| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0004/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******чимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
******* аймгийн сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 2333000730116 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1969 оны 09 дүгээр сарын 08-ны ******* аймаг ******* хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум ******* 2 дугаар баг худаг гэх газарт оршин суух хаягтай ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сард ******* аймгийн сумаас иргэн гийн алдсан мал болох эрээн нүүртэй, хүрэн зүсмийн, эвэр дээрээ ногоон будагтай 1 тооны үхрийг, мөн 2023 оны 04 сард чихэндээ ухмал имтэй, хондлой дээрээ хөндлөн шар будагтай 2 тооны хонийг тус тус завшиж иргэн д 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сард ******* аймгийн сумаас иргэн гийн алдсан мал болох эрээн нүүртэй, хүрэн зүсмийн, эвэр дээрээ ногоон будагтай 1 тооны үхрийг, мөн 2023 оны 04 сард алдсан чихэндээ ухмал имтэй, хондлой дээрээ хөндлөн шар будагтай 2 тооны хонийг тус тус завшсаны улмаас иргэн д бага хэмжээнээс дээш буюу 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би гэр бүлийн хамтаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр "Шохойтой " гэх газар мал маллаж амьдардаг юм. 2022 оны өвөл манай гэрийнхэн ээж ын малтай, малаа нийлүүлээд өвөлжсөн юм. Ээжийн болон манай бог малтай нийлээд 1500-1600 орчим бог мал байсан. 2023 оны 05 сарын дундуур зуслан руугаа нүүхээр болоод манайх "Уулын үйлдвэр" гэх газар луу зусахаар, ээжийнх "Хужаа Баюуны урд тал" гэх газар луу зусахаар болоод малаа салгах гэсэн чинь 140-150 бог мал дутаад байсан. Тухайн үед айл амьтны малтай нийлсэн байх гээд нээх тоогоогүй орхичхоод зуслан руугаа нүүсэн. Тэгсэн гээд д амьдардаг ах манай гэрт ирээд танайх бог мал алдсан уу гэхээр нь би манай нөхөр хавар алдсан байж магадгүй олон тооны бог мал дутаад байгаа гэсэн чинь ямар имтэй вэ гэхээр нь шар будагтай онь имтэй гээд хэлсэн. Тэгсэн чинь ах танай малыг хэн авсныг мэднэ. Би *******гийнд яваад орсон чинь шар будагтай онь имтэй 2 тооны хонь гэртээ гаргаж байхад нь би орсон юм. Эхнэртэйгээ охинтойгоо 3-лаа гаргаж байсан гэж ярьсан. Мөн *******гийн гадаа манай нэлээн хэдэн тооны хонь байсныг , гэх хүмүүс харсан байсан. гэх хүнээс ******* өөрөө утсаар залгаж манай гадаа 100 гаран бог тасарсан байна, шар будагтай танай хонь мөн үү гэж асуусан байсан. Тэр үед манайх биш ээ манай бог мал ногоон будагтай гэж хэлсэн гэсэн.
Бас 2023 оны 02 сард өдрийг нь сайн санахгүй байна манай үхрээс 1 тооны цоохор нүүртэй, хязаалан насны охин үхэр бас дутсан. Тэгээд ойр хавиараа хайгаад олдоогүй. Тухайн үед мал ихээр өеөдөж үхээд байсан болохоор нэг жалганд өеөдөөд үхчихсэн байх гэж бодоод тоогоогүй. Тэгсэн бас манай үхрийг ******* өөрийнхөө малтай ижилсүүлээд гэртээ нэг хэсэг өөрийнхөө малтай хамт байлгаж байсан талаар ах хэлсэн. Тэгээд тухайн үед нь ах зургийг нь дарчихсан байсныгаа бид нарт үзүүлсэн яг мөн байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгөө хамт *******гийнд очоод асуусан чинь мэдэхгүй ээ гэрийн гадаа байж байгаад алга болчихсон гэж хэлсэн.
Маргааш нь билүү нөгөөдөр нь би дахиад асуух санаатай очсон чинь ******* байхгүй, эхнэр нь охинтойгоо байсан тэгэхээр нь би "Танайд байсан манай нэг тугалтай үхэр хаана байна" гээд тулгаад асуусан чинь хүнтэй утсаар ярьж байгаад машинтай ачаад аваад явсан. "Хаашаа явсныг нь мэдэхгүй байна" гэж хэлсэн. Мөн *******г машинтай манай үхрийг ачиж авч явж байсныг , нар замд таарсан байсан. 2023 оны 07 сарын 30-31-нд шилжих шөнө манайх 2 тооны саалийн үнээгээ алдчихсан учраас цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22,24-25-р хуудас),
2.Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...*******гийнх өвөлжөөндөө буюу сумын гэх газрын наахан талд жалганд байдаг байсан. Миний өөрийн мал *******гийнд байдаг учраас би ерөнхийдөө байнга тэднийд өдрийн цагаар байдаг байсан юм. 2023 оны 05 дугаар сард өглөө эрт 09 цагийн үед би эхнэртэйгээ хамт гийнд очсон чинь гэртээ байхгүй арынхаа вагончикийн хаалгыг машинаараа хаагаад тавьчихсан байхаар нь эхнэр бид 2 яваад орсон чинь 2 тооны хонь гаргасан байсан. Эхнэр охин хоёр нь гэдсийг нь цэвэрлээд, өөрөө толгойг нь хуйхлаад сууж байсан. Тэгээд бид хоёрыг яваад орсон чинь эхнэр охин хоёр нь Догоо эгч 2 хонь гаргаад гэдсийг нь ав гэсэн юм гэсэн чинь надад хэлэхдээ Мангиртаас Чингис 2 хонь авч ирж өглөө гээд зөрж яриад байсан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад хуйхалж байсан хонины толгойг нь харсан чинь баруун чих нь ухмал имтэй, хондлой дээрээ хөндлөн шар будагтай хонь байсан. Тухайн үед нь хэний хонь гэдгийг нь мэдээгүй өнгөрсөн юм.
...Бас 2023 оны 02 сард санагдаж байна гийн малд нүүр нь эрээн улаан хүрэн зүсмийн, эвэр дээрээ ногоон будагтай үхэр ирчихсэн байсан, тэр үхрээ бэлчээрт ерөөсөө гаргадаггүй эхнэр нь дандаа хариулаад байж байдаг байсан. Саяхныг хүртэл байж байгаад алга болчихсон байсан. Тэр үхрийн зургийг би тухайн үед нь дараад авчихсан байсан юм. Саяхан манайд нар ирээд манайх хонио 5 сард алдсан юмаа танд мэдэж байгаа зүйл байна уу гэхээр нь шар будагтай баруун чих нь ухмал имтэй хонь гаргаж байсан талаар хэлсэн. Тэгээд бас нөгөө үхрийн зургаа харуулсан чинь хоёр манай алдсан үхэр мөн байна гэж хэлээд явсан.
...өвөл *******гийнд очиход эрээн нүүртэй хүрэн үнээ малд нь ирчихсэн байсан ба шуурганаар хүрээд ирлээ гэж хэлж байсан юм. Тэгээд тэднийд хаваржаэт малд нь ижилссэн байсан. Тэгэхээр нь би тэр үхрийн эзнийг олчих санаатай зургийг нь сарын эхээр дарж авсан санагдаж байна. Тухайн үхэр эвэртээ ногоон будагтай байсан. Тэгээд 2 хонийг алж байгааг хэлэх гэж ирээд бас нэг ийм үхэр тэдний малд байгааг харуулахад зураг хараад манай үхэр байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34, 56-р хуудас),
3.Гэрч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна над руу утсаар залгаад " чамаас хавар олон тооны хонь мал асуусан уу" гэж байсан. Хавар 4 сарын үед над руу утсаар залгаад "Танай доохон талд 200 орчим тооны хонь байна лээ, танай хонь уу" гэхээр нь би ямар сонин юм, ямар буцагтай байна гэсэн чинь шар будагтай хонинууд байна гэхээр нь "Өө тэгвэл манайх бишээ, манай мал ногоон будагтай" гэж хэлээд тасалсан.
2023 оны хавар бас 4 сарын үед гийн малд 1 тооны эрээн нүүртэй үхэр ирчихсэн яваад байсан юм. Тэгээд дараахан нь худаг дээр таараад үхрүүдээ усалж байсан чинь ийм үхэр манайд ирчихсэн байгаа гэж надад хэлж байсан. Тэр үхэр i сарын сүүл хүртэл гийн малд байсан, 5 сарын сүүлээр пооль харна гээд нүүгээд явахад малд нь байсан. Тэр үхэр гийн үхэр байсан юм шиг байна лээ 8 сард надтай уулзахдаа хэлж байсан. Тэр үхрийг гийн малд нийлсэн талаар өөр мэдэх хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
4. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2023 оны 05 сарын эхээр санагдаж байна намайг үхэртээ явж байхад эгчийн хонь манай зуслангийн урд талын поолины захад байсан, бас ойролцоогоор 100 гаран тооны хонь тасраад нэлээн зайтай явж байхаар нь хонь харж байгаа хүн нь мэдэж байгаа байлгүй гээд өнгөрсөн. Тэр тасарч явсан хонь нь дутсан юм шиг байна лээ, би ямар нэгэн байдлаар хонь мал тууж эгчид өгсөн зүйл байхгүй, ******* ах яагаад намайг эгчид хонь аваачиж өгсөн гэж мэдүүлэг өгсөн талаар надад мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),
5. Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2023 оны 07 сард байхаа би сумын "Хужаа баюун" гэх газар амьдардаг гээд эгчийн хонийг нь харж өгдөг байсан юм. Нэг өдөр намайг хониндоо явж байхад ******* өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй үхэр ачаад ганцаараа явж байсан, яг ард талд нь саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй танихгүй хүн дагаад явж байсан. Тухайн үед нээх юм бодоогүй өнгөрсөн. Дараа нь 2023 оны 08 дугаар сард санагдаж байна, эгчийнд байж байсан чинь эгч ирээд манай үхрийг ачаад аваад явчихсан юм шиг байна гэхээр нь би 7 сард ах нэг бараан зүстэй тугалтай үхэр машин дээрээ ачаад аваад явж байсан гэсэн чинь эгч тэр тэгвэл манай үхэр байж, манай үхэр тугаллах дөхсөн байсан гэж хэлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),
6. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2022 оны 08 сараас хойш ******* нь манай 30 тооны бог малыг хардаг байсан юм. 2023 оны өвөл намайг *******гийнд очиход өмнө нь харагдаж байгаагүй 1 тооны эрээн нүүртэй үхэр ирчихсэн байсан. Танайх ийм үхэртэй болчихсон юм уу? Хаанаас авч ирсэн юм гэсэн чинь манай үхэртэй ирж нийлээд удаагүй байгаа юм. Энэ лав Хөтлийн үхэр биш гэж хэлж байсан. Тэр үхэр миний мэдэхээр нэлээн хэдэн cap болсон. Манай нөхөр яг тэр үед тэр үхрийнх нь зургийг дараад авчихсан байсан. 2023 оны 08 дугаар сард санаандгүй явж байгаад тай таарсан чинь үхэр малаа алдсан гээд ярихаар нь манай нөхөр гийнд байсан үхрийн зургийг харуулсан чинь манай үхэр мөн байна гэж таньж байсан юм.
Мөн 2023 оны 04 дүгээр сард *******гийнд яваад очсон чинь гэрт нь хүн байхгүй, машин нь дээхэн талд байдаг айлын вагончикт тулаад зогсчихсон байхаар нь яваад орсон чинь ******* 2 хонины толгой хуйхлаад суучихсан, эхнэр нь хонины гэдэс арилгаад, охин нь махыг нь эвдээд байцгааж байсан. Тэгээд би шууд ороод яасан олон хонь гаргаж байхын гэсэн чинь *******гийн эхнэр "Догоо 2 хонь алж өгөөд гэдсийг нь ав гэсэн юм" гэхээр нь юм бодоогүй нөхөртэйгөө гарч ирээд машиндаа суугаад би "Догоо яасан олон хонь алуулж байхын" гэсэн чинь манай нөхөр "Юун Догоо" гэхээр нь би "Догоо 2 хонь алуулж байна гэж байна гэсэн шүү дээ" гэсэн чинь манай нөхөр ******* "Чингис 2 хонь авч ирж өгсөн гэж хэлсэн шүү дээ" ер нь би эргэж ороод им тэмдгийг нь хараадахъя гээд орсноо буруу чих нь ухам имтэй, арьс нь шар будагтай хонь байна энэ хэд зөрж яриад буруу гарын юм хийгээд байх шиг байна гээд өнгөрсөн. Тэр хонь гийн хонь байсан юм шиг байна лээ. Сүүлд гийн алдсан гэх 2 үхрийн талаар сонсоогүй юм байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас)
7. Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2023 оны 07 сард л санагдаж байна яг он сарыг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Намайг нэг өдөр хониндоо явж байхад ******* цэнхэр өнгийн Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ үхэр ачаад зуслангийнхаа газраас ******* сумын ******* чигт явж байсан. гээд манай тэнд байдаг эгчийн хонийг хардаг байсан залууг хониндоо явж байхад нь яг хажуугаар нь ойрхон өнгөрсөн гэсэн тухайн үед эгчийн хоньчин хүү бид 2 тааралдаад би юун үхэр ачаад явчхав гэсэн чинь 1 тооны үхэр юм шиг байна ачаад явлаа л гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас)
8. 2023 оны 08 сарын 23-ны өдөр ******* аймгийн сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст иргэн гаас гаргасан гомдол мэдээллийг бүртгэлийн №219 /1100-3902/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл. (хх-ийн 4-р хуудас)
9."Капитал зууч" үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 10 ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь гийн алдсан гэх эрээн нүүртэй шүдлэн үхэр 1 толгой үхэр 900,000 төгрөг, хонь 2 толгой /нэг бүр нь 180,000/ 360,000 төгрөг нийт үнэлгээ 1.260.000 төгрөг Үнэлгээчин Я.Батбаяр...” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 14-18-р хуудас)
10.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 3 дугаар сарын 3-7-ны хооронд цасан шуурганаар манайд 2 нүд нь сохорсон үхэр ирсэн. Тэгээд 2 нүд нь цагаа унаад сохорсон байсныг эмчилж эдгээсэн. 2023 онд надад мөнгөний хэрэг болоод хүн мал авъя гэхээр нь 500.000 төгрөгөөр зарсан. намайг 2 хонь аваад алаад толгой, шийр хуйхалж байна гэж хэлсэн. Тухайн үед 2 хонийг алсан юм байхгүй ******* надад шуудай толгой өгсөн байсан. Тэр хонины толгойг хуйхлаад сууж байсан. Манайд орж ирээд гараад явсан. Тухайн үед 3 сарын 20-д гарсан байхад манай хонинд 2 хонь нийлээд ороод ирсэн байсан. Тэр 2 хонь манайд их удсан. Тэгээд эзэн гарахгүй болохоор нь тэр хонийг өөрөө хэрэглэсэн. Би өөрийнхөө бурууг 100% ойлгож байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сард ******* аймгийн сумаас иргэн гийн алдсан мал болох эрээн нүүртэй, хүрэн зүсмийн, эвэр дээрээ ногоон будагтай 1 тооны үхрийг бусдад 500,000 төгрөгөөр зарсан, мөн 2023 оны 04 сард чихэндээ ухмал имтэй, хондлой дээрээ хөндлөн шар будагтай 2 тооны хонийг өөртөө авч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас иргэн Д.д 1,260.000 төгрөгийн хохирол учирсан нь"Капитал зууч" үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 10 ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “ бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор заажээ.
Иймд ******* нь алдуул мал завшиж эрүүгийн хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 аас дээш (1,260,000 ) төгрөгийн хохирол учруулжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******г “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Прокуророос *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс хоёр хонь, нэг үхэр буюу түүний үнэ 1,260,000 төгрөг гаргуулж хохирогч д олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******г “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг ******* аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******ийн *******г “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг ******* аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс хоёр хонь, нэг үхэр буюу түүний үнэ 1,260,000 төгрөг гаргуулж хохирогч д олгосугай.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.