Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/799

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305026551476 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймаг Баянтэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  *** дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй,  *** дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод түр оршин суух, ***.

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “***” ТӨХК-ны аж ахуйн хашаанд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ***г “намайг хүндэлдэггүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд цус хуралт, баруун 1-р шүдний хагас булгарал, дээд зүүн 2-р шүдний бүрэн бус булгаралт, зүүн дээд 4-р шүдний сулрал, доод зүүн 1-р шүдний бүрэн булгаралт, баруун доод 1-р шүдний бүрэн бус булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Энэ хэрэг дээрээ маш их гэмшиж байна. Их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэснээс боллоо. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

 

Хохирогч ***гийн “... Би 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед 3 хүүхдээ аваад хүргэн ах ***ын гэрт 13 цаг болж байхад очсон. Өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр *** гэртээ найз ***-тэй хамт архи уугаад сууж байсан. Би гэртээ орж ирээд та хоёр юу хийж байгаа юм гэж асуусан чинь манай нөхөр *** юу хийдэг юм, пизда минь гэж хэлсэн. *** энэ гичий намайг хүндэлдэггүй, пизда байгаа юм гэж над руу гараа далайгаад хөөе гичий минь бос гээд байхаар нь би ***ын гарыг нь түлхсэн чинь аягатай ундаа аваад над руу шидсэн. Тэр нь оноогүй. *** над руу дайрахаар нь би хөлөөрөө жийгээд түлхсэн чинь *** газар унасан. *** босож ирээд миний үснээс зулгааж хойш нь намайг гэдийлгэж байгаад миний нүүр рүү гараараа 3 удаа цохиж зодсон. Миний үүдэн 3 шүд хугарч унасан. Үүдэн нэг шүд хөдөлгөөнтэй болсон. Миний нүүр хавдсан. Би ***-ийг чи наад ***ыг салгаад аваач гэж орилсон чинь ***- тоосон шинжгүй хараал суугаад байсан. Би хэсэг хугацаанд гэртээ орон дээр уйлж суусан. Харин *** намайг янхан, гичий гэж хэл амаар доромжилсон.Намайг 20,000 төгрөг өг гэж цүнхээр цохиж зодсон. Өдөр би гэрээсээ гарахдаа *** надаас 30,000 төгрөг нэхсээр байгаад авсан. Мөн 10,000 төгрөг нэмж авсан. Тэр мөнгөөрөө архи авч уусан байсан. *** их согтуу гайгүй байсан. *** надаас өдөр 30,000 төгрөг нэхэхээр нь би архи авч уух гэж байгаа юм уу гэж уурлаж байгаад өгсөн. Тэрнээс болж намайг зодсон. ... Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч ***-ийн “... Ээж гэрт орж ирээд юу ч дуугараагүй. 2 настай дүүг маань унтуулах гээд орон дээр хэвтэж байхад аав ээжийг энэ ийм, тийм пизда гэж хараагаад байснаа ээж рүү аяга аваад шидчихсэн. Ээж орноос босож ирэхэд аав ээж дээр очоод үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохиход ээжийн амнаас цус гараад шүд нь уначихсан байсан. Тухайн үед аавтай архи уусан ах бөх үзээд хоёр дүү аав, ээжийг хараад уйлаад байсан. Удалгүй ээж цагдаа дуудсан. Ээж рүү харахад шүд нь унаад амнаас нь цус гарчихсан, нүд нь хөхөрчихсөн байсан. Ээжийг ааваас өөр хэн ч зодоогүй. Аав архи уухаараа ээжийн бие рүү цохиж хараалын үг хэлээд байдаг. Харин хүүхдээ цохиж зоддогүй. Аав ээжийг загнаад цохиод байхаар би боль гэхээр намайг дуугүй бай гэдэг. Манай аав архи хааяа, хааяа уугаад байдаг юм. Байнга архи уугаад байдаггүй. Архи уугаагүй байхдаа ээжийг зодож байгаагүй. Зүгээр жоохон маргалддаг.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8866 дугаартай:

“1. ***гийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хагас хугарал, дээд зүүн 2-р шүдний бүрэн бус булгаралт, зүүн дээд 4-р шүдний сулрал, доод зүүн 1-р шүдний бүрэн булгаралт, баруун доод 1-р шүдний бүрэн бус булгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Цаашид 3 шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21 дэх тал/

 

***ын яллагдагчаар өгсөн “ ... 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай найз ***- гэрт ирээд 2 хоног хоносон. 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр эхнэр *** 3 хүүхдээ дагуулаад эгчийнх рүүгээ яваад ирье гэсэн. Тэгээд би найзтайгаа бөх үзэж байгаад нэг шил архи уухаар болж бид хоёр дэлгүүр ороод 0,75 литрийн Агар нэртэй архинаас авсан. Гэрт орж ирээд хоёулахнаа архиа ууж дуусгасан. Дараа нь дахин уухаар болж нэг шил 0,5 литрийн Экс нэртэй архи авч ирээд ***-тэй хамт хувааж ууж байтал би тасарчихсан байсан. Нэг мэдсэн цагдаагийн автомашинд ухаан орж сэрсэн.

...Би яагаад яаж цохьсоноо санахгүй байгаа. Намайг өөрийг нь зодсон гэж хэлсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эхнэр ***г дагуулж яваад шүдний эмнэлэг орж 3 шүдийг нь 230,000 төгрөгөөр хийлгүүлж өгсөн. Эхнэр хөдөө явсан учир 50,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “***” ТӨХК-ны аж ахуйн хашаанд байрлах өөрийн гэртээ бусадтай согтууруулах ундаа зүйл хэрэглэжээ.

Үүний дараа түүний эхнэр болох хохирогч *** нь гэртээ ирсэн ба шүүгдэгч *** нь согтуурсан үедээ ***тай маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд цус хуралт, баруун 1-р шүдний хагас булгарал, дээд зүүн 2-р шүдний бүрэн бус булгаралт, зүүн дээд 4-р шүдний сулрал, доод зүүн 1-р шүдний бүрэн булгаралт, баруун доод 1-р шүдний бүрэн бус булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас эхнэр болох хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8407 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *** нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд 80,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд өөр баримт хэрэгт байхгүй тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

 Түүнчлэн хохирогч *** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргажээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.***ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.***аас 80,000 төгрөг гаргуулж ***д олгож, *** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ