Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 12

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч *** овогтой ***-ын ***ийг бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 22 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан ***-ид оногдуулсан 22 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-ийн цагдан хоригдсон 153 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол нэхэмжлээгүй, ялтан ***-ийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, ялтан ***-оос гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-ийг шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнтэй нь нэг удаа уулзуулсугай.
7. Ялтан ***-ийг цагдан хорьж ял эдлэх хугацааг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш  давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээдүүд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч***-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

                                            ШҮҮГЧИД                         Ч.МӨНХТУЯА

                                                                                      Г.МӨНХТУЛГА