Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/945

 

 

 

 

 

 

    2023          12           07                                    2023/ШЦТ/945

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,              

улсын яллагч М.Амарзаяа,  

шүүгдэгч Г.*******,

хохирогч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 23050263******* тоот дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 191 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ам бүл 1, ******* дүүргийн дугаар хороо байрны тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, докторант, ************** овогт *******ы ******* /РД:РЮ104231/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны дугаар сарын 05-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо байрны тоот дахь өөрийн гэртээ эхнэр Т.*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхи, хамар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...намайг дуудахаар нь би 20-30 минут хожимдож очсон. Оронгуут нь би цохисон гэдэг нь худлаа. Намайг зодоод болохгүй болохоор нь би гарч явахад аллаа авраарай туслаарай гэж орилсон. Би өөрөө *******т зодуулсан. Худлаа гэвэл шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. ******* надад гэмтэл учруулсан. Намайг зодоод байхаар нь би гараараа хаасан. Гар дээрээс нь барьж авсан. *******т би гар хүрээгүй. Хамрын мурийлт бол шинэ хуучин гэдгийг гараагүй байгаа. Би өөрөө эмч хүн учраас хуучин гэмтэл байсан гэдгийг мэдэж байсан. Гар хөлөн дээр нь цус хурсан бол би гараас нь барихад учирсан байх. Би нүдэнд нь гар хүрээгүй. ******* нь ямар ямар байгууллагад дуудлага өгч байсныг шалгаж үзэх хэрэгтэй байх. Надад гэр бүлийн хүчирхийллийг хүчээр нял*******. *******ийн нөхөр биш. Би нэг гэрт амьдарч байгаагүй. *******ийн нөхөр зодож дарамтлаад байхаар нь Франц улс руу зугатаж гарсныг хадам эх нь гэрчилнэ. Хадам ээжээс нь мэдүүлэг авах нь зүйтэй байх. Гэмт хэргийг үнэн зөв тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.*******ийн мэдүүлэхдээ: “...энэ хүний хэлж байгаад үнэхээр харамсалтай байна. Одоо болтол би хагалгаандаа ороогүй байгаа. Бага насны 3 хүүхэдтэй амьдралаа авч явдаг. Энэ хүнээс юу ч нэхэмжлээгүй. сарын 0-наас хойш гэрээсээ хөөгөөд би хүүхдүүдээ аваад явсан. Иргэний шүүхээр ороод хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Энэ хүн өөрөө ч хүнд байдалд байгаа. Байрны мөнгө төлж чадахгүй, орлогогүй байгаа. Аль болох хөнгөн шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/.  

Мөрдөн байцаалтад хохирогч Т.*******ийн өгсөн: “... Би *******ы ******* гэх хүнтэй 2019 онд танилцаж нэг гэрт орж хамт амьдрах болсон. Бид дундаасаа 2022 оны 7 дугаар сард нэг хүүтэй болсон.

2023 ны дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Би ажлаа тараад 1 цагийн орчим гэртээ иртэл манай 3 хүүхэд маань байж байсан. Би гэртээ ирэхийн өмнө Г.******* руу залгахад миний утсыг блоклочихсон байсан. Би хүнээр дамжуулаад Г.*******той ярьтал би наадам үзээд явж байна харих болоогүй гэсэн. Тэр өдрийн 22 цаг 35 минутын орчимд Г.******* нь гэртээ ирсэн. Тэгэхээр нь би “чи эртхэн ирээд хүүхдүүддээ хоол хийгээд өгөхөд яадаг юм” гэтэл үгийн зөрүүгүй шууд ирээд миний нүүр лүү ус цацаад миний нүүрний баруун хэсэгт баруун гараараа маш хүчтэй нэг удаа цохисон.

Би уг дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд заасан эдгээр гэмтлүүдийг Г.******* нь миний биед учруулсан. Би Г.*******той 2021 оноос хойш хамт амьдрах болсон. Г.******* нь тухайн өдөр миний хамар баруун нүдний орчимд баруун гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Үүнээс өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13- дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: “...Би 2023 оны дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 37 минутад дуудлага аваад 22 цаг 49 минутад цагдаа жолооч дэд ахлагч С.Бат-Эрдэнийн хамт ******* дүүрэг дугаар хороо - тоотод нөхөр зодоод байна гэх утгатай дуудлаганд очсон. Тухайн үед цагдаа жолооч дэд ахлагч С.Бат-Эрдэнэ нь гадаа машинаа байршуулж байсан ба би ганцаараа дуудлагаар явж ороход хохирогч ******* нь нөхөр ******* гэх нь намайг зодчихоод гэрээс гараад явсан байсан. Миний харснаар *******ийн нүүрэн хэсэг нь хамар болон хацар хэсэг нь хавдаж улайсан, өөр ил харагдах бэртэл шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны дугаар сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Т.*******ийн биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхи, хамар, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ту гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 2-29 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,            

            -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь 2023 оны дугаар сарын 05-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо байрны тоот дахь өөрийн гэртээ эхнэр Т.*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхи, хамар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны дугаар сарын 05-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо байрны тоот дахь өөрийн гэртээ эхнэр Т.*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхи, хамар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Т.*******ийн өгсөн: “...2023 ны дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Би ажлаа тараад 1 цагийн орчим гэртээ иртэл манай 3 хүүхэд маань байж байсан. Би гэртээ ирэхийн өмнө Г.******* руу залгахад миний утсыг блоклочихсон байсан. Би хүнээр дамжуулаад Г.*******той ярьтал би наадам үзээд явж байна харих болоогүй гэсэн. Тэр өдрийн 22 цаг 35 минутын орчимд Г.******* нь гэртээ ирсэн. Тэгэхээр нь би “чи эртхэн ирээд хүүхдүүддээ хоол хийгээд өгөхөд яадаг юм” гэтэл үгийн зөрүүгүй шууд ирээд миний нүүр лүү ус цацаад миний нүүрний баруун хэсэгт баруун гараараа маш хүчтэй нэг удаа цохисон.

Би уг дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд заасан эдгээр гэмтлүүдийг Г.******* нь миний биед учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13- дугаар хуудас/,

 

гэрч Ц.ын өгсөн: “...Би 2023 оны дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 37 минутад дуудлага аваад 22 цаг 49 минутад цагдаа жолооч дэд ахлагч С.Бат-Эрдэнийн хамт ******* дүүрэг дугаар хороо - тоотод нөхөр зодоод байна гэх утгатай дуудлаганд очсон. ... Миний харснаар *******ийн нүүрэн хэсэг нь хамар болон хацар хэсэг нь хавдаж улайсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны дугаар сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Т.*******ийн биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхи, хамар, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ту гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 2-29 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Т.******* нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулах саналтай...” гэх санал,

шүүгдэгч: “...Байхгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.*******т 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч Г.*******ийг 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ