| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/04224/И/ |
| Дугаар | 3668 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 3668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ....дүгээр хороо, .... талбай, Өөрийн байранд байрлах, “Г банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ... дүгээр хороолол, .... дугаар байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод түр оршин суух, Боржигин овогт .....З /рд:.....1/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ..дүгээр хороо, ... дүгээр хороолол, ..дугаар байр, ..тоотод оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн ... сум... дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, Шарнууд овогт .........У /рд:.........../ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50,127,753 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, хариуцагч Д.У, хариуцагч Э.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Э.З, Д.У нар нь 2014 оны 09 сарын 15-ны өдөр Г банктай ..........дугаартай зээлийн гэрээ байгуулж 47,775,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 09 сарын 15-ны өдөр БГ2715100546 дугаарт ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн ... хороо .... хороолол /13334/ 80 байр ....тоот 39 м.кв, улсын бүртгэлийн Ү-.... дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Э.З, Д.У нар нь ЗГ2715100546 дугаарт зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байна. 2020 оны 08 сарын 24-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 723 хоног хугацаа зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 43,209,537.58 төгрөг, зээлийн хүү 6,989,486.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,729.51 төгрөг нийт 50,267,753.53 төгрөг төлөөгүй тул гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Э.З, Д.У нараас ЗГ2715100546 тоот зээлийн гэрээний төлбөр болох 50,267,753.53 төгрөгийг гаргуулж, БГ2715100546 дугаарт ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн ...-р хороо ....-р хороолол /13334/ ...байр ...тоот 39 м.кв, улсын бүртгэлийн Ү- ....... дугаар бүхий нэг өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн төлбөрт 140,000 төгрөгийг төлсөн тул уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2014 оны 09 сарын 15-ны өдөр Г банктай зээлийн гэрээ байгуулж 47,775,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг орон сууц худалдан авахын тулд авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн ...-р хороо 1...-р хороолол /13334/ ... байр, ...тоот, 39 м.кв, улсын бүртгэлийн Ү- .... дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн төлбөрийг тодорхой шалтгааны улмаас төлж чадахгүй байсан. Одоо зээлийн үлдэгдэл 43,209,537.58 төгрөг, зээлийн хүү 6,989,486.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,729.51 төгрөг, нийт 50,267,753.53 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрнө. Г банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөр 50,267,753.53 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, бид төлж барагдуулна. Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХХК нь хариуцагч Э.З, Д.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,267,753.53 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 140,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 50,127,753 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгасан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг 50,127,753 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Г банк” ХХК нь 47,775,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.З, Д.У нар нь уг мөнгөн хөрөнгийг жилийн 8 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд төлөх, барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Түүнчлэн зохигчид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Э.З, Д.У нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ...-р хороо ...р хороолол /13334/ ... дугаар байр, ... тоотод байрлах, 39 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцыг барьцаалсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
Барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...зээлийн гэрээний хуваарийг 2016 оноос удаа дараа урт хугацаагаар зөрчиж байсан талаар” тайлбарласан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч нар нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Хариуцагч буюу зээлдэгч Э.З, Д.У нар нь зээлийн гэрээний хугацаанд 2016 оноос хойш 5-6 сараар удаа дараа гэрээний хуваарийг зөрчсөн үйл баримтад талуудын хэн аль маргаагүй тайлбарласан.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.
Зохигчид зээлийн гэрээний үндсэн үүрэг 43,209,537.58 төгрөг үлдсэн үйл баримтад маргаагүй, хэн аль энэ талаар тайлбарласан. Иймд хариуцагч Э.З, Д.У нар зээлийн гэрээний үндсэн үүрэг 43,209,537.58 төгрөг, хүүгийн төлбөр 6,989,486.44 төгрөг, гэрээний 2.6-т зааснаар нэмэгдүүлсэн хүү 68,729.51 төгрөг нийт 50,267,753.53 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 140,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан тул уг мөнгөн хөрөнгийг хасч, нийт 50,127,753 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа хариуцагч өөрөө нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хариуцагч Э.З, Д.У нарын өмчлөлийн хөрөнгө байна.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, мөн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд талууд дээрх журмын дагуу хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Иймд хариуцагч нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал нь үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 50,127,753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.З, Д.У нараас 50,127,753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.З, Д.У нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ...р хороо ...-р хороолол /13334/ ... дугаар байр, ... тоотод байрлах, 39 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 479,489 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ