Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 15

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ 

Улсын яллагч Д.Энх-Амар

Иргэний нэхэмжлэгч Д.Баттулга 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Өлзийсайханы Бат-Эрдэнэд холбогдох 201617000108 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 2, охины хамт амьдардаг,  Дорнод аймаг Хөлөнбуйр сумын 3 дугаар баг “Баян-Уул” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УУ86080313, Бэсүд овогийн Өлзийсайханы Бат-Эрдэнэ

Холбогдсон гэмт хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/

 

  Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнэ нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг Жаргалант гэх газарт нутаглаж байх үедээ гэрийн төмөр зуухны дотор талын таталтын нүхний хажууд стандартын бус цоорхой гарсан байхад хайхрамжгүй хандаж, улмаар гал түлсний улмаас яндангаар цог үсэрч хээрийн түймэр гарч, иргэн Э.Бямба-Од, Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Оргилболд, Б.Азжаргал нарын амь нас хохирч, бусдад 2.434.661.448 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн  хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би 2016 оны 03 дугаар сарын 25-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Жаргалант” гэдэг газар буусан. Би анх удаа мал дээр мал маллах гэж гарсан. Хадам аав ээж хоёр тэнд бууж яргуй идүүлж малаа тэнхрүүл гэсэн. Надад бол тэнд буух хүсэл байгаагүй. Хадамынхны ойролцоо буух сонирхолтой байсан. Би хадам ээжийн дүү Төөмөө ахтай хамт буусан. Яг жинхэнэ нэрийг нь бол мэдэхгүй. Тэнд айлын гэрт буусан. Зуух нь утаа их саагдаг байсан. Тэгээд айлаас өөр зуух авчирсан. Тэгэхэд манай зуух биш гэж хэлэхэд нь нээх тоогоогүй. Бид хамт байхдаа хадам ах дандаа хоолоо хийдэг байсан. Би малаа хариулдаг байсан. 2016.04.19-нд манайх хүнсгүй болсон байсан. Тэгээд 2016.04.20-нд хүнс авахаар сумын төв руу яваад 15 цагийн үед ирсэн. Тэгээд хадам ах хоолоо хийх гэхээр нь настай хүнээр дандаа хоол хийлгээд яах вэ? гэж бодоод би хоол хийе, та гараад малаа харж бай, би хоолоо хийж дуусаад таныг дуудъя, гээд хадам ахыг гаргасан. Хонь ойрхон байсан. Тэр үед салхи гайгүй байсан. Гэтэл хадам ах гаднаас гал гарч байна, чи мэдээгүй юм уу гээд орж ирсэн. Би гүйж гараад харахад хааш хаашаа 4м орчим газар шатаж байсан. Тэгээд унтраах гээд барахгүй болохоор нь буцаж орж ирээд утсаа авч хадам ээж рүү утсаар ярьж хүн дуудсан. Бид нар галын тархин талыг унтраах гэсэн боловч дийлэхгүй алдсан. Тиймээс галын ар талыг хамт унтраасан. Хамт байсан хүн маань гал унтраах талаар мэддэггүй байсан учраас хугацаа алдсан. Тэгээд гал уул даваад явсан. Тэгэхэд хадам ах одоо гайгүй байлгүй дээ гэсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. Миний хувьд болгоомжгүйгээсээ мөн галтай харьцаж байгаагүйгээс асар их хохирол учруулсан хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг,  

  

          - Сэжигтэн Ө.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө хонио усанд оруулаад Хөлөнбуйр сумын төв рүү мотоциклтой явж хоолны мах авч ирэхэд 15 цаг болж байсан. Гэртээ ирэхэд манай хадам талын хамаатан та хониндоо явж бай би хоол унд хийлээ гээд гурил зуурч элдчихээд галаа асаагаад гурилаа төмөр пийшин дээрээ хайрчихаад мах хэрчиж байсан чинь Төөмөө ах орж ирээд гэрийн зүүн талд гал гарч байна шүү дээ гэхээр нь гарахад 4х4 орчим метр гал гарч байсан. Унтраах гэхэд унтрааж чадахгүй байхаар нь удалгүй хадам ах ирээд түймэр зүүн зүгт яваад байна гэсэн. Хадам ах Лхагважав ирээд миний гарыг хүлээд цурман дээр суулгасан. Яаж байгаа юм гэхэд уламжлалт ёс заншлын дом байдаг юм гэсэн. Гал 15 цаг өнгөрч байхад гарсан. Тухайн үед салхи баруунаасаа зүүн зүгт салхилж байсан. Гал унтарч байх үед дахин салхи хүчтэй салхилж урд зүгт явсан. Би цурман дээрээ гараа хүлээтэй сууж байхад хадам ээж Батдэлгэр ирсэн....” гэх мэдүүлэг /3хх-131х/ 

 

     -Иргэний нэхэмжлэгч Д.Баттулгын шүүх хуралдаанд гаргасан: Миний бие Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байгаль орчны улсын байцаагч ажилтай бөгөөд энэ хуралд сумын тамгын газрын итгэмжлэлээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ түймрээс болж манай суманд нийтдээ 1.136.284.800 төгрөгийн хохирол учирсан. Сумын тамгын газарт хоол хүнсний 410.000 төгрөгийн, байгаль экологид 555.755.200 төгрөгийн, холбооны зардалд 20.000 төгрөгийн хохирол учирч энэ мөнгийг нэхэмжилж оролцож байна. Миний хувьд энэ залуугийн  амьдаръя гэсэн бодолтой байсан. Түүний хувийн байдал, уг түймрийг болгоомжгүйгээс тавьсан зэргийг харгалзан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбар мэдүүлэг,

 

- Хохирогч У.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Уушиг гэх газар нутаглаж байсан юм. Түймэр гарсны улмаас дараах эд зүйлийн хохирол учирсан. 5 ханатай иж бүрэн монгол гэр 1 ширхэг, хоолны шүүгээ 1 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, модон ширээ 1 ширхэг, өнгөт зурагт 1 ширхэг, ДДШ-ийн станц, тогоо 1 ширхэг, модон авдар 2 ширхэг, зурагтын суурь 1 ширхэг, мөнгөн аяга дунд гарын 2 ширхэг, модон ор 1 ширхэг, хурган дээл 2 ширхэг, тугал 29, хурга 280, эм хонь 203, сувай хонь 416, эм ямаа 112, ишиг 70 тооны өөр мал шатаагүй гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй. Харин тусламжийн гэр болон хүнсний зүйл хэрэгтэй байна. өөр санал байхгүй. Гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /1-р хх-н 10-11х/

 

- Хохирогч М.Бүрэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Манайх 2016 оны 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Уушиг гэх газар ээж Отгон, ах Мөнх-Од нарын хамт нутаглаж байсан. Манайх баруун талаасаа 2 дахь гэр байсан юм. Шатсан эд зүйл гэвэл 4 ханатай монгол гэр иж бүрэн, хонины хашаа 70 ширхэг шургааг /2 метрийн урттай/, хоолны шүүгээ 1 ширхэг, төмөр зуух 1 ширхэг, хивс 2 ширхэг өөр эд зүйл шатаагүй. Мал ээж Отгоны нэр дээр байдаг....” гэх мэдүүлэг /1-р хх-н 15-16х /,

 

- Хохирогч Г.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх 2016 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Тэмээн толгой” гэх газар  нутаглаж байсан юм. Харин 2016 оны 04 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гарсан хээрийн түймрийн улмаас манай гэр эд зүйл шатсан. Шатсан зүйл гэвэл Пад пад трактор 1 ширхэг, Хадуур 1 ширхэг, тармуур 1 ширхэг, том трактор 1 ширхэг, өвс боогч 1 ширхэг, портер машин 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, Хондо мотор 1 ширхэг, 5 ханатай монгол гэр 1 ширхэг, төмөр пийшин 1 ширхэг, модон авдар 1 ширхэг, хоолны шүүгээ 1, хувцасны шкаф 1, модон ор 1, тракторын чиргүүл1, мөнгөн аяга 2 , цагаан мана хөөрөг 1, хурган дээл 2 ширхэг, эрдэнэт хивс 2 ширхэг, монгол гутал 1 хос, өнгөт зурагт 1, Станц тогоо, нарны толь 1, Пин 1, калибрь буу 1, идээний цар 1 суурин утас 1, монетон цаг 2 ширхэг тус тус шатаж 45.015.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилнэ. Үнэлгээг гаргаж өгсөн үнэлгээтэй холбоотой маргах зүйл байхгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын ядаж 50% хувийг барагдуулах хүсэлтэй байна. ...Миний хувьд дээрх 3 ширхэг хивс шатсан талаар хэлээгүй байна бусад эд зүйлийг байцаалтандаа хэлсэн байгаа. Өөр ярих зүйл байхгүй. Гэрт л дэвссэн байсан хивс 1 ширхэгийг нь 130.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр санал байхгүй. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 19-р х, хх-3-ын 192-р х /

 

- Хохирогч Э.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх 2016 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Тэмээн толгой гэх газар аав Энхболдын хамт нутаглаж байсан юм. Харин 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гарсан хээрийн түймрийн улмаас хураалттай байсан 5 ханатай шинэ монгол гэр бүрэн шатаж 2000000 төгрөгийн хохирол учирсан. Өөр учирсан хохирол байхгүй. Манай аав Энхболдын эд хөрөнгө бүгд шатсан. Хохирлыг нэхэмжилнэ. Үнэлгээг гаргаж өгсөн үнэлгээтэй холбоотой маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Ядаж хохирлын 50% -ийг барагдуулах хүсэлтэй байна....” мэдүүлэг /1 хх-н 24х/, 

 

- Хохирогч Р.Будын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан хээрийн түймрийн улмаас нийт 350 гаруй тооны адуу шатсан. Хохирлын жагсаалтыг дэлгэрэнгүй өгсөн тул би уг хохирлоор тооцно. Манайх Сүхбаатар сумын 5 дугаар баг Зүүн элгэн гэх газар нутаглаж байсан. Бямба-Од гэх залуу нь Говь алтай сумын гаралтай хүн бөгөөд манайд малчнаар 1 жил ажиллаж байсан юм. Харин Батхуяг нь 2015 оны 08 сарын сүүлээр туслах малчнаар ирсэн. Тухайн үед Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу явсан байсан гэсэн. Миний хувьд Улаанбаатар хотод байж байсан. Манай гэр шатаагүй. Харин Батхуяг, Бямба-Од нарын гэр эд зүйл шатсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд гомдол санал хүсэлт байхгүй. .Хээрийн түймрийн улмаас дараах эд зүйл шатсан үүнд эр бяруу 1 толгой, охин бяруу 1 толгой, үнээ 3 тооны нийт 310 толгой адуу шатсан үүнээс унага 30 тооны, эр даага 30 тооны, охин даага 40 тооны охин шүдлэн 35 тооны, эр шүдлэн үрээ 20 тооны их насны морь 60 тооны, гүү 85 тооны, азарга 10 тооны тус тус шатсан нийтдээ 421.800.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад гаргах гомдол санал юу байхав дээ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 27-28-р х, 3-р хх-н  193-р /,

 

- Хохирогч Б.Дамжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны түймэрт манай гэр бүрэн шатсан. Манай гэр 8 ханатай гэр шатсан. Хувцасны шүүгээ 1, төмөр ор, түүний дээр үстэй дээл, хувцас хунар, орны толгойд 4.5x1.5 м хивс хуйлаатай хивс байсан. Хос модон авдар, дээр нь зурагт, том толь, акумлятор, станц, авдар дотор 3 хурган дээл, өөрсдийн хувцас хунар, хойморт төмөр ор, дээр нь оёдлын машин, зүүн хойно хос модон авдар, дотор нь 2 ширхэг савхин дээл, хөвөнтэй эр, эм тэрлэг, дан дээл 2, хүүхдийн куртик, авдрын урд талд Болд хяртай, мөнгөн баавартай эмээл диван ор, авдар дотор бэлэн мөнгө 1.400.000 төгрөг байсан. Орны хөлд ширээ түүний дээр 25 кг гурил 2 ш, 10 кг цагаан будаа хоолны түмбүүшиг тогооны тавиур зэрэг эд зүйл байсан. Гэрийн гадна баруун талд нарны толь 2 ширхэг антен тогоо , араг, эсгий туурга 2 ширхэг зэрэг шатсан. ...Эм хонь 52 тооны, эр хонь 9 тооны, төлөг 20 тооны, хураг 27 тооны эр ямаар 3 тооны, эм ямаа 4 тооны, ишиг 15 тооны борлон 4 тооны, морь 1 тооны, үнээ 2 тооны, эр үхэр 5 тооны, гунжин үнээ 4 тооны, бяруу 6 тооны, тугал 6 тооны, 8 ханатай гэр 1, модон шүүгээ 1 тооны, төмөр ор 1 тооны, үстэй дээл 1 ширхэг, 2 хос хувцас, 4.5*1.5 хэмжээтэй хивс 1 ширхэг, модон ор 2 ширхэг,  зурагт 1 ширхэг, толь 1 ширхэг, акумлятор 1 ширхэг, станц 1 ширхэг, хурган дээл 3 ширхэг, төмөр ор 1 ширхэг, оёдлын машин  1 ширхэг, хувцас 2 хос, модон авдар 2 ширхэг, савхин дээл 2 ширхэг, дан дээл 2 ширхэг, баяд эмээл 1 ширхэг, бэлэн мөнгө 1400.000 төгрөг, гурил 25 киллограмм ууттай 2 ширхэг, цагаан будаа 10 киллограмм, хоолны шүүгээ 1 ширхэг, тогооны тавиур 1 ширхэг, нарны толь 2 ширхэг, зурагтын тогоо 1 ширхэг, эсгий туурга 2 ширхэг, 8 ханатай гэрийн унь зэрэг шатсан байсан. Урьд нь мэдүүлэгт малаа бүртгээгүй байсан учраас хэдэн тооны мал шатсан талаар мэдэхгүй байсан. Одоо бол малын тоог нарийн гаргаж үнэлгээнд тусгасан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 1-хх-н 37-р х, 3-р хх-н 194-195-р х/

 

- Хохирогч Н.Цээпилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Түймрийн улмаас миний 6 ханатай гэр шатсан. Гэрийн хойд талд хятад мотоцикль шатсан. 3 м 80 см урттай 330 ширхэг шургааг шатсан. Гэр дотор Намхайбаярын гэр шатсан. ...эм хонь 60 тооны, эр хонь 7 тооны, төлөг 25 тооны, хурга 29 тооны, эр ямаа 2 тооны, эм ямаа 8 тооны, ишиг 11 тооны, борлон 6 тооны, морь 3 тооны, хязаалан үрээ 1 тооны, үнээ 3 тооны, эр үхэр 7 тооны, гунжин үнээ 5 тооны, бяруу 6 тооны, тугал 2 тооны, 6 ханатай монгол гэр 1 ширхэг, хятад мотоцикль 1 ширхэг, 330 ширхэг 380 см урттай шургааг тус тус шатаж хохирол учирсан үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, шатсан эд зүйл үнэлгээнд зөв бичигдсэн байна. Одоо шатсан малын тоог нарийн гаргаж үнэлгээнд тусгасан. Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /1-р хх-н 43-р х, 3-р хх-н196-197-р х/

 

- Хохирогч Г.Мөнх-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний амьдарч байсан 4 ханатай гэр 1, эмээгийн 5 ханатай монгол гэр байсан. Гар нүүрийн угаалтуур 1, зурагт 21 инч, зурагтны суурь 1, 90 ампер акумлятор, төмөр цагаан ор 1, бурханы авдар 1 ,хувцас, буйдан ор 1, модон авдар 1, хурган дээл 2 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, гал тогооны шүүгээ 1 ширхэг, эмээгийн амьдарч байсан гэр доторх шатсан эд зүйл нь төмөр ор 1 ширхэг, модон авдар 1 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, 3x4 метрийн харьцаатай хивс 1  ширхэг, гал тогооны шүүгээ 1 ширхэг, эмээ бид хоёр ам бүл нэг өрхөөр амьдардаг. гэр бол миний эзэмшлийнх юм аа. Шатсан мал гэвэл эм хонь 80 тооны, эр хонь 40 тооны, төлөг 30 тооны, хурга 70 тооны, эр ямаа 70 тооны, эм ямаа 50 тооны, борлон 30 тооны, ишиг 25 шатаж үхсэн. Гүү 1 тооны, даага 2 тооны, хязаалан үрээ 3 тооны, морь 1 тооны, үнээ 1 тооны, тугал 20 тооны тус шатсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай эмээг Дашийн Сүхбаатар гэдэг би эмээ өвөөгийн гар дээр өссөн юм. Эмээгийн охиных нь хүүхэд бөгөөд хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан би эмээтэйгээ багаасаа хөдөө хоёулаа одоог хүртэл амьдарч байна. Манай эмээ 79 настай учир миний бие эмээгийнхээ эд хөрөнгө болон эрүүл мэндийг хамгаалж байна. Эмээгийн эзэмшлийн эд хөрөнгө шатсан. Миний бие төлөөлөгч эд зүйлийг нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-н 47-49-р х,  4-р хх-н 49-р х/

 

- Хохирогч Н.Намхайбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Цээпилын гэр шатсан. Дотор хураалттай байсан 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан гэр маань шатсан. 3x3 метрийн харьцаатай монгол хивс 3 ширхэг шатсан. Шинэ гэр, хивснүүд байсан. Малын хохирол учраагүй. Миний эзэмшлийн мөнгөн хазаар 1 ширхэг, бүтэн ястай боржигон эмээл шатсан. Хурган дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, сэгсүүргэн дээл 2 ширхэг, булган малгай 1 ширхэг, монгол гутал 1 хос, ботинк 3 хос, хөвөнтэй дээл 2 ширхэг шатсан өөр зүйл шатаагүй. Гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

 

- Хохирогч Ж.Загирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гал түймрийн улмаас миний гэр шатсан. Хаалганы баруун талаас хувцасны шүүгээ 20 ишиг, угаалтуур , баруун талд төмөр цагаан ор 1 ширхэг, баруун хойд талд хос модон авдар, дотор 50 ширхэг хурганы арьс, 2 ширхэг хурган дотортой дээл, суурин утас, толь жаазтай, хойд талд нь төмөр цагаан ор, зүүн хойд талд нь модон авдар, толь жаазтайгаа, 10 шилтэй архи, мөнгөн аяга 2 ширхэг, 5 метрийн урттай 4 ширхэг торго, ноолууран цамц 1 ширхэг, алтан ээмэг, зүүн талд төмөр ор, 2 шуудай гурил, 13 киллограммын цагаан будаа, модон авдар, шаазан аяга, урд нь хоолны шүүгээ,  тогооны тавиур, 2 ширхэг том хивс, 180 шургааг шатсан... миний хувьд гомдолтой байна гэх” /хх-58-59х/

 

- Хохирогч П.Рагчаадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Хөлөн буйр сумаас гарсан хээрийн түймэрт 6 ханатай монгол гэр иж бүрэн, угаалтуур 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хувцасны модон шкаф, төмөр ор түүний хойно, түүний хойно модон авдар, түүний дотор 2 хурган дээл, нимгэн тэрлэг 2 ширхэг, зурагтын станц, зурагт, акумлятор залгаад модон авдар, хүүхдийн хувцас хунар, бэлэн мөнгө 500.000 төгрөг, зүүн талд диван ор, түүний хөлд 25 киллограммын 2 уут гурил, хоолны түмпүүшиг зэрэг байсан. Гэрийн гадна зүүн бүслүүрт нарны толь хавчуулсан. 25 ямаа, 18 хонь хашааны амыг задгайлж явуулсан. Надад гомдол гэх юу байхав. Гэртэй болмоор байна. ...Уг хээрийн түймрийн улмаас эм хонь1 тооны, төлөг 2 тооны, хурга 2 тооны, эм ямаа 2 тооны, ишиг 3 тооны, борлон 1 тооны, 6 ханатай монгол гэр 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, төмөр ор 1 ширхэг, модон авдар 1 ширхэг, хурган дээл 2 ширхэг, дээл 2 ширхэг, зурагтын станц 1 ширхэг, акумлятор 1 ширхэг, хүүхдийн хувцас 1 ширхэг, дивон ор 1 ширхэг, 25 киллограммын гурил 2 уут, хоолны шүүгээ 1 ширхэг, нарны толь 1 ширхэг, бэлэн мөнгө 500000 төгрөг шатаж 3242000 төгрөгийн хохирол учирсан үнэлгээтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй шатсан эд зүйл үнэлгээнд зөв бичигдсэн байна. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх1-ийн-64-65-р тал, хх-3-ын 198-199-р тал/

 

-  Хохирогч Н.Цэгмидийн мөрдөн байцаалтын өгсөн: “... Хээрийн түймрийн улмаас надад дараахь эд зүйл болон малын хохирол учирсан морь 1 тооны, үнээ 5 тооны хурга 25, эм хонь 10 тооны, эр төлөг 30, эм ямаа 8, ишиг 4 дутаад байгаа дээрхи мал шатсан байгаа зарим нь үхэж байна. эхнэр бид хоёрын хувцас шатсан. Баяд эмээл 1 ширхэг, 180 ширхэг шургааг шатсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Уг хээрийн түймрийн улмаас эм хонь 48 тооны, эр хонь 7 тооны, төлөг 23 толгой, хурга 25 тооны, эр ямаа 1 тооны, эм ямаа 5 тооны, ишиг 6 тооны, борлон 2 тооны, морь 2 тооны, үнээ 6 тооны, эр үхэр 4 тооны, гунжин үнээ 3 тооны, бяруу 5 тооны, тугал 2 тооны, баяд эмээл 1 ширхэг, шургааг 180 ширхэг, эрэгтэй хувцас 1 хос, эмэгтэй хувцас 1 хос тус тус шатаж хохирол учирсан үнэлгээнд зөв бичигдсэн байна. Урьд нь мэдүүлэгтээ малыг бүртгээгүй байсан учраас хэдэн тооны мал шатсан талаар сайн мэдэхгүй байсан. Одоо бол малын тоог нарийн гаргаж үнэлгээнд тусгасан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-1-ийн 69-70-р тал, хх-3-ийн 200-201-р тал/, 

 

- Хохирогч Н.Цэдэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Түймрийн улмаас их гэрийн хажууд байсан 6 ханатай отрын гэр 1, баяд эмээл 2 ширхэг, нарны самбар, хонда маркийн усны помф, 10 метрийн хоёр шаланк, суран бугуйвч 2 ширхэг, монгол гутал 1 хос, эмэгтэй гутал 1 хос, хавар намрын 3 хос гутал, цагаан ултай гутал 2 хос, үстэй дээл 2 ширхэг, хурганы элдээгүй арьс 40 ширхэг, Рагчаадоржийн гэрийн ард талд байсан харер маркийн машины 5 ширхэг бакришик дугуй, Даюунг маркийн мотоцикль 1 ширхэг, малын хувьд зарим нэг мал хайрагдаж түлэгдэж хотонд 3 нялх тугал, хонь 2 ширхэг, 6 хурга түлэгдэж үхсэн байгаа бусдыг нь мэдэхгүй байна. хохирлоо барагдуулмаар байна. ...уг хээрийн түймрийн улмаас эм хонь 35 тооны, эр хонь 6 тооны, төлөг 26 тооны, хурга 30 тооны, эр ямаа 2 тооны, эм ямаа 7 тооны, ишиг 10 тооны, борлон 3 тооны, морь 2 тооны, үнээ 2 тооны, гунжин үнээ 2 тооны, бяруу 6 тооны, тугал 2 тооны, баяд эмээл 2 ширхэг, Нарны самбар 1 ширхэг, 10 метрийн урттай шланк 2 ширхэг, саран бугуйл 2 ширхэг, монгол гутал 1 хос, эмэгтэй дотортой гутал 1 хос, хавар намрын гутал 3 хос, цагаан ултай гутал 2 хос, үстэй дээл 2 ширхэг, хурганы арьс 40 ширхэг, Харьер маркийн машины бакришк  дугуй 5 ширхэг , даюунг маркийн мотоцикль 1 ширхэг, Худгаас ус оруулдаг хонда маркийн помф уг помфыг 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нийт 18.640.000 төгрөгийн хохирол учирсан үнэлгээтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй шатсан эд зүйл үнэлгээнд зөв бичигдсэн байна. Тухайн үед мал тарчихаад бөөгнүүлж чадаагүй малаа бүртгээгүй байсан. Одоо малын тоог нарийн гаргаж үнэлгээнд тусгасан. Надад одоо гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-1-ийн 74-75-р тал, хх-3-ын 202-203-р тал/,

 

-  Хохирогч Ц.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Шийрийн цагаан нуур гэх газарт нутаглаж байсан юм. Хээрийн түймрийн улмаас адуу үхэр шатаж нийт бүдүүн морь 4 тооны, гүү 5 тооны, даага 5 тооны, шүдлэн үрээ 7 тооны, шүдлэн байдас 2 тооны Азрага 1 тооны, үнээ 4 тооны, бяруу 8 тооны, эр үхэр 1 тооны, эр шүдлэн үхэр 5 тооны, охин шүдлэн 4 тус тус үхсэн байна. гэр болон өөр эд зүйл шатаагүй. Гомдол санал нэхэмлжэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-79-80х/,

 

- Хохирогч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 сарын 20-ны өдөр манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Өвөр элгэн гэх газар нутагладаг юм. нийт үхэр 49 тооны адуу 12 тооны шатсан байна. Эр үхэр 15 тооны, үнээ 11 тооны, шүдлэн үхэр 13 тооны бяруу 10 тооны, гүү 4 тооны Даага 2 тооны, шүдлэн 4 тооны, морь 2 тооны зэрэг шатсан. Хонь ямаа шатаагүй, өөрийн гэр орон болон эд зүйл шатаагүй. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-83х/,

 

- Хохирогч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 сарын 20-ны өдөр манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Өвөр элгэн гэх газар нутагладаг юм. нийт үхэр 30 тооны адуу 5  шатсан байна. Эр үхэр 5 тооны, үнээ 10 тооны, шүдлэн үхэр 5 тооны бяруу 10 тооны, соёолон морь 2 тооны Даага 2 тооны, шүдлэн 1 тооны зэрэг тус тус шатсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-85х/,

 

- Хохирогч Ш.Сүх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 сарын 20-ны өдөр манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Шийрийн цагаан нуурийн хойд талд “ногоон худаг” гэх газар нутагладаг юм. нийт адуу 36  тооны шатсан байна. Азрага 1 тооны Даага 12 тооны, гүү 10 тооны, морь 4 тооны, шүдлэн үрээ 4 тооны, шүдлэн байдас 5 тооны зэрэг тус тус шатсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-86х/,

 

- Хохирогч П.Амарбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Өвөр элгэн гэх газар ирж буугаад байсан юм. 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд гал, утаа, шороо манараад ороод ирэхээр нь хонины хашааны амыг нээж орхиод машиндаа суугаад галаас зугатаасан. Машинтайгаа түймрийн өөдөөс сөрөөд орсон. 4 ханатай монгол гэр 1 ширхэг, 4 ханатай жижиг гэр 1 ширхэг, 14 инчийн зурагт 1 ширхэг, тогоо антен 1ком, сэргээх эрчим хүчний гэрэлтүүлэгч 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, авдар 2 ширхэг, модон ор 1 ширхэг, 200-ын төмөр ор 1 ширхэг, хоолны шүүгээ 1 ширхэг, хөнжил 4 ширхэг, эсгий гудас 6 ширхэг, 2x3 харьцаатай хивс 3 ширхэг, 3x2 харьцаатай хивс 1 ширхэг, аяны ширээ 2 ширхэг, номын сан 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 8 ширхэг, хурган дээл 2 ширхэг, хөвөнтэй дээл 5 ширхэг, 4 талт малгай 1 ширхэг, төмөр сүйх 1 ширхэг, арлан хашаа 30 ширхэг, мотоцикль 1 ширхэг, цэрэг эмээл 1 ширхэг, унаач хүүхдийн хамгаалах хэрэгсэл 1 ком, хулдаас 10 метр, эсгий тойруулга 10 метр, жижиг сандал 4 ширхэг, цаг 1 ширхэг, шаазан аяга 1 ширхэг, шаазан эдлэл 3 ширхэг, хүүхдийн тоглоом 1 ком, өвлийн эрэгтэй гутал 2 хос, өвлийн эмэгтэй гутал 2 хос, хүүхдийн эрэгтэй гутал 4 хос, хүүхдийн эмэгтэй гутал 1 хос, аргалын авдар 1 ширхэг, галын хэрэгсэл 1 ширхэг, хүүхдийн дугуй 1 ширхэг, өвлийн хувцас, зуны хувцас, хазаар 10 ширхэг, чөдөр 10 ширхэг, хусуур сойз, хүүхдийн монгол эмээл 1 ширхэг, давхар дээл 3 ширхэг, толь 1 ширхэг, жааз 2 ширхэг, төмөр зуух 1 ширхэг, яндан 1ком, гал тогооны хэрэгсэл 1 ком, борц 6 киллограмм, гурилын лааз 1 ширхэг, гурил 25 киллограмм, морин хуур 1 ширхэг, гурилын мод 1 ком, 40 литрийн питон усны сав, акумлятор 2 ширхэг, гар дэрийл 1 ширхэг, дунд гарын мөнгөн эмээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн хазаар 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айраг хийдэг ваар 1 ширхэг, морины медаль 23 ширхэг, жи мобайлын суурин утас 1 ширхэг, хүүхдийн спорт эмээл 1 ширхэг, эм хонь 40 толгой, төлөг 26 толгой, хурга 62 толгой, эм ямаа 72 толгой, эр ямаа 5 толгой, борлон 33 толгой, эр хонь 4 толгой, үнээ 9 толгой, тугал 6 толгой адуу 2 толгой, баяруу 5 толгой, бух 1 толгой, хязаалан эр үхэр 2 толгой, шүдлэн насны эр үхэр 10 толгой, Вепр маркийн буу 1 ширхэг тус тус шатсан. Гал гарсны дараа байцаалт авсан юу юу шатсан талаар мэдэхгүй байсан. Урьд өгсөн байцаалтандаа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх шатсан гэсэн боловч төмөр хайрцганд хийсэн байсан учир бага зэрэг түлэгдсэн байсан. Үнэмлэхээ солиулаагүй ашиглаж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 204-206 х/, 

 

-  Хохирогч Д.Цэрэндондогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагаас хээрийн түймэр гарсан бөгөөд уг түймрийг унтраах зорилгоор өөрийн эзэмшлийн 16-20 СҮА улсын дугаартай ногоон өнгийн Грейс маркийн автомашиныг жолоодоод Түмэнцогт сумын иргэдийн хамт Хөлөн буйр сумын урд бие, Сүхбаатар сумын хойд бие хэсэгт очиж түймрийг унтраах гэсэн боловч маш их хүчтэй салхилаад унтраах ямар ч боломгүй болсон. Миний машины эд анги шатсаны улмаас надад 2.285.000 төгрөгний хохирол учирсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1хх-107-108х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагаас гарсан хээрийн түймэрт Аймгийн Онцгой байдлын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжилж буй зүйл нь түймрийг унтраах зорилгоор шатах тослох материалын зардалд 1.075.390 төгрөгийг зарцуулсан тул дээрхи мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-107-108х/,

 

  - Иргэний нэхэмжлэгч М.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан хээрийн түймрийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг Даргын Тамгын газраас унтраах зорилгоор ажилласан бөгөөд шатахууны зардалд 114.464 төгрөг зарцуулсан тул уг мөнгийг нэхэмжилж байна. Дээрхи мөнгийг нэхэмжилнэ. Харин нийт 11 иргэний томилолтын зардал шууд зардалд орохгүй учраас 369000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 129-р тал, хх-3-ийн 207-р тал/,

 

-  Иргэний нэхэмжлэгч Д.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаад түймрийг унтраах болон шатсан малыг устгах, хохирол тогтоох шатахууны зардалд 2.567.600 төгрөг, холбооны зардалд 20.000 төгрөг, хоол хүнсэнд 410000 төгрөг, бэлчээр нутаг 145600 га шатаж 555.755.200 төгрөгийн хохирол учирсан.   Миний бие Сүхбаатар сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Урьд байцаалтанд иргэний нэхэмжлэл зөрүүтэй өгсөн байна....” гэх мэдүүлэг /3хх-208х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Н.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөн буйр сумын нутагаас хээрийн түймэр гарч уг түймэр нь Сүхбаатар аймгийн нутгаар үргэжлэн гарч мал болон эд хөрөнгө, хүний амь нас хохирсон бөгөөд түймрийн улмаас Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгийн газраас үхсэн малын сэг зэмийг устгах, хохирол тогтоох зорилгоор нийтдээ 360.000 төгрөгийн шатахуун зарцуулсан тул уг мөнгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /2хх-03-04х/, 

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай эхнэрийг Нансалмаа гэдэг юм. 1998 онд гэр бүл болсон юм. 1 охин, 2 хүүтэй юм. Том хүү 1998 онд төрсөн Б.Оргилболд гэдэг, дунд охин 2001 онд төрсөн Хонгорзул гэдэг, бага хүү Б.Азжаргал 2007 онд төрсөн. 2015 оны зун Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бямба-Одтой уулзахад Буд гишүүний малчнаар ажиллах санал гаргасан учир 2015 оны 09 сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Тэмээн толгой” гэх газар гэр бүлээрээ нүүж очсон. Би адуу хариулж сард 300000 төгрөгийн цалин авдаг. Манай хотонд Бямба-Од, Будын гэр нийт 3 гэр байдаг байсан. Би эхнэр Нансалмаагийн хамт 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мотоцикльтой Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу банкны зээл төлөх ажлаар явсан. Гэрт том хүү Оргилболд, бага хүү Азжаргал болон Бямба-Од нарыг үлдээсэн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас эхнэрийн хамт хөдөө гэр рүүгээ явсан. Энэ үед утсаар хөдөө гэр рүүгээ утсаар ярихад бид 3 гэртээ байж байна. Хойноос түймэр ирж байна. Их салхитай байна гэж ярьж байсан. Сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр Бямба-Одын гэр шатчихсан. Хашаатай хонь ямаа нь шатчихсан байсан. Шатсан хонь 120 тооны ямаа 95 тооны, хурга 85 тооны, ишиг 25 тооны байсан. Манай гэр 4 ханатай модон тавилгатай байсан. Гэрийн тавилга гэвэл баруун хойд тал хувцасны шүүгээ, хойд талд модон авдар, зүүн талд модон ор, зүүн урд талд тогоо шанагны шүүгээ, манай гэр хамгийн баруун урд талынх, голын гэр, Будынх зүүн талын гэр, Бямба-Одын гэр 4 ханатай гэр байсан. Өөр эд зүйл байхгүй байсан. Эм хонь 72 тооны, эр хонь 1 тооны төлөг 47 тооны, хурга 85 тооны, эр ямаа 3 тооны, эм ямаа 40 тооны, борлон 24 тооны, шүдлэн ямаа 28 тооны, ишиг 25 тооны тус тус байсан. Бямба-Одынх хонь ямаа байхгүй.  Надад гаргах гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /2хх-50-51х/,  

...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хээрийн түймрийн улмаас 4 ханатай монгол гэр 1 ширхэг, модон авдар 1 ширхэг, гал тогооны шүүгээ 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, ширээ 1 ширхэг, 24 инчий зурагт 1 ширхэг, модон ор 1 ширхэг, Даюунг маркийн мотоцикль 1 ширхэг, сандал 5 ширхэг, эм хонь 72 толгой, эр хонь 1 толгой, төлөг 47 толгой, хурга 85 толгой, эр ямаа 3 толгой, эм ямаа 40 толгой, борлон 24 толгой, шүдлэн ямаа 28 толгой, ишиг 25 толгой тус тус шатсан. 20.140.000 төгрөгийн зардал гарсан. Харин миний хоёр хүүхэд хээрийн түймрийн улмаас нас барсан бөгөөд ах дүү найз нөхөд нутаг орны хүмүүсийн дэмжлэгээр буяны ажлыг нь гаргасан. Надад ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй /3хх-209-210х/

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би талийгаач Э.Бямба-Одтой гэр бүл болоод 7 жил хамт амьдрахдаа гурван хүүхэдтэй болсон юм. Тэгэхдээ бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын их хурлын гишүүн асан Буд гуай манайд ирээд талийгаачтай уулзаж адуучнаар ажиллуулахаар гэрээ хийж нотариатороор баталгаажуулаад бид гэр бүлээрээ Буд гуайн адуу байдаг газар руу буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тэмээн толгой гэх газар очсон юм. Гэтэл 2016 оны 04 сарын 21-ний өдөр Буд гуай над руу яриад Бямба-Од хээрийн түймэрт осолдсон юм шиг байна. Ар гэрийнх нь утас байна уу гэж асуухаар нь би Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар руу утсаар холбогдож юу болсон талаар асуухад манай нөхрийг түймэрт өртөж нас барсан талаар хэлсэн. Хээрийн түймэр тавьсан хүнд маш их гомдолтой байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй. Хүүхдээ хараад ажилгүй сууж байгаа учраас Сүхбаатар аймаг руу явж чадахгүй. Тухайн үед манай 4 ханатай монгол гэр шатсан. Авдар шатсан. Өөр зүйлгүй...” гэх мэдүүлэг /2хх-71-72х/

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан хээрийн түймрийн улмаас миний хүү Ч.Мөнх-Эрдэнэ нас барсан бөгөөд би төрсөн эцэг нь учир хохирогчоор оролцож байна. Хээрийн түймрийн улмаас миний хүү Мөнх-Эрдэнэ нь их хэмжээгээр түлэгдэж Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгийн түлэнхий тасагт 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хэвтэн эмчлүүлж байгаа 2016 оны 05 сарын 09-ний өдөр нас барсан. Хөлөнбуйр сумаас түймэр гарсан байна харчихаад ирье гэж мотоцикль жолоодож яваад ирээгүй гэсэн. Талийгаач Мөнх-Эрдэнэ амьд байхдаа хэлэхдээ Будын малчны гэрт очоод байж байтал том хүүхэд нь адуундаа явчихсан байхаар нь араас нь Бямба-Од болон бага хүүгийнх нь хамт мотоцикльтой явж том хүүг олж аваад буцаад гэрийнхээ урд байдаг худаг руу очьё гэсэн чинь Бямба-Од нь салхины уруу зугатья гэхээр нь урд зүгт зугатсан өөр зүйл яриагүй. Хамт байсан хүмүүсийн цогцос олдсон газар нь Бямба-Одын гэрээс урд зүгт байсан  гэсэн өөр ярих зүйлгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-93-94х/,

 

-  Иргэний нэхэмжлэгч Ч.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тус хэрэгт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын тамгийн газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцохоор болсон юм. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчим Хөлөнбуйр сумаас урагш Жаргалантын тэндээс утаа гарч байна гэж 1 дүгээр багийн засаг дарга П.Мөнхжаргал гэдэг хүн хэлсэн. Тэгээд түгшүүрийн дохио дуугарахаар нь 5 хүн дагуулаад очиход 1 киллометр гаран газар хамарсан түймэр гарч байсан. Тухайн үед салхи ихтэй байсан. Удалгүй тамгын газар луу яриад нэмэлт хүч явуул Булган сум руу ярь, Онцгой байдал руу ярь гэж хэлсэн. Тэгтэл онцгой байдлын 2 машинтай хүмүүс болон түймэр унтраахаар нэмэлт хүмүүс ирсэн. Тэгээд салхи намдаж байгаад ширүүсээд эхэлсэн. Бид 15 цагийн дотор түймрийг бүрэн унтраасан. Уг түймэр нь Хөлөнбуйр сум, Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийг хамарсан. Бэлчээрийн 125826 га газар шатаж 480.277.842 төгрөгийн экологийн хохирол учирсан. Түймэр унтраах болон бусад хохирол нийлээд 486.941.082 төгрөгийн хохирол учирсан. Тийм болохоор учирсан хохирлоо барагдуулмаар байна....” гэх мэдүүлэг /2хх-170-171х/

 

- Хохирогч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын  1 дүгээр багийн нутагт өөрийн хэдэн малаа маллаж амьдардаг бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хээрийн түймэр гарч манай өвөлжөө болон аргал хөрзөн тэр чигтээ түймэрт шатсан бөгөөд өвөлжөөгөө шургааг модоор хийсэн. Би үнэлгээний комиссоос тогтоосон үнэлгээтэй танилцаад гаргах санал хүсэлт байхгүй санал нийлж байна...” гэх мэдүүлэг /2хх-207-208х/ 

 

- Хохирогч Б.Нямдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багт амьдардаг юм. өвөлжөөнөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймэрт манай өвөлжөө байсан газар шатсан. Уг өвөлжөөнд хашаа саравч байгаагүй. Харин 10 портер хөрзөн шатсан. Өөр зүйл шатсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-213х/

 

- Хохирогч Б.Доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багт амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймэрт манай өвөлжөө шатсан. Уг өвөлжөөнд портер машинаар 3 машин аргал, 2 машин хөрзөн шатсан. Өөр шатсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-220х/,

 

- Хохирогч С.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багт амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймэрт манай өвөлжөө шатсан. Уг өвөлжөөнд аргал шатсан. Өөр шатсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-226х/,

 

- Хохирогч Г.Өлзийхутагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багт амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймэрт манай өвөлжөө шатсан. Уг өвөлжөөнд аргал, хөрзөн хашдаг хашаа шатсан. Уг хашаанд 8 метрийн урттай 20 ширхэг шургааг байсан Өөр шатсан зүйл байхгүй. Би шатсан 20 ширхэг шургаагаа нэхэмжлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-232х/,

 

- Хохирогч А.Цэрэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багт амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймэрт манай өвөлжөө шатсан. Уг өвөлжөөнд хашаа, саравч байсан. Хашаа маань чулуу байсан болохоор шатаагүй, дээвэр нь мод байсан шатсан. Өөр шатсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-239х/,

 

- Хохирогч Э.Доржпаламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Шинжлэх Ухааны академийн одон орон, гио физик судлалын төвийн харъяа Хөлөн буйр сумын Уушигийн хөндий гэдэг газар газар хөдлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 дүгээр станц байдаг юм. Түүний харуул ажилтай. 2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймрийн улмаас харуулын байшингийн дээвэр шатаж байшингийн хойд талд байсан. Пад трактор 2 ширхэг, өвс боогч машин 1 ширхэг, байшингийн баруун талд амбаар шатаж дотор байсан үлээгч аппарат 2 ширхэг гэх зэрэг эд хөрөнгө шатсан. 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн орчим Шинжлэх Ухааны академийн одон орон, гио физик судлалын төвийн гүйцэтгэх захирал Ганхуягтай утсаар ярихад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Иймд уг хүнээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /2хх-246х/,

 

- Хохирогч Г.Дашдэндэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймэрт манай өвөлжөө шатсан. Уг өвөлжөөнд манай аргал хөрзөн шатсан. хашаа, саравч байгаагүй. Өөр шатсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3хх-03-04х/

 

- Хохирогч Г.Батжаргалын “...2016 оны 04 дүгээр сарын 20-нд гарсан хээрийн түймэрт манай өвөлжөө шатсан. Уг өвөлжөөнд манай аргал, хөрзөн заваалны хашаа шатсан. Өөр шатсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3хх-10-11х/, 

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 20-нд хээрийн түймэр гарч түймэр шатсаар байгаад Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутгаар орж бэлчээр шатсан. Үүний улмаас Дорнод аймгийн Булган сумын 113800 га талбай шатаж үүний улмаас байгаль экологид 434.374.600 төгрөгийн хохирол мөн унтраахад бинзен, холбоо, эм хэрэгсэл болон хоол хүнсэнд 1.607.286 төгрөг нийт 435.981.968 төгрөгийн хохирол учирсан тул уг мөнгийг буруутай хүнээс нэхэмжилнэ. 434.374.600 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3хх-17-18х/, 

 

-  Хохирогч Д.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн төвд манай нөхөр Лхагвадорж эмчилгээ хийлгэж байхад “ хөдөө гэрт түймэр орж ирж байна” гэж хэлэхээр нь шууд гэрлүүгээ нөхрийн хамтаар явсан. Манай гэр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “ Хоохон бор шувуу” гэх газар байдаг бөгөөд модон пин, малд өгч байсан 30 тонн задгай өвс, хуучин өвсний морин хадуур, аргал 3 тонн, 4 тонн хөрзөн, үнээ 7 тооны, 5 тооны шүдлэн, 5 тооны бяруу, 1 тооны тугал, 2 тооны хурга, 1 тооны ишиг, 1 тооны унага зэрэг эд зүйл шатсан. Бид нарыг түймэр гарч байхад очиход салхи ихтэй түймэр унтраах боломжгүй байсан....” гэх мэдүүлэг /3хх-98-99х/,

 

- Хохирогч Б.Соёлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас орж ирсэн түймэрт өртөж эд зүйлээ шатаасан. Манай ээж хөдөө байдаг учраас би ээжийгээ төлөөлөн цагдаагийн газарт хохирогчоор байцаалт өгч байна.  уг түймрийн улмаас Сүүх тэрэг 1 ширхэг, арлан хашаа 3 ширхэг, 3 метрийн урттай шургааг 36 ширхэг, хашааны 40 метр брезентэн нөмрөг, аяганы ширээ 1 ширхэг уг түймэрт өртөн шатаж мөн 40 литр бинзен 130 литр түлш манайх түймрийн үед зарцуулсан. Түймэр гаргасан буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /3хх-94х/,

 

     - Хохирогч У.Отгон, М.Бүрнээбаяр, Г.Мөнход нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Бид энэ түймэрт  гэр орон, эд хогшил, мал зэргээ шатааж ихээхэн хохирол амссан боловч  энэ түймэр нь  асар их хохирол  учруулж олон  хүн амь насаа алдсан юм.Бид 3-ын хувьд түймэр тавьсан Батэрдэнэ гэдэг хүнээс хохирлоо нэхэмжлэхгүй шүүх хуралд суухгүй гэжээ.

 

       -Хохирогч Р.Буд 2017 оны 02 сарын 08-нд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 421800 төгргийн хохирлоо авах хүсэлттэй байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул  хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ. 

 

- Гэрч Ё.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би уг нь Дорнод аймгийн төв дээр амьдардаг юм. Одоогоос 10-аад хоногийн өмнө Батдэлгэр эгчийг Хөлөнбуйр сум руу явахад нь хөдөө гэрт нь очиж туслах гэж ирсэн юм. Хөдөө гэр Хөлөнбуйр сумаас чанх урагш 8 киллометр орчимд Жаргалант уулын урд энгэрт байдаг юм. Энд ирээд мал хунарыг нь харж туслаад байж байсан. Харин өчигдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэрт Бат-Эрдэнэ бид хоёр байсан. Би өглөө 09 цагийн үед хонио хөөгөөд хойшоо гарч 2 киллометр орчимд байдаг худагт очиж услаад өдөр 12 цагийн үед гэрийнхээ хойно хонины захад явж байгаад гэртээ ирсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ хоол цай хийнэ гэхээр нь чи яндангаа хөөлөөд хоолоо хийгээрэй гээд буцаад хоньруугаа явж очоод хойд хонхорт байж байтал гэнэтхэн гэрийн чигээс утаа олгойдохоор нь гэр рүүгээ гүйгээд очтол гэрийн зүүн талаас гал гараад зүүн тийшээ асаж байсан. Гэрт нь ороход Бат-Эрдэнэ гал түлчихсэн хоол цай хийгээд байж байхаар нь чи гадаа гал гарч байгааг мэдээгүй юм уу гэтэл цуг гүйгээд гарсан. Ингээд унтраах гээд өөрийн өмсөж явсан ногоон куртикээр балбаад явсан боловч дийлдээгүй зүүн толгой даваад явсан. Тухайн үед гадаа бага зэрэг салхитай байсан боловч унтрааж дийлэхгүй алдсан. Бид хоёр түймэр балбаад зүүн дээр гарч ирэхэд зүүн талаас мотоцикльтой хүмүүс ирж амдаж балбаад дийлээгүй алдсан....” гэх мэдүүлэг /3хх-102-103х/,

 

- Гэрч Ө.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөлөнбуйр сумын төвд байсан. 14 цагийн орчимд Хөлөнбуйр сумын төвөөс урд зүгт багацаагаар 10 орчим киллометрт Жаргалант уулын урд энгэрт хээрийн түймэр гарч байна гэдгийг мэдээд Хөлөнбуйр сумынхан унтраах гэж ажилласан. Миний хувьд унтраах ажиллагаанд эхний ээлжинд явсан. Тухайн үед баруун урд зүгээс салхитай түймэр зүүн хойд зүгт илүү асаж байсан. Унтраах ажиллагаа явуулсан сүүлдээ салхи зүүн хойд зүгээс болж баруун урд зүгт гал асаж явсан. Салхи их хүчтэй үзэгдэх орчин хязгаарлагдсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газраас унтраах ажиллагааг хийсэн. Уг гал нь Хөлөнбуйр сумын төвөөс урд зүгт байдаг Жаргалант уулын энгэрт байх айлын гаднаас гарсан байсан. Энэ айл нь Бат-Эрдэнэ гэх залуугийнх юм....” гэх мэдүүлэг /3хх-104-105х/,

 

- Гэрч Ж.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 03 дугаар сараас эхлэн өөрөө мал маллан барилгын ажил хийхгүй гээд өөрийн хонь ямаагаа айлаас авч өөрөө төллүүлнэ гэсэн юм. Харин хөдөө гарах ямар нэгэн хашаа саравч байхгүй байсан учраас би танил Нацагсүрэн гэх хүнээс танай саравчийг ашиглаж хонь, ямаа төллүүлье гэхэд зөвшөөрсөн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цай, хоолоо хийх гэж гэр дотороо галаа түлсэн чинь яндангаас нь оч үсрээд гэрийнх нь зүүн талаас гарч байсан...” гэх мэдүүлэг /3хх-106-107х/,

 

-  Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Зуухны яндангаас оч хаясны улмаас гал анх гарсан байх гэдэг. Тухайн үед салхи баруун болон баруун хойноос салхитай байсан. Зуухны дотор талд таталтын нүхний хажууд өөр нүх гарсан байсан. Уг нүх нь ашиглалтаас шалтгаалж үүсч болзошгүй. Нэг нүхээр түлсэн галын утаа яндангаар гарах байтал 2 нүхээр зэрэг утаа татаж гарч байгаа нь шатамхай эд зүйлсийн цогтой оч яндангаар нь гарч хаясан байж болзошгүй. Ө.Бат-Эрдэнэ болон Ё.Энхтүвшин нарын мэдүүлгээр яндангаас л оч хаяж гарсан байх өөр гал гарах боломж байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Ө.Бат-Эрдэнэ нь зуухаа эвдрэл гэмтэлтэй байгаагаа өөрөө шалгаж мэдсэн байх ёстой гэтэл эвдрэл гэмтэлтэй байхад гал түлсэн байна....” гэх мэдүүлэг /4хх-51-52х/

 

- Гэрч Б.Оюунбилэг, /3хх-108-109х/, С.Хосбаяр /3хх-110х/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд,  

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  фото зургийн үзүүлэлт /хх-5-8х/, /1хх-30-34х/, /1хх-91-92х/, /2хх-44-48х, 53-54х/, /2хх-165-166х/,

 

- Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр гарсан тухай акт №18  /3хх112-115х/,

 

- Ой хээрийн түймрийн хохирлын акт Сүхбаатар аймаг Сүхбаатар сум /1хх-158-162х/, 

 

- Ой хээрийн түймрийн хохирлын акт Дорнод аймгийн Хөлөнбуйр сум /2хх-173-175х/, 

 

-  Ой хээрийн түймрийн хохирлын акт Дорнод аймгийн Булган сум /3хх-19-21х/, 

 

- Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас түймэр унтраахад гарсан шатахууны тооцоо /1хх-109-154х/, 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын шатахуун зардлын тооцоо /2хх-07-41х/,

 

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-56, 63, 75х/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 25 дугаартай дүгнэлт:

  -Талийгаач Б.Оргилболдын цогцост бүх биеийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо

-Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ.

-Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.

-Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /2хх-59-61х/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 26 дугаартай дүгнэлт:

  -Талийгаач Б.Азжаргалын цогцост толгойн хуйх, нүүр, хүзүү нэлэнхүйдээ, 4 мөчдийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо

- Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ.

- Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.

- Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /2хх-66-68х/ 

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 26 дугаартай дүгнэлт:

  -Талийгаач Бямба-Одын цогцост бүх биеийн түлэгдэлт /100%/ гэмтэл тогтоогдлоо

- Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ.

- Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.

- Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /2хх-78-80х/ 

 

-  Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 898 дугаартай шинжилгээ дүгнэлт

-Талийгаач Ч.Мөнх-Эрдэнийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр бүх биеийн нийт гадаргын 45-50%-г хамарсан lllA-lY зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

- Талийгаач бүх биеийн нийт гадаргын 45-50%-г хамарсан lllA-lY зэргийн түлэгдэлт, түлэнхий өвчний улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ

-Талийгаач үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 

-Талийгаач Ч.Мөнх-Эрдэнэ нь ABO системээр OaB/1/ бүлгийн цустай байжээ.

-Талийгаач нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул согтууруулах ундааны хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй болно гэх дүгнэлт  /2хх-101-102х/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнэ нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг Жаргалант гэх газарт нутаглаж байх үедээ гэрийн төмөр зуухны дотор талын таталтын нүхний хажууд стандартын бус цоорхой гарсан байхад хайхрамжгүй хандаж, улмаар гал түлсний улмаас яндангаар цог үсэрч хээрийн түймэр гарч, Э.Бямба-Од, Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Оргилболд, Б.Азжаргал нарын амь нас хохирч, хохирогч У.Отгонд 102.040.000 төгрөгийн, хохирогч М.Бүрэнбаярт 4.700.000 төгрөгийн, хохирогч Г.Энхболдод 45.015.000 төгрөгийн, хохирогч Э.Буяннэмэхэд 2.000.000 төгрөгийн, хохирогч Р.Будад 421.800.000 төгрөгийн, хохирогч Б.Дамжинд 25.895.000 төгрөгийн, хохирогч Н.Цээпилд 27.500.000 төгрөгийн, хохирогч Г.Мөнх-Одод 35.370.000 төгрөгийн, хохирогч Н.Намхайбаярт 4.580.000 төгрөгийн, хохирогч Ж.Загирт 5.932.000 төгрөгийн, хохирогч П.Рагчаадоржид 3.512.000 төгрөгийн, хохирогч Н.Цэгмидид 22.030.000 төгрөгийн, хохирогч Н.Цэдэнд 19.640.000 төгрөгийн, хохирогч Ц.Төмөрбаатарт 22.800.000 төгрөгийн, хохирогч Д.Эрдэнэбатад  35.100.000 төгрөгийн,  хохирогч Д.Эрдэнэ-Очирт 19.100.000 төгрөгийн, хохирогч Ш.Сүх-Очирт 18.550.000 төгрөгийн,  хохирогч П.Амарбаатарт 61.629.500 төгрөгийн, хохирогч Д.Цэрэндондогт 2.285.000 төгрөгийн,  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэсээс гал унтраахад 1.075.390 төгрөгийн, Сүхбаатар аймгийн  Түмэнцогт сумаас гал унтраахад шатахууны зардалд 114.460 төгрөгийн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын байгаль экологид 145600 га бэлчээр шатаж 555.755.200 төгрөгийн,  түймрийг унтраах болон шатсан малыг устгах, хохирол тогтоох шатахууны зардалд 2.567.600 төгрөг буюу нийт 558.322.800 төгрөгийн шууд хохирол болон 430.000 төгрөгийн шууд бус хохирол, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгийн газраас үхсэн малын сэг зэмийг устгах, хохирол тогтоох зорилгоор шатахуун зардалд 360.100 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батхуягт Б.Оргилболд, Б.Азжаргал нарын амь нас хохирсон, мөн 20.140.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аззаяад Э.Бямба-Одын амь нас хохирсон мөн 2.500.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чинбатад Ч.Мөнх-Эрдэний амь нас хохирсон, мөн 14.288.948 төгрөгийн,  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын байгаль экологид 125826 га талбай шатаж 480.277.842 төгрөг, унтраахад болон түймэрт өртсөн талбайд судалгаа явуулахад Хөлөнбуйр сумаас шатахууны зардалд 1663240 төгрөгийн буюу нийт 481.941.082 төгрөгийн шууд хохирол болон 5.000.000 төгрөгийн шууд бус хохирол, хохирогч Д.Энхтуяад 600.000 төгрөгний, хохирогч Б.Нямдэлгэрт 500.000 төгрөгийн, хохирогч Б.Доржид 250.000 төгрөгийн, хохирогч С.Батхуягт 400.000 төгрөгийн, хохирогч Г.Өлзийхутагт 320.000 төгрөгийн, хохирогч А.Цэрэнхандад 930.000 төгрөгийн, Иргэний нэхэмжлэгч Э.Доржпаламд 16.400.000 төгргийн, хохирогч Г.Дашдэндэвт 200.000 төгрөгийн,  хохирогч Г.Батжаргалд 1.637.500 төгрөгийн, Дорнод аймгийн Булган сумын байгаль экологид 113800 га талбай шатаж 434.374.600 төгрөг, хохирогч Д.Ариунаад 12.415.000 төгрөгийн, хохирогч Б.Соёлтуяад 1.075.000 шууд хохирол, 300800 төгрөгийн шууд бус хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас шууд ба шууд бус нийт 2.434.661.448 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батхуяг, Д.Чинбат, Б.Аззаяа, хохирогч У.Отгон, М.Бүрэнбаяр, Г.Энхболд, Э.Буяннэмэх, Р.Буд, Г.Мөнх-Од, Н.Цэгмид, Ц.Төмөрбаатар, Д.Эрдэнэбат, Д.Эрдэнэ-Очир, Ш.Сүх-Очир, П.Амарбаатар, Б.Соёлтуяа, Д.Ариунаа, Д.Энхтуяа, Б.Нямдэлгэр, Б.Дорж, С.Батхуяг, Г.Өлзийхутаг, А.Цэрэнханд, Э.Доржпалам, Г.Дашдэндэв, Г.Батжаргал, Б.Дамжин, Н.Цээпил, Н.Намхайбаяр, Ж.Загир, П.Рагчаадорж, Н.Цэдэн, Д.Цэрэндондог, иргэний нэхэмжлэгч Н.Гантөмөр, М.Гэрэлмаа, Д.Баттулга, Д.Баттулга, Ч.Батбаяр нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр гарсан тухай акт №18, Ой хээрийн түймрийн хохирлын акт Сүхбаатар аймаг Сүхбаатар сум /1хх-158-162х/, Ой хээрийн түймрийн хохирлын акт Дорнод аймгийн Хөлөнбуйр сум /2хх-173-175х/,  Ой хээрийн түймрийн хохирлын акт Дорнод аймгийн Булган сум /3хх-19-21х/, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас түймэр унтраахад гарсан шатахууны тооцоо /1хх-109-154х/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын шатахуун зардлын тооцоо /2хх-07-41х/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-56, 63, 75х/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 25 дугаартай дүгнэлт, /2хх-59-61х/,- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 26 дугаартай /2хх-66-68х/ Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 26 дугаартай дүгнэлт, /2хх-78-80х/,  Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 898 дугаартай шинжилгээ дүгнэлт, / 2хх-101-102х / зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнэ нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, 4 хүний амь үрэгдэж, бусдын эд хөрөнгөнд нийт 2.434.661.448 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн гэм буруу нь тогтоогдсон, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Иймд түүнийг хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Харин учруулсан хохирлоос нөхөн төлөгдсөн төлбөр байхгүй бөгөөд  хохирогч Р.Будад 421.800.000 төгрөгийн, Н.Намхайбаярт 4.580.000 төгрөгийн, Ж.Загирт 5.932.000 төгрөгийн, Баруун-Урт сумын тамгын газарт 360.000 төгрөгийн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт 1.075.390 төгрөгийн, Түмэнцогт сумын засаг даргын тамгын газар  114.460 төгрөг, хохирогч  Б.Соёлтуяад 1.075.000 төгрөгийн, Д.Ариунаад 12.415.000 төгрөгийн, Б.Аззаяад 2.500.000 төгрөгийн, Д.Энхтуяад 600.000 төгрөгийн, Дорнод аймгийн Булган сумын тамгын газарт 434.374.600 төгрөг,  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын тамгын газарт 481.941.082 төгрөг, хохирогч Г.Энхболдод учирсан хохирлын 50 хувь болох 22.507.500, Э.Буяннэмэхэд учирсан хохирлын 50 хувь болох 1.000.000 төгрөгийн хохирлоо тус тус нэхэмжилнэ гэсэн тул  дээрх хохирлыг ялтан Ө.Бат-Эрдэнээс гаргуулж олгохоор, 

Хохирогч У.Отгон, М.Бүрэнбаяр, Б.Дамжин, Н.Цээпил, Г.Мөнход, П.Рагчаадорж, Н.Цэгмид, Н.Цэдэн, Ц.Төмөрбаатар, Д.Эрдэнэбат,  Д.Эрдэнэ-Очир, Ш.Сүх-Очир, П.Амарбаатар, Д.Цэрэндондог, Д.Батхуяг, Д.Чинбат, Б.Нямдэлгэр, Б.Дорж, С.Батхуяг, Г.Өлзийхутаг, А.Цэрэнханд, Э.Доржпалам, Г.Дашдэндэв, Г.Батжаргал, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар сумын тамгын газрыг төлөөлж Д.Баттулга нар хохирол нэхэмжлэхгүй гэснийг, 

       Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сейга маркийн шатсан буу 1 ширхэг ирснийг устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв. 

Хэдийгээр шүүгдэгч Ө.Бат-Эрдэнэ нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн боловч шүүгдэгч Ө.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсны төлбөрөө төлж барагдуулаагүй, тухайн хэргээс болж олон хүний амь нас хохирсон, онц их хэмжээний хохирол учирсан зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгчид оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 287, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Өлзийсайханы Бат-Эрдэнийг галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ө.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан Ө.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Ө.Бат-Эрдэнээс 421.800.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 26-1-18 тоотод оршин суух Р.Будад, 4.580.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн Нанзангийн Намхайбаярт, 5.932.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн Жаамаагийн Загирт, 360.000 төгрөг гаргуулж Баруун-Урт сумын тамгын газарт, 1.075.390 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт, 114.460 төгрөг гаргуулж Түмэнцогт сумын засаг даргын тамгын газарт, 1.075.000 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн иргэн Баваасангийн Соёлтуяад, 12.415.000 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн иргэн Даваажавын Ариунаад,  2.500.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1Б-ийн задгайд оршин суух иргэн Батсайханы Аззаяад, 600.000 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн иргэн Дагванямын  Энхтуяад, 434.374.600 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Булган сумын тамгын газарт,  481.941.082 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын тамгын газарт, 22.507.500 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Гомбосүрэнгийн Энхболдод, 1.000.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Энхболдын Буяннэмэхэд  тус тус олгосугай.

 

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сейга маркийн шатсан буу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч У.Отгон, М.Бүрэнбаяр, Б.Дамжин, Н.Цээпил, Г.Мөнход, П.Рагчаадорж, Н.Цэгмид, Н.Цэдэн, Ц.Төмөрбаатар, Д.Эрдэнэбат,  Д.Эрдэнэ-Очир, Ш.Сүх-Очир, П.Амарбаатар, Д.Цэрэндондог, Д.Батхуяг, Д.Чинбат, Б.Нямдэлгэр, Б.Дорж, С.Батхуяг, Г.Өлзийхутаг, А.Цэрэнханд, Э.Доржпалам, Г.Дашдэндэв, Г.Батжаргал, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар сумын тамгын газрыг төлөөлж Д.Баттулга нар хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ө.Бат-Эрдэнэд урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 03 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАР