| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/235 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/235
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шат******* шүүхийн шүүх хуралдаа*******г шүүгч Р. даргалж,
шүүх хуралдаа******* нарийн бичгийн дарга Т.Учрал,
хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
иргэний нэхэмжлэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ж.Ундармаа
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдаа******* “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын раас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхон овогт ын эд холбогдох эрүүгийн 2331000940127 *******тай, 175/2023/0156/Э хэргийг 2023 о******* 07 ******* ******* 31-ний ******* хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 о******* 03 ******* ******* 25-******* ******* Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* ” ХХК-д такси******* жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 3 ******* хэсэг, 77 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Орхон ургийн овогт ын /РД:МБ61032515/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ******* нь 2023 о******* 04 дүгээр ******* 20-******* үүрийн 04 цагийн үед Сэлэнгэ аймаг, ******* сум, 5 ******* баг, “ ” шатахуун түгээх станцын урд байрлах олон улсын 0403 *******тай асфальтан зам дээр Улаанбаатар хот чиглэлээс ******* сум орох чиглэлд улсын *******тай, “ 8” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 о******* 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.4.А ******* зүйл дэх “...Гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасан журмыг зөрчсөний улмаас улсын *******тай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2023 о******* 04 дүгээр ******* 20-******* үүрийн 04 цагийн үед Сэлэнгэ аймаг, ******* сум, 5 ******* баг, “ ” шатахуун түгээх станцын урд байрлах олон улсын 0403 *******тай асфальтан зам дээр Улаанбаатар хот чиглэлээс ******* сум орох чиглэлд улсын *******тай, “ 8” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 о******* 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.4.А ******* зүйл дэх “...Гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасан журмыг зөрчсөний улмаас улсын *******тай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн эрүүл мэндэд “...зулай дух, чамархай яс******* ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи******* хүнд зэргийн няцрал , дух чамархай хэсгийн тархи******* няцрал, дарагдал, толгойн орой, дух, зүүн чихний ар хэсэг , дагз******* төвгөр, баруун хөмсөгний дээд гадна хэсэгт шарх, толгойн хуйх , нүүрний зөөлөн эдийн няцрал...” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...2022 о******* 04 дүгээр ******* 20-******* өдрийн үүрийн 04 цагийн үед төв рүү орж явсан. Гүйцэт түрүүлэхээр үйлдлээ хийсэн. Тэгтэл “ Газ” дөхөж ирэхэд урд талын машин зүүн тал руу миний урд талын эгнээ рүү явж эхэлсэн. Эхний боржууран дээрээс хурдаа хасаж эхэлсэн. Дараагийн боржууран дээрээс харайгаад гартал колонкийн самбар байсан. Тэгтэл зам руу гарахад миний баруун талаас *******гийн машин мөргөлдөж, миний машин зүү тал руу явж, *******гийн машин замын хажуу тийшээ явсан. Жолоочийг гаргах гэтэл цус арчаад өг гэж хэлсэн. Цусыг нь арчиж байхад эмнэлгийн машин ирсэн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн: “...Улаанбаатар хотоос орж ирээд хороолол өнгөрөөд явж байсан. Зүүн талынхаа толинд харахад машин дөхөж ирсэн. Хажуугаар гүйцэт түрүүлээд гарах нь гээд замын шороо луу нэг дугуйгаа шахаж өгсөн. Оруулаад л толиндоо харсан юу юугүй түс гээд л явчихсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Гомдолтой байна. Төлбөр мөнгийг олон тасалж авмааргүй байна. Дараагийн хагалгаа 3 сард болно. Миний гавлын яс бүтэн байхгүй. 2 сул ястай..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Б өгсөн: “...Манай компанийн эзэмшлийн шугам тоноглолыг мөргөж, гэмтэл учруулсан хохирол гарсан. Энийг манай комисс бүртгэж хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******гийн 2023 о******* 05 ******* ******* 11-ний ******* мөрдөн шалгах ажиллагаа******* шатанд өгсөн: “...2022 о******* 02 ******* ******* 19-нөөс 20-*******г шилжих шөнийн 00:20 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота приус 30 загварын улсын *******тай тээврийн хэрэгслээ жолоодоод урд талын зорчигчийн суудалд /нас-24/ гэх нагац дүүгээ суулгаад ард талын зорчигчийн суудалд Дархан-Уул аймаг орох замаас авсан хүнээ суулгаад Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг ******* сум чиглэлтэй явсан. 03 цагийн үед Замаас авсан хүнээ Дархан-Уул аймагт буулгасан. 04 цаг өнгөрөөгөөд ******* сумын байрлалд орж ирсэн бөгөөд 50-60 километр цагийн хурдтай “ ” кпонкийн хажуугаар өнгөрөх гэж байх үедээ зүүн талын толиндоо хартал миний ардаас холын гэрлээ тусгасан тээврийн хэрэгсэл маш хуртай ирж байхаар нь намайг гүйцэт түрүүлэх гэж байгаа юм байна гэж бодоод баруун гар тал руугаа буюу замын хэрэг рүүгээ шахаад бага зэрэг зай тавьж өгтөл ардаас явж байсан тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй, гүүпер хэсэг рүү мөргөсөн. Уг мөргөлтийн улмаас би замаас гараад “ ” клонкийн урд байрлах гэрлийн шонг мөргөсөн бөгөөд түүнээс хойш болсон асуудлын талаар санахгүй байна. Тэгээд ухаан ороод хартал Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Цаг агаар салхи, шуурга, цасгүй тогтуун хэвийн байсан. Замын гэрэлтүүлэг сайн байсан бөгөөд үзэгдэх орчин хэвийн байсан. Замын гадаргуй хар ямар нэгэн цас, шороогүй, хагаралгүй, гөлгөр байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан гэж бодохоор тухайн тээврийн хэрэгсэл 100 гаруй км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Б 2023 о******* 04 дүгээр ******* 24-ний ******* мөрдөн шалгах ажиллагаа******* шатанд өгсөн: “...Би Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станц ХК-ийн Сэлэнгэ салбарт ашиглалт засварын мастераар ажилладаг. Би тухайн байгууллагад 2010 оноос хойш ажиллаж байна. Тухайн зам тээврийн ослын улмаас манай байгууллагад цахилгаан дамжуулах тулгуур, намгийн хамгаалалт, цахилгаан дамжуулах тусгаарлагч зэрэг эд зүйлс гад******* хүчин зүйлсийн улмаас эвдэрч хохирол учирсан. Байгууллагад учирсан хохирлыг захирлын тушаалаар байгуулагдсан технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс судалж, акт гаргасан ба тухайн актаас үзэхэд манай байгууллагын ******* салбарт 4,276,229 төгрөгийн хохирол учирсан. Зам тээврийн осол гарч 01-30 улсын *******тай, тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас манай байгууллагад хохирол учирсан. Буруутай этгээдээр байгууллын хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Н.ийн 2023 о******* 02 ******* ******* 20-******* ******* мөрдөн шалгах ажиллагаа******* шатанд өгсөн: “...Би 2023 о******* 02 ******* ******* 20-******* шөнийн 00:30 цагийн орчимд ээжийн дүү болох ахтай Улаанбаатар хотод уулзаад цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан Сэлэнгэ рүү гарсан. Улаанбаатар хотоос гарахдаа зар тавьсан учир 30-35 орчим нас******* ах суугаад Дархан-Уул аймагт буусан. Тэгээд бид хоёр үүрээр Сэлэнгэ аймаг руу орж ирэх байхдаа хорооллын зам дагуу уулзвар дээр ах бид 2 ус уучхаад машинтай нь хөдлөөд явж байхад зүүн нүдний үзүүрт хар машин гүйцэт түрүүлэх гээд зэрэгцэж харагдсанаа, түс тас болоод явчихсан ба нэг мэдэхэд машин замын хажуу руу унаад дээшээ харчихсан. Тэгээд хартал ахын толгой хэсгээс нь цус гарчихсан, байдалтай байсан. Би машинаас өөрийнхөө бүсийг тайлж гарчхаад, буцаад очоод ахын суудлын бүсийн авчхаад арын суудал руу татсан чинь ах машинаасаа гарсан. Тэгээд босож зогсчхоод хойшоогоо унаад өгсөн. Унасан байхдаа манай ах ухаан самуурсан байдалтай бага зэрэг зүйл яриад байсан. Тэгээд хар маши******* жолооч эмнэлэг, цагдаа дуудаад манай ахыг эмнэлгийн машин аваад явсан. Манай ах архи согтууруулах ундаа******* зүйл хэрэглээгүй байсан. Тухайн машин зэрэгцэж ирээд л ахын маши******* гэрэл бут үсрээд л миний талд мөргөсөн байгаа нь мэдэгдээд дахиад жолооч тал хэсгээрээ юм мөргөж байгаа нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 ******* хуудас/,
“ ” ХХК-ийн 2023 о******* 02 ******* ******* 24-ний өдрийн 08 *******тай шинжээчийн: “...01-30 улсын *******тай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй байна гэж байна. улсын *******тай Соната-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 13.1, 13.4а дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. улсын *******тай Соната-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 13.1, 13.4а дахь заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 47 ******* хуудас/,
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн: “...1. 30 маркийн 01-30 улсын *******тай, Sonata 8 маркийн улсын *******тай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 дахь хэсэгт зааснаар зам тээврийн осол мөн байна. 2. Хэргийн материалтай танилцахад 30 маркийн 01-30 улсын *******тай автомаши******* жолооч *******г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Sonata 8 маркийн сэн улсын *******тай автомаши******* жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4.А ******* зүйл дэх Гарц дээр гүйцэт түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Энэхүү дүгнэлтийг 2 ******* хариултаар хариулсан гэж үзэж байна. 4.Энэ асуултад бидний зүгээс хариулах боломжгүй. 5. Sonata 8 маркийн сэн улсын *******тай автомаши******* жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4.А ******* зүйл дэх Гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 64-66 ******* хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 о******* 03 ******* ******* 01-ний өдрийн 54 *******тай шинжээчийн: “...техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ шууд зардлын дүн 11,408,000 төгрөг, шууд бус зардлын дүн 1,050,000 төгрөг, нийт 12,458,000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-78 ******* хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 о******* 03 ******* ******* 21-ний өдрийн 113 *******тай шинжээчийн: “...*******гийн биед зулай дух, чамархай яс******* ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи******* хүнд зэргийн няцрал , дух чамархай хэсгийн тархи******* няцрал, дарагдал, толгойн орой, дух, зүүн чихний ар хэсэг , дагз******* төвгөр, баруун хөмсөгний дээд гадна хэсэгт шарх, толгойн хуйх , нүүрний зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн хүчтэй цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 ******* хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 о******* 05 ******* ******* 15-******* өдрийн 21 *******тай: “...*******гийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 о******* 05 ******* ******* 15-******* өдрийн шинжээчийн: “...*******ийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 135-136 ******* хуудас/,
Иргэний нэхэмжлэгч 2023 о******* 06 ******* ******* 09-ний ******* мөрдөн шалгах ажиллагаа******* шатанд өгсөн: “...01-30 улсын *******тай тээврийн хэрэгсэл 2019 о******* 08 ******* ******* 07-******* өдрөөс өнөөдрийг хүртэл манай компанийн эзэмшилд байгаа. Зээлдэгч ******* гэх Сэлэнгэ аймаг, ******* сумын иргэн байдаг бөгөөд тэрээр 4,000,000 төгрөгийн зээл авч байсан. ******* нь 4,000,000 төгрөгийн зээлээ бүрэн төлж дууссан байгаа. Одоо Энт Финанс ХХК-ийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь зээлээ бүрэн төлж дууссан байгаа. 2023 о******* 06 ******* сард тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлэх талаараа мэдэгдсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16 ******* хуудас/,
Шүүгдэгч *******ийн 2023 о******* 06 ******* ******* 04-ний ******* мөрдөн шалгах ажиллагаа******* шатанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би мэдүүлэг өгөхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155, 160 ******* хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 04 дүгээр хуудас/,
Хэргийн рын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 06-16 ******* хуудас/,
Хэргийн рын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-21 дүгээр хуудас/,
Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 22-23 ******* хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2023 о******* 04 дүгээр ******* 21-ний өдрийн 04/591 *******тай албан бичиг /1-р хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1-р хх-ийн 48-49, 54-55, 67-68, 79-80, 124-125, 137-138, 145-146 ******* хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн орлогын баримт /1-р хх-ийн 72, 84 дүгээр хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2023 о******* 02 ******* ******* 27-******* өдрийн 02/33 *******тай албан бичгээр ирүүлсэн хохирлын баримт /1-р хх-ийн 139-144 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 170 ******* хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 173 ******* хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 177 ******* хуудас/,
Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 179 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн “Хаан банк” ХХК-ийн 5624004761 *******тай данс******* хуулга /1-р хх-ийн 183-195 ******* хуудас/,
Шүүгдэгчийн “Төрийн банк” ХХК-ийн 240435234801 *******тай данс******* хуулга /1-р хх-ийн 197 ******* хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 198 ******* хуудас/,
Шүүгдэгчийн зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 199 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар 2023 о******* 02 ******* ******* 20-******* өдрийн ******* өртөөний 35 секунтын хяналтын камерийн бичлэг хураасан 1 ширхэг сидиг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 200 ******* хуудас/,
Эд мөрийн баримтаар 2023 о******* 02 ******* ******* 20-******* өдрийн “ ” шатахуун түгээх станцын 1 минут 1 секунтын бичлэгийг хураасан 1 ширхэг сидиг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 201 дүгээр хуудас/,
Хохирогч *******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа******* шатанд өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 202-236 ******* хуудас/,
улсын *******тай, 30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /2-р хх-ийн 10 ******* хуудас/,
улсын *******тай, Sonata 8 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /2-р хх-ийн 11 дүгээр хуудас/,
“ЭНТ финанс” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын гэрчилгээний хуулбар хувь /2-р хх-ийн 12 ******* хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн хорин дол******* бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4/а “...гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас 01-30 улсын *******тай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргаа******* хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэн шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, шинжилгээ хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул дахин шинжээч томилох тухай байр суурийг илэрхийлсэн бөгөөд шүүх хүлээн авахаас татгалзсан болно. Учир нь:
Хавтаст хэрэгт зам тээврийн ослын талаар Сэлэнгэ аймгийн “ ” ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн 2023 о******* 02 ******* ******* 24-ий өдрийн 08 *******тай, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн шинжээчдийн 2023 о******* 04 дүгээр ******* 10-******* өдрийн 04/01 *******тай, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 5 шинжээчдийн 2023 о******* 5 ******* ******* 10-******* өдрийн 23/55 *******тай дүгнэлтүүд авагджээ.
Мөрдөн шалгах ажиллагаа******* явцад Сэлэнгэ аймгийн “ ” ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн жолоодлогын дадлагын багш 2023 о******* 02 ******* ******* 24-ний ******* гаргасан 08 *******тай дүгнэлтээр “... улсын *******тай Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх “...чиг өөрчлөх, байр эзлэх ...аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 13.1. Гүйцэж түрүүлэх ... бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх...”, 13.4/а “...уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн...”, 01-30 улсын *******тай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй... *******ийн үйлдэл нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн...” гэж дүгнэсэн,
Прокурорын 2023 о******* 4 дүгээр ******* 05-******* өдрийн дахин шинжилгээ хийлгэхээр томилсон тогтоолын дагуу Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 о******* 04 дүгээр ******* 10-******* өдрийн 04/04 *******тай дүгнэлтээр “... улсын *******тай Тоёота Приус 30 маркийн тээврийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, ... улсын *******тай Sonata-8 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4/а “...уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон...” гэж дүгнэсэн,
Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолын дагуу “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 о******* 05 ******* ******* 10-******* өдрийн 23/55 *******тай дүгнэлтээр “...Тоёота Приус 30 маркийн тээврийн улсын *******тай автомаши******* жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Sonata 8 маркийн улсын *******тай автомаши******* жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4/а “...гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэж дүгнэжээ.
Шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг нягтлан дүгнэж нотолгоо******* ач холбогдол, нотлох баримтын хэмжээ хязгаар, хэргийн үйл баримтыг үндэслэн “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байсан тул оролцогч нарын хүсэлтийн дагуу дахин шинжээч томилж тухайн зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан тул цаашид нотлох шаардлагагүй буюу эргэлзээтэй байдал байхгүй гэж үзэв.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 ******* зүйлийн 8.1 “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий этгээдээр хийлгэнэ”; 8.3 Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн рын гишүүн батална 8.4.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн рын гишүүн батална” гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 о******* 07 ******* 03-******* өдрийн А/233 ******* тушаалаар “Авто техникийн шинжилгээ”-22 *******т “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ”-г шинжилгээ хийх эрх бүхий байгууллагаар хийлгэж болох талаар баталсан байна.
Уг жагсаалт батлагдан гарахаас өмнө буюу 2023 о******* 04 ******* 28-******* ******* прокурор шинжээч томилсон хэдий ч энэ нь шинжээчийн дүгнэлтийн агуулгад ноцтой нөлөөлөхгүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгсөн болно.
Мөн шинжээчийн мэдлэг ур чадвар, тусгай зөвшөөрөл, ажлын туршлагын талаар шинжээч нараас асуумж асууж хавтаст хэрэгт бэхжүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд “...зулай дух, чамархай яс******* ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи******* хүнд зэргийн няцрал, дух чамархай хэсгийн тархи******* няцрал, дарагдал, толгойн орой, дух, зүүн чихний ар хэсэг, дагз******* төвгөр, баруун хөмсөгний дээд гадна хэсэгт шарх, толгойн хуйх , нүүрний зөөлөн эдийн няцрал...” бүхий хүнд хохирол учирсан.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 5,942,464 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 12,458,000 төгрөг, ажилгүй байсан хугацаа******* цалингийн зөрүү 11,250,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол зэргийг, иргэний нэхэмжлэгч Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний төлөөлөгч ******* нь тулгуур болон шугамын утас, намгийн хамгаалалт, шугамын ус зэргийг тусгаарлагч тоноглол эвдэрсэн зөрчил гарсан 4,276,299 төгрөгийн хохирол учирс*******г нэхэмжилсэн.
Анхан шат******* шүүх хохирогч талаас нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болох 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өмгөөлөгчийн зардал нь энэ тохиолдолд зайлшгүй гарах зардал биш бөгөөд талуудын харилцан тохиролцсо******* үндсэн дээр бий болж буй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Цалингийн зөрүү болох 11,250,000 төгрөг нэхэмжилснийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар ******* нь хөдөлмөрийн чадвар алдс******* улмаас хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг эсэх нь тодорхойгүй байх тул цалингийн зөрүү тооцох боломжигүй байна. Иймд энэ талаар нотлох баримтыг бүрдүүлэн цалингийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүх шинжилгээний ерөнхий рын 2023 о******* 10 ******* ******* 30-******* өдрийн 210 *******тай шинжээчийн дүгнэлтээр *******гийн сэтгэцэд танин мэдэхүйн бууралт, гэмтлийн дараах стрессийн шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гурав******* зэрэглэлд хамаарч байна гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын гурав******* зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдаа******* 2023 о******* 25 ******* тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогч *******гийн биед учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс үүдсэн хохирогчийн гоо сайхан, эрүүл мэндэд учирсан сөрөг байдал, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшээгүй байгаа байдал, нас******* байдал зэргийг харгалзан түүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9,900,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч *******ээс эрүүл мэндэд учирсан эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 5,942,464 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 12,458,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9,900,000 төгрөг, нийт 28,300,464 төгрөг гаргуулж хохирогч *******д олгох,
Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний төлөөлөгч *******д тулгуур болон шугамын утас, намгийн хамгаалалт, шугамын ус зэргийг тусгаарлагч тоноглол эвдэрсэний улмаас 4,276,299 төгрөгийн хохирол учирс*******г бүрэн гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч ******* нь хохирол төлбөр төлөхтэй холбогдуулан завсарлага авч уг, хугацаанд иргэний нэхэмжлэгчид 500,000 төгрөгийн хохирлыг төлж, үлдэх 3,776,299 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч *******д 15,000,000 төгрөг төлж, үлдэх 13,300,464 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч *******ээс нийт 17,076,763 төгрөг гаргуулж хохирогч *******д 13,300,464 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний төлөөлөгч *******д 3,776,299 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Харин хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай бол цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёс*******, шударга ёс*******, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёс******* зарчимд нийцнэ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэрэг гарснаас хойш шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх хүртэл хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлээгүй зэргээс харахад гэмт үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй хувийн байдал харагдаж байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг төлөгдсөн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэх байр суурийг илэрхийлсэн,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас сонсгож буй эрүүгийн хариуцлага багадаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирол төлөхгүй гэж байна. Цаад санаа нь гэмт хэргээ хүлээхгүй байна. Гомдол гаргана гэж байна. Шүүхээс тогтоогдчихсон байгаа эргэлзээтэй асуудалтай талаар ярьж байна. Тэгсэн хэрнээ нөхөн төлөхөө илэрхийлж байна. Ийм байдлаар хандахгүй. Хохирол бүрэн төлөгдөөгүй байна гэх байр суурийг илэрхийлсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй болно.
Шүүх улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 ******* хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******эд хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүйн дээр мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёс******* зарчимд нийцэхгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалуулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа******* зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 ******* зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заас*******г удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орхон ургийн овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргаа******* хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/-н ******* хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 6 /зургаа/-н ******* хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар эрүүгийн хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа******* зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 505 ******* зүйлд зааснаар шүүгдэгч *******ээс 17,076,763 төгрөг гаргуулж хохирогч *******д 13,300,464 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний төлөөлөгч *******д 3,776,299 төгрөг тус тус олгосугай.
8. Хохирогч ******* нь цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4, 36.13 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шат******* шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ