Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/939

 

 

 

 

 

 

   2023          12            07                                        2023/ШЦТ/939

 

                               МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа, Б.Мичидмаа нар хөтлөн,

Прокурор З.Өлзийхүү /Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/

шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ /ҮД:2461/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.П*******, түүний өмгөөлөгч Б.Тогоодулам /ҮД:3115/, С.Ялалт /ҮД:2875/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ял*******дагч А******* ******* овогт Г******* Б*******д холбогдох эрүүгийн *******06038563720 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч,

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математик, физикийн багш мэргэжилтэй, хувиараа с*******с хэлний орчуу*******ч ажилтай, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Аз жаргалын өргөө хотхоны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

            А******* ******* овогт Г******* Б******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Г.Б******* нь “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах М ХХК-д захиалгын менежерээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 20******* оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “гоо сайхны маск захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулан тус компанийн Бүгд Найрамдах С*******с Улсын данснаас Монгол Улсын иргэн Л Х гэх хүний 110412960352 тоот дансаар дамжуулан 6 удаагийн үйлдлээр нийт 15,020,320 вон буюу 36,174,918 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан,

            2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-ийн захиалгын менежерээр ажиллаж байх хугацаандаа хохирогч Д.У “С*******с улсаас нүүрний маск бөөний үнээр захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн Голомт банкны тоот дансаар 8,4*******,250 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Мөн тус компанийн захиалсан “гоо сайхны гурван алхамт маск”-ны буцаалтын мөнгө болох 10,713,600 төгрөгийг иргэн Л Хийн Бүгд Найрамдах С*******с улс дахь тоот дансаар шилжүүлэн авч завшсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Б******* нь “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах М ХХК-д захиалгын менежерээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 20******* оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “гоо сайхны маск захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулан тус компанийн Бүгд Найрамдах С*******с Улсын данснаас Монгол Улсын иргэн Л Х гэх хүний 110412960352 тоот дансаар дамжуулан 6 удаагийн үйлдлээр нийт 15,020,320 вон буюу 36,174,918 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан,

            2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-ийн захиалгын менежерээр ажиллаж байх хугацаандаа хохирогч Д.У “С*******с улсаас нүүрний маск бөөний үнээр захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн Голомт банкны тоот дансаар 8,4*******,250 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Мөн тус компанийн захиалсан “гоо сайхны гурван алхамт маск”-ны буцаалтын мөнгө болох 10,713,600 төгрөгийг иргэн Л Хийн Бүгд Найрамдах С*******с улс дахь тоот дансаар шилжүүлэн авч завшсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ын “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.П*******ын “... гомдолтой...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *******06038563720 хэргээс шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 тал/,

 

Мөрдөн шалгах ажил*******ааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгийн өгсөн “...М ХХК нь 2016 оноос эхлэн С*******с улсаас ачаа, тээвэр оруулж ирдэг үйл ажил*******аа явуулж ирсэн. 20******* оны 07 дугаар сарын 03-ны өдөр Г.Б******* гэх хүнийг захиалгын менежерийн ажилд авсан. Захиалгын менежер Г.Б*******д С*******с сайт болон үйлдвэрээс нь бараа бүтээгдэхүүн захиалах админы эрх мөн М ХХК-ний барааг С*******с сайтаар дамжуулан захиалж оруулж ирэх, компанийн “Solongos baraag zuulchlaliin hulsgui zahailtsgaay” нэртэй фейсбүүк групп болон “С*******с бараа захиалга” нэртэй пэйж хуудсыг ажиллуулах эрх, үүрэгтэй ажилладаг байсан. Дээрх үйл ажил*******ааг Г.Б*******аас өөр ямар нэгэн хүн явуулах эрхгүй байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 13  тал/,

 

Мөрдөн шалгах ажил*******ааны шатанд Ч.П*******ын гэрчээр өгсөн “...Г.Б******* буюу захиалгын менежер нь С*******с улс дахь онлайнаар худалдаж байгаа бараануудыг захиа*******ч нарт санал болгож, захиалга авах, авсан захиалгыг С*******с улс дахь М ХХК-ний төлөөлөгч рүү явуулж худалдан авалт хийлгэх, С*******с барааг хүлээн авч захиа*******ч нарт захиалгын дагуу олгон үндсэн үүрэгтэй юм. Манай М ХХК нь хэрэглэгч нарт фейсбүүк программ С*******с барааг зуучлалын хөлсгүй захиалцгаая нэртэй группийг 6 орчим жил ажиллуулж байгаа ба 2020 оны 06 дугаар сараас 20******* оны 05 дугаар сар хүртэл Г.Б******* нь админыг нь хийж байсан. Г.Б******* нь манай М ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай Бүгд Найрамдах С*******с улсад байх Сөүл хотын М Карго ХХК-ний төлөөлөгчтэй холбогдож 2,150,500 вон, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 870,500 вон, 2021оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,150,500 вон, 20******* оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,145,820 вон, 20******* оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5,251,000 вон, 20******* оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2,456,000 вон, 20******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,001,600 вон тус тус Бүгд Найрамдах С*******с улсад үйл ажил*******аа явуулдаг Шинхан банкны 110412960352 тоот Л Х гэх  Монгол хүний дансанд шилжүүлсэн байсан. Тухайн шилжүүлсэн нийт 16,905,920 воныг Г.Б******* нь Бүгд Найрамдах С*******с Улсын төлөөлөгчид “эмэгтэй хүний гоо сайхны маскны захиалга” гэж тайлбарлан шилжүүлсэн байсан. Гэтэл дээрх маск нь манай төлөөлөгчид одоог хүртэл очоогүй байгаа. Мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол улс дахь М ХХК-ний тоот данснаас “3 алхамт маск” захиалах нэрийдлээр 10,713,600 төгрөгийг Хаан банкны тоот данс руу шилжүүлэгдсэн байсан. Тухайн дансны эзэмшигч нь Хатантуул гэх хүн байсан. Г.Б******* нь манай компаниас нийт 52,000,000 орчим төгрөгийн гүйлгээг бараа авсан нь тодорхойгүй хүмүүс рүү шилжүүлж хохироосон байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажил*******ааны шатанд Л.Хийн гэрчээр өгсөн “...С*******с улсын Шинхан банкны хуулгануудтай танилцлаа. Дансны хуулга дээр Шинхан банкны 110412960352 тоот данс нь миний нэр дээр бүртгэлтэй, би өөрөө эзэмшиж ашигладаг данс юм. Дансны хуулга дээрх гүйлгээнүүд нь Г.Б*******ын хийлгэж байсан гүйлгээ байна. Г.Б******* нь надад “С*******с хүнээс цалин авч байгаа юм, с*******с хүнээс мөнгө авч байгаа” гэх мэт зүйл хэлээд надаар гүйлгээ хийлгэдэг байсан. Би Шинхан банкны дансанд авсан мөнгийг тухайн үеийн вон ханш харж байгаад өөрийн Монгол дахь банкны данснаас Г.Б*******ын Монгол дахь банкны дансанд шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54 тал/,

 

Мөрдөн шалгах ажил*******ааны шатанд Э.Бын гэрчээр өгсөн “...Хаан банкны ******* тоот данс нь миний өөрийн данс юм. Би тухайн дансыг эзэмшиж ашигладаг. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эхнэр Х нь надад “Хаан банкны тоот данс руу 5,074,000 төгрөгийг 2150 гэх гүйлгээний утгатай хийчих” гэсний дагуу би мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 тал/,

Мөрдөн шалгах ажил*******ааны шатанд Ө.Х гэрчээр өгсөн “...2021 оны 10 дугаар сард М нь надаас Жежун “гурван алхам гоо сайханы маск” захихаар болсон юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М Карго нь Хаан банкны тоот данснаас миний нэр дээр байдаг Хаан банкны тоот дансанд гурван алхамт гоо сайхны маск 40 хайрцаг захихаар 10,713,600 төгрөг шилжүүлсэн байсан. Би тухайн мөнгийг вон руу шилжүүлэхэд 4,320,000 вон болж байсан ба Жежун маск захисан. Тэгтэл миний захисан Жежун маск нь хугацаа нь алдаатай байсан тул захиалах боломжгүй болсон ба захиалгын мөнгийг нь воноор буцаахаар болсон. Тэгээд би М ны админтай холбогдоход надад Бүгд Найрамдах С*******с улс дахь Нонгхюп банкны Л Х гэх хүний тоот дансыг өгсөн. Би тухайн дансыг Жежун маск захиалгын буцаалт хийсэн хүнд нь өгч нийт 4,320,000 воныг шилжүүлсэн байгаа. Одоо Жежун маскийн захиалгатай холбоотой ямар нэг тооцоо үлдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 тал/,

 

Гэрч Э.Б болон Л.Х нарын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 77-82 тал/,

Гэрч Ө.Х Хаан банкны дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 99 тал/,

Л.Хийн Бүгд Найрамдах С*******с Улс дахь 110412960352 тоот данс руу шилжүүлсэн баримтууд /1-р хх-ийн 102-113 тал/,

Шүүгдэгч Г.Б*******ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 165,168, 172, 174 тал/,

Мөрдөн шалгах ажил*******ааны шатанд Д.У хохирогчоор өгсөн “...Би өмнө нь М ХХК-с удаа дараа бараа захиалан авч байгаад 2021 оны 10 дугаар сард нүүрний маск авах гээд бөөнөөр нь 7034 ширхэг маск авъя гэтэл та бөөнөөр нь авахаар бол манай дугаарын Б******* гэсэн данс руу шилжүүлээрэй манай бөөний барааны мөнгөө өөр дансаар авдаг юм гэсэн. Тэгээд би одоогоор мөнгөний боломжгүй байгаа тул мөнгөө цувуулаад хийж болох уу гэтэл болно гэсэн. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны дугаарын Б******* гэсэн эзэмшигчтэй данс руу 600,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг данс руу 1,400,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уг данс руу 1,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг данс руу 1,700,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг данс руу 992,250 төгрөг, 20******* оны 03 дугаар сарын 21-ний өдөр уг данс руу 460,000 төгрөг, 20******* оны 03 дугаар сарын *******-ны өдөр уг данс руу 1,040,000 төгрөг, 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр уг данс руу 250,000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр уг данс руу 960,000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 8,4*******,250 төгрөг болсон. Тухайн үед бараагаа асуухад бараа ирээгүй хил хааснаас болоод хил дээр гацчихсан байдалтай байна гэсэн тайлбар тавиад айсан тул Бөхийн өргөөний чанх хойд талд барйлах М ХХК дээр очоод асуухад бараа ирээгүй асуудлууд зөндөө гарч байгаа гэхээр нь би Б******* гэдэг хүний данс руу мөнгөө шилжүүлсэн юм гэтэл наад хүн чинь манайд одоогоор ажиллахгүй байгаа манайх хувь хүний дансаар барааны мөнгө авдаггүй юм. М ХХК-ний дансаар авдаг шүү гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгуул*******ад хандаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36 тал/,

Г.Б*******ын Голомт банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 91-97 тал/,

Хохирогч Д.У Хаан банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 66-72 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуц*******а хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 189 тал/, иргэний үнэмлэхийн лав*******аа /1-р хх-ийн 185 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лав*******аа /2-р хх-ийн 124 тал/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Г.Б*******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга /4-р хх-ийн 77-80 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-нэы өдрийн 04501 тоот захирамж /4-р хх-ийн 75-76 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажил*******аагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаа*******дсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын ял*******чаас шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай,

Шүүгдэгч болон түүний  өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуц*******ыг хөнгөрүүлэх байр суурьтай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Г.Б*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

            Шүүгдэгч Г.Б******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах М ХХК-д захиалгын менежерээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 20******* оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “гоо сайхны маск захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулан тус компанийн Бүгд Найрамдах С*******с Улсын данснаас Монгол Улсын иргэн Л Х гэх хүний 110412960352 тоот дансаар дамжуулан 6 удаагийн үйлдлээр нийт 15,020,320 вон буюу 36,174,918 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан болох нь гэрч Л.Хийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-54 тал/, Ц.Мгийн мэдүүлэг /1-р хх-ийн 13 тал/, Ч.П*******ын мэдүүлэг /1-р хх-ийн 21-23 тал/, гэрч Л.Хийн эзэмшлийн Бүгд Найрамдах С*******с улс дахь Шинхан банк 110412960352 тоот дансны хуулга /1-р хх-ийн 55-57, 60, 63 тал/, шүүгдэгч Г.Б*******ын эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 58-59, 61-62, 64/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “дээрх мөнгийг би компанийн харилцагч нарт буцаалт хийхэд зарцуулсан”  гэх тайлбар  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон,

            2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-ийн захиалгын менежерээр ажиллаж байх хугацаандаа хохирогч Д.У “С*******с улсаас нүүрний маск бөөний үнээр захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн Голомт банкны тоот дансаар 8,4*******,250 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хохирогч Д.У мэдүүлэг /2-р хх-ийн 35-36 тал/, Г.Б*******ын Голомт банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 91-97 тал/, хохирогч Д.У Хаан банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 91-97 тал/, Г.Б*******ын Хаан банкны тоот дансны хуулга /1-р хх-ийн 165-168, 172, 174 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон,  

            мөн тус компанийн захиалсан “гоо сайхны гурван алхамт маск”-ны буцаалтын мөнгө болох 10,713,600 төгрөгийг иргэн Л Хийн Бүгд Найрамдах С*******с улс дахь тоот дансаар шилжүүлэн авсан болох нь гэрч Л.Хийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-54 тал/, гэрч Э.Бын  мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 тал/, гэрч Ө.Х мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 тал/, гэрч Э.Б, Л.Х нарын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 77-82 тал/, гэрч Ө.Х Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 99 тал/, гэрч Л.Хийн Бүгд Найрамдах С*******с улс дахь 110412960352 тоот данс руу шилжүүлсэн баримтууд /1-р хх-ийн 102,113 тал/, шүүгдэгч Г.Б*******ын Хаан банкны тоот дансны хуулга /1-р хх-ийн 165-168, 172, 174 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч Г.Б*******ын “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах М ХХК-д захиалгын менежерээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 20******* оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “гоо сайханы маск захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулан тус компанийн Бүгд Найрамдах С*******с Улсын данснаас Монгол Улсын иргэн Л Х гэх хүний 110412960352 тоот дансаар дамжуулан 6 удаагийн үйлдлээр нийт 15,020,320 вон буюу 36,174,918 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан үйлдэл,

            2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-ийн захиалгын менежерээр ажиллаж байх хугацаандаа хохирогч Д.У “С*******с улсаас нүүрний маск бөөний үнээр захиалсан” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн Голомт банкны тоот дансаар 8,4*******,250 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Б*******ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

            мөн  тус компанийн захиалсан “гоо сайхны гурван алхамт маск”-ны буцаалтын мөнгө болох 10,713,600 төгрөгийг иргэн Л Хийн Бүгд Найрамдах С*******с улс дахь тоот дансаар өөрийн дансанд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Б*******ыг “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

            Шүүгдэгч Г.Б******* нь М корго ХХК-д 20******* оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн захиалгын менежерийн албан тушаалд ажилд орсон байна. /1-р хх-ийн 65 тал/

            Тэрээр, түүний гүйцэтгэж байсан албан тушаал болох захиалгын менежерийн албан тушаалын тодорхойлолтод /1-р хх-ийн 66-67 тал/ заасан “Байгуул*******ын нэрийн дор захиа*******чаас захиалга авч С*******с улсаас захиалга авч барааг харилцагчид бүрэн бүтэн тоо ширхгийн дагуу хүлээлгэн өгөх, компанийн үйл ажил*******ааг алдагдуулахгүй хэвийн явуулж, нэр хүндийг өндөрт өгнө, байгаа эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн байдалд хяналт тавьж компанийн эрх ашгийг эрхэмлэн ажиллах” үүрэгтэйгээс гадна гүйцэтгэх үйл ажил*******ааны хувьд “үйлчлүүлэгч байгуул*******а, компанийн үйлчилгээний ёс зүйг дагаж мөрдөх, дотоод журмыг дагаж мөрдөх, захиалгын барааны тоо ширхэг, бараа захиалгын үнэ төлбөрийг компанийн дансаар бүрэн гүйцэт орж ирсэн байгааг тулган шалгах, С*******с барааны сайтаас захиалгын бараа баталгаажин захиа*******дсан зэргийг байнга шалгах, буцаалтыг нэгтгэн гаргах” зэрэг ажил үүргийг хэрэгжүүлэх явцдаа түүнд ажил олгогчийн захиалсан “гоо сайхны гурван алхамт маск”-ны буцаалтын мөнгө болох 10,713,600 төгрөгийг ажил үүргийн дагуу түүнд олгосон эрхийг  ашиглан  2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Л Хийн Бүгд Найрамдах С*******с улс дахь тоот дансаар дамжуулан өөрийн Хаан банкны данс руу шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнээд шүүгдэгчийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

         Шүүгдэгч нь хохирогч байгуул*******ын мөнгийг өөрийн дансанд шилжүүлж авсан үйлдлээ захиа*******ч нарын буцаалтад зарцуулсан гэж тайлбарласан нь түүний үйлдсэн хууль бус үйлдлийг цагаатгах боломжгүй байх ба түүний дээрх тайлбар шүүх хуралдааныг  жар хоног хойшлуулж нэмэлтээр хийгдсэн ажил*******аагаар нотлогдоогүй, дэмжигдээгүй болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх тав хоногийн завсар*******а авч хохирогч Д.У учруулсан 3,147,250 /гурван сая нэг зуун дөчин долоон мянга хоёр зуун тавь/ төгрөг, хохирогч “М ” ХХК-д учруулсан 46,888,518 /дөчин зургаан сая найман зуун найн найман мянга таван зуун арван найм/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар хохирогч “М ” ХХК-г гэмт хэргийн улмаас цаашид гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуц*******ын талаар

Шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн нь тус тус тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуц*******а хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүхээс шүүгдэгч Г.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуц*******а нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Г.Б*******д эрүүгийн хариуц*******а оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүх гэмт хэргийг шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Улсын ял*******ч болон хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Г.Б*******д хорих ял оногдуулах саналыг  шүүх хүлээн авах боломжгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуц*******а нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид нийцсэн, ял биелэгдэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 /долоо/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж тооцож биечлэн эдлэх торгох ялыг 14,895,000 /арван дөрвөн сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эрүүгийн *******05023980150 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 7 /долоо/  хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ,  “Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирд*******а болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А******* ******* овогт Г******* Б*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч биечлэн эдлэх торгох ялыг 14,895,000 /арван дөрвөн сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч “М Карго” ХХК нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8 Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн *******05023980150 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдсон 7 /долоо/ хоногтой, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ял*******ч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын ял*******ч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б*******д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ