залгаад түлээ ачаад ирж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би охин руу залгаад хоол, цай хийгээрэй аав чинь түлээ ачаад ирж байгаа гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр утсаар залгаад модоо ачаад сумын төв рүү явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

10. Гэрч П.гийн өгсөн:*******0*******3 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр ******* гэх хүн нь манайд ирж өвс ачиж өгсөн. Тэгээд *******0*******3 оны 10 дугаар сарын **************-ны өдөр 15 цагийн үед ******* гэх хүн над руу залгаад ах нь *******-******* сумын төв рүү мод ачих гэсэн юм, гоожин авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хонио хашчихаад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд хониндоо яваад ирэхэд залгахаар нь ярьтал чи манай өвөлжөөн дээр яваад оч, ах нь түрүүлж очоод модоо ачиж байя гэж хэлсэн. Тэгээд би 19 цагийн үед ******* ахын өвөлжөөн дээр очиход модоо ачаад дуусаж байсан. Тэгээд үлдсэн модоо миний машин дээр ачаад сумын төв рүү явж байхад цагдаа зогсоогоод хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд ******* ах бид хоёрын машиныг түр саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

11. Гэрч Ж.ын өгсөн: ******* гэх хүн нь манайд ирж өвс ачиж өгч байхдаа сумын төв рүү түлээ оруулмаар байна гэж хэлж байсан. Тэгээд *******0*******3 оны 10 дугаар сарын **************-ны өдөр 15 цагийн үед ******* гэх хүн над руу залгаад ах нь *******-өндөр сумын төв рүү мод ачих гэсэн юм, гоожин авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гын машиныг бариад ******* ахын өвөлжөөн дээр очоод түлээгээ ачиж байхад ирээд бид нар түлээгээ ачиж дуусаад сумын төв рүү явсан ба цагдаа зогсоож шалгаад ******* ахыг та хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж хэлээд машиныг цагдаагийн байрны хашаанд түр саатуулсан. …Намайг өвөлжөөн дээр нь очиход бүдүүн бүдүүн хуучирсан моднууд байсан. Надад энэ хэдийг аччих тэгээд болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө модыг ачаад араас нь дагаад явж байтал цагдаа зогсоож шалгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

1*******. Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******3 оны 11 дүгээр сарын 07-ны дугаартай: Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар нь Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Мод бэлтгэх эрхийн бичиг олгосон эсэх асуудал нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй болно. Шинжилгээд ирүүлсэн тайрдас нь Pinacese LindI-Нарсны овгийн Larix sibirica - Сибир шинэс болох нь тогтоогдов. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор Humid check Pro загварын модны чийг тодорхойлох багажаар үзэхэд *******5.3%-ийн чийгтэй байх тул нойтон мод байна. Уг 35 ширхэг модыг 1 метр *******4 см-ээс 1 метр 54 см-ийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 1.845.570 төгрөг байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-6******* дахь тал/,

13. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.ын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Шинжээчийн дугаартай дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 3.83 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 1.845.570 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 5.536.710 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70 дахь тал/,

14. *** хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн *******0*******3 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №*******3/11/04/01 дугаартай: Хууль бусаар ойгоос мод бэлтгэхэд ашигласан 91-*******0 БУА улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 1.458.000 төгрөг, хятад хөрөөний зах зээлийн үнийг 70.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-83 дахь тал/,

15. Мөрдөгчийн *******0*******3 оны 10 дугаар сарын *******3-ны өдрийн: С.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 91-*******0 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 35 ширхэг шинэс төрлийн модыг Булган аймгийн *******-******* сумын цагдаагийн тасгийн кобан байрны хашаанд битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18 дахь тал/,

16. Яллагдагч С.*******гийн өгсөн: *******0*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газраас түлшинд зориулж таван ширхэг босоо мод унагааж бэлтгээд өөрийн өвөлжөө рүүгээ цагаалж аваачиж хураасан. *******0*******3 оны 10 дугаар сарын **************-ны өдөр багын байгаль хамгаалагч ээс мод бэлтгэх эрхийн бичиг авч улмаар өөрийн өвөлжөөнд хураасан байсан модноосоо 91-*******0 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж ын хамт сумын төв рүү явсан. Тухайн үед буюу *******0*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би ганцаараа мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө, тээврийн хэрэгслийг ашигласан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч А.га, гэрч Б., Э., Ш., А., П., Ж. нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч С.******* нь *******0*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.83 м3 шинэс төрлийн нойтон модыг цахилгаан хараа ашиглан бэлтгэж, *******0*******3 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 91-*******0 БУА улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч С.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүгдэгч С.*******гийн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.*******, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч С.******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авахгүйгээр *******0*******3 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын ******* ******* дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.83 м3 шинэс төрлийн нойтон мод хөрөөдөн бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1.845.570 төгрөгийн шууд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.*******, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 5.536.710 төгрөгийн /хавтаст хэргийн 70 дахь тал/ шууд бус хохирол учирсан, уг хохирлоос шүүгдэгч С.******* нь *******0*******3 оны 1******* дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлсөн байна.

Иймд хохирол төлбөрийн үлдэгдэл 4.536.710 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.*******гийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 100-105 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн *******-******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь ам бүл 7, эхнэр болон ач, зээ нарын хамт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоос тодорхой хувийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, 0140811 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Р.Сансарсайханы өмчлөлийн 91-*******0 БУА улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилж, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******, 3, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусдын өмчлөлийнх болон бусдад шилжсэн бол үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул *******0*******3 оны 10 дугаар сарын *******3-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон 35 ширхэг буюу 3.83 м3 хуурай шинэс төрлийн мод, шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 91-*******0 БУА улсын дугаартай, Kia Bongo загварын тээврийн хэрэгсэл нь Р.Сансарсайханы өмчлөл, эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 1.458.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, үнийг тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4 дэх хэсгийн **************.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, *******, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, *******, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дахь хэсгийн 7.*******.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******гаас Байгаль экологид учруулсан хохирол 4.536.710 /дөрвөн сая таван зуун гучин зургаа мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр бзолмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******, 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.458.000 /нэг сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 91-*******0 БУА улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Р.Сансарсайханд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 1.458.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 35 /гучин тав/ ширхэг 3.83 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг хурааж, үнийг тус тус улсын орлого болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч С.*******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч А.га нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ