| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2024-01-03 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
2024 01 03 2024/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0006/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ************** холбогдох эрүүгийн 2339003660406 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-нд шилжих шөнө 00-02 цагийг орчим Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг "Баян овоо" гэх газарт байрлах үсчний газарт 14 нас 01 сар 05 хоногтой хохирогч *********** арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339003660406 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-20-р хуудас),
CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-23-р хуудас),
Шүүгдэгч ************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ************ (хх-ийн 39-46-р хуудас), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** (хх-ийн 49-50-р хуудас), насанд хүрээгүй гэрч ************* (хх-ийн 51-52-р хуудас), гэрч *********** (хх-ийн 55-56-р хуудас), гэрч ************* (хх-ийн 64-66, 69-70-р хуудас), гэрч *********** (хх-ийн 73-74-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 32, 34, 81-82-р хуудас),
Хохирогч ************ төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 78-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 79-80-р хуудас ),
************ нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 85-94-р хуудас ),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч ************* 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 387 дугаартай дүгнэлт (хх-ийн 99-100-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч ************* 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаартай дүгнэлт (хх-ийн 107-108-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч ************ 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 389 дугаартай дүгнэлт (хх-ийн 116-117-р хуудас),
Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ************* 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3753 дугаартай дүгнэлт (хх-ийн 121-125-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн дадал сумын Баян-Овоо багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 180, 184-187-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339003660406 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч *********** шүүх хуралд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...************* үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцсон. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч оролцож байна....” гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 08-нд шилжих шөнө 00-02 цагийг орчим Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг "Баян овоо" гэх газарт байрлах үсчний газарт 14 нас 01 сар 05 хоногтой хохирогч ************ арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2023 оны 08 дугаар сарын 06-ны өглөө би жижүүрээс буугаад ********* руу би ээжийн утсыг өглөө битгий мсж бичээрэй гэж хэлээд ээждээ утсаа өгөөд явуулсан. Тухайн өдрийн 20 цагийн үед ээж ажлаасаа ирээд би утсыг нь аваад *********** мессеж бичэхэд урдаас *********** нь хариу мессеж зөндөө бичсэн. Тэгээд 00 цагийн үед би Эрхсаран руу залгаад гараад ирээч гэтэл гэрийнхээ гадаа гарч ирэхээр нь би ********** манай таньдаг эгч энд үсчин хийдэг юм цоож нь татчихаар онгойчихдог гэж хэлээд нөгөө үсчин гэсэн нэртэй цэнхэр өнгийн байшинд дагуулж орсон. Тэгээд бид хоёр ороод байшингийн орон дээр сууж байгаад үнсэлцээд зэрэгцэж хэвтсэн. Тэврээд үнсэлцэж байхдаа би ************ цамцыг тайлаад дараа нь өмдийг нь тайлаад дараа нь дотуур өмдийг нь тайлж эхлэсэн. Тэгээд би дотуур хувцасыг нь тайлж байхдаа *********** бэлэг эрхтэнг элж таалхад ************* бэлэг эрхтэн нойтон болчихсон байхаар нь өөрийн бэлэг эрхтэнг ********** бэлэг эрхтэн рүү хийсэн. Бэлгийн харилцаанд удаан ороогүй ээ тухайн үед би ганц нэг хөдлөөд болиод дахиад хөдлөж 3 удаа л бэлэг эртхтэнээ оруулж хөдөлгөсөн. Босоод бид хоёр хувцасаа өмсөөд би тухайн байшингийн цоожийг цоожлож байхад *********** өөрөө түрүүлж алхаад гэр рүүгээ явсан би араас нь удалгүй гэртээ орсон тухайн шөнө гэртээ ороод ямар ч мессеж бичээгүй тэгээд гэртээ амарсан. Ийм л зүйл болсон...Бэлгийн харилцаанд орж байх үед надтай үнсэлцээд тэврээд эсэргүүцсэн үйлдэл ч үзүүлээгүй. Бид хоёр анхнаасаа харилцаж эхлэж байхад би өөрөө үнсье гэж мессеж бичэхэд өөрөө урдаас үнсье гэх мэтчилэн хариу бичдэг байсан. Орой уулзахад урдаас тэвэрч авч үнсдэг байхаар нь би өөрийгөө таалагддаг юм байна. Бэлгийн харилцаанд ороход татгалзах зүйлгүйн байна гэж бодсон....Бид хоёр харилцаж байхдаа би ханаа сурдаг вэ гэж асуутал хотод сурдаг гэхээр нь оюутан байх гэж бодоод харицаж эхлэж байсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байтал над руу мсж бичсэн. Тухайн үед над руу "чамайг үнсмээр байна" гэсэн утгатай болон "+18" утгатай мсж-үүд их бичээд байсан. Би урдаас нь нүүр өгч байгаа юм шиг мсж-үүд бичсэнТухайн өдөр ингээд мсж-ээд Өнгөрсөн маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өдөржин таг байж байгаад орой 23 цагийн үед над руу "юу хийж байна" гээд залгасан. Би дуудлагыг нь аваад 1-2 минут ярьж бид хоёр уулзахаар болсон би тухайн үед "эмээгээ унтуулчхаад гарна гэж ************ ахад хэлсэн...нойл орох гээд гарсан чинь ********* ах гадаа намайг хүлээж байсан. Би ******** ах хэр очоод бид хоёр гэрийн гадаа байдаг сандал дээр суугаад юм яриад байж байхад ********** ах "манай нэг найз үсчин хийдэг юм аа, надад түлхүүр нь байгаа, нөгөө бид хоёрын суудаг цэнхэр байшин шдээ тийшээ явах уу" гэхээр нь би тэгье гээд явсан... ********** ахтай анх бэлгийн харилцаанд орохдоо би өөрөө зөвшөөрсөн би эсэргүүцэл үзүүлээгүй тэгээд бэлгийн харилцаанд орсон...” (хх-ийн 39-46-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт байх яг хэдэн гэдгийг нь санахгүй байна охин ********** над руу залгаад би хүнд хүчиндүүлсэн бол яах уу гээд тоглоом хийгээд байгаа юм байна гэж бодоод тоогоогүй. Тэгсэн дахиад яриад хүчиндүүлчихлээ гэхээр нь Улаанбаатар хотоос Дадал сум руу гарсан...." гэх мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед ********** эгч 00 ороод ирье гээд гэрээсээ гарсан....Тэгээд эгч 01 цаг өнгөрөөгөөд орж ирсэн байх нэлээн орой болсон байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 51-52-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ********** нь над руу ярьж эгч ээ үсчингийн газар чинь очиж нэг найзтайгаа шил архи уучихаад гармаар байна, очих газар байхгүй байна гэхээр нь би түлхүүрээ өгсөн. Тэр үсчингийн байшин маань түр хугацаанд ажиллахгүй байсан юм. Надаас тухайн үед миний ажиллуулдаг "Дангина" нэртэй амралтны газраас ирж түлхүүр аваад явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 73-74-р хуудас),
Шинжээч эмч ********** 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
Шинжээч эмч ********** 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
4, 5, 6, 7, 8, 9, 10 *********** биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт (хх-ийн 107-108-р хуудас),
Шинжээч эмч ********** 2023 оны 8 дугаар сарын 22 өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ********* 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3753 дугаартай дүгнэлтэд:
1. Шинэжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй *********** ********** гэх үзмэн ягаан өнгийн дотоож дээр эр бэлгийн эс хучуур эс, цус илэрсэн
2. Илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо 3752 дугаартай дүгнэлтэд тусгагдсан *********** гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (121-125-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-20-р хуудас),
CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-23-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 32, 34, 81-82-р хуудас),
Хохирогч ************** төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 78-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 79-80-р хуудас ),
*************** нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 85-94-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2023 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00-02 цагийг орчим Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг "Баян овоо" гэх газарт байрлах үсчний газарт ********** бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс суртахуун, зан заншлын мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, насанд хүрээгүй хохирогчийн ар гэрийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч *********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ************ насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, мөн хүүхдийн эрхэд халджээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, эрүүл мэнд байхаас гадна 16 насанд хүрээгүй хүний сэтгэл зүй, бэлгийн болоод сэтгэхүйн хэвийн бойжилт байдаг.
Шүүгдэгч нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************* нь 16 насанд хүрээгүй хохирогч ********** бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ************, хууль ёсны төлөөлөгч ********** нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн ************ гэх хүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ************ 5951019593 тоот данс руу төлбөр гэсэн утгатай 7,000,000 төгрөг шилжүүлснийг шүүгдэгч *********** шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Батжаргалын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ********** хувийн байдал, бусад байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж шийдвэр гарсан. Миний үйлчлүүлэгчид 1,000 нэгж тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 180-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Эрүүгийн 2339003660406 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** боржгон овогт ******** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** ************ 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 2339003660406 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2339003660406 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР