Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/926

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          12            04                                       2023/ШЦТ/926

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн, 

улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/ 

шүүгдэгч Л.Ц*******, түүний өмгөөлөгч Н.Нарангуа /ҮД:0385/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оросоо /ҮД:2416/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б******* овогт Л******* Ц*******д холбогдох 2303000000440 дугаартай эрүүгийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хэнтэй аймагт төрсөн, 64 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, овооны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Б******* овогт Л******* Ц******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Ц******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 19 цаг 05 минутын орчим, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ган зам пресс төвийн урд замд, явган хүний зохилцуулдаггүй гарц нь  дээр Тоёота Приус-10 маркийн 4*******0 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй, 11 настай Б.Х*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Ц******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 19 цаг 05 минутын орчим, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ган зам пресс төвийн урд замд, явган хүний зохилцуулдаггүй гарц нь дээр Тоёота Приус-10 маркийн 4*******0 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй, 11 настай Б.Х*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Ц*******ы “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2303000000440 дугаартай хэргээс

102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 2 тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-******* тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 тал/,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Х*******н өгсөн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед хичээлээ тараад сургуулиасаа гараад гэртээ харихаар явж байгаад “Ган зам пресс” төвийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарч явахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явсан суудлын автомашинд мөргүүлж унасан. Намайг мөргөсөн жолооч нь 60 орчим насны эгч байсан ба шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Дээрх гэмтлийн улмаас хохирогч Б.Х*******н эмчилгээнд нийт 1,*******93,000 төгрөгийн зардал гарсныг Л.Ц*******аас гаргуулж, Эрүүл мэндийн ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн *******3 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11245 дугаартай “Б.Х*******н биед баруун шаант тахилзуур ясны далд хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36-3******* тал/,

Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-44 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 45 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Ц*******ы яллагдагчаар өгсөн “...Миний буруутай үйлдлийн улмаас осол болсон болохоор өөрийн үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,

Эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 23-33 тал/,

Эд зүйл хүлээн авсан прокурорын тогтоол, яллагдагч Л.Ц*******аас хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 82-84 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц*******ы хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 тал/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн 1,*******93,880 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга найман зуун ная/ төгрөгийн баримт /хх-ийн 156-158 тал/, шүүгдэгчийн тэтгэврийн зээлийн дансны хуулга /хх-ийн 159 тал/, тэтгэврийн зээлийн гэрээ /хх-ийн 160-161 тал/, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 155 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Ц******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 19 цаг 05 минутын орчим, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ган зам пресс төвийн урд замд, явган хүний зохилцуулдаггүй гарц нь дээр Тоёота Приус-10 маркийн 4*******0 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй, 11 настай Б.Х*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 2 тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-******* тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 тал/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 16 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Х*******н мэдүүлэг /хх-ийн 13 тал/, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11245 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-3******* тал/, Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-44 тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 45 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч Л.Ц*******ы Тоёота Приус маркийн 4*******0 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч Б.Х*******н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батцэнгэл нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 12,100,000 /арван хоёр сая нэг зуун мянга/-н төгрөг, сургалтын төлбөр 6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/-н төгрөг, 1,4*******0,000 /нэг сая дөрвөн зуун далан мянга/-н төгрөг, эмчилгээний зардал 1,8*******9,000 /нэг сая найман зуун далан есөн мянга/-н төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/-н төгрөг нийт 2*******,094,200 /хорин долоон сая ерэн дөрвөн мянга хоёр зуу/-н төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Шүүх, гэмт хэрэг гарсан байдал бага насны буюу 11 настай насанд хүрээгүй хохирогч Б.Х*******н эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод  учирсан өвдөлт шаналал, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Х*******н амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт заасны дагуу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлэн тооцож *******,150,000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Хүдэрмөнхөд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Х*******н эмчилгээний зардал 1,096,020 /нэг сая ерэн зургаан мянга хорь/-н төгрөг, сургалтын төлбөр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг тус тус шүүгдэгч Л.Ц*******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Ц*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд *******,150,000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөг, эмчилгээний зардал 1,096,020 /нэг сая ерөн зургаан мянга хорь/ төгрөг, сургалтын төлбөр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нийт 9,*******46,020 /есөн сая долоон зуун дөчин зургаан мянга хорь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Ц******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Ц******* нь хохирол төлбөрт нийт 2,915,220 /хоёр сая есөн зуун арван таван мянга хоёр зуун хорь/-н төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх 6,830,800 /зургаан сая найман зуун гучин мянга найман зуу/ төгрөгийн төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн, насанд хүрээгүй хохирогч Б.Хүдэрмөнх нь гэмтлийн улмаас  эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,*******93,880 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга найман зуун ная/ төгрөгийг шүүгдэгч Л.Ц******* төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батцэнгэл гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Л.Ц******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Л.Ц*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлсөн зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Л******* Ц*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ц*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Ц*******д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 2*******,094,200 /хорин долоон сая ерэн дөрвөн мянга хорь зуу/ төгрөгийн хохирол, гэм хорын нэхэмжлэлээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлд *******,150,000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөг, эмчилгээний зардалд 1,096,020 /нэг сая ерэн зургаан мянга хорь/ төгрөг, сургалтын төлбөр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нийт 9,*******46,020 /есөн сая долоон зуун дөчин зургаан мянга хорь/ төгрөгийг шүүгдэгч Л.Ц*******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

 

6. Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 2,915,220 /хоёр сая есөн зуун арван таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх 6,830,800 /зургаан сая найман зуун гучин мянга найман зуу/ төгрөгийн төлбөртэй болохыг, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,*******93,880 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга найман зуун ная/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

*******. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батцэнгэл нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Л.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ