Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

 

2023       12          27                                          2024/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0003/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, 

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 2339002970437 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь ************ Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж, борлуулалтын ашгаас 2 хувийг авахаар тохиролцож улмаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж 22.608.780 төгрөгийг өөрийнхөө "Хаан” банкны 5959193030 тоот дансаар авч хувьдаа ашиглан хохирогч ************ 22.608.780 төгрөгийн хохиролыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинэчлэгдсэн гэрээгээр "Баясах Хульж" ХХК-ийн чокопи, ролтон гоймон, солонгос поко зэрэг 100 гаран ******* төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт худалдан борлуулдаг. Уг үйл ажиллагааг явуулахын тулд борлуулагч ажиллуулдаг бөгөөд энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ************** гэх хүнийг сарын хугацаанд сурган дадлагажуулах туршилтаар ажиллуулсан ба энэ хугацаанд *************** нь Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 14 дэлгүүрүүдэд 10 гаран ******* төрлийн 22,608,780 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг түгээсэн боловч тухайн бараа бүтээгдэхүүний мөнгийг өөрийнхөө Хаан банкны 5959193030 тоот дансаараа авсныг надад тушаалгүй хувьдаа авсан. Дээрх мөнгөн дүнтэй бараа бүтээгдэхүүнээс падантай 15,739,890 төгрөг, падангүй 6,550,340 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд дээрх үйл баримтыг миний бие 5 дугаар сарын сүүлээр мэдсэн. Бараа авсан дэлгүүрүүд ихэвчлэн сарын сүүлээр 30-ны өдөр авсан барааныхаа мөнгийг тушаадаг бөгөөд тухайн сар бараа авсан дэлгүүрүүдээс мөнгө орж ирэхгүй байхаар нь падантай дэлгүүрүүдээс тодруулахад борлуулагч гэх хүн чинь 05 дугаар сарын 20-ны үеэр ирж барааны мөнгөө 5959193030 тоот дансаар авсан тухай хэлсэн. Тэгэхээр нь бараа авсан дэлгүүрүүдтэй утсаар холбогдож тодруулахад мөн адил 5959193030 тоот дансаар шилжүүлсэн гэдэг. Үүний дараа ************** холбогдож болсон асуудлын талаар тодруулахад банканд өртэй байсан учир зээл дарсан гэж надад хэлсэн ба тэр нь үнэн эсэхийг сайн мэдэхгүй байна... би ****************** борлуулалтын мөнгөнөөс хэрэглэж болно гэж зөвшөөрөл өгсөн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23, 27-28-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоогоор хувиараа 1xbet application-д агент хийж байгаа. Би Хаан банкны 5131199077 тоот дансыг ашигладаг. Би тухайн 1xbet application-aap хүмүүст цэнэглэлт хийж өгдөг данс юм. Тухайн application-д цэнэглэлт хүмүүс цэнэглэлт хийлгэж спортын тэмцээн дээр мөнгөөр бооцоо тавьдаг ба нэг бодлын мөрий гэж болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 435-36-р дугаар хуудас),

Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоогоор хувиараа 1xbet rex application агент хийж байгаа. Хаан банкны 5622147544 тоот данс миний данс юм. Би тухайн дансыг 1xbet хүмүүст цэнэглэлт хийж өгдөг данс юм. Тухайн application нь хүмүүс цэнэглэлт хийлгэж спортын тэмцээн дээр мөнгөөр бооцоо тавьдаг нэг бодлын мөрий гэж болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас),

Гэрч **************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..."Нутгийн түүчээ" ХХК-ийг эх******* ************** бид хоёр ярилцаад 2021 онд байгуулсан бөгөөд хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, Хүнсний дэлгүүр, Арьс шир элдэх, засварлах, үслэг арьс боловсруулах, будах, Барилгын засвар хийх, Гоо сайхан, ариун цэврийн барааны худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Компани нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинэчлэгдсэн гэрээгээр "Баясах хульж" ХХК-ийн чокопи, ролтон гоймон, солонгос поко зэрэг олон ******* төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт худалдан борлуулдаг бөгөөд уг ажилдаа өөрийн найз *************** ажлынхаа хажуугаар чөлөөт цагаар манай борлуулж байгаа бараа бүтгэгдэхүүнийг борлуулах борлуулалтад ажиллах уу гэж асуусан. *************** ч зөвшөөрсөн бөгөөд бид хоёр анх цалин хөлс бол тохироогүй, харин ажлынхаа хажуугаар чөлөөт цагаараа хийж байгаа болохоор борлуулалтынхаа 2 хувийг өөртөө авч байхаар амаар ярьж тохиролцсон юм. ************* нь борлуулалт хийсэн мөнгөө өөрийнхөө дансаар аваад өөртөө ашиглаж байсан. Энэ асуудлыг эх******* бид хоёр сүүлд мэдээд эх******* ************** болон миний бие ************ бид гурав өөрсдөө хамт байж байгаад дээрх хохирлын мөнгө болох 22.608.780 төгрөгийг бодож гаргасан юм. Уг тооцоог *********** өөрөө ч мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-53-р хуудас),

Нутгийн түүчээ ХХК-ний зарлагын баримтууд  (хх-ийн 65-79-р хуудас),

Шүүгдэгч *************** дансны хуулга (хх-ийн 82-108-р хуудас),

Хохирогч *********** Прокурорын газарт гаргасан “...Миний бие ********** гомдол саналгүй...” гэх хүсэлт (хх-ийн 174-р хуудас),

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч ************* нь хохирогч *********** 22,608,780 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч ************** Прокурорын газарт гаргасан “...Миний бие ************** гомдол саналгүй...” гэх хүсэлт (хх-ийн 174-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч ************** хүлээн зөвшөөрсөн 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2339002970437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ************* *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* ************* 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2339002970437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР