Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/929

 

 

 

 

 

 

 

    *******0*******3          1*******           05                                    *******0*******3/ШЦТ/9*******9

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Г*******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Г******* Г*******т холбогдох эрүүгийн **************050130514*******7 дугаартай хэргийг *******0*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн *******013 оны 4 дүгээр сарын **************-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар ******* жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14******* цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан.

            Х******* овогт Г******* Г******* /РД:*******/.

           

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Г.Г******* нь “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Москва рестораны автобусны буудлын орчимд *******0************** оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн “рэд ми нөт 8 про” маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 38*******,700 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г******* нь “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Москва рестораны автобусны буудлын орчимд *******0************** оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн “рэд ми нөт 8 про” маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 38*******,700 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г*******ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **************050130514*******7 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаар *******0************** оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр гаргасан гомдол, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 0*******-03 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д*******гийн хохирогчоор өгсөн “...*******0************** оны 3 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг *******5 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Москва рестораны автобусны буудал дээр автобусанд суух гээд зогсож байгаад өөрийн пальтоны баруун халааснаасаа “рэд ми нөт 8 про” маркын гар утсыг алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас хар хөх өнгөтэй, хар өнгийн гэртэй, 864795045478*******5******* гэсэн имей дугаартай утас байсан. Тухайн гар утсыг би *******0*******0 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 540,000 төгрөгөөр Тэди төвөөс худалдан авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Виннэр вэй ХХК-ийн *******0************** оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ЦТ-4/8 дугаартай “redmi note 8 pro маркын гар утас 38*******,7000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн *******8-*******9 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08-09 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4******* тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Г*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч Г.Г******* нь “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Москва рестораны автобусны буудлын орчимд *******0************** оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн “рэд ми нөт 8 про” маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 38*******,700 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, “Виннэр вэй” ХХК-ийн *******0************** оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ЦТ-4/8 тоот үнэлгээний тайлан /хх-ийн *******8-*******9 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.           

 

Шүүгдэгч Г.Г******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Г*******ийн “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Москва рестораны автобусны буудлын орчимд *******0************** оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Д*******гийн эзэмшлийн “рэд ми нөт 8 про” маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 38*******,700 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Г*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Г.Г******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч Б.Д*******д 38*******,700 /гурван зуун наян хоёр мянга долоон зуу/ төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.Г*******ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. /хх-ийн 1*******5 тал/

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Г******* нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Г.Г*******т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Г.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж Монгол Улсын хилээр гарсан нөхцөл байдал тогтоогдсон тул нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх боломжгүй гэж үзэж түүнд хорих ял оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г******* нь энэ хэрэгт нийт 46 /дөчин зургаа/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эрүүгийн нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 46 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Г******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******ийн цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ хоногоор тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Г*******т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Г*******т оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ