Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 3885

 

 

 

 

 

 

 

 

 

                     2020       11         06  

             101/ШШ2020/03885

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.М /-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С , хариуцагч Н.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.С  миний бие 2002 онд Н.М тай танилцаж улмаар 2008 оны 08 сарын 26-ны өдөр, 2066 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 04 сарын 17-ны өдөр хүү М.Ч  төрсөн. Бид зан ааш таарамжгүй улмаас 2017 оны 07 сард салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хүү М.Ч  эх Б.С  миний  асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү М.Ч ийг Б.С  миний асрамжид үлдээж эцэг Н.М аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн өмчлөлийн маргаан байхгүй болно” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Б.С гаргасан нэхэмжлэлийг авч танилцлаа. Б.С ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С  нь хариуцагч Н.М т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

 

Зохигч Б.С , Н.М  нар 2008 оны 08 сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2066 дугаарт бүртгэсэн, тэдний дундаас 2010 оны 04 сарын 17-ны өдөр хүү М.Ч / төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000939229 Г-1850 дугаартай гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх- 8, 9/

 

Хүү М.Ч  эрүүл бойжиж байгаа, нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх цогцолборт суралцаж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Хасагт Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх- 5, 11/

 

Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтууд болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 400 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. /хх- 4/

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2017 оны 07 сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, мөн шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох хүү М.Ч ийг төрсөн эх Б.С ийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх боловч хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Н.М аар хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран эх Б.С  нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Н.М т саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С /, Н.М / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 04 сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Ч /-ийг төрсөн эх Б.С /-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Н.М /-аас 2010 оны 04 сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Ч /-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 37,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 37,030 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.С д олгосугай.

 

5. Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.С , хариуцагч Н.М ыг эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Н.М гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР