| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Э.Мөнх-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.*******д холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-наас 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг, тоотод оршин суух хаягтай иргэн П.ийн гэрт байх хугацаандаа П.ийн дугуй хээтэй даалинтай, хуучны хийцтэй, шаргал өнгийн, гуулин нуухтай, хуван толгойтой, суурь болон мөрнийхөө хэсэгт бага зэрэг эмтэрсэн, бага гарын усан манан хөөргийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч П.т 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч П.ийн “...Би өв дамжин хадгалагдаж байгаа өөрийн эзэмшлийн гуулин нуухтай, хуван толгойтой, бага гарын усан манан хөөргөө хулгайд алдсан юм. Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр гэрээ янзалж байх үедээ хөөргөө гаргаж ирээд орныхоо доод талд байдаг хар өнгийн цүнхэнд хийгээд цүнхний цахилгааныг татаад буцаагаад орон доогуураа хийсэн юм. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний үед гэрээ цэвэрлэж байгаад хөөргөө хийсэн хар өнгийн цүнхээ үзтэл хөөрөг байхгүй байсан. Би гэртээ ганцаараа амьдардаг хүн болохоор хөөргөө хаана хийсэн талаараа будилсан байж магадгүй гэж бодоод хөөргөө гэртээ сайтар хайсан боловч олдоогүй. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний хөөрөг хуван толгойтой, гуулин нуухтай, бага гарын усан манан хөөрөг байгаа юм. Миний аав надад үе дамжин өгч байсан хөөрөг байгаа юм. Хуучны хийцтэй харагдах өнгө нь шаргалдуу өнгөтэй, суурь болон мөрнийхөө хэсэгт бага зэрэг эмтэрчихсэн содон шинж тэмдэгтэй хөөрөг байгаа юм. Хулгайд алдагдах үедээ улаан өнгийн торгон даалинтай байсан. Даалин нь том хэмжээтэй дугуй хээтэй байсан. Өөр онцлох содон шинж тэмдэг байхгүй ээ. Би хулгайд алдсан хөөргөө 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Хөөрөг үе удам дамжиж ирсэн хөөрөг болохоор 2,000,000 төгрөгийн үнэлгээ хүрнэ. Би 2023 оны 09 дүгээр сарын 10-наас 24-ний өдрийн хооронд хулгайд алдсан гэж бодож байна. Надад энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа хүн байгаа. Тэр хүн бол ******* сумын гаралтай *******ийн ******* гэх залуу байгаа юм. Миний төрсөн охины найз нь гээд залуу байгаа юм. Манай гэрт энэ оны 09 дүгээр сарын эхээр л ирсэн. Аймагт ажлаар ирсэн байх айл байдаггүй та намайг гэртээ байлгаж туслаач би сумдаа очихоороо өвлийн идэш явуулъя гээд гуйгаад байхаар нь би гэртээ байлгаж хоол унд өгч аль болох л тусалж байсан. Тэр залуу намайг гэртээ эзгүй байсан цаг хугацаанд гэрт үлдсэн байх үедээ миний хөөргийг хулгайлсан гэж сэжиглэж байна. Би өөрөө гэртээ ганцаараа амьдардаг хүн байгаа юмаа. Миний хүүхдүүд тусдаа гарчихсан хүмүүс байдаг. Би гэрээсээ бараг гардаггүй. Намайг гэрээсээ гараад буцаж гэртээ ирэх үед манай гэрт хууль бусаар нэвтэрсэн үйлдэл, ул мөр огт гараагүй байсан. ...Г.аас нэхэмжлэх зүйл байхгүй. Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би алдсан дугуй хээтэй даалинтай, хуучны хийцтэй, шаргал өнгийн, гуулин нуухтай, хуван толгой, суурь болон мөрнийхөө хэсэгт баг зэрэг эмтэрсэн, бага гарын усан манхан хөөргөө бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцсан, шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 15-17-р хуудас/,
- Гэрч А.ын “...Би өөрийн охиндоо хөөрөг авч өгөх зорилгоор ******* гэх залуугаас хөөрөг авсан юм. 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна , болон үл таних өндөр бор залуу нар манай гэрт орж ирсэн. Тэгээд би юм ярьж байх үедээ хөөрөг худалдаж авмаар байдаг гэж тэд нарт хэлсэн. , нартай хамт байсан залуутай тэр өдөр танилцсан чинь ******* гэж нэрээ хэлээд ******* сумын гаралтай залуу гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа ******* над дээр ирээд ах та энэ хөөргийг үзээч гэж хэлээд дугуй хээтэй улаан Даалинтай, жижигхэн хэмжээтэй дөрвөлжин шар хөөрөг үзүүлсэн. Тэгээд би тэр хөөргийг худалдаж авахаар болоод үнэ хөлсийг нь тохирсон чинь 1,000,000 төгрөгөөр зарж борлуулна гэж хэлсэн. Би тухайн хөөргийг худалдаж авахаар болоод үнэ хөлсийг нь сүүлд мөнгөний боломжтой болсон үедээ өгөхөөр болж тохиролцсон. Би одоогоор хөөрөг худалдаж авсан хөлс мөнгийг нь өгөөгүй байгаа. ******* гэх залууг би сайн мэдэхгүй ээ. Урд өмнө нь харж байгаагүй залуу байсан. Манайд анх орж ирэхэд нь танилцаад дараагаар нь хөөрөг зарна гэж орж ирэх үед л уулзсан. ...Би бодохдоо ын эзэмшлийн хөөрөг нь юм байна гэж бодоод л худалдаж авахаар хоорондоо тохиролцсон юм. Би энэ талаар мэдэхгүй байна. Тухайн хөөрөг дөрвөлжин хэлбэртэй, хуван толгойтой, 6-аас 7 см өндөртэй, 3 см өргөнтэй усан манан хөөрөг байсан. Суурь болон мөрний хэсэгтээ бага зэрэг эмтэрч хагарсан байсан. Гэхдээ тэр гэмтэл нь хөөргийн эх бие рүү огт ороогүй байсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 19-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн “... иргэн Д.оор худалдаж авсан хөөрөг нь хаана байгаа талаар нь заалгаж үзлэгийг үргэлжлүүлэх үед тухайн өрөөний зүүн хойд хэсэгт ...бурхны дээд талд улаан өнгийн даалинтай хөөрөг байв. Уг хөөргийг даалингаас нь гаргахад дөрвөлжин хэлбэртэй, шаргал өнгийн хөөрөг гарч ирэв. Хэргийн газрын үзлэгээр улаан өнгийн даалинтай хөөргийг эд мөрийн баримтаар хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 2-4-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Хохирогч П.т 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр эд мөрийн баримтаар хураан авсан хуван толгойтой, гуулин нуухтай, бага гарын усан манан хөөргийг таньж олуулах ажиллагааг эхлүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан хөөргийг хохирогчид үзүүлэхэд тухайн хөөргийн мөрний хэсэгт болон суурины хэсэгт эмтэрсэн эмтэрхийг зааж миний хөөргийн содон шинж тэмдэг мөн байна гэв. Мөн хөөргийн даалинг зааж даалин дээрх дугуй хээнүүд нь миний хулгайд алдсан хөөргийн даалинтай тохирч байна. Хураан авсан хөөргийн хэлбэр хэмжээ нь хохирогчийн таньж олно гэж дүрсэлсэнтэй тохирч байв. Таньж олуулах ажиллагааг өөрийн ІРНОNЕ-Х-Ѕ маркийн гар утсаар 4 кадр зураг дарж бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 8-10-р хуудас/,
- Шүүгдэгч Г.ын “...Тэгээд би гуайнд хоол идэхээр очсон чинь гуай хэдэн хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд тэр хүмүүстэй архи уугаад би гуайнд хоносон. Өглөө босож ирээд дахиад болон бусад хүмүүстэй архи ууцгаасан. Архи уугаад сууж байхад ах дугуй хээтэй даалинтай хөөрөг гаргаж ирээд хүмүүстэй хөөрөглөсөн. ах миний хөөргийг хураачих, ах нь согтоод байна, чи дээш нь тавьчих гээд надад өгөхөөр нь би нөгөө хөөргийг нь өвөртлөөд явсан. Би маргааш нь ламынд ороод юм яриад байж байтал лам ахад нь хөөрөг хэрэгтэй байдаг гэхлээр нь та тэгвэл энэ хөөргийг барьж бай гээд нөгөө хөөргөө ламд өгсөн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 45-46-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна.
“Хөрөнгийн үнэлгээчин Н.ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай “ Иргэн П.ийн хулгайд алдсан гуулин нуухтай, даваа толгойтой, бага гарын усан манан хөөргийг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 24-р хуудас/
Шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах нөхцлийг бүрдүүлдэг.
Шүүгдэгч Г.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.ын үйлдлийн улмаас хохирогч П.т 1,500,00 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.т хулгайлагдсан эд зүйлийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...А.оос хурааж авсан хуван толгойтой, гуулин нуухтай, бага гарын нэг ширхэг усан манан хөөргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 08 минутад хохирогч П.т хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /х.х-ийн 11-р хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулна.
Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.******* урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 55-72-р хуудас/
Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.ын өмнө үйлдсэн 3 гэмт хэрэгт нь нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэвч шүүгдэгч Г.******* дээрх эрүүгийн хариуцлагын үр нөлөөг үл ухамсарлан дахин санаатай гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хувийн байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар уг хугацааг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.ын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд с зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ