Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/764

 

 

 

 

  

 

 

 

 

 

     2023          11              27                                               2023/ШЦТ/764

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч А.Ганбат, Б.Баттулга,

шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2205000000914 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт ** дүүргийн ** дүгээр хороо, **0 тоотод оршин суух,

Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* /РД:***/,

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын 1*-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:**/,

Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,*** ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ** дүүргийн *** дугаар хороо,***8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь ганцаараа 2022 оны 02 сарын 14-өөс 15-нд шилжих шөнө дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ө.ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж. Машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 576 байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Д.гийн эзэмшлийн улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.*******, Ч.******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны урд талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч ын эзэмшлийн улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зуун талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,      

2022 оны 02 дугаар сарын 28-наас З дугаар сарын 01-нд шилжих шөнө дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны баруун талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч  эзэмшлийн улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж. машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 480.000 төгрөгийн

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Ч.******* нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Алтанбаганын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 440,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.гийн эзэмшлийн улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч ын эзэмшлийн улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ц.ын эзэмшлийн улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.Шинэбаяр нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1060 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан хохирогч Г.Мягмардоржийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Шүүгдэгч Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Шүүгдэгч Ч.*******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Ө.ын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед ажлаасаа ирээд гэрийн гадаа өөрийн эзэмшлийн 1496УНР улсын дугаартай приус 30 загварын авто машинаа хажуугийн төлбөртэй зогсоол болох Мастер плазагийн зогсоол дээр үлдээгээд гэртээ ороод амарсан юм. Маргааш нь өглөө гэрт байхад миний гар утас руу үл таних дугаар залгаад таны машины 4 дугуй алдагдсан байна гэж хэлсэн. Тоосго ивээд орхисон байсан. Би 2021 оны 10 дугаар сард хүнээс нийт 900.000 төгрөгөөр обуд дугуйг худалдаж авсан. Би хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би алдсан эд зүйлсээ олж авмаар байна. ...Би байрны камерт үлдсэн байсан бичлэгийг үзсэн өөрөө бичлэгийг харахад манай байрны хашаанд орж ирээд ноймороо алчуураар хааж байгаа болон  дугуй зөөж байгаа бичлэг нь тод байсан. Би тухайн бичлэгийг хуулан авч байсан ч утсаа гэмтээгээд ямар ч бичлэггүй болсон. Намайг бичлэгээр харж байхад нэг хүн ганцаараа энэ хэргийг хийж байсан бөгөөд цагийн хувьд 04 цагийн үед орж ирээд 05 цагийн үед гарч явж байсан. Яг дугуйгаа тайлж байгаа бичлэг байхгүй байсан ч машины дугаар, зөөж байгаа гэх зэрэг бичлэг маш тод гарч байсан. 1233 УНБ улсын дугаартай саарал өнгийн верна аксент байсан ба хүний царай сайн харагдахгүй байсан ч өмссөн хувцасаар нь бол нэг хүн байгаа нь тодорхой байсан...” гэх мэдүүлэг /1-хх-43-44/,

5. Гэрч Б.Галбадрахын өгсөн: “...1233УНМ улсын дугаартай верна аксент маркын тээврийн хэрэгслийн талаар мэднэ. Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний орчимд фэйсбүүк зарын дагуу Hurelee Hurelee гэх фэйсбүүктэй залуугаас орой 22 цагийн орчимд 89984347 дугаарын утсаар холбогдож Шархадны Улиастайн голын хажуу талаас холбогдож авсан. Төрсөн дүү Баяраагийн хамт унаж байсан Kluger машинтай нь очоод машин зарах хүнтэй уулзаад бэлэн 4.400.000 төгрөгийг тухайн хүний дансруу АТМ-ээр өөрийн 5556477224 гэсэн данснаас утга ддээр нь “g” гэж тавиад бичээд явуулсан. Нэрийг нь шилжүүлж аваагүй. Өнөөдөр шилжүүлэх байсан. Худалдаж аваад шууд Дарь Эхэд найзындаа дүү Баяраагийн хамт очоод хоол идчихээд Баяраа “Та миний машиныг уначих, би авсан вернагаар чинь явчихья, баарнаас хүн зөөж байгаа, бензин бага иднэ, том машинтай бензин их идээд байна гэхээр нь машсинаа өгөөд Баяраагийн унаж байсан Kluger машиныг нь унаад Нарангийн гол руу найз Даваажаргалынд очоод зар дээр байсан обудыг нь үзээд тэндээсээ найз Даваажаргалтай хамт гараад Ханын материалд очиж нэг буудалд оръё гээд Даваажаргал нэг эмэгтэй найзтайгаа уулзаад буудалд шөнө 04 цаг хүртэл байж байгаад Баярааруу машинаа авах гээд зөндөө залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 05 цаг өнгөрч байхад байхаа надруу залгаад 25 дээр уулзъя гэхээр нь 25 дугаар эмийн сангийн буудал дээр очиход Баяраа машиндаа ганцаараа явж байсан. Машинаа солилцоод би гэрлүүгээ явлаа гэхэд Баяраа найзыхруугаа явлаа гэж хэлээд явсан. ...Би энэ талаар саяхан *******г энэ хэрэгт холбогдсоны дараа замын цагдаа зогсоогоод намайг нийт 3 оноотой болсон байна гээд хэлсэн тэгээд байж байтал надруу үл таних хүн 90599059 дугаараас залгаад чи Галбадрах уу? Түрээсэлсэн машинаа аваад ирэх үү гээд хэлсэн. Тэр үед ******* миний нэр. РД-ыг хэлээд машин унаж яваад байгаа талаар мэдсэн. Манай гэр СХД-ийн 11 дүгээр хороо Мандал 8-151 тоотод байгаа бөгөөд манай гэрийн ойролцоо байдаг нэг цэгийн үйлчилгээн дээр уулзсан Тэгээд тэндээсээ хоёр тийшээ салсан бөгөөд би чамд пасспортын хуулбараа гаргаж өгөхгүй гэж хэлээд явсан. Эдгээр асуудлаас болж манай дүү миний нэрийг бариад хүн хуураад явсан байгаа тул намайг хамааралгүй гэдгийг минь тогтоож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1-хх-47-50/,

6. Дамно ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн БГ2-22-366 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “алдагдсан эд зүйлийг нийт 720.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1-хх-59-60/,

7. Дамно ХХК-н 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн БГ2-22-715 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Hyundai Verna маркын 1233 УНБ улсын дугаартай цагаан авто машин нь 2.667.327 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-хх-64-66/,

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-106-112/,

9. Хохирогч ын өгсөн: “...Би дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны 66с байрны 140 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны 00 цаг 30 минут хүртэл такси үйлчилгээнд явж байгаад 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг 50 минутын орчимд дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны замын хойд талын шороон зогсоолд үлдээгээд гэртээ орж унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 7573 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ирэхэд жолоочийн эсрэг талын 2 дугуйг обудтай нь хамт авч явсныг мэдэж вагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний хулгайд алдсан 2 дугуй 215/60R17 хэмжээтэй 4 улирлын дугуй байсан. Би хулгайд алдагдсан 2 дугуйгаа обудын хамт 750.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг  /1-хх-118-119/,

10. Гэрч С.Жаргалын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ авто худалдааны төв буюу автомашины дугуйн худалдааны 33 дугаар контайнер буюу ажил дээрээ байхад 17 цаг 13 минутын орчим үл таних 20 гаран насны хоёр залуу хүрч ирээд обуд дугуй худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь тэр хоёр залуугаас үзье гэж хэлээд Да хүрээ захын харалдаа төв зам дээр очоод саарал өнгийн приус 20 машины багаажинд байсан 4 ширхэг обудтай дугуйг үзэхэд Приус 20 маркын автомашины R-16 тай нэг машины дугуй байсан. Тэр дугуйг нь авахаар болж, өндөр онигор нүдтэй залуу Хаан банкны дугаарын данс өгөхөөр нь уг данс руу өөрийн гэсэн данснаас 400.000 төгрөгийг 91318899 гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд бараг цаг орчмын дараа 88866951 дугаараас залгаад “ахиад дугуй байна, приус 30 автомашины 4 ширхэг обуд дугуй байна, та авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь аваад ирээ үзье гэж хэлсэн тэгтэл өмнөх приус 20 маркын автомашинтайгаа ирсэн. Тэгээд үзэхэд приус 30 маркын автомашины 17-той обуд дугуй байсан. Уг 4 дугуй нь нэг машины 4 ширхэг обуд дугуй байсан. Тэр обуд дугуйг нь 550.000 төгрөгөөр дугаарын дансанд өөрийн гэсэн данснаас цалин утгатай шилжүүлэн худалдаж авсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 13-ний өдөр 88866951 дугаараас 18 цагийн үед залгаад та ахиад дугуй обуд худалдаж авах уу? 3 ширхэг приус 20 маркын автомашины 16-тай 3 ширхэг обуд дугуй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үзээд худалдан авахаар болсон. Тэгээд дугаарын дансанд өөрийн Хаан банкны дугаарын данснаас 300.000 төгрөг шилжүүлж худалдан авсан. Тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ гэж бодоод уг приус 20 автомашины дугаарыг харахад 4723 УНЗ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркын автомашин байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим 94-р эхэлсэн дугаараас “та бараа худалдаж авах уу, бид нар таньд дугуй обуд зардаг хүүхдүүд байна” гэж ярихаар нь “би амарч байна, өнөөдөртөө араа худалдаж авахгүй” гэж хэлсэн. Тэгээд ахиж холбогдоогүй. Над дээр ирэхдээ хоёулаа л ирдэг байсан. Жолооч залуу нь машинаасаа буудаггүй байсан. Харин өндөр онигор залуу нь надтай уулзаад данс тооцоогоо хийгээд явдаг байсан. Бусад залуучуудыг нь харж байгаагүй. Миний худалдаж авсан 11 обуд одоо байхгүй. Бүгдийг нь худалдан борлуулсн. Явуулын хүмүүст зарсан тул хэн гэж ямар хүнд зарсанаа мэдэхгүй байна. Би хулгайн эд зүйл худалдаж авч байгаагаа мэдээгүй. Уг залуу надад өөрийгөө авто засварын газар ажиллуулдаг юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-хх-126-127/,

11. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НЦУГ-22-67 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота Приус 30 маркын автомашины 17-той жи сток обудтай 215-6-17-той өвлийн 2 дугуйг 500.000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /1-хх-137-138/,

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-235-240/

13. Хохирогч Э.Алтанбаганы өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчимд дүүргийн 11 дүгээр хороо гэгээ хотхоны байрны хойд талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн 2994 УБР улсын дугаартай цагаан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгслээ байрлуулаас байрны 137 тоотод байх гэртээ орж амарсан. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 09 цагийн орчимд гэрээсээ гараад тээврийн хэрэгсэл дээрээ очиход баруун талын урд болон хойд дугуй обудтайгаа хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэгдээд 2021 онд Монгол улсад орж ирсэн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний тээврийн хэрэгслийн ойр 5 нүхтэй дискэн обудтай 17х225х55 хэмжээтэй өвлийн дугуй хулгайд алдагдсан байна. Би нэг дугуйгаа 300 000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-хх-244-245/,

14. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НЦУГ-22-69 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд “Тоёота приус 30 маркын ойр 5 нүхтэй дискэн обудтай 225-55-17-той өвлийн 2 дугуйг 440 000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт /2-хх-16-17/,

15. Хохирогч Г.Энхбаярын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны 19 цагийн орчимд дүүргийн 26 дугаар хороо Sunny Town хотхоны баруун талд байрлах автомашины зогсоолд Тоёота приус 30 маркын 9037 УНҮ улсын дугаартай автомашинаа байрлуулсан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагийн орчим хүн залгаад машины чинь дугуй алга болсон байна гэхээр нь гарч үзэхэд зүүн талын обудтай хоёр дугуй 215х55х17 алга болсон байсан. 2019 онд машинаа авахад энэ дугуйтай ирсэн хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-хх-48/,

16. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн БЗ1-22-461 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “215х55хх17-той Тоёота приус 30 тээврийн хэрэгслийн сток обудтай 2 дугуйг 480 000 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлт /2-хх-62-63/,

17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-94-100/,

18. Хохирогч Б.гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөгүүр гадуур хувийн ажилтай өөрийн дугаартай Тоёота приус 30 маркын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 14 цагийн орчимд дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны баруун талын шороон зогсоолд байршуулж гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн үед тээврийн хэрэгсэл дээр ирэхэд хойд талын 16-тай обудтай 215х60 хэмжээтэй 2 ширхэг дугуй алдагдсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг 450 000 төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд маш их гомдолтой байгаа.” гэх мэдүүлэг /2-хх-106-107/,

19. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НЦУГ-22-71 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Алдагдсан эд зүйлсийг нийт 320.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /2-хх-122-123/,

20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-154-160/,

21. Хохирогч ын өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө өөрийн эзэмшлийн улсын дугаартай хүрэн бор өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгслээр гадуур ажилтай явж байгаад 16 цагийн орчимд дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны баруун талын шороон зогсоолд машинаа байрлуулаад унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 08:00 цагийн орчимд эхнэр М.Гэрэлсайхан намайг сэрээж байрны фэйсбүүк групп дээр байршуулсан машины дугуй хулгайлсан тухай зарыг надад харуулсан учир гэрээс гарч байрны баруун талын зогсоолд байршуулсан машиныхаа хажууд очиход урд талын хоёр дугуйг обудтай нь хамт хулгайлж авсан байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд маш их гомдолтой байгаа учир машины урд хоёр дугуйг обудны хамт хулгай хийсэн хүнийг олж хуулийн дагуу хариуцлага тооцож намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /2-хх-166-167/,

22. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НЦУГ-22-70 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота приус 20 маркын автомашины жи сток обудтай 215-55-16 тай өвлийн 2 дугуйг 360 000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /2-хх-190-191/,

23. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-223-229/,

24. Хохирогч Ц.ын өгсөн: “...Би дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны баруун талын зогсоол дээрээс 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 20 автомашиныхаа 215х60х16 тай , жи сток обудтай 4 ширхэг дугуйгаа хулгайд алдсан. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Би шүүх хуралд суух боломжгүй. Хэргийн материалтай танилцана. Би өөрийн 4 дугуйны хохирлыг авахыг хүсэж байна.” /2-хх-240-241/

25. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НЦУГ-22-68 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота Приус 20 маркын автомашины жи сток обудтай 215х60х16-тай өвлийн 4 дугуйг нийт 720 000 төгрөгөөр үнэлэв.” гэсэн дүгнэлт /3-хх-6-7/,

26. Гэрч С.Жаргалын Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-хх-27-32/,

27. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-57-59/,

28. Хохирогч Д.гийн өгсөн: “Би дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 Б дугаар байрны гадна талын зогсоол дээрээс 2022 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 8067 УБК улсын дугаартай, цагаан өнгийн тоёота приус 30 маркын автомашиныхаа 205х65х16-тай 4 ширхэг обудтай дугуйгаа хулгайд алдсан юм. Би эд зүйлсийн үнэлгээтэй танилцсан. Би шүүх хуралд суух боломжгүй. Хэргийн материалтай танилцана. Миний бие өөрийн 4 ширхэг дугуйны хохирлыг авахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /3-хх-69-70/,

29. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн БЗ1-22-453 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота приус 30 маркын машины, 16 тай сток хуучин дугуй 4 ширхэг, 16-тай өвлийн хуучин дугуй 4 ширхэг, нийтдээ 560 000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-91-92/,

30. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-133-135/,

31. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-136-139/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-140-143/,

32. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-144-145/,

33. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-хх-148-153/,

34. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-хх-154-159/,

35. Хохирогч Г.Мягмардоржийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 22 цаг орчимд өөрийн эзэмшлийн 7285 улсын дугаартай Тоёота приус 20 маркын мөнгөлөг саарал өнгийн автомашинаа 1060 дугаар байрны хойд талын зогсоол дээр байрлуулаад гэртээ орж амраад өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07:30 цагийн орчимд гарч ирэхэд 4 дугуйд тайлж аваад доор нь тоосго тавьж өндөрлөөд аваад явсан байсан. Миний машины 4 дугуйг авч яваад ширхэг шипилник үлдээгээд явсан байсан. Би ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Би нэг обудаа 150 000 төгрөгөөр үнэлж байна. 4 обуд нийтдээ 600 000 төгрөг, дугуйн хамтаар 800 000 төгрөг гэж бодож байна. Би өөрийн эд зүйлээ буцаан олж авах хүсэлтэй байна.” /3-хх-173-175/,

36. Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ХУ2-22-245 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “16-тай обуд 4 ширхэг, 215х70х16-тай өвлийн дугуй 4 ширхэг буюу нийтдээ 640 000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-191-192/,

37. Гэрч Б.Дүүриймаагийн өгсөн: “Миний хувьд Б.*******г танина. Манай хүргэн дүү Галбадрахын төрсөн дүү гэдэг утгаар таних бөгөөд хуурай дүү байгаа юм. Миний хувьд 7878 УНД улсын дугаартай хар өнгийн авенти ХД маркын автомашинтай бөгөөд уг автомашиныг аөнх 2022 оны 01 дүгээр сард хувь хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо уг машиныхаа зээлийг төлөөд явж байгаа ба одоо 2 600 000 төгрөг үлдсэн байгаа юм. Ямар нэг гэрээ байгуулалгүй таньдаг хүнээсээ авсан машин байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 13 билүү 14-ний өдөр бий Баянхошуунд ажлын газар болох Биг угаалгын газарт ажиллаж байсан чинь надаас ******* аниа машинаа өгч байгаач гэхээр нь би яах гэж байгаа талаар нь асуусан чинь зүгээр ажилтай ийшээ юманд явчихаад ирье гэж хэлсэн юм. Тэгээд миний одоогоор унаж байгаа дээрх машиныг авч явсан бөгөөд тэрнээс хойш ерөөсөө гар утсаа аваагүй юм. Өмнө нь миний машиныг гуйдаг байсан бөгөөд ер нь өгдөггүй байсан юм. Манай нөхөр Нямдорж ер нь машин өгдөггүй, хүнд дамжуулахгүй гэдэг байсан юм. Одоогоор манай урд том машин барьж байгаа бөгөөд Улаанбаатар хотод байхгүй байгаа юм. Ингээд би өнөөдөр *******гийн ах Галбадрахтай утсаар яриад болохгүй бол машинаа цагдаад хэлж зарлууллаа шүү ” гэсэн чинь нэр дээр шилжээгүй байгаа бөгөөд уг машины яг үндсэн эзэмшигч нь Галбадрах бөгөөд миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй ч гэсэн би худалдаад авчихсан байгаа юм. Тэгсэн чинь Галбадрах надад ын цагдаа дээр машин чинь байгаа гэж байна гээд тэгээд би цагдаа дээр ирж мэдүүлэг өгч байгаа юм. Миний хувьд дээрх автомашинаа хувь ломбарданд нь Удаахбаяр гэдэг хүнд одоогоор барьцаанд тавьчихсан байгаа юм. Миний хувьд 2004 онд үйлдвэрлэгдсэн автомашин бөгөөд би 5 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан юм чинь уг үнээрээ үнэлнэ гэж бодож байгаа.”  гэх мэдүүлэг /3-хх-182-183/,

38. Гэрч Д.Гүндсамбуугийн өгсөн: “...Миний хувьд Б.*******г танихгүй. Миний хувьд Тумбаа бээт авто сервис ХХК-г найз Самбуугийн Батболдтой хамт ажиллуулдаг бөгөөд машины түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компани байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай найз С.Батболд тухайн ажил дээрээ байж байх үед 4723 УНЗ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркын автомашиныг хоногийн 60 000 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 08-наас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл  1 хоногийн 100 000 төгрөгийн барьцаа тавьж машиныг авч явсан байдаг юм. Ингээд С.Батболд руу тухайн автомашиныг түрээсэлсэн хүмүүс маргааш өдөр нь яриад сунгачихъя ахаа сунгалтын 60 000 төгрөгөө хийсэн гэж хэлсэн юм. Ингээд хэд хоногийн дараагаас утсаа авахаа больсон ба машин яасан нь мэдэгдэхгүй болсон. Батболд нөгөө муу бацаан чинь хулгай хийгээд цагдаа дээр баригдчихсан байна гэж байна гэж хэлсэн. Тухайн үед ФЯ01211210 регистрийн дугаартай хүн байсан гэсэн. Миний хувьд тухайн автомашиныг зах зээлийн мханшаар нь 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /3-хх-185-186/,

39. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-22-270 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота приус 20 маркын машин нь 11 958 418 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-199-202/,

40. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-22-262 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Hyundai Avante XD маркын машин нь 4 654 881 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-211-213/,

41. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /3хх-160-161/,

42. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /3-хх-165-166/,

43. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-хх-142-147/,

44. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-хх-156-160/,

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгч Ч.*******ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хх-ийн 39 дэх тал), иргэний үнэмлэхний лавлагаа (4 хх-ийн 39 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (4 хх-ийн 40 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (4 хх-ийн 41 дэх тал),

шүүгдэгч Б.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 229 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хх-ийн 228 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (3 хх-ийн 230 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (3 хх-ийн 231 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3 хх-ийн 232 дахь тал),

           шүүгдэгч Д.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хх-ийн 17 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4 хх-ийн 16 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (4 хх-ийн 18 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 140 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

              Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.******* нь ганцаараа 2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ө.ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 1496-УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн обудтай 4 ширхэг дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

 Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57б байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Д.гийн эзэмшлийн 80-67УБК улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

 Шүүгдэгч Б.*******, Ч.******* нар нь үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны урд талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч ын эзэмшлийн 75-73УБЛ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр хулгайлсан,

 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны баруун талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Г.Энхбаярын эзэмшлийн 90-37УНҮ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Ч.******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Алтанбаганы эзэмшлийн 29-94УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын 2 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж хулгайлсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.гийн эзэмшлийн 06-57УБӨ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч ын эзэмшлийн 81-50УБЕ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ы байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ц.ын эзэмшлийн 94-83УНӨ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.Шинэбаяр нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1060 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан хохирогч Г.Мягмардоржийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус тогтоогдлоо.

Учир нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг. 

Тухайлбал хулгайлах гэмт хэрэгт эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэх буюу хэрэглэхээр сүрдүүлэх, залилах гэмт хэрэгт төөрөгдүүлэн мэхлэх байдлаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд авдаг ба аль ч тохиолдолд энэ нь идэвхтэй үйлдэл байх ёстой. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг,

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд,

 “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.*******, Д.******* Ч.******* нар нь үргэлжилсэн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслээс гадна үйлдлээ хялбарчлах зорилгоор өргөгч буюу домократ, дорцов зэргийг ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын тухайд өөр өөр цаг хугацаанд хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдлээр хангасан, эрүүгийн хуулийн аль хүндрүүлэх шинжээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь шударга ёс болон гэм буруугийн зарчмуудад нийцнэ.

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь Чингис хаан агаарын замын боомтоор 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын  2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2-4в/1615 дугаар албан бичгээр тогтоогдсон, шүүгдэгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал бий болсон.

Тиймээс шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.Шинэбаяр нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1060 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан хохирогч Г.Мягмардоржийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж хулгайлсан үйлдэлд шүүхээс Б.Шинэбаярын үйлдлийг тусгаарлаж,  Б.*******, Д.******* нар уг гэм буруугийн асуудлаар маргаагүй тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан дээрх үйлдлийг нэгтгэн ял оногдуулсан болно.

         Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба хохирогч нарын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлан авсан хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө., Д., , Э., Г.Энхбаяр, Б., , Ц. нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.*******, Ч.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.т 720,000 төгрөг,  Д.д 560,000 төгрөг, т 500,000 төгрөг, Э.д 440,000 төгрөг, Г.Энхбаярт 480,000 төгрөг, Б.д 320,000 төгрөг, т 360,000 төгрөг, Ц.т 720,000 төгрөг, Г.Мягмардоржид 640,000 төгрөгийн хохирол учирсан.

шүүгдэгч Ч.*******, Б.******* нар хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гээс хохирогч Д.д 280,000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гээс 8,205,093 төгрөг, Д.*******гээс 5,537,766 төгрөг, Ч.*******өөс 3,986,139 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүгдэгч Б.*******, Д.*******, Ч.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан

              шүүгдэгч Б.******* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал /21 настай, тогтсон ажилгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 1 жил, 9 сарын хугацаагаар хорих ял,

              шүүгдэгч Д.******* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /21 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

              шүүгдэгч Ч.******* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /21 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, гэж зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан нь зохимжтой гэж үзсэн болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******гийн цагдан хоригдсон 621 хоног, Ч.*******ий цагдан хоригдсон 175 хоног, Д.*******гийн цагдан хоригдсон 172 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.     

 

  1. Бусад асуудлаар:

 

             Шүүгдэгч Б.*******, Д.*******, Ч.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

  дүүргийн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02, 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ******* овогт *******ын *******г 1 жил, 9 сарын хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.*******гийн эдлэх 1 жил, 9 сарын хорих ял, Д.*******гийн эдлэх 1 жилийн хорих ял, Ч.*******ий эдлэх 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******гийн цагдан хоригдсон 621 хоног, Ч.*******ий цагдан хоригдсон 175 хоног, Д.*******гийн цагдан хоригдсон 172 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай

5.  дүүргийн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02,03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6.  Шүүгдэгч Б.*******, Д.*******, Ч.******* нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.*******, Ч.******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гээс 280,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.д олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гээс 8,205,093 төгрөг, Д.*******гээс 5,537,766 төгрөг, Ч.*******өөс 3,986,139 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.*******, Д.*******, Ч.******* нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс тоолсугай.

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.*******, Д.*******, Ч.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                                                                                     

                           ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР